Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав...

9
Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав 1984 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургуулийг мэдээлэл-хэмжилзүйн мэргэжлээр төгссөн, магистр, ШУТИС –ийн докторант, МУ-ын зөвлөх инженер. 1984-оноос Дарханы Дарханы ДЦС ТӨХК –д ДХХ-А цехийн хэмжүүрийн мастер, инженерээр, 1997-2001 онд Дархан ДЦС-ын даргаар ажиллаж байсан. 2007 оноос ДХХ-А цехийн даргаар, 2013 оноос Хөгжил төлөвөлөлт, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байна. 2. Зандаргомий овогтой Батмандах 2007 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг Дулааны Процессын Автоматжуулалтын бакалавр мэргэжлээр төгссөн, 2010 оноос ШУТИС, ЭХИС-ийн ДПА магистрантаар суралцаж байгаа, 2007-2014 он хүртэл Дарханы ДЦС ТӨХК-ийн ДХХ-А цехийн нарийн хэмжүүрийн мастераар, 2014 оноос ДХХ-А цехийн даргаар ажиллаж байна. 3. Дүгэрсүрэн овогтой Батхүү 2003 онд ШУТИС-ийн ДаТС-ийг Компьютерийн Програм Хангамжийн бакалавр, 2006 онд ШУТИС- ийг програм хангамжийн магистр зэрэгтэй төгссөн, 2003-2008 онд ШУТИС-ийн ДаТС-д програм хангамжийн багш, 2008 оноос Дарханы ДЦС ТӨХК-ийн програмч инженерээр ажиллаж байна. Технологийн янз бүрийн өөрчлөлт хийсэн БКЗ-75-39ФБ зуухнуудыг компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлсэн тухай (В.Даваажав, З.Батмандах, Д.Батхүү Дархан ДЦС ТӨХК) Түлхүүр үгс : БКЗ-75-39ФБ зуух, компьютерийн хяналт удирдлагын систем, ISP DAS, WinPAC8849 контоллѐр, redundant систем, НС900 контроллѐр, Expеrion HS R-400 програм Хураангуй. Монголын эрчим хүчний салбарын уурын генераторуудын 58.9% -ийг ОХУ- ын БКЗ -75-39ФБ маркийн зуух (нийт 33) эзэлдэг. Дарханы ДЦС ТӨХК –нд гурван өөр технологийн өөрчлөлтийн шийдэлтэй ийм маркийн 6 зууханд компьютерийн хяналтын иж бүрэн системийн хоѐр өөр хувилбарыг хэрэгжүүлсэн нь харьцангуй бага зардалтай, амжилттай боллоо. Эдгээр зуухнуудын технологийн шинэчлэлт, өөрчлөлтийн асуудлыг судлах, харилцан туршлага солилцох явдал чухал юм. 1.Төслийг хэрэгжүүлсэн явц, шийдлүүдийн талаар: Дарханы ДЦС”ТӨХК нь БКЗ-75-39ФБ маягийн нийт 9 зуухтай. Үүнээс нам температурын буцламтгай үеийн шаталтын технологид Зуух№1,2 –ийг

Transcript of Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав...

Page 1: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

Зохиогчдийн тухай:

В.Даваажав З.Батмандах Д.Батхүү

1. Ванчиг овогтой Даваажав

1984 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургуулийг мэдээлэл-хэмжилзүйн

мэргэжлээр төгссөн, магистр, ШУТИС –ийн докторант, МУ-ын зөвлөх инженер. 1984-оноос Дарханы

Дарханы ДЦС ТӨХК –д ДХХ-А цехийн хэмжүүрийн мастер, инженерээр, 1997-2001 онд Дархан

ДЦС-ын даргаар ажиллаж байсан. 2007 оноос ДХХ-А цехийн даргаар, 2013 оноос Хөгжил

төлөвөлөлт, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

2. Зандаргомий овогтой Батмандах

2007 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг Дулааны Процессын Автоматжуулалтын бакалавр мэргэжлээр

төгссөн, 2010 оноос ШУТИС, ЭХИС-ийн ДПА магистрантаар суралцаж байгаа, 2007-2014 он хүртэл

Дарханы ДЦС ТӨХК-ийн ДХХ-А цехийн нарийн хэмжүүрийн мастераар, 2014 оноос ДХХ-А цехийн

даргаар ажиллаж байна.

3. Дүгэрсүрэн овогтой Батхүү

2003 онд ШУТИС-ийн ДаТС-ийг Компьютерийн Програм Хангамжийн бакалавр, 2006 онд ШУТИС-

ийг програм хангамжийн магистр зэрэгтэй төгссөн, 2003-2008 онд ШУТИС-ийн ДаТС-д програм

хангамжийн багш, 2008 оноос Дарханы ДЦС ТӨХК-ийн програмч инженерээр ажиллаж байна.

Технологийн янз бүрийн өөрчлөлт хийсэн БКЗ-75-39ФБ зуухнуудыг

компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлсэн тухай

(В.Даваажав, З.Батмандах, Д.Батхүү – Дархан ДЦС ТӨХК)

Түлхүүр үгс : БКЗ-75-39ФБ зуух, компьютерийн хяналт удирдлагын систем, ISP

DAS, WinPAC8849 контоллѐр, redundant систем, НС900 контроллѐр, Expеrion HS

R-400 програм

Хураангуй. Монголын эрчим хүчний салбарын уурын генераторуудын 58.9% -ийг

ОХУ- ын БКЗ -75-39ФБ маркийн зуух (нийт 33) эзэлдэг. Дарханы ДЦС ТӨХК –нд

гурван өөр технологийн өөрчлөлтийн шийдэлтэй ийм маркийн 6 зууханд

компьютерийн хяналтын иж бүрэн системийн хоѐр өөр хувилбарыг хэрэгжүүлсэн

нь харьцангуй бага зардалтай, амжилттай боллоо. Эдгээр зуухнуудын

технологийн шинэчлэлт, өөрчлөлтийн асуудлыг судлах, харилцан туршлага

солилцох явдал чухал юм.

1.Төслийг хэрэгжүүлсэн явц, шийдлүүдийн талаар:

Дарханы ДЦС”ТӨХК нь БКЗ-75-39ФБ маягийн нийт 9 зуухтай. Үүнээс нам

температурын буцламтгай үеийн шаталтын технологид Зуух№1,2 –ийг

Page 2: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

шилжүүлсэнтэй уялдуулан тэдгээрийг 2007-2008 онд Тайванийн ICP DAS

фирмийн WinPAC 8849 контроллѐртой компьютерийн хяналт удирдлагын системд

шилжүүлсэн.

2009-2010онд завсрын бункертэй тоосон системийн үрлэн тээрэмтэй

Зуух№3,4-ийг мөн ТайванийнICP DAS фирмийн WinPAC 8849 контроллѐртой

компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлсэн.

2011-2012 онд завсрын бункертэй тоосон системийн үрлэн тээрэм бүхий

Зуух№9-ийг алхан тээрэм бүхий шууд үлээлгийн утааны хийн хатаалга,

тээвэрлэлттэй зуух болгосноор технологийн өөрчлөлт гарсан. Энд нүүрсний

тээвэрлэлт, боловсруулалт, хатаалтын систем зэрэг нь өөрчлөгдсөнөөр тухайн

зуухны үйл ажилаагааны зарчим бүхэлдээ өөрчлөгдсөн. Үүнтэй уялдуулан хяналт

удирдлагын системийг иж бүрэн өөрчлөх шаардлага гарч ирсэн. Энэ удаад АНУ-

ын Ноneywell фирмийн Experion HSR-400 програмтай, HC900 контроллѐртой

Redundant системийг ашиглав.

Мөн 2012 онд анхны ердийн үрлэн тээрэм бүхий тоосон системтэй Зуух№5-

д мөн дээрхи системийг ашигласан нь амжилттай боллоо.

Зураг1. Ноneywell фирмийн шинээр

үйлдвэрлэгдсэн Experion HSR-400

програмтай, HC900контроллёртой

Redundant систем

Redundant систем нь

хяналт мэдээллийн үндсэн ба

туслах гэсэн зэрэгцээ хос суваг

бүхий систем бөгөөд нэг суваг нь

доголдвол нөгөө суваг нь орлон

ажиллах чадвартай юм. Ингэснээр зуухны хяналт удирдлагын системд илүү

найдвартай ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Хяналт удирдлагын систем нь анхдагч мэдээлэл өгөх датчикууд, гүйцэтгэх

механизмууд, холбох хайрцагнууд, PLC, MCC, Interface шкафууд, тэдгээрийн

дотор суурилуулсан сигнал хувиргагч, модулиуд, контроллѐрууд, болон

тэжээлийн элементүүд, сервер болон ажлын компьютерууд, тэдгээрийн тэжээл

баригч, үндсэн болон ажлын дэлгэцүүд зэргээс бүрдэнэ. Энэ систем нь 400 гаруй

мэдээлийн сувгийн оролт гаралтуудыг багтаасан цаашид өргөжүүлэх боломж

бүхий хяналт удирдлагын нэгдсэн систем болсон.

БКЗ -75-39ФБ маягийн тоосон системийн завсрын бункертэй зуухыг ISP DAS

фермийн контроллѐроор компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлсэн

тухай “Эрчим engineering” сэтгүүлийн 2010 оны 8 дугаарт нийтэлсэн тул

давхардуулахгүйгээр энэ удаад зуух№9 –д хэрэгжүүлсэн “Redundant” бүхий

компьютерийн хяналт удирдлагын систем нэвтрүүлсэн туршлагаа хуваалцах

болно.

Page 3: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

2.Алхан тээрэм бүхий шууд үлээлгийн утааны хийн хатаалга, тээвэрлэлттэй

зуухны“redundant”бүхий компьютерийн хяналт удирдлагын системийн

талаар:

Зураг2. Үндсэн дэлгэц

Үндсэн дэлгэц нь (Зураг2) Зуух №9-ийн технологийн үндсэн болон туслах

параметрүүд болон тоноглолуудын төлөв байдлын мэдээллүүдийг өөртөө

агуулна. Тухайлбал уурын даралт, температур, зарцуулалт, тэжээлийн усны

зарцуулалт, даралт, температур, хөдөлгүүрүүдийн гүйдэл, хүчдэл, холхивчийн

температур, алхан тээрэм, үлээгч салхилуур, утаа сорогч, тэжээлийн усны

цахилгаан хаалт, уурын ерөнхий хаалтууд, продувка, аваарийн юүлүүрийн

цахилгаан хаалт, автомат тохируулгуудын төлөв байдлыг харуулна.

Дэлгэцийн доод хэсэгт үндсэн дэлгэцэнд мэдээлэл нь багтаагүй бусад

мэдээллийг орж үзэх удирдлагын товчлуур байрлана. Мөн дэлгэцийн зүүн дээд

талд бусад зуухнуудад нэвтрэх товчнууд байрлана.

Page 4: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

Тоосон системийн дэлгэц (Зураг3)

Уг цонхонд тоос, утааны хийн системийг дэлгэрэнгүй байдлаар харуулна.

Утааны хийн трактын шугам хоолой дагуу байрлах ДРГ-9А, ДРГ-9Б-ийн гүйдэл,

хүчдэл, холхивчийн температурууд, болон ДРГ-ийн шиберүүд, хүйтэн агаарын

шиберүүд байрлах ба зүүн талд байрлах тоноглолыг А, баруун талыг Б гэж сонгож

нэрлэсэн. Мөн агаар, утааны хийн зарцуулалтууд, харгалзах даралтын заалтууд

байрлана.

Уг дэлгэцэнд мөн алхан бутлагчийн хөргөлтийн уур, усны хаалтууд, утааны

хийн шиберүүд байрлана.

Зураг3.

Уур ус хийн трактын дэлгэц (Зураг4)

Утааны хийн трактын дагуу байрлах даралт температурын нарийвчилсан

цэгүүд байрлахаас гадна уур, усны системийн нэгдсэн удирдлагын клапангууд

дэлгэрэнгүй харагдана.

Page 5: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

Зураг4.

Мэдээллийн дэлгэц (Зураг5)

Дэлгэцүүдийн дээр байрлах таблонуудад байгаа зарим мэдээлэл болон

тэдгээрт багтаагүй нэмэлт мэдээллүүдийг тусад нь цонх үүсгэн байрлуулсан. Уг

цонхны мэдээллүүдийг дотор нь аваарын, анхааруулах, хөдөлгүүрүүдийн

мэдээлэл гэж ангилж харуулсан.

Аваарийн түвшинд хүрсэн мэдээллүүд улаанаар анивчина. Хөдөлгүүрүүд

зогссон байвал тухайн мэдээллийн суурь өнгө нь улаан болсон байна.

Анхааруулах бусад мэдээллүүдийн суурь өнгө нь ногоон, шар өнгөтэй байна.

Машинчийн үйлдлийн журналд компьютер дээр машинчийн хийсэн

үйлдлүүдийн нэрс, он, сар, өдөр, цаг, минут бүртгэгдэж компьютерт хадгалагдана.

Сервер компьютерт хадгалагдсан зуухнуудын хоногийн үзүүлэлтийн

мэдээллийг ИА –ны албаны тооцооны хэсгийн ажлын компьютерт татаж аван

боловсруулалт хийнэ.

Page 6: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

Зураг5.

Дэлгэцийн баруун дээд талд “Хэвлэх” гэсэн товч байрлах бөгөөд журналаас

шаардлагатай хэсгээ сонгон“ Хэвлэх” товчний дээр хулганын сумыг аваачин

дарахад тухайн хэсэг хэвлэгдэнэ.

Хамгаалалтын дэлгэц (Зураг6)

Нийт 11 төрлийн хамгаалалт байна. Хамгаалалт тус бүрийг залгах,

салгахаар хийгдсэн байгаа бөгөөд зуухыг галлах үед болон аваар гарсан үед хориг

хамгаалалтуудыг залгах, салгах унтраалгуудын байршил, хамгаалалтын цонхонд

хөдөлгүүрүүд зогссон, блокировка оруулсан, гаргасан эсэх, ДРГ-ийн блокировка

оруулсан, гаргасан эсэх зэрэг мэдээлэл байна.

Мөн уурын ерөнхий хаалт, продувкын цахилгаан хаалт, тэжээлийн усны

хаалт, аваарийн юүлүүр зэргийг хамгаалалт ажиллах үед хянах боломжтой.

Дэлгэцийн баруун талд технологийн хамгаалалтанд оролцдог үндсэн

параметрууд болох хурц уурын даралт, температур, зарцуулалт, тогооны түвшин

зэргийг хянах бүрэн боломжтой.

Page 7: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

Зураг6.

АНУ-ынНоneywell фирмийн HC900 контроллѐр нь эрчим хүчний салбарт

үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтанд ашиглахад зориулан бүтээгдсэн

бөгөөд дэлхийн олон орны станцуудад туршигдаж тухай бүр сайжруулалт хийгдэн

загвар, шийдлүүдээ өөрчилсөөр 2009 оноос Experion HSRedundantHC900 загварт

шилжсэн. Цаашид бусад зуух, турбин болон туслах тоноглолын тасралтгүй

найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахын тулд энэхүү контроллѐрыг

ашиглан SCADA системд өргөтгөл хийх боломжтой.

.

Зураг7. Зуух7,8,9 –ийн хуучин щит Зураг8. Зуух9 шинэчлэлийн дараа

Page 8: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

Зураг9. Зуух1-ийн ойролцоох шилэн хорго буюу Зураг10.Серверийн өрөө

PLC,MCC,Interface шкафууд

Зуух№3,4 –ийн удирдлага хяналтын щит Зураг11. Зуух№1,2,3,4 –ийн төвлөрсөн щит шинэчлэлийн өмнө 2012 он.

Дээрхи зуухнуудын хяналт удирдлагын системийн дизайныг хийхдээ дараах

зарчмуудыг баримтлав.

1. Зэс кабелийн орцыг хэмнэх үүднээс PLC,МСС,Interface шкафыг удирдлагын

объектод аль болох ойр байрлуулж, тэдгээрт зориулсан агааржуулалт бүхий

“шилэн хорго” бий болгосон. (Зураг9)

2. Кабелийн трассын түвшинг дээшлүүлж ил харагдахуйц газраар татсан нь

тоосжилт, галын аюулаас урьдчилан сэргийлэх нөхцлийг хангасан.

3. Машинчийн ажлын байр 1 үндсэн том дэлгэц, 2 туслах дэлгэц бүхий ажлын

сервертэй авсаархан системээс бүрдэх бөгөөд онцгой тохиолдолд үндсэн

серверийн компьютерт шилжин ажиллах, зуухыг аваарын кнопоор зогсоох

боломжийг хангасан. (Зураг8,10)

4. PLC,МСС,Interface шкаф буюу шилэн хоргонд зуухны хамгаалалтанд

холбоотой, тогооны даралт, түвшин, уурын зарцуулалт, контроллѐрын

температур зэрэг параметр хэмжих дижитал хэмжүүрүүд суурилуулсан нь

зуухны ойролцоогоос хяналт тавих боломжийг хангасан.

Page 9: Зохиогчдийн тухай Computer...Зохиогчдийн тухай: В.Даваажав З.Батмандах Д.Батхүү 1. Ванчиг овогтой Даваажав

5. PLC,МСС,Interface шкафны тэжээлийг барьж үлдэх чадвар бүхий UPS

cуурилуулсан нь тэжээл тасрах үед 1 цаг 30 минут компьютерийн хяналтын

системийг найдвартай ажиллуулах боломж бүрдүүлсэн.

Дүгнэлт:

1. Манай орны хувьд хамгийн түгээмэл, технологийг нь өөрчилсөн болон өөрчлөөгүй

анхны төслөөрөө байгаа БКЗ-75-39ФБ зуухнуудыг компьютерийн хяналт

удирдлагын янз бүрийн системд харьцангуй бага зардлаар шилжүүлэх боломжтой.

2. Хяналт удирдлагын янз бүрийн систем дотроос АНУ-ын Ноneywell фирмийн HC900

контроллѐр дээр суурилсан систем нь ашиглахад илүү тохиромжтой, өргөтгөх

боломжтой юм.

3. Алслагдсан зайд байрлах тоноглолыг компьютерийн хяналт удирдлагын системд

шилжүүлэхэд шилэн кабель ашиглах нь үр дүнтэй байна.

4. Зуухны галлагааны мазутын, дизель асаагуурын, плазмын зэрэг аль ч системийг

компьютерийн хяналт удирдлагын системээр хянаж удирдах боломжтой.