ЗАХИРЛЫН ТУХАЙ - aum.edu.mnaum.edu.mn/eli/elibrochure.pdfунших, шинэ үг...

4
Улаанбаатар хот 14251 Сүхбаатар дүүрэг Сөүлийн гудамж 6А Сити Плаза Билдинг 2-р давхар +976 11 313184 +976 11 318521 [email protected] facebook.com/AUMEnglish www.aum.edu.mn Утас Факс

Transcript of ЗАХИРЛЫН ТУХАЙ - aum.edu.mnaum.edu.mn/eli/elibrochure.pdfунших, шинэ үг...

Page 1: ЗАХИРЛЫН ТУХАЙ - aum.edu.mnaum.edu.mn/eli/elibrochure.pdfунших, шинэ үг цээжлэх нь хангалтгүй. Оюутан танхимд суралцсан

Улаанбаатар хот 14251Сүхбаатар дүүрэгСөүлийн гудамж 6АСити Плаза Билдинг2-р давхар

+976 11 313184+976 11 318521

[email protected]/AUMEnglishwww.aum.edu.mn

УтасФакс

Page 2: ЗАХИРЛЫН ТУХАЙ - aum.edu.mnaum.edu.mn/eli/elibrochure.pdfунших, шинэ үг цээжлэх нь хангалтгүй. Оюутан танхимд суралцсан

Англи хэлний институтийн захирал Жон Марк Кинг нь сүүлийн

10 гаруй жил англи хэл заах, англи хэлний багш бэлтгэх,

сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр 2003 онд АНУ-ын Вашингтон хот дахь Америкийн Их

Сургуульд Гадаад хүмүүст англи хэл заах (TESOL–Teaching English

to Speakers of Other Languages) чиглэлээр магистрын зэрэг

хамгаалсан. Жон Марк Кинг АНУ, Туркменистан, Бангладеш,

Перу, Эквадор болон Оросын Холбооны Улсад англи хэлний

багш бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах ажил эрхэлж

байсан. Түүнчлэн АНУ-ын Төрийн Департаментийн хэд хэдэн

хөтөлбөрт мэргэжилтнээр ажилласан туршлагатай.

2001 онд Жон Марк Кинг Энх Тайвны Корпусын шугамаар

Узбекистан улсад д англи хэлний багшаар ажиллаж байсан ба

2012 оноос Монгол дахь Америк Их Сургуульд Англи хэлний

институтийн захирлаар ажиллаж байна.

ЗАХИРЛЫН ТУХАЙ

Америк Их Сургуулийн Англи хэлний институт нь өөрийн багш, сургалтын хөтөлбөр,

үйлчилгээндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлэх замаар

Улаанбаатар хот дахь англи хэлний сургалтын тэргүүлэх байгууллага болох зорилготой

ажиллаж байна.

· Сонсох, ярих, унших, бичих дадлага хийх боломж олгох

· Дан дүрэм судлах бус сонирхолтой, өгөөжтэй сэдэв судлах

· Өдөр тутмын англи хэлний хэрэглээг танхимын орчинд турших

· Хичээлийн үндсэн гарын авлага материалаас гадна бусад эх сурвалжийг судлах

· Суралцах ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлоход тань дэмжлэх үзүүлэх

· Бие даан суралцах чадвараа дээшлүүлэхэд тань туслах

· Англи хэлээр оновчтой, чөлөөтэй ярихад тань туслах

· Шавь төвтэй үйл ажиллагааг голлох

· Оюутан бүрийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан хичээл, сургалтын үйл ажиллагаа

явуулах

Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлсэн оюутан бүрээс шалгалт авч Англи хэлний

институтийн үндсэн 7 түвшний аль тохирсонд хуваарилна. Түвшин бүрийн сургалт 10

долоо хоног үргэлжилнэ. Түвшин тогтоох шалгалтын төлбөр сургалтын нийт төлбөрт

багтсан болно.

Хичээл нь нийт 13 долоо хоног үргэлжлэх ба нэг долоо хоногт 5-10 цаг хичээллэнэ.

Хичээл нь өглөө, орой ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд явагдана.

Англи хэлний институтийн сургалтын төлбөрт түвшин тогтоох шалгалт болон

хичээлийн гарын авлага, матергиалын үнэ багтсан болно. Тодруулах зүйл байвал

Англи хэлний институттэй шууд холбоо барина уу.

Англи хэлний институтийн сургалт есөн үндсэн түвшинд хуваагдах ба тус бүр

ойролцоогоор 13 долоо хоног үргэлжилнэ. Эхний долоон үндсэн түвшинд Ерөнхий

болон Бизнесийн харилцааны англи хэлний сургалт багтана. Найм болон ес дэх

түвшний сургалт нь бакалавр, магисртын шатны сургалтыг англи хэлээр эзэмших

хэмжээний сургалт бөгөөд энэ шатны сургалтууд удахгүй эхэлнэ.

Англи хэлний институтийн талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай бол дараах хаягаар

[email protected] болон 95295157, 313184 гэсэн утсаар холбоо барина уу.

Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох

Сургалт үргэлжлэх хугацаа, хуваарь

Англи хэлний институтийн хичээлийн агуулга, бүтэц

Сургалтын төлбөр

Таны англи хэлний мэдлэгийн түвшин

Нэмэлт мэдээлэл

Page 3: ЗАХИРЛЫН ТУХАЙ - aum.edu.mnaum.edu.mn/eli/elibrochure.pdfунших, шинэ үг цээжлэх нь хангалтгүй. Оюутан танхимд суралцсан

Гадаад хэл сурна гэдэг нь ерөнхий эрдмийн хичээл хийхээс ялгаатай. Иймээс

гадаад хэлний багш бол ерөнхий эрдмийн хичээл заадаг багшаас ялгаатай байх

шаардлагатай. Гадаад хэлийг амжилттай сурахын тулд зөвхөн дүрмийн ном

унших, шинэ үг цээжлэх нь хангалтгүй. Оюутан танхимд суралцсан аргыг бие

даан хичээллэхдээ ашиглах чадварыг эзэмшсэн тохиолдолд амжилтад

хүрдгийг сайн багш мэддэг. Манай багш нар энэ чадварыг оюутанд

эзэмшүүлэх, амьдралынхаа туршид амжилттай суралцах суурийг зөв тавихад

нь туслах мэдлэг чадвартай, туршлагатай мэргэжилтнүүд байдаг.

Ур чадварт суурилсан заах арга зүй

А М Е Р И К И Й Н И Х С У Р Г У У Л Ь

Гадаад хэлний сургалтын чанарыг тодорхойлох гол хүчин

зүйл нь Багш байдгийг Монгол дахь Америкийн Их

Сургууль мэднэ. Тиймээс манай институт англи хэлийг заах,

сургахыг өөрсдийн эрхэм зорилго болгосон мэргэжлийн

багш нарыг ажиллуулдаг.

Англи хэлний институтийн багш нартаа мэргэжлээрээ

бакалаврын зэрэгтэй байхаас гадна Гадаад хүмүүст англи

хэл заах (TESOL) гэрчилгээтэй, үүнээс ч өндөр түвшинд

бэлтгэгдсэн байх шаардлага тавьдаг.

Гадаад хэлийг амжилттай сурах түлхүүр бол байнгын

давтлага, дасгал байдаг. Мэдлэг хамгаас чухал байдаг ч

англи хэлийг өөрийн болгон эзэмшихэд давтлага зайлшгүй

шаардлагатай. Иймээс оюутнууд багш нартай төдийгүй

хамтран суралцаж буй оюутнуудтай дадлага хийх өргөн

боломжоор хангагддаг. Сургалтын явцад дүрмийн болон

бичгийн англи хэлний хичээлийг оюутнууд ярианы

дадлагын хичээлтэй хослуулан судалдаг. Асуудлыг шийдэх,

нэгдсэн дүгнэлт гаргахдаа оюутнууд ямагт багаар ажиллах

дасгал хийдэг.

Сайн багш = Чанартай сургалт

Шавь Төвтэй Сургалт

Page 4: ЗАХИРЛЫН ТУХАЙ - aum.edu.mnaum.edu.mn/eli/elibrochure.pdfунших, шинэ үг цээжлэх нь хангалтгүй. Оюутан танхимд суралцсан

Энэ сургалтад хамрагдсан оюутан өдөр

тутам англи хэлийг ашиглан харилцаанд

орох чадвартай болох ба шинэ нөхцөл

байдалд дасан зохицох чадварт суралцана.

Энэ сургалт нь хувь хүнийн өөрөө болон

мэргэжлийн хувьд англи хэлээр унших,

бичих чадвараа дээшлүүлэхэд тусална.

Сонин хэвлэл, цахим хуудас, и-мэйл,

захиа болон зүг чигийн тэмдэглэгээ зэрэг

бусад түгээмэл мэдээ, мэдээллийг англиар

уншиж, бичих чадвартай болох юм.

Энэхүү сургалтаар оюутнууд өдөр тутмын

харилцаанд ороход шаардлагатай хэл

зүйн дүрмийг судлах ба шинэ үг хэллэг,

хэлц үг зэргийг бие даан суралцах,

эзэмших чадварт суралцана.

Манай Бизнесийн англи хэлний сургалт

Анхан шатны, Дунд шатны анхан, Дунд

шатны болон Ахисан шатны нийт 8

түвшинтэй ба тус бүр 100 цагийн

баг таамжтай . Сургалтын явцад

суралцагч бизнесийн олон талт

харилцаанд англи хэлээр оролцох

мэдлэг, ур чадварт суралцана. Үүнд:

· Илтгэл тавих

· Үйл ажиллагааны төлөвлөгөө болон

тайлан боловсруулах

· Үйлчлүүлэгчтэй харилцах

· Хурал удирдах

· Санал солилцох

· Хүний нөөцийн асуудал шийдвэрлэх

болон холбогдох бусад харилцааны

талаар суралцана.

Энэ сургалт нь таны англи хэлний мэдлэг,

ч а д в а р ы г о л о н ул с а д х ү л э э н

зөвшөөрөгдөх академийн түвшинд

хүргэх, TOEFL болон IELTS шалгалтыг

амжилттай өгөхөд тань тусална.

Америкийн их, дээд сургуулиудад

суралцахад бэлтгэл болох энэ сургалт нь

зохиол, нийтлэлээс гол санааг олох,

тодорхой хэсэгт дүн шинжилгээ хийх,

хураангуй, дүгнэлт бичих болон эх сурвалж

мартериалыг судлах зэрэгт сургана.

Энэ сургалт нь Америк загварын их, дээд

сургуулиудад суралцахад зайлшгүй шаард-

лагатай англи хэлний бичгийн чадварыг

эзэмшүүлэх зорилготой. Оюутнууд эссе

бичих, судалгааны ажлын үр дүнг нэгтгэх,

хураангуйлах ур чадварт суралцана.

Ерөнхий англи хэл Бизнесийн англи хэл Академийн англи хэл

Ярианы чадвар

Өдөр тутам унших ба бичих

Англи хэлний дүрэм

Шалгалтад бэлтгэх

Унших

Бичих

aum.edu.mn