ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ...

31
ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Цутгуурын хэвд хайлмал металл, тэдгээрийн хайлш, металл биш материал юүлэх замаар төвөгтэй хэлбэр дүрс бүхий эд анги буюу бэлдэц гарган авах технологийн процессыг цутгах үйлдвэрлэл гэнэ. Бүр МЭӨ III—II мянган жилийн тэртээгээс анх хүрлийг, дараа нь ширмийг цутгаж, цутгамал эдлэл гарган авч байжээ. XIII—XIV зуунаас эхлэн цутгалгаа, түүнээс хэдэн арван жилийн дараа хөнгөнцагаан, магнигаар эд анги цутгаж эхэлсэн байна. Цутгах аргаар үйлдвэрлэсэн эдлэлийг механик боловсруулалтаар боловсруулсны дараа буюу түүнгүйгээр шууд машины үйлдвэрлэл, металлурги, барилга зэрэг үйлдвэрлэлийн салбаруудад өргөн ашигладаг. Машин үйлдвэрлэлд цутгагдсан эд ангийн эзлэх жин нь металл зорох суурь машины нийт жингийн 80%, нэхмэлийн машины 72%, цувих суурь машины 68%, тракторын 60%, Уурын машины 58%, цахилгаан машины. 26% орчмыг тус тус эзэлнэ. Энэ нь бэлдэц (бэлдвэр) буюу бэлэн эд ангийг гаргаж авах бусад аргуудтай цутгах үйлдвэрлэлийг харьцуулахад нэлээд давуу талуудтай байдгаар тайлбарлагдана. Тухайлбал: бусад аргуудаар гарган авах боломжгүй буюу маш төвөгтэй хэлбэр дүрс бүхий эд ангийг энгийн хэлбэр дүрстэй эд анги цутгахтай адилаар гарган авч болох учир энэ нь ямар ч хэлбэртэй эдлэл гарган авах хамгийн хялбар хямд арга юм. Цутгагдах эд анги нь хэдхэн граммаас хэдэн зуун тонн жинтэй байдаг Бүх цутгамлын ойролцоогоор дөрөвний гурвыг нэг удаагийн элсэн хэвд, дөрөвний нэгийг цутгах тусгай аргуудаар цутган гаргаж авна. Нэг удаагийн элсэн хэвд эд анги цутгах ажиллагаа хэд хэдэн дарааллаар хийгдэх үндсэн үйлдлүүдээс бүрддэг. Цутгалгааны зарим тусгай аргууд нь гадаргын цэвэршил, хэмжээний нарийвчлал өндөртэй цутгамал гарган авах боломжтой тул цаашид түүнийг механикаар боловсруулах ажиллагааг эрс багасгах буюу бүрмөсөн болиулах боломжтой болгодог. Цутгах үйлдвэрлэлд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн ширэм, ган, хүрэл мэтийн хайлшуудаас гадна зэвэрдэггүй, өндөр температур даадаг ган зэрэг физикийн онцлог шинж чанартай хайлшуудыг улам өргөн хэрэглэх болов. Цутгагдсан эд ангид хэлбэр дүрс, хэмжээгээр ойролцоо, юүлж урсгах системийн элементүүдээс салгагдсан бэлэн бэлдмэлийг цутгамал гэнэ. Цутгамалд механик буюу бусад боловсруулалт явуулж бэлтгэсэн, угсрагдахад бэлэн болсон эдлэлийг цутгасан эд анги гэнэ. Хэрэв цутгамал нь бэлэн эдлэлийн хэлбэр дүрс, хэмжээ, жинтэй байвал түүнийг бэлэн эд анги гэнэ. Жишээлбэл: цутгуурын тусгай аргаар гарган авсан цутгамлын хэмжээний нарийвчлал өндөр байх тул ихэнх нь механик боловсруулалтгүйгээр шууд угсаргаанд ордог. Цутгуурын хуучин аргыг боловсронгуй болгох, шинэ аргууд хэрэглэх, технологийн процессын механикжуулалт, автоматжуулалтын түвшинг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, төвлөрүүлэх зэрэг ажиллагааг тасралтгүй явуулснаар ялангуяа сүүлийн арван жилд цутгах үйлдвэрлэл их. хурдтай хөгжлөө.

Transcript of ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ...

Page 1: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Цутгуурын хэвд хайлмал металл, тэдгээрийн хайлш, металл биш материал юүлэх замаар төвөгтэй хэлбэр дүрс бүхий эд анги буюу бэлдэц гарган авах технологийн процессыг цутгах үйлдвэрлэл гэнэ. Бүр МЭӨ III—II мянган жилийн тэртээгээс анх хүрлийг, дараа нь ширмийг цутгаж, цутгамал эдлэл гарган авч байжээ. XIII—XIV зуунаас эхлэн цутгалгаа, түүнээс хэдэн арван жилийн дараа хөнгөнцагаан, магнигаар эд анги цутгаж эхэлсэн байна. Цутгах аргаар үйлдвэрлэсэн эдлэлийг механик боловсруулалтаар боловсруулсны дараа буюу түүнгүйгээр шууд машины үйлдвэрлэл, металлурги, барилга зэрэг үйлдвэрлэлийн салбаруудад өргөн ашигладаг.

Машин үйлдвэрлэлд цутгагдсан эд ангийн эзлэх жин нь металл зорох суурь машины нийт жингийн 80%, нэхмэлийн машины 72%, цувих суурь машины 68%, тракторын 60%, Уурын машины 58%, цахилгаан машины. 26% орчмыг тус тус эзэлнэ.

Энэ нь бэлдэц (бэлдвэр) буюу бэлэн эд ангийг гаргаж авах бусад аргуудтай цутгах үйлдвэрлэлийг харьцуулахад нэлээд давуу талуудтай байдгаар тайлбарлагдана. Тухайлбал: бусад аргуудаар гарган авах боломжгүй буюу маш төвөгтэй хэлбэр дүрс бүхий эд ангийг энгийн хэлбэр дүрстэй эд анги цутгахтай адилаар гарган авч болох учир энэ нь ямар ч хэлбэртэй эдлэл гарган авах хамгийн хялбар хямд арга юм. Цутгагдах эд анги нь хэдхэн граммаас хэдэн зуун тонн жинтэй байдаг Бүх цутгамлын ойролцоогоор дөрөвний гурвыг нэг удаагийн элсэн хэвд, дөрөвний нэгийг цутгах тусгай аргуудаар цутган гаргаж авна. Нэг удаагийн элсэн хэвд эд анги цутгах ажиллагаа хэд хэдэн дарааллаар хийгдэх үндсэн үйлдлүүдээс бүрддэг. Цутгалгааны зарим тусгай аргууд нь гадаргын цэвэршил, хэмжээний нарийвчлал өндөртэй цутгамал гарган авах боломжтой тул цаашид түүнийг механикаар боловсруулах ажиллагааг эрс багасгах буюу бүрмөсөн болиулах боломжтой болгодог. Цутгах үйлдвэрлэлд эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн ширэм, ган, хүрэл мэтийн хайлшуудаас гадна зэвэрдэггүй, өндөр температур даадаг ган зэрэг физикийн онцлог шинж чанартай хайлшуудыг улам өргөн хэрэглэх болов. Цутгагдсан эд ангид хэлбэр дүрс, хэмжээгээр ойролцоо, юүлж урсгах системийн элементүүдээс салгагдсан бэлэн бэлдмэлийг цутгамал гэнэ. Цутгамалд механик буюу бусад боловсруулалт явуулж бэлтгэсэн, угсрагдахад бэлэн болсон эдлэлийг цутгасан эд анги гэнэ. Хэрэв цутгамал нь бэлэн эдлэлийн хэлбэр дүрс, хэмжээ, жинтэй байвал түүнийг бэлэн эд анги гэнэ. Жишээлбэл: цутгуурын тусгай аргаар гарган авсан цутгамлын хэмжээний нарийвчлал өндөр байх тул ихэнх нь механик боловсруулалтгүйгээр шууд угсаргаанд ордог. Цутгуурын хуучин аргыг боловсронгуй болгох, шинэ аргууд хэрэглэх, технологийн процессын механикжуулалт, автоматжуулалтын түвшинг дээшлүүлэх, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, төвлөрүүлэх зэрэг ажиллагааг тасралтгүй явуулснаар ялангуяа сүүлийн арван жилд цутгах үйлдвэрлэл их. хурдтай хөгжлөө.

Page 2: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

ЦУТГАХ ҮНДСЭН АРГУУД Цутгах хэвийг чулуу, шавраар хийж байжээ. XVIII зууны төгсгөлөөс цутгуурын хэвийг элс, шаврын чийглэсэн хольцыг тусгайлан бэлтгэж хийх болов. Одоо цутгуурын хэв бэлтгэх, цутгах 100 гаруй аргууд байна. Ширэм, ган цутгамлын жингийн 60% орчим нь элс, шаврын хэвд (Үүнээс нойтон хэвд 42%, хуурайд 18%-ийг) цутгадаг. Ширэм, гангаас гадна төрөл бүрийн өнгөт (металлын) хайлшийг цутгаж том, жижиг хэмжээтэй цутгамал, энгийн, төвөгтэй хэлбэр дүрс бүхий эд анги гарган авахад элсэн хэвийг хэрэглэнэ. Ойролцоогоор нийт цутгамлын 5%-ийг өөрөө хатуурдаг хольцоор хийсэн хэвд, 10%-ийг металл хэвд мөн түүнчлэн 7%-ийг төвөөс зугтах хүчээр, 1,3%-ийг даралтаар, 0,3%-ийг хайлдаг загвартай цутгалгаагаар тус тус цутгаж байна. Өөрөө хатуурдаг шингэн, уян налархай зэрэг тусгай хольцоор бэлтгэгдсэн хэвээр цутгах дэвшилт аргууд элс, шавар хэвд цутгах аргатай харьцуулбал техник эдийн засгийн хувьд ихээхэн давуутай байдаг. Цутгах үйлдвэрлэлд металл хэвийн төвөөс зугтах хүчний, хайлдаг загварын даралттай цутгалгааны тусгай аргуудыг өргөн хэрэглэж байна. Эдгээр аргуудаар өндөр нарийвчлалтай, хэмжээний доод хүлцэлтэй, гадаргуугийн цэвэршил сайтай цутгамал цутгах боломжтой юм. Эдгээр арга нь металл зорох суурь машинаар механик боловсруулалт хийх; ажиллагааг эрс багасгах буюу бүрмөсөн болиулах тул металл хэмнэх, ялангуяа өндөр үнэтэй, хүрэлцээ багатай хайлшийг ашиглах үед маш чухал ач холбогдолтой байхаас гадна хөдөлмөр зарцуулалт, эд ангийн өөрийц өртгийг ихээхэн багасгана. Үүний зэрэгцээ цутгалгааны тусгай арга тус бүрийн өөрийн онцлогуудаасаа болж хэрэгцээний нь хүрээ хязгаар-лагдмал байдаг. Жишээлбэл: хайлдаг загварын цутгалгаа нь зөвхөн харьцангуй жижиг эдлэл, төвөөс зуттах хүчний цутгалгаа нь хоолой мэт дугуй хэлбэртэй эдлэл цутгахад л тохиромжтой юм.

ЦУТГАХ ҮИЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖИЛТ 1585 онд А. Чехов 39 тонн орчим жинтэй «Их бууны хаан» гэгдэх их бууг ширмээр, 1735 онд М. Матории 200 тонн орчим жинтэй гайхамшигт «Хонхны хаан» гэгдэх хонхыг хүрлээр цутгаж байсан нь оросын цутгуурчдын өндөр уг чадварыг гэрчилж байна. XVIII зуунд үндэслэгдсэн Уралын Кослинскийн заводын ширмэн цутгалгааны урлаг нь дэлхийн нийтэд алдартай билээ. Одоогийн Пермь хотын нэгэн заводад 1873 онд 620 жинтэй (дархны лантуу) цохилуурыг цутгасан нь цутгах үйлдвэрлэлийн түүхэнд тэмдэглэгджээ. Цуттах үйлдвэрлэлийн шинжлэх ухааны үндэс тавигдаж, хөгжихөд Д.К.Чернов, П.П.Аносов зэрэг эрдэмтдийн ажил хүчтэй нөлөө үзүүлэв. Хувьсгалын өмнөх Орос орон 1913 онд 0,5 сая тонн цутгамал цутгаж, цутгах үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээр байранд орж байжээ. Цутгах үйлдвэрлэлийн техникийн төвшин маш муу, гар хөдөлмөр зонхилж байв. Дайны өмнөх таван жилд цутгах үйлдвэрлэлийг үндсээр нь шинэчилж, 1936—1937 онуудад Зөвлөлт орон цутгах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр АНУ-ын дараа хоёрдугаарт орох болжээ. Дайны дараах жилүүдэд зөвлөлт орны цутгах үйлдвэрлэл техникийн шинэ төвшинд хүрч 1967 оноос дэлхийд нэгдүгээр байранд орох болов. Цутгах үйлдвэрлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэхэд цутгуурын төрөлжсөн тасаг, заводууд байгуулагдах тухай шийдвэр гаргасан нь их чухал ач холбогдолтой болжээ. Төвлөрсөн ба төрөлжсөн цутгах үйлдвэрүүд иь шинжлэх ухааны техникийи дэвшлийн ололтыг илүү гүйцэт ашиглах боломжййг бүрдүүлэв. Жишээлбэл: хэрэв цөөнөөр үйлдвэрлэх үйлдвэрлэлд 1тн цутгамалд зарцуулах хөдөлмөр 100% байна гэж үзвэл олноор үйлдвэрлэх үйлдвэрлэдд ойролцоогоор 60%, бөөнөөр үйлдвэрлэх өвч механикжсан үйлдвэрлэлд 35—40% байна.

Page 3: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Хэрэв жилд 50 мянгаас илүү тонн жинтэй цутгамал үйлдвэрлэдэг цутгуурын тасгийн бүтээгдэхүүний өөрийн дундаж өртгийг нэг гэж авбал 1000-аас бага тонныг үйлдвэрлэдэг тасгийнх 3,7 дахин их байна. 1980—1985 онуудад цутгах үйлдвэрлэлийн гол зорилтын нэг нь өндөр бүтээлтэй шинэ төхөөрөмж, иж бүрэн механикжуулалт, автоматжуулалтад үндэслэж хөдөлмөрийн бүтээлийн өсөлтийг хурдасгахад оршиж байлаа. Цутгуурын хайлшийн чанарыг сайжруулан, цутгамал үйлдвэрлэх технологийн шинэ дэвшилтэд процессыг нэвтрүүлж, цутгах эд ангийн жинг 15—20%-иар багасгаж, бэлэн ад ангид дээд зэргээр ойртуулан, цутгамлын гадаргуугийн иэвэршил, нарийвчлал, найдвартай ажиллагаа, чанарыг сайжруулж, цутгах үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд гол чиглэл оршиж байна. Одоо ЗХУ-ын цутгах үйлд-вэрлэлд 90 орчим автомат шугам ажиллаж байна. ХЭВНИЙ ХОЛЬЦ Үндсэн (элс, шавар), ба туслах (нүүрс, графит, модны үртэс, хүлэр зэрэг нэмэлт; хүхэрт спиртийн бари, органик бодисын коллойдын уусмал зэрэг хслбогч) материалаар бэлтгэсэн нэг удаагийн хэвд эд анги цутгах арга үйлдвэрлэлд хамгийн өргөн хзрэглэгдэж байна. Нэг удаагийн хэв зөвхөн ганцхан цутгамал гаргахад ашиглагдана. Бэлэн эд ангийг салгахад хэвийг эвдэлдэг. Цөн (втулк) цутгахад зориулагдах цутгуурын хэв (2-р зураг)

2-р зураг. Нэг удаагийн хэвд эд анги цутгах Хэвний хольцоор бэлтгэгдсэн цутгуурын хэв: 1—цутгах эд анги, 2-салдаг загвар, 3—загварын (хэвд чөмөг дэрлүүлэх нүх гаргах) тэмдэг, 4—чөмөг, 5,

б—дээд, доод хашлага, 7—юүлж урсгах систем, 8—хий (гаргах нүх), 9—цутгамал

Металл хашлага хэвний :хольцыг нягтруулан гаргаж авсан тал хоёр хэвээс хэв бүрдэнэ. Дээд, доод тал хэвүүд бэлтгэхэд салдаг загварыг ашигладаг. Чөмөгний хольцоор тусад нь бэлтгэсэн чөмгөөр цутгамалд нүх гаргана. Хэв yгcрахдаа загварын тэмдгээр хэвд үүсссэн нүхэнд чөмгийг суулгадаг. Юүлж урсгах системээр шингэн металл юүлнэ. Хий гaprax нүхээр хийг зайлуулдаг. Бэлэн цутгамлыг хэвнээс гарган авч, юүлж урсгах системд хатуурсан илүүдэл металлыг огтолж, цутгамлын гадаргууд наалдсан хэвний материалын үлдэгдлийг цэвэрлэж механик боловсруулалтад шилжүүлнэ. ХЭВНИЙ ХОЛЬЦЫН ШИНЖ ЧАНАР Сайн чанартай цутгамал гаргаж авахад механик, технолоти, физикийн тодорхой шинж чанартай хэвний, чөмөгний материалаар хийсэн цутгуурын нэг удаагийн хэв, чөмгийг хэрэглэдэг. Механик шинж чанарт гадаргын бат-бэх, уян налархай, дагамтгай чанар хамаардаг. Бат бэх гэдэг нь хэвийг бэлтгэх, ашиглах явцад эвдрэхгүй байх хольцын чадвар юм. Хэв нь угсралт, тээвэрлэлтийн доргио, юүлэгдсэн металлын даралтыг тэсвэрлэж эвдрэхгүй байх шаардлагатай. Чийгтэй хольцод шахалтьн бат бэхийн хязгаар ш, хуурай (хатаасны дараах) хольцод таталтын бат бэхийн хязгаар Т –ын утгыг стандартад заасан байдаг. Элс, шаврын хольцод ш= 0,3-0,7 кгс/мм2 (3-7 МПа), Т = 0,8-2 кгс/см2 (8— 23 МПа) байна.

Page 4: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Гадаргуугийн бат бэх гэдэг нь юүлж буй мегаллын урсгалын үрэх үйлчлэлийн эсэргүүцэл юм. Гадаргуугийн бат бэх хүрэлцээгүй байх нөхцөлд нуралт ажиглагддаг. Өөрөөр хэлбэл хэвний хольцын хзсгүүд бутран нурж цутгамалд ордог. Уян налархай гэдэг нь загварын гаднах (чөмөгний хайрцгийн доторх) хүрээгээр гаргасан хэвийг хадгалах хольцын чадвар юм. Дагамтгай чанар нь ханшийн агшилтын үйлчилгээгээр эзлэхүүнээ багасгах хольцын чадвар болно. Дагамтгай чанар муутай хольцоор хийгдсэн хэвд цутгасан цутгамалд дотоод хүчдэл үүсэж, улмаар ан цав үүсгэдэг байна. Урсамтгай чанар нь хэв бэлтгэхэд загварыг бүрж нягтрах, чөмөгний хайрцгийн хөндийг дүүргэх хольцын чадвар юм. Хэв бэлтгэх процесст хэвний хольцын ширхгүүд бага хүчээр шилжиж хэвний (чөмөгний) нийт хэсгүүдэд нүх, хөвсгөр үүсгэхгүйгээр жигд нягтрах шаардлагатай байдаг. Термохимийн тэсвэрлэлт буюу галд тэсвэрлэх чанар нь юүлэгдэх хайлшны өндөр температурт хайлахгүй байх, химийн үйлчилгээг тэевэрлэх чадвар юм. Шаталтаас үүсэх хальс нь гадаргуугийн чанарыг бууруулж., цутгамльш цаашдын боловсруулалтыг хүндрүүлдэг. Хэвний хольц хайлснаас түүний хий нэвтрүүлэх чадвар огцом буурна. Чийггүй байх чанар нь хатаалтын дараа урт удаан хугацаанд агаараас чийг шингээхгүй байх хольцын чадвар юм. Салгагдах чанар нь хөргөлтийн дараа хэвнээс цутгамлыт, унагаахад хольцын хялбар сал.гагдах чадвар юм. Хайлшийг юүлсний дараах халуунд холбогч бодисын бат бэх алдагдсанаас хольцын салгагдах чанар дээшилдэг. Шинж чанараа хадгалах чанар нь олон удаагийн ашиглалтад өөрийн шинж чанарыг хадгалах хольцын чадвар юм. Технологийн шинж чанарыг тоогоор илэрхийлэх боломжгүй, туршилтын үзүүлэлтээр үнэлнэ. Хий нэвтрүүлэлт нь хэвний хольцын гол шиижүүдийн нэг болох нүхэллэгүүдээр хийг нэвтрүүлэх хэвиий чадвар юм. Хайлмал металлд хий ямар нэг хэмжээгээр уусаж байнга агуулагдах бөгөөд түүний хөрч хатуурахад ялгардаг. Түүнээс гадна хэвний материал нь халахдаа өөрөөсөө их хэмжээний усны уур, хийг ялгаруулна. Хэрэв хэвний хольцын хий нэвтруүлэх чадвар хангалтгүй байвал цутгамалд (хий, хөөсний) нүх үүсдэг. Хэвиий хольцын чанарын үнэлгээнд туршилтаар тодорхойлдог хий нэвтрүүлэх «И» иттэлцүүрийн (коэффициентыг) ашиглана. Элс-шаврьш хольцын И = 30—120 нэгж байдаг. Дулаан-физикийн шинж чанар болох дулаан дамжуулалт хувийн дулаан багтаамж нь металлын талсжилтын хурд, түүний цаашдыи хөрөлт, улмаар цутгамлын бүтэц, шинж чанарт ихээхэн нөлөөлнө. Элс-шаврын хольцын шинж чанар нь олон үзүүлэлтэд нөлөөлдөг. Жишээлбэл: Хэвний хольцын бат бэх, уян налархай чанар нь шаврын агуулах хэмжээ дээшлэхэд ихсэхээс гадна элсний ширхгийн хэлбэр хэмжээ, чийглэг зэрэг хүчин зүйлүүдээс хамаарна. Цуттагдах хайлш, цутпамлын жин, хэлбэр дүрс зэрэг нөхцөлүүдээс хамааруулан шаардагдах шинж чанартай хэв, чөмөгний найрлагыг сонгон авдаг юм.

ЭЛС, ШАВАР Элс нь хэв, чөмөгний хольцын үндсэн материал юм. 1713°С-ын-температурт хайлдаг халууны тэсвэр сайтай, бат бэх, хатуу, термо (илч)-химийн тэсвэртэй Si02 цахиурын ислээс голлож бүрддэг учир цахиурын элсийг хамгийн өргөн хэрэглэнэ. 575сС хүртэл халаахад аллотропийн хувиралд орж эзлэхүүнээ өөрчлөх муу тал цахиурт байдаг. Энэ хувирал явагдсанаас элсний ширхэг нь хагарч хэвний хольцын тоосонцор хэсгийг ихэсгэнэ. Хольцыг дахин ашиглахын тулд элсний тоосонцрыг шигшин авч, шинэ элс нэмэх шаардлагатай байдаг. Галд тэсвэрлэх чанарыг бууруулдаг Fe2O2 Nа20- болон бусад хортой хольцыг доод хэмжээгээр агуулсан цэвэр элсийг цутгах үйлдвэрлэлд ашиглана. Байгалийн цахиурын элс байнга шавар агуулдаг.

Page 5: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Элсний гол үзүүлэлт нь ширхгийн хэмжээ. бөгөөд энэ нь хэвний хольцын бат бэх, урсамтгай чанар, хий нэвтрүүлэлтэд ихээхэн нөлөө үзүүлнэ. 0,1-0,2 мм хэмжээний ширхэгтэй хэвний нунтаг элсийг гөлгөр гадаргатай жижиг цутгамал гарган авах цутгалгаанд хэрэглэнэ. 0,2-0,4 мм хэмжээний том ширхэгтэй элс нь хэвний хольцын хий нэвтрүүлэх чанарыг дээшлүүлэх учир түүнийг том цутгамал цутгахад хэрэглэдэг. Хэвний хольцыг бүрдүүлэгчээр мөхөллөг, шаварлаг гэж нэрлэдэг. Химийн найрлагаас шалтгаалахгүйгээр 22 мкм-оос том хэмжээний ширхэгтэй элсний хэсгийг мөхөллөг бүрдүүлэгч гэнэ. 22 мкм-оос бага ширхэгтэй элсний хэсгийг шаварлаг бүрдүүлэгч гэдэг. Тусгай стандартаар 50% хүртэл шаварлаг бүрдүүлэгч агуулсан хэвийн элсийг хольцын агуулсан хэмжээгээр нь анги, бүлэг, зэрэгт хуваадаг (3-р хүснэгт)

3-р хүснэгт Хэвийн хольцын найрлага

Элсний нэр, Төрөл

Анги Үндсэн бүрдүүлэгч хортой хольц, % (илүүгүй)

Шаварлаг бүрдүүдэгч

Si02

бага-гүй

хүхэр шүлтийн ба газрын

шүлтлэг ме-таллын

исэл

Төмрийн исэл

Цахиурын элс Цахиурын элс Цахиурын элс Цахиурьн элс Жоншны Нарийн Хагас тослог Тослог Маш тослог

1К 2К ЗК 4К кп т п ж

ож

2 хүртэл 2 хүртэл 2 хүртэл 2 хүртэл 2 хүртэл 2-10 10-20 20-30 30-50

97 96 94 90 90 норм-гүй

үгүй 0,025 0,025 норм-гүй

1,5-аас бага 1,5 2,0 нормгүй

0.75 тогтоог- доогүй

Заримдаа хэвний хольцны цахиурын *элсийг 2000"С-ын температурт хайлдаг ZrO2 SiO2 — цирконы исэл, 18500C-ын температурт хайлдаг. Fе2О3- Сr2О3- хромт төмөрлөг зэрэг материалаар орлуулан хэрэглэдэг. Эд нь термохимийн тэсвэр, дулаан дамжуулалтаар цахиурын элснээс давуу боловч илүү үнэтэй байх тул онцгой ховор тохиолдолд ашиглана. Жишээлбэл: цэвэр гадаргуутай том цутгамлыг гангаар цутгахад хэрэглэдэг. Шавар. Хэвний элс, шаврын хольцны хоёр дахь үндсэн материал юм. Шавар нь хольцны бат бэх, уян налархай чанарыг сайжруулах холбогч бодисын үүрэг гүйцэтгэнэ. Шавар нь чийглэхэд уян налархай шинж чанартай болдог газрын нунтагласан хөрс юм. Al2O3 2Si02 2Н20-каолинит гэгдэх шавар нь хэвийн хольцод орох гол материал болдог. Холбох чадвар термохимийн тэсвэрийг бууруулдаг гялтгануур, талын жонш зэрэг минералуудыг хортой хольцод тооцно. Шаврын хэсгүүдийн гадаргын чийг нь усны молекулын хальсыг үүсгэх бөгөөд энэ нь хэсгүүдийг өөр хооронд нь барьцалдуулахын зэрэгцээ гулсалтыг сайжруулдаг. Цутгах үйлдвэрлэлд каолинитын шавраас гадна А1203 4SiO2H2O+nH2O бентоны шаврыг хэрэглэнэ. Уг шаврын хэсгүүд нь усны молекулыг гадаргуудаа юм уу дотроо барьж байх учир энэ шавар нь каолинитын шавраас холбох чадвараар хоёроос гурав дахин илүү байдаг.

Page 6: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

ЭЛС-ШАВРЫН ХОЛЬЦ Элс шаврын хольцыг өнгөлгөөний, дүүргэлтийн, нэмэгдэл гэж хуваана. Өнгөлгөөний

хольц нь уян налархай, бат бэх, хий нэвтрүүлэх, галд тэсвэрлэх зэрэг шинж чанар өидөртэй байдаг. Түүнийг их хэмжээний (50—90%) шинэ (элс, шавар) материалаар хийнэ. Хэв бэлтгэхэд эхлээд өнгөлгөөний холь-цоор загварыг хучиж нягтруулдаг. 40—100 мм зузаан загварын хучаас нь юүлэх явцад хайлмалын үйлчилгээнд хамгийн ихээр opнo. Хэв хийх бүх хольцын 10—20%-ийг өнгөлгөөний хольц эзэлдэг. Хэвний бусад хэсгийг (өмнө нь хэрэглэгдсэн эргэж ашиглагдах хольцоос голлож бүрдэх муу чанартай) дүүргэлтийн хольцоор хийнэ. Ийм хольцны найрлагад 95—98% эргэж ашиглагдах хольц, 5—2% шинэ хольц орно. Шинэ элс, шаврын зарцуулалтыг багасгах зорилгоор эргэх хольцыг ашигладаг.

Олноор үйлдвэрлэхэд жижиг хэвний бүх эзлэхүүнийг машинаар дүүргэж хийхэд хэрэглэнэ. Нэгдмэл хольцны найрлагад 85—95% эргэж ашиглагдах сэргэсэн хольц, 15—5% хэвннй шинэ хольц ордог. Энэ хольц өнгөлтөөний хольщны нэгэн адил хайлмал металлтай шууд шүргэлцэх тул дунд зэргийн чанартай байх шаардлагатай байна. Эдгээр бүх хольцууд 4—8%-ийн чийглэгтэй байдаг. Өнгөлгөөний ба дүүргэх хольцод шавраас гадна шаталтыг эсэргүүцэх нэмэлт хийдэг. Угсарч юүлэхийн өмнөх байдлаар нь цутгуурын хэвийг нойтон, хуурай гэж хоёр төрөлд хувааиа. Үүнтэй уялдаж нойтон, хуурай хэвд юүлэх гэж байдаг. Олноор, үй олноор үйлдвэрлэх үйлдвэрт жижиг, дунд зэргийн хэмжээтэй эд анги цутгахад нойтон хэвийг ашигладаг. Эдгээр хэвийг чийттэй байдалд холбох чадвар сайтай 10-12% шавар агуулсан, 4-5%ийн чийгтэй хольцоор бэлтгэдэг. Нойтон хэв хийх хольц нь уян налархай, дагамтгай чанар сайтай, амар салгагддаг, хэв хийх процесс нь хямд үнэтэй байх боловч чийг ихтэй, хэвний бат бэх нь муу бай-даг. Хуурай хэвийг сайн чанартай зузаан ханатай, том хэмжээний цутгамлыг цутгахад хэрэглэнэ. Зориутаар хатаасан хэвийг хуурай хэв гэнэ. 15% хүртэл шавар агуулсан хольцоор бэлтгэж хатаасны дараа хэв их батждаг. Хэвийг 6—8 ,%-ийн чийгтэй хольцоор бэлтгэнэ. Хэвний хольцны шинж чанарыг сайжруулах нэмэлт. Элс-шаврын энгийн хольц нэлээд дутагдалтай байдаг. Холбогч бодис болох шавар нь хольцны зарим шинж чанарт эсрэг (муу) читлэлийн нөлөө үзүүлнэ. Хольцны бат бэх, уян налархай чанарыг дээшлүүлэхээр шаврын агуулах хэмжээг ихэсгэхэд түүний хий нэвтрүүлэх, шаталтыг эсэргүүцэх чадварыг багасгахаас гадна хуурай хэвний дагамтгай, салгагдах чанарыг бууруулдаг. Иймд элс шаврын хольцны шинж чанарыг сайжруулахаар түүний найрлагад нэмэлт хийнз. Ширэм цутгах нойтон хэвний хольцын шаталтыг багасгах зорилгоор түүнд модны үртэс хүлэр чулуун нүүрсний тоосыг нэмдэг. Ширэм цутгах үед мод, хүлэр, нүүрсний хэсгүүдээс хий үүсэж шатна. Үүссэн сэлбэгч хий нь хайлшийн исэлдэлтийг саатуулж, шатах аюулыг багасгадаг. Ган цутгах хэвний хольцын шаталтыг эсэргүүцэх нэмэлтээр нүүрс, графит, мазут. тоосонцор цахиурыг (маршалитыг) ашиглана. Ширэм цутгах хуурай хэвний нүх, сувгийг ихэсгэн хий нэвтрүүлэх, дагамтгай чанарыг дээшлүүлэх зорилгоор модны үртэс, хүлэр нэмдэг. Ган цутгах хуурай хэвний хольцод ихэвчлэн холбогчоор хүхэрт-спиртийн бари зэрэг органик бодисын коллоид уусмалыг нэмнэ. Ийм нэмэлтүүд нь бат бэхийг дээшлүүлэхээс гадна шаталтаараа хольцын хий нэвтрүүлэх, дагамтгай чамарыг ихэстэдэг. Шингэн шил, цемент зэрэг нэмэлтүүд нь хэвний тусгай хольцуудад хамааруулж бичигдэнэ. Хэвний хольцын найрлагыг цутгуурын хайлшийн хайлах температур, агшилт зэрэг шинж чанар, мөн түүнчлэн цутгамлын жин, хэмжээ, хэлбэр дүрсээс хамааруулан соигож авдаг. Орчин үед элс-шавар хольцоор бэлтгэсэн хуурай хэвд ширмэн цүтгамлын 45%, ган цутгамлын 40%-ийг цутгаж байна, Сүүлийн жилүүдэд хольцын чанарыг сайжруулах, хольц бэлтгэх системийг автоматжуулах, хэв бэлтгэх машиныг боловсронгуй болгох, автомат шугамыг ашигтайгаар хэрэглэх ажиллагаа үйлдвэрлэлд нэвтэрсний үр дүнд

Page 7: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

хэв бэлтгэх технологид ихээхэн дэвшил гарав. Гэвч цутгалгааны энэ арга нь нэлээд муу талуудтай байх бөгөөд түүний нэг нь хэвний хольц их хэмжээгээр зарцуулдаг. Хольцын зарцуулалт, цутгамлын жин, хзмжээ. хэлбэр дүрс, цутгагдах хайлшны төрлөөс шалтгаална. Орчин үед хольцны зарцуулалт 1т ширмэн цутгамалд 759—1000кг, 1 т ган цутгамалд 1000—2000 кг байдаг. Гэхдээ бэлтгэгдсэн бүх хольцны 70% орчим нь цутгамал процесст шууд оролцдоггүй. Хольц бэлттэх, хэв хийхэд тусгай машин, байгууламжийн цогцолбор ихээхэн шаардагдана. Цутгуурын бусад аргуудаар гарган авсан цутгамлыг бодвол энэ аргаар гарган авсан цутгамал нь харьцангуй механик шинж чанараар муу, хэмжээний нарийвчлал, гадаргууны цэвэршлээр доогуур, механик боловсруулалтын тавил ихтэй байдаг. Элс-шавар хольцоор бэлтгэсэн хуурай хэвд ширмэн цутгамлын 20%, ган цутгамлын 15%-ийг цутгаж байна. 300— 350°С температуртай хатаах зууханд хэв хатаахад 25 мм зузаан хананд ойролцоогоор 1 цаг буюу нийтдээ 4—6 цаг зарцуулах ба том хэвийг 24, түүнээс дээш цатийн турш ха-таадаг. Хэвний хонгил уруу халуун аргаар хөөрөгдөх хатаалт дэвшилттэй аргад тооцогдоно. Заримдаа зөөврийн хатаагуураар, эсвэл хэт ягаан туяагаар шарах төхөөремжөөр 10— 40 мм гүнд гадаргуугийн хатаалт хийдэг. Эдгээр дэвшилтэд аргуудыг хэрэглэж байгаа боловч хатаалт нь урт хугацаагаар үргэлжилж, хэв бэлтгэх процессыг хүндрүүлэн, өндөр үнэтэй болгох, эрин үеийн их механикжсан, автоматжсан үйлдвэрлэлийн шаардлатыг хангахгүй байгаа хэвээр байна.

ЧӨМӨГНИЙ ХОЛЬЦ Хөвд юүлэх үед чөмөг нь цутгуурьш хайлмал хайлшийн илчийн, механикийн үйлчилгээг тэвчин хүнд нөхцөлд оршдог. Иймд хэвний хольцоос илүү өндөр бат бэх болон бусад шинж чанарын шаардлага тавигдана, Чөмөгний хэлбэр дүрс, огтлолын хэмжээ, түүнийг хэвд нь байрлуулах байдлаар нь таван ангилалд хуваана. Бүх гадаргуугаар хайлмал металлтай шүргэх, нарийн огтлолтой, төвөгтэй хэлбэрийн нэтдүгээр ангиллын чөмөг, гоц хүнд нөхцөлд оршдог. Чөмөгний хольц нь бат бэх, термохимийн тэсвэр, дагамтгай чанар, хий нэвтрүүлэлт өндөртэй байх шаардлататай (Зузаан хэсгүүдтэй, нарийн хавирга буюу доголтой) хоёр дугаар ангиллын (дунд зэргийн төвөгтэй хэлбэр дүрстэй төвийн) гуравдугаар ангиллын гэх мэтчилэн хойш, хойших ангиллын чөмөгний хольцод тавигдах шаардлага доошилдог. Доторх буюу гаднах гадарга үүсгэх энгийн хэлбэр дүрстэй том чөмөгний хольцод хамгийн бага шаардлага тавигдана. Жишээлбэл: нэгдүгээр ангиллын чөмөгний хольцын Т >l,2 МПа, хий нэвтрүүлэх итгэлцүүр (коэффициент) U>120 нэгж, тавдугаар ангиллын чөмөгний хольцын Т = 0,3—0,6 МПа U > 50 нэгж байх шаардлагатай байдаг. Эдгээр шаардлагуудад тохирсон чөмгөний хольцын олон тооны жорууд боловсрогджээ. Нэлдүгээр ангиллын чөмөгний дүүргэгч нь шаварлаг бодисыг доод хэмжээгээр агуулсан шинэ элснээс бүрдэнэ. Түүнд холбогчоор хүхэрт спиртийн бари нэмэлттэй уайт спиртэд уусгасан тос, давирхайн уусмал, эсвэл үүнтэй ойролцоо холбогч бодисууд ашиглана. Өндөр бат бэх байх шаардлагатай энгийн чөмгийг хүхэрт спиртийн бари, нүүрс, графит, мазут, модны үртэс, хүлэр зэрэг (3—5%) нэмэлтүүдтэй элс, шаврын хольцоор бэлтгэнэ. Дөрөв, тавдугаар ангиллын чөмгийг шинэ элснээс гадна 20—60% эргэх хольц, 10% хүртэл модны үртэс, хүлэр агуулсан хольцоор бэлтгэнэ. Нүүрс, графит, мазут зэрэг нэмэлтүүд шаталтын эсэргүүцлийг, модны үртэс, хүлэр нь дагамтгай чанарыг дээшлүүлдэг. Цувуурт (туузан зөөгүүр) зуухаар буюу хэт ягаан туяагаар 160—350° С-ийн температур хүртэл холбогчдын онцлогт тохируулан чөмгийг халааж хатаан батжуулна. Хатаах хугацаа нь чөмөгний хөндлөн огтлолоос шалтгаалан 40—60 минутаас хэдэн цаг хүртэл үргэлжилнэ. Чөмөг хатаалт нь техник эдийн засгийн доголдолтой байдаг. Иймд чөмөг бэлтгэхэд өерөө хатуурдаг тусгай хольцуудыг өргөн хэрэглэнэ.

Page 8: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Хэвийн тусгай хольц Хэв, чөмөг бэлтгэхэд тусгай хольцууд ашигласанаар механикжуулалт, автоматжуулалтын орчин үеийн хамгийн үр ашигтай хэрэгсэл хэрэглэх, гap хөдөлмөрийг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх, цутгамлын чанарыг сайжруулах боломжтой болдог. Тусгай хольцын гол бүрэлдэхүүн нь шаварлаг бодисыг доод хэмжээгээр агуулсан цахиурын элс бөгөөд түүн дээр бага хэмжээгээр тусгай нэмэлтийг (катализаторыг) нэмнэ. Тусгай хольцуудыг хатуурах нөхцөлөөр нь дараах хэлбэрүүдэд хуваадаг. Үүнд: 1. СО2-оор хөөрөгдөж, бусад аргуудаар боловсруулж хатууруулах, 2. Халуунаар хатууруулах, 3. Агаарт өөрөө хатуурах хүйтнээр хольц (XXX) өөрөө хатуурах шингэн (ӨХШ). Нүүрсхүчлийн хийгээр үлээж хатууруулах хольц. Цутгах үйлдвэрлэлд 95—97% элс, 3—5% шавар, агуулсан 3,5—4,5%-ийн чийглэгтэй, (Na20nSO2) шингэн шил (3—7%)-тэй хурдан хатуурдаг хэвний хольцыг өргөн ашигладаг. Шингэн шил нэмж, хатууралтын хугацааг ихээхэн богиносгоно. Ингэж хэв, чөмөгний удаан хатаалтыг химийн хатууруулалтьш хурдан авагддаг процессоор сольж байна. Хольцыг хатууруулах процессыг дараах артуудаар хийнэ. Үүнд: 1. Цехийи температурт байлгах, 2. Халуун агаараар хатаах, 3. СО2-оор үлээлгэх. Нүүрсхүчлийн хийн процесс, гэж нэрлэгдэх СО2-оор үлээлгэх арга хамгийн өргөн хэрэглэгдэнэ. Чөмгийг халуунаар хатуурах хольц нь хуурай хэв, чөмөгний хольцоос зарчмын хувьд ялгаатай байдаг. Цахилгаан буюу хийн халаагууртай хайрцагт халуумаар хатуурах чөмөгний хольцыг 250—280°С халаах:ад 1—2 минутад (ирээдүйд 30 секундэд) хатуурна. Энэ арга нь өндөр бүтээлтэй, элс шүрших болон бусад машиныг үр дүнтэй ашиглах, процессыг автомажуулах, зууханд чөмөг хатаах ажиллагааг болиулах боломжтой юм. Иймээс ч эдгээр хольцыг бөөнөөр үйлдвэрлэх цехүүдэд өргөн хэрэглэж байна. Уг хольцод дүүргэгчээр цахиурын исэл, холбогчоор карбомидиофураны давирхай (3—4%) ордог. Хүйтнээр хатуурах хольцыг цахиурын элс, зохиомол (нийлэг) давирхайгаар бэлтгэнэ. Түүнд катализатор ба бусад иэмэлтүүд хийдэг. Үйрэмтгий, өөрөө хатуурах хольц нь шаваргүй хуурай элс, зохиомол давирхай, халаалтгүйгээр хурдан хатууруулах нэмэлт зэргээс бүрдэнэ. Үүгээр хэв бэлтгэхэд хольц бараг шигддэггүй учир хэв, чөмөг бэлтгэх технологийг ихээхэн хөнгөрүүлдэг. Хүйтнээр хатуурах хольцыг ашиглах нь цутгамлыг гадаргуугийн нарийвчлал, цэвэршлийг дээшлүүлж улмаар цаашдын механик боловсруулалтыг ихээхэн багасгадаг. ЗХУ-д 1980 онд хүйтнээр хатуурах хольцыг ашиглан 2— 2,5 сая тонн ширэм, ган цутгамал гарган авчээ. Гэвч хольцуудад ашиглаж байгаа зарим давирхай өндөр үнэтэй, ховор байна. Одоо давирхайи үнэ, зарцуулалтыг багасгах, холбох элбэг материал боловсруулах, ашиглагдсан хольцын чанарыг сайжруулах ашигтай аргыг боловсруулахад эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэн хөгжүүлж байна. Өөрөө хатуурах шингэн (ӨХШ) хольц. ЗХУ-д 20-иод жилийн өмнө ӨХШ хольцыг боловсруулж хэв, чөмөг бэлтгэж эхэлсэн ба одоо цутгах үйлдвэрлэлд маш өргөн хэрэглэж байна. ӨХШ хольцыг цутгаж, бусад хольцуудыг чигжиж хэв, чөмөг бэлтгэдэг байна. ӨХШ хольц 30—40 минутад хатуурдаг. ӨХШ хольц нь янз бүрийн найрлагатай байдаг. Жишээлбэл: өнгөлгөөний ӨХШ хольц нь (95,5%) элс, (3,5%) феррохромын шаар, (1%) нунтаг нүүрсээс бүрдэнэ. ӨХШ хольц дээр түүний жингийн тодорхой хувийг эзлэх нэмэлт хийдэг. Тухайлбал: (6,0%) шингэн шил, 0,1 — 0,2% хөвс үүсгүүр, 2,0% ус нэмдэг. Феррохромын шаар нэмэнгүүт хольц шууд хатуурч эхлэх учир хамгийн сүүлд түүнийг хийдэг. Бэлтгэл хангасны дараа 1,5—2 минутын хугацаанд баттааж хэвд (чөмөгний хайрцагт) хольцыг юүлэх шаардлагатай. 40 минутын дараа хэвнээс загварыг (хайрцагнаас чөмгийг) салган авдаг.

Page 9: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

ӨХШ-ийг ашигласнаар хэв няттруулах ажиллагаагүйгээс гадна хэв, чөмөг юүлэх технологид машин хэрэглэж хөдөлмөрийг хөнгөвчлөх, цутгамлын чанар, хөдөлмөрийн бүтээлийг дээшлүүлэх боломжтой болгоно.

ТООСОНЦОР, БУДАГ Цутгамлын гадаргууны цэвэршлийг сайжруулах, хэв, чөмгийг түлэгдэхгүй байлгах зорилгоор тздгэерийн гадаргуунд түлзгдэхгүй материалаар нимгэн бүрээс тавина. Нойтон хэвд тоосонцор хэрэглэдэг. Ширэм цутгах хэвд магнийн исэл, модон нунтаг нүүрс, бентонит, графитын тоосноос бүрдсэн иунтаг хольцьг ашиглана. Ган цутгах хэвд магнийн исэл, галд тэсвэрлэх шавар, цахиур (кварц)-ын тоос, циркон зэрэг материалаас бүрдсэн нунтаг хольц ашигладаг. Хуурай хэвд түлэгдэхгүй будах, холбох зориулалт бүхий нэмэлттэй дээрх матерналын усан зуурмагийг хэрэглэнэ. Хатаалтыг хоёр дахин хийхгүйн тулд халааж хатаасны дараа хөрч амжаагүй халуун хэвийг шүршүүрээр заримдаа багсаар, дүрж буддаг. Орчин үед өөрөө хатуурдаг тусган хольцоор хийсэн хэв, чөмгийг өөрөө хатаж хатуурдаг будгаар будна. Ширэм цутгах хэвний өөрөө хатуурдаг будгийн түлэгдэхгүй чанарыг дээшлүүлэхээр нунтаг, графит, графит-бентонитын хольц, тэрчлэн ган цутгах хэв хийхэд маршалит, циркон, галд тэсвэрлэх шаврыг ашигладаг. Хурдан хатууруулж, холбох, нэмэлтээр хүхэрт спиртийн бари, идэмхий натри зэрэг бодис хэрэглэж, будгийн нягтыг усаар тохируулиа. Терөл бүрийн өөрөө хатуурдаг будгийн хатуурах хугацаа 0,5—1,5 цаг байдаг. Будгийг нэг нимгэн үед 15—30 минутаар хатааж, 2—3 үеэр будна. Тал хэв, чөмгийг олон үеэр будсаны дараа гүйцэт хатаахаар агаарт 2—5 цаг байлгадаг. Будгийн өөрөө хатаах чанар спиртийн гидролит мэтийн хурдаш ууршдаг (будгийн жингийн 43—50%-ийг эзэлдэг) уусгуур хэрэглэдэгт үндэслэгдэнэ. Ийм будаг 0,5—2 цагт хатах бөгөөд урт хугацаанд хатлаа гэхэд 3,5—4 цагаас илүү хугацаагаар үргэлжилдэггүй байна.

ХОЛЬЦ БЭЛТГЭХ ТЕХНОЛОГИ Хэв, чөмөгний хольц бэлтгэх технологийн процесс нь хэрэгцээт шинэ материал урьдчилаи бэлтгэх, эргэх хольц бэлдэх, эргэх хольцыг сэргээх, жинхэнэ ажлын хольц бэлтгэх зэрэг процесс багтана. Хольц бэлтгэх механикжуулсан тасагт шаардагдах материал, бэлдэж, зохих технологийн дагуу явуулдаг (4-р зураг). Шинэ материал бэлтгэх. Шинэ элсийг вагонаар эсвэл машинаар хүлээн авах байгууламжид дараа нь хөмрөгөөр агуулахад acгана. Элсийг гаргах бункерээр дамжуулж хатаагуурт асгаж, хатаасны дараа элсийг шигшүүрээр шитшиж нухуурын дээрх бункерт дамжуулдаг. Шигшүүр дээр үлдсэн том хэмжээний элсийг нухуураар жижиглэж дахин шигшүүрээр шигшиж бункерээс нухуурт орно. Чулуун нүүрс. Вагонаар хүлээн авах байгууламжид ирж хөмрөгөөр агуулахад очно. Агуулахаас гаргах бункерээр дамжин мөлгөр булт бутлуурд орж бутлагдан транспортероор (туузан зөөгүүрээр) завсрын бункерт шилэн үрлэн тээрэмд ордог. Нүүрсийг тээрэмд тоос болтол нунтагламагц тээрэм уруу халуун агаараар үлээхэд тоос циклон хөөрөгдөнө. Нүүрсний тоос, циклонд тунаж хутгах нухуурын дээрх бункерт орно. Шавар. Шавар вагонаас өргүүрээр (кранаар) хүлээн авах байгууламжид ачаалж, тэндээс хөмрөгөөр агуулахад,

Page 10: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

3-р зураг. Хэвний материал бэлдэж хольц бэлтгэх шилжилтүүдийн технологийн бүдүүвч

1—хүлээн авах байгууламж, 2—хөмрөг, 3— гаргах бункер (гоожуур), 4— хатаагуур, 5—жижиглэх нухуур, 6—шигшүүр, 7—шүдтэй булт бутлуур, 8—мөлгөр бутлуур, 9—засварын бункер, 10—үрэлтэт тээрэм, 11—халуун агаар хөөргөдөх байгууламж, 12—циклон (хуйлруулан тунгаагуур), 13—хутгах нухуур, 14—ялгах

соронзон төхөөрөмж, (сепра-тор), 15—байлгах бункер, 16—зарцуулах б.ункер, 17—аэратор (агаар-жуулгуур), 18—салгах тор, 19—хаягдлын бункер

агуулахаас гаргах бункерт, бункерээс шүдтэй бутлуурт дамжуулна. Түүнээс жижиглэгдсэн бөөн шавар хаталгуурт хатаагдан завсрын бункерээс, мөлгөр гадаргуутай булт бутлуур, үрлэн тээрэмд орж, жижиглэгдэн нунтаглагдаж гарсан шаврын нунтаг нь тунгаах циклонд дамжуулагдан тунаж, хутгах нухуурын дээрх бункерт ордог. Элс, шаврыг хатаах хатаагуур нь 200—250°С орчмын халуунаар хатаах хүрд маягийн зуух байдаг. Эргэх хольцыг сэргээж, бэлдэх. Салгах тор дээр салгагдсан хольц завсрын бункерээс, соронзон сеператорт орж металлаас ялгагдан цааш мөлгөр бултай бутлуураар жижиглэгдэн, шигшүүрээр шигшигдэж, хутгах нухуурын дээрх бункерт орно. Харин тоос, үнс зэрэг нь хаягдлын бункерт очно. Ашигласан хэв, чөмөгний зохиомол давирхай болон бусад холбох материал агуулсан хольцыг сэргээж, эргүүлэн ашиглах нь шинэ элсний зарцуулалтыг 40—60%- иар багасгах (том заводад жилд 150—200 мяиган тонн элс хэмнэх) боломжтой учир чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрлэлд хэрэглэгдэх дэвшилтэт аргуудын нэг нь сэргээлтийн шингэн процесс юм. Энэ процесст соронзонгоор ялгах, бутлах, элсийг хатаах, ширхгийн хэмжээгээр ангилах зэрэг энгийн аргуудаас гадна хэт богино дуу, чичиргээ зэрэг арга хэрэглэж холбох хольцыг эвдлэх арга хамаарна. Ашиглагдсан нийт хольцын 80%-ийг ингэж сэргээн эргүүлэн ашиглах бөгөөд түүний чанар нь шинэ элснээс бараг ялгагддаггүй байна Хольц бэлтгэх. Энэ процесст бункерүүдээс хольцын хуурай бүлийг тодорхой харьцаагаар хутгах нухуурт хийсний дараа дахин ус хийж хольдог. Бэлэн болсон хольцыг амраах бункерт 2—5 цагийн хугацаагаар байлгаж хольцын чийгийг жигд тархах чанарыг нь сайжруулна. Бункерээс хольцыг тэжээгүүрээр аэраторг хийж, сийрэгжүүлэн туузан транспротероор хэвний машин дээр байрлуулсаи зарцаах бункерүүдэд дамжуулдаг. Холцын бүрдлийг хутгахад цагт 5—60 тонн хэвний буюу чөмөпний хольц хутган өндөр бүтээлтэй төрөл бүрийн нухуурыг хэрэглэдэг.

Page 11: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

3-р зурагт дүрсэлсэн бүдүүвч нь зөвхөн ердийн найрлагатай хэв, чөмөгний хольц бэлтгэх процесст хамаарна. Шингэн шилтэй хольц бэлтгэхэд, хутгах нухуурт хутгагдаж буй хольц дээр шингэн шил хийж хутган тусгай хайрцагг авч хэв бэлтгэх газар шууд аваачиж ашигладаг. Өөрөө хатуурах шингэн (ӨХШ) хольцыг хэв хийх ажлын байранд байрласаи хурдан эргэлттэй тусгай төхөөрөмжөөр бэлдмэгц (2 минутын дотор) хэв, чөмөг хийхэд шууд ашиглана. ЗАГВАРЫН БҮРДЭЛ, ХАШЛАГА, ХЭВ ХИЙХ БАГАЖ ЦУТГАМЛЫН ХИИЦ, ТЕХНОЛОГИЙН ШИНЖИИН ТУХАИ ҮНДСЭН ОЙЛГОЛТ Цутгагдах эд ангийг зохион бүтээхдээ түүний хэлбэр, хэмжээ, цутгуурын хайлш зэргийг бодолцохоос гадна бас ажлын нөхцөл, зориулалтыг харгалзах шаардлагатай. Цутгамлын өөрийн өртгийг тодорхойлох технологийн шинжийг хангах явдал маш чухал зорилт юм. Гологдолгүй, бага зардлаар сайн чанартай эдлэлийг хамгийн үр ашигтай технологи хэрэглэж, өгөгдсөн үйлдвэрлэлийн нөхцөлд хийж болохуйц цутгамлыг технологийн сайн шинжтэйд тооцно. Технологийн шинжийн үндсэн шаардлагуудын нэг нь цутгамлын хэлбэр дүрс энгийн байх явдал юм. Энэ нь загвар, хэв хийх цутгамлыг хэвээс салгаж цэвэрлэх болон эд ангийн дараачийн боловсруулалтыг хөнгөрүүлэх, цутгах үйлдвэрлэлийг механикжуулах, автоматжуулах боломжтой байна. Технологийн шаардлагыг бодолцсон цутгагдах эд ангийн хийцний зарим элементүүдийг үзүүлэв (4-р зураг). Сайн чанартай цутгамал; таргаж авахын тулд хэвд металлын хатуурах нөхцөлийг судлах шаардлагатай байдаг. Металлын талсжилтын тэнхлэг буруу байрласнаас 1-р цутгамлын бат бэх нь 2-р цутгамлаас бага байна. /4-р зураг a). Цутгамлын дээд хэсэг, гадаргууд элсний болон хийн нүх, сүв ихэвчлэн үүсэх учир конус арааны шудийг доош харуулж цутгах нь илүү ашигтай байна (4-р зураг б). Зузаан, нимгэн хананы уулзварын өнгийн оройд дотоод хүчдэл үүссэнээс ан цав бий болно. Урт V-ийн дагуу „А" ба „а" хөндлөн огтлол бие биедээ алгуур шилжихгүйцээр (жишээлбэл, С= 3 aA харьцаатайгаар) тооцоолон хийцийг нь зөв төлөвлөх шаардлагатай юм. (4-р зураг „в"). Цутгамалын ханууд дугуй өнцгөөр нийлдгийг үзүүлье. (4-р зураг). Энэ нь хэвээс загварыг сугалан авахад хольцыг нураахгүй зөв бүтэцтэй металл гарган авах, цутгамлын өнпгийн хүчдэлийг багасгахад чухал ач холбогдолтой. Цутгамлын (загварын) радиус нь нийлж буй хананы зузааны арифметикийн дундаж 1/5—1/3-ын харьцаатай байдаг. Хэв, чөмөг нь металлын агшилтад (хайлшийн хөрөлт, хатууралд эд ангийн хэмжээний багасалтад) саад болохгүй байх шаардлагатай. Хэрэв агшилтыг саатуулбал дотоод хүчдэл үүсэж гажилт, ан цавтай болгоно (4-р зураг «д»). Жишээлбэл: цагирагт өнцгөөр ташуу байрласан хигээстэй дамрыг цутгахад агшилтын мөчид хигээс нь бага зэрэг тэгшрэх тул түүнд хүчдэл бага үүсдэг. Иймд шулуун хигээстэй цутгаснаас ташуу хигээстэй дамар цутгах нь илүү бат бэх байна. Цутгагдах хийцэд ихээхэн хэрэглэдэг хөшүүн болгох хавиргыг буруу байрлуулбал эдлэлийг гажаана. Цутгуурын налуу нь бэлтгэсэн хэвээс загварыг сугалах ажиллагааг хөнгөрүүлдэг. Цутламлын хана аль болох адилхан зузаантай байх шаардлагатай. Хананы зузаарсан газар, цутгамлын том хэсэгт агшилтын нүх, сүв үүсдэг. Эдгээр согогууд үүсгэхгүйн тулд цутгамлын том хэсэг нэмэлт дүүргүүр байрлуулна. Металлын агшилтаас болж үүсэх нүх, сүвүүдийг нэмэлт дүүргүүрт үүсгэдэг. Дээрх жишээнд зөвхөн технологийн шинжийг бодолцсон цутгагдах эд ангийн хийцний онцлогийг үзүүлэв. Төвөг-

Page 12: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

4-р зураг. Технологийн шинжийг бодолцсон цутгагдах эд ан гийн хийцийн элементүүд 1—цутгамлын буруу хийц, 2—цутгамлын зөв хийц

тэй цутгамлын онцлогууд тохирох асуудлуудыг хамгийн ашигтайгаар шийдвэрлэхэд зохион бүтээгч, технологийн инженерүүдийн хамтарсан ажиллагаа үр дүнд хүрдэг. ЦУТГУУРЫН ЗАГВАРЫН БҮРДЭЛ, ХАШЛАГА, ХЭВ ХИЙХ БАГАЖ Цуттамал гарган авахад шаардагдах иж бүрэн хэрэгслийг загварын бүрдэл гэнэ. Загварын бүрдэл бэлтгэх ажиллагаа нь цутгамлын үйлдвэрлэлийн чухал шат юм. Загварын бүрдэл нь цутгамлын загвар, юүлэх системийн элементийн загвар, нэг буюу хэд хэдэн чөмөгний хайрцаг, загвар доор тавих хавтан, үлгэр (шаблон) зэргээс бүрдэнэ. Элс, шаврын хэвд цутгамал үйлдвэрлэх гол хэрэгсэл нь загвар, чөмөгний хайрцаг юм (5-р зураг). Загвар. Цутгагдах цутгамлын гадна талын хүрээ, юүлэх системийн элементийн суваг, чөмөг бэхлэх хөндийг цутгуурын хэвд гаргах хэрэгслийг загвар гэнэ. Загварын гадаргууны хэлбэр нь цутгамлынхтай ижил байх боловч хайлмалын агшилт болон бусад явцын (процессын) онцлогоос болж цуттамлаас яльгүй том хэмжээтэй байдаг. Хэвний хөндий гарган авахын тулд заримдаа загварын оронд шаблон ашигладаг.

Металл, хайлшууд хатууран хөрөхдөө агшдагтай уялдуулж саарал ширмэн цутгамал үйлдвэрлэхэд хэрэглэгдэх загварын хэмжээг жинхэнэ цутгамлынхаас 1 % -иар том, давтагдах ширэм, гангийнхыг 2%, өнгөт металлынхыг 1—2%-иар тус тус том хийнэ. Чөмөгний хайрцаг нь чөмөг хийхэд хэрэглэгдэнэ. Чөмгийг хэвний дотор тавьж цутгамлын дотор, гадна талын тө- 5-зураг. Хоолой цутгах элс-шаврын-хэв бэлтгэх бүрдэл, технологи a—цутгамал, б—модон загвар, в—чөмөгний модон хайрцаг, г—элс шаврын хэвийг чөмөгтэйгөөр угсарсан байдал, д—цутгах системийн элементтэй цутгамал вөгтэй гадаргуу үүсгэхэд зарим үед хайлмалын агшилтыг бодолцож чөмөгний хэмжээ нь цутгамлын дотор талын гадаргууны хэмжээнээс яльгүй жижиг, харин цутгамлын гадна талын төвөгтэй гадаргууг цутгамлынхаас яльгүй том хийнэ. Чөмөг хийхэд чөмөгний хайрцгийн оронд шаблон ашиглаж болдог. Дундаа нүх, суваггүй цутгамал үйлдвэрлэхэд чөмгийг үл хэрэглэнэ. Хэвний хөндийгөөс загварыг, чөмөгний хайрцгаас чөмгийг сугалан авах ажиллагааг хөнгөвчлөхийн тулд тэдгээрийн босоо ханыг (төв уруу чиглүүлэн томрохоор) 0,5—5 -ын

хэмжээтэй өнцгийн налуутай хийиэ. Цутгамлын өнгөн гадаргуугаас зохих хэмжээний

Page 13: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

зузаан металл зорж тэгшлэн цэвэрлэхийн тулд цутгамлын загвар, чөмөгний хайрцгийг хийхдээ энэ боловсруулалтыг тооцоолон зохих тавилттай хийдэг. Тавилтын хэмжээ нь цутгамлын хзмжээ, цутгах хайлшаас шалтгаална. Жишээлбэл: жижиг хэмжээний ширмэн эд анги цутгахад тавилтын хэмжээ нь талдаа 0,7—5 мм байдаг. Загварын хавтан. Цутгамлын загвар, юүлэх системийн элементийг хийхэд төвөгтэй хэлбэрийн ховилтой, ховилгүй тэгш Металл хавтанг машинаар хэв бэлтгэхэд хэрэглэнэ. Мод металлаар хийгдсэн загварын тавиур хавтан дээр элс шүрших буюу гар хэвтэлтэд цутгамлын загвар, ба юүлж:

6-р зураг. Загварын бүтэц а—хавтан; 1—нэг талдаа загвартай, 2—хоёр талдаа загвартай хавтан, б—загварын солигдох ивүүр; 3—

тавиур хавтан, в—координатад хавтан угсрах системийн элементийн загвар байрлуулдаг. Ийм хавтан нь тэгш гадаргуутай хуваагддаггүй, загварын товойсон хэсэгтэй тохирох хэлбэрийн ховилтой байна. Хэвний шаблоныг хэв, ховор тохиолдолд чөмөг хийхэд хэрэглэдэг. Эргэх шаблоныг дугуй, бөөрөнхий хэлбэртэй цутгамал гарган авах хэв бэлтгэхэд ашиглана. Шаблоныг шулуун шугаман, заримдаа тахир гадаргатай хэв бэлтгэхэд хэрэглэдэг. (Хянах шаблоныг хэв, чөмөгний хэмжээг хянах, мөн түүнчлэн тэдгээрийн угсралт зөв эсэхийг шалгахад ашиглана. Юүлэх системийн элементийн загвар нь шингэн металлыг хэв уруу юүлж урсгах ховилууд гаргахад зориулагддаг. Орчин үеийн практик ажидлагаанд загварын зарим бүрдэл байхгүй байдаг. Гэвч бүх тохиолдолд загварын бүрдэлд загвар заавал байна. ( Загварын ангиллын чухал шинжүүд гэвэл: цутгагдах хайлшийн төрөл, үйлдвэрлэх тоо ширхэг, цутгуурын хэв бэлтгэх арга, загварын материал, хэмжээ, хийц, бат бэх, загварын нарийвчлал, хэлбэр дүрс, нэгэн төрлийн технологи, хийцийн нийтлэг шинж г.м. Цутгагдах хайлшийг төрлөөр нь загварын ган, ширэм, өнгөт металл гэж ангилна. Материалаар нь загварыг мод, металл, гипс, цемент, төмөрбетон, хуванцар, холимог, (мод-металл, мод-хуванцар); Хийцээр нь загварыг хуваагдах, үл хуваагдах, салдаг хэсэгтэй, тусгай (сараалжин шаблон) гэж тус тус ангилна. Загварын ангиллын олон төрлийг бус зөвхөн модон загварыг бат бэхээр нь дурьдахад гурван ангилалд хуваагдана. Нэгдүгээр ангиллын загварыг хус, хуш зэрэг бат бэх модоор хийж, том үйлдвэрүүдэд олон хэвийг гар ба машины аргаар хийхэд хэрэтлэдэг. Хоёрдугаар ангиллын загварыг хус буюу далдуу модоор хийж, жижиг үйлдвэрүүдэд олон хзв хийхэд хэрэглэнэ. Гуравдугаар ангиллын загварыг нарс, гачуур модоор хийж, жижиг үйлдвэрүүдэд цөөн тооны хэв хийх буюу ховор тохиолдолд олон хэв хийхэд хэрэглэдэг.

Page 14: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Модон загварыг гажаахгүй, модыг хатааж хэмжээг багасгахгүй байлгахын тулд хуурай модоор хийдэг. Загвар, чөмөгний хайрцагны ажлын гадаргуу гөлгөр, үрэлтэд тэсвэртэй байх шаардлагатай. Иймд загвар, чөмөгний модон бүрэлдлийг бөглөж тэг/лэн хэв, чөмөгний чийгтэй хольцтой шүргэлцэн чийг авч хөвсийлгөхгүйн тул лак түрхэж хамгаалдаг. Загварыг гажаахгүйн тулд том модоор хийдэгггүй, харин жижиг модуудын ширхгийн чийг нь 90°-аар зөрүүлж давхцуулан иааж хийнэ. Хэв чийгтэй хольцод орохдоо гажихгүй, хэвээс амархан салгагддаг байлгахын тулд ширмээр цутгагдах эд ангийн загварыг улаан, гангийнхыг хөх, өнгөт металлынхыг шар, загвар дахь чөмөгний тэмдгийг хар өнгийн будгаар тус тус будаж, загварын салдаг хэсгийг өөрийн нь өнгө дээр хар тууз тавьдаг. Модон загвар нь хөнгөн жинтэй, хямд үнэтэй, хийхэд хялбар байх боловч эдэлгээ багатай байна. Металл загварыг модныхтой харьцуулбал маш удаан эдэлгээтэй, бат бэх, ажлын цэвэр тадаргуутай байдаг. Металл загварыг ихэвчлэн хөнгөнцагаанаар хийх бөгөөд энэ нь хөнгөн, исэлдэхгүй, зорилтоор сайн боловсруулагддаг. Металл загварын жинг багасгахын тулд хөндий хийнэ. Хуванцар загвар нь ашиглалт, хадгалалтын чийгний үйлчилгээнд тэсвэртэй, гаждаггүй, жин багатай байдаг. Хэвд металл юүлэх үед хөөсрөн хийждэг полистиролын загвар маш ирээдүйтэй юм. Ийм загварыг хэвээс авах шаардлагагүй тул хэв хийх ажиллагааг хөнгөвчлөхийн дээр цутгамлын чанарыг сайжруулна. Машинаар хэв бэлтгэхэд загварын координатад металл хавтан, хурдан солигдох загварын тавиур хавтан ба сольдог ивүүртэй хавтан зэрэг загварын бүрдлийг өргөн хэрэглэдэг (7-р зураг). Бөөнөөр үйлдвэрлэх үйлдвэрлэлд нэг буюу хэд хэдэн загвартай металл хавтанг хэрэглэнэ. Дээд, доод тал болон хуваагдах хэвд зориулагдах нэг талын хавтангаас гадна хоёр талдаа загварын. хэсгүүд байрлуулах хоёрт талт хавтан байдаг. Металл хавтан ашигладаг мащинаар хэв хийж сайн чанарын цутгамал үйлдвэрлэнэ. Загвар доорх координат хавтанг олон удаа загварыг солих үйлдвэрлэлийн нөхцөлд хэрэглэдэг. Металл хавтан олон тооны нүхтэй байх бөгөөд эдгээр нүхүүдийг хэвтээ талд үсгээр, босоо чиглэлд тоогоор тэмдэглэх учир тус бүр өөрийн шифртэй байна. Жишээлбэл: А5, Б8 г. м. Чиглүүлэх гадсаар (штифтээр) хавтан дээр загваруудыг зөв хурдан байрлуулж боолтоор бэхэлдэг. Солигдох ивүүртэй загварын тавиур хавтан (6-р зураг «б») нь загварыг маш хурдан солих боломжтой болгоно. Эд нь металл жааз, загварт бэхлэгдэх металл буюу модон солигдох жийргээс бүрддэг. Хавтангийн хийцийг хурдан солих, жийргүүдийг найдвартай бэхлэхээр тооцно. Чөмөг хийхэд зориулагдах чөмөгний хайрцаг нь хольцыг жигд нягтруулах, чөмгийг хурдан салгах боломжтой байх шаардлагатай. Загварын 'Нэгэн адил чөмөгний хайрцагт чөмөгний гадаргуу налуу байх нь хайлшийн агшилтаас шалтгаалан янз бур байна. Хэрэв зоролтоор боловсруулаг-дах бол тавилттай байхуйц жижиг байдаг. Чөмөгний хайрцгийг загварын материалаар хийнэ. Чөмөгний хайрцгийн хийц нь хуваагдах, үл хуваагдахаар хийгддэг (7-р зураг).

7-р эураг. Чемөгний хайрцаг a—модон (тал) эсвэл металл (тал), б—хуваагдах, в—босоогоороо хуваагдах; г—хэвтээгээрээ

xyваагдах Халуунаар хатуурдаг хольцоор чөмөг хийх хайрцаг нь цахилгаан буюу хийн халаагууртай байдаг. Хашлага. Хэвний хольцоор цутгуурын тал хэв хийхэд зориулагдах төрөл бүрийн хэлбэртэй, бат бэх металл жааз (рамм)-ыг хашлага гэнэ (8-р зураг). Хашлагыг саарал

Page 15: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

ширэм, ган, хөнгөнцагааны хайлшаар хийдэг. Хашлагыг бүтнээр нь цутгасан, эсвэл салангид цутгасан хэсгүүдийг угсарч, ширээж (гагнаж) хийсэн байна. Хашлагын жинг багасгах, юүлэх мөчид хэвнээс үүссэн хийг зайлуулах, хашлагагай хэвний хольц барьцалдалтыг сайжруулах зорилгоор ханыг нь иүхтэй хийдэг. Хашлагыг хавиргуудтай хийж хэвиий нягт барьцалдааг сайжруулдаг. Хашлагуудыг өөр хооронд нь тусгай бэхэлгээгээр бэхэлж холбоно.

8-р зуряг. Хашлага 1—бариул, 2—гол, 3—төвлөрүүлэх нүх, 4—хавиргууд.

Багаж. Элсэн хэв, чөмөг хийхэд хэрэглэгдэх хэвний багажийг гурав ангилпа. Үүнд: 1. Хашлагад хэвний хольцыг дүүргэж нягтруулахад ашиглах багаж (хүрз, гараар, хийгээр нягтруулах хэрэгсэл), 2. Элсэн хэвээс загварыг сугалахад зориулагдах багаж (дэгээ, шураг, ниви, халбага, доргиогч зэрэг), 3. Хэвний гадаргууг тэгшлэх, гэмтлийг засах, юүлэх нүхнээс хэв уруу металл урсах суваг гаргах (ниви, халбага, хэвний дотор нурж орсон элсийг үлээж зайлуулах хэрэгсэл зэрэг). ЮҮЛЭХ СИСТЕМ Юүлж урсгах системээр хайлмалыг цуттуурын хэвд юүлнэ. Шанаганаас хэвний ховилд хайлмал оруулах суваг, хөндийн цогцолборыг юүлж ypcrax систем гэнэ. Юүлэх систем нь хэвд хайлмалыг тасралтгүйгээр оруулах, цутгамлын агшилтыт нөхөж тэжээх, хэвийг эвдэхгүй байлгах, хайлмалын урсалтаар шаар, агаар оруулахгүй байх ззрэг шаардлагыг хангах ёстой. Юүлж урсгах системийн үндсэн элементүүдэд юүлэх аяга, босоо гоожуур, хайлмалын урсгалаар шаар, агаар оруулахгүй байх хураагуур, хэвийг эвд-рэлээс хамгаалах хэрэгсэл орно. Юүлэх аяга, гоожуур, шаар хураагуур, тэжээгч зэрэг нь юүлэх системийн үндсэн элементүүд юм (9-р зураг).

9-р вураг. Юүлэх системийн элементүүд 1—юүлж урсгах аяга, 2—босоо гоожуур, 3—шаар хураагуур, 4—тэжээгч, 5, 6—уур гаргах аяга, босоо

суваг (дүүргүүр), Т~шилэн даавуугаар хийгдсэн шүүлтүүр. Аяга нь хөвсөн шаарыг барьж, хайлмалын урсгалын үйлчилгээ, эвдлэлтийг багасгадаг. Юүлэх системд шаарыг ширэмнээс сайн ялгаж үлдээхийн тулд босоо

Page 16: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

гоожуур (Fб2), шаар хураагуур (FшX), тэжээгүүр (Fm)- хөндлөн огтлолыy хэмжээг доорх хугацаагаар гаргана. Үүнд:

Fб.г Fшх FT Дунд зэрэг, том хэмжээний цутгамал цутгах хэвний дээд хэcгүүдэд металл биш оролцлого хөвөх, хэвнээс агаар, хий гаргах суваг, нүх гаргадаг. Эдгээр суваг, нүхүүд нь хайлшийн агшилтыг зөв явуулахад тусална. Цутгагдах хайлшийн найрлага, шшж чанар, цутгамлын хэлбэр, хэмжээнээс шалтгаалан юүлж урсгах систем нь олон янзын хэлбэр дүрстэй байдаг (10-р зураг). Юүлэх системийн доод хэсгийг дунд, том хэмжээний цутгамал цутгахад хэрэглэх бөгөөд хайлшаар хэвийг алгуур, аажим дүүргэнэ. Системийн энэ хэсэг харьцангуй төвөгтэй байдаг. Юүлэх системийн дээд хэсэг нь энгийн байдаг. Түүнийг намхан, жижиг эд анги цутгах хэвд хэрэглэнэ. Эд ангийн өндөр нь ихсэх тутам хэв доторх хайлшийн урсалт, цацралт, исэлдэлт ихсэж улмаар цутгамалд металл биш оролцлогын хэмжээг ихэсгэдэг. Юүлж шатлан урсгах систем нь доороос дээш дараалан гэжээж юүлэх тул том цутгамалд хэрэглэнэ. Энэ систем нь төвөгтэй ажиллагаатай, их хайлш зарцуулдаг дутагдалтай юм. Ихэвчлэн өнгөт металл цутгахад хэрэглэгддэг. Долгиолсон босоо систем нь юүлж шатлан урсгах системийн нэг төрөл юм.

10-р зураг. Юүлэх системийн хэлбэрүүд a—дээрээс, б—доороос; в—давхар сувгаар, г—долгиолсон босоо сувгаар юүлэх системүүд;

1—аяга, 2—босоо гоожуур, 3—гоожуурын төгсгөл, 4—тэжээгүүр, 5—агаар хий гаргах нүх, 6—цутгамал Цутгамалд шаар оруулахгуй байхын тулд юүлж урсгах аяга буюу бусад элементүүд хэрэглэхийн зэрэгцээ эаримдаа шүүлтүүр, жишээлбэл: хайрган тор байрлуулдаг. Түүгээр харьццангуй том ширхэгтэй шаар шүүж ялгана. Юүлэх систем дотор металл хайлмалыг нарийн цэвэрлэх хамгийн дэвшилттэй арга нь металлыг шүүж цэвэрлэх цэвэрлэгээ юм. Үүнд: шүүж цэвэрлэх зангилааг тусгай шилэн даавуугаар хийдэг. (9-р зураг). Шүүж цэвэрлэх процесс нь металлын цэвэршилт өндөртэй байх тул цуттамлын чанарыг сайжруулж, гологдлыг багасган улмаар эдийн засгийн нийт үр ашгийг ихээхэн дээшлүүлнэ. Энэ аргыг саарал ширэм, бат бэх ширэм, хүрэл зэрэг ханлшууд цутгах үйлдвэрүүдэд өргөн хэрэглэж байна. ДҮҮРГҮҮР Хайлмалын хатуурах мөчид түүний эзлэхүүн багасаннаас үүсэх агшилтын нүх, сэвсгэргүй цутгамал гарган авахад дүүргүүр зориулагдана. Агшилт хамгийн ихээр явагдах цутгамлын том хэсэгт дүүргүүр байрлуулдаг. Дүүргүүрийг геометрийн хэлбэрээр, байрлах газраар, цутгамлын биеийг металлаар тэжээх нөхцөл зэргээр ангилна. Цутгамлын хэлбэр хэмжээ, жин, хайлшийн агшилтын хэмжээ зэрэг нөхцлөөс хамааруулж зохих дүүргүүрийг сонгон авдаг. Цутгагдсан металлын дотоод бүтцэд туршилт шинжилгээ явуулж дүүргүүрийн тооцоог шалгана. Дүүргүүрийн зарим хэлбэрийг 11-р зурагт үзүүлэв. Том хэмжээний ган цутгамалд шууд тэжээх задгай дүүргүүр хэрэглэх бөгөөд заримдаа түүний металлын төвшингийн доошлолтоор дүүргэж юүлнэ. Иймд дүүргүүр нь бас

Page 17: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

агаар, хий гаргагчийн үүрэг гүйцэттэдэг.Мөн дүүргүүрт хэвний хольц зэрэг бохирдуулах бодис хөвөн ялгарч болно. Ихэнх тохиолдолд металл хэмнэдэг битүү дүүргүүрийг хэрэглэдэг. Жишээлбэл: 100—150 кт жинтэй, 30 мм хүртэл зузаан ханатай сайн чанарын цутгамлын гангаар цутгахад задгай дүүргүүр хэрэглэснээр технологийн ашигтай гарц 56—64% байдаг бол битүү дүүргүүрт шаардагдах хамгийн бага эзлэхүүнтэй конус дүүргүүрт хамгийн их байдаг, Атмосферийн даралтаар үйлчлэх битүү дүүргүүр нь агшилтын нүхний ашигтай байрлал, цутгамлын нягт бүтэц үүсэх сайн нөхцлийг бүрдүүлнэ. Агаарын даралт нь элс-тоосны хольцоор хий нэвтрүүлзх сувгийг дүүргүүрийн хөндийд бий болгодог. П. И. Яшманов, А. А. Рыжников зэрэг зөвлөлтийн эрдэмтэд хийн даралтаар ажиллах дүүргүүрийг анх боловсруулжээ. Кокстой ердийн шохойгоор бүрдсэн хий үүсгэтч бодисын цэнэгийг тусгай хонгионд хийж дүүргүүрийн хөндийд байрлуулдаг. Дүүргүүрийн гадаргууд хатуу, шиягэн металл хальс үүссэний дараа цэнэг задарч эхлэхээр хонгио хийгдсэн байна. Ялгарсан хиигээр үүссэн даралт нь шингэн ме-таллыг цутгамал уруу шахаж нягтрууллаг. П. А. Ивановын санаачилгаар хийгдсэн амархан салгагдах дүүргүүр хийхийн тулд тусгаарлагч хавтан (саваа хавтанцар, саваа диафрагма) хэрэглэнэ. Жишээлбэл: шамот-

11-р зураг. Дүүргүүр

а—задгай конүс; б—хагас битүү бөөрөнхий; в—битүү бөөренхий; г—атмосферийн даралтаар ажилдах; д—хийн даралтаар ажиллах; е—амархан зайлуулагдах; 1__дүүргүүр, 2—цутгамал, 3—хэвний хольц,

4—тусгаарлагч хавтан

12-р зураг Хөрсөнд хэв хийх а—задгай хэв; б—)битүү хэв. 1—суваг, 2—загвар, 3—өргүүр; 4—тэгшлүүр, 5—агааржуулагч суваг.б—

аяга, 7—тэжээгүүр, 8—бөглөө шаврын хольцоор бэлтгэгдсэн тусгаарлах хаван (11 -р ay-par). ХЭВ ХИЙХ ТЕХНОЛОГИ Цутгах үйлдвэрлэлийн хамгийн төвөгтэй, их хөдөлмөр зарцуулдаг, бага бүтээлтэй үйлдэл нь хэв хийх процесс юм. Хэв бэлтгэх ажлын хедөлмөр зарцуулалт, механикжуулалтын төвшин, цутгах ажиллагааны зэргээс шалтгаалан цутгамал үйлдвэрлэлийн нийт хөдөлмөр зарцуулалтын 30-60% ийг эзэлдэг. Загвар, шаблон, машинаар хөрсөнд буюу хашлагад хэв хийх аргууд бусад аргуудын дотроос илүү өргөн хэрэглэгддэг нь юм. ГАРААР ХЭВ ХИИХ ТЕХНОЛОГИ : Нийт цутгамлын жинтийн 8%-иас жингийн цутгамал эд ангийг гараар хийсэн хэвд цутгаж байгаа бөгөөд энэ нь бүтээл багатай хүч хөдөлмөр их зарцуулах тул эзлэх хувийн жин нь цаашид улам багасгах болно. Жижиг, дунд зэргийн хэмжээтэй, цөөн тоогоор үйлдвэрлэгдэх зарим цуттамлыг гараар хийсэн хэвд цутгана. Машинаар хийх боломжгүй төвөгтэй хэлбэр дүрстэй хэвийг газрын хөрсөнд гараар хийж том хэмжээний цутгамал цутгадаг.

Page 18: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Хөрсөнд хэв хийх. Цутгах цехийн хэв хийх талбайн хөрсөнд цутгуурын задгай, битүү хэвийг хийнэ (12-р зураг). Задгай хэв хийж хайлмал юүлэх процесст хэвний дээд тал задгай (онгорхой) байх ба битүү хэв хийх тохиолдалд хоёр хашлагад тал хэвүүд хийж хооронд нь угсарч битүүлдэг. Хөрсөнд хэв хийхийн тулд хэв хийх дэвсгэр талбайг бэлтгэнэ. Жин, хэмжээ багатай цутгамал үйлдвэрлэхэд зөөлөн дэвсгэр бэлтгэдэг. Үүнд хэв хийх талбайг зохих үеэр ухаж, шигшин хэвний хольцыг тэгшилж, хэв хийх хэсгүүдийг өнгөлгөөний хольцоор хучна. Том, дунд зэргийн хэмжээний цутгамал үйлдвэрлэхэд хэв хийх талбайд хатуу дэвсгэр бэлддэг Хэвний хий нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор хэвний хольцны дотор 50—80 мм зузаан шаар дэвснэ. Хатуу дэвсгэр дэвсэхэд эхлээд тоосго үрж дээр нь шаар, түүний дээрээс хэвний хольц дэвсэж хэв хийдэг. Задгай хэв хийх. Хавтан, пийшингийн сараалж, зүлэгний хашлага, гудамжны хонгилын таг зэрэг хавтгай гадаргуутай зүйлүүдийг цутгахад задгай хэв ашиглана. Задгай хэв хийхэд зөөлөн дэвсгэр ашигладаг. Дзвсгэр дээр загваар, загварын дээр наамал (фанер) хавтгай тавьж дээрээс нь алхаар зөөлөн тогшиж суулган тэгш усаар загварын хазгай тэгшийг шалгаж тэгшилсний дараа өнгөлгөөний хольцоор дүүргэн шахаж, дүүргэгч хольц асгана. Хольцыг шаантаг хэлбэртэй дараа нь гap буюу хийгээр (пиевматикаар) ажиллах хавтгай шигшүүрээр загварыг тойруулан нягтруулна. Илүүдэл хольцыг шугамаар хусаж, нивээр тэгшилж, тэгш усаар шалгасны дараа загварт шургийг бэхлэн, жижиг багс усанд дүрж норгоод загварыг тойруулан хольцыг чийглэж барьцалдааг сайжруулж, тахир гадсаар хийний суваг гаргадаг. Цаашид хэвний гадаргууд тэжээгүүр зүсэж, түүний дээр металл юүлж дамжуулах аяга байрлуулан, хэвний нөгөө үзүүрт илүүдэл металл гаргаж дүүргэх аягатай суваг гаргасны дараа шургаас барьж өргөөд саваагаар доргиож загварыг сугалахад хөрсөнд цутгуурын хэвний хөндий үлдэнэ. Загварыг сугалахад нурж, хагарсан хольцыг иивээр буцаан нааж засах ба хэвний хоигилыг үлээж цэвэрлэсний дараа хэвний гадаргууд нүүрс эсвэл графитийн нунтаг нимгэн үеэр шүршиж түүнд металл юүлдэг. Шингэн металлын гадаргууд модны нүүрс эсвэл хэвний хуурай хольц нимгэн үеэр асгана. Энэ нь металлын исэлдэлтийг багасгах цутгамлыг жигд хөргөх, нөхцөлийг бүрдүүлдэг. Задгай хэв хийхэд хэвиий хольц, хашлага, хөдөлмөр эарцуулалтыг багасгана. Гэвч цуттамлын дээд хэсгийн гадаргуу нь хэвний хольц шаартай, барзгар байдагт аргын гол дутагдал оршино. Битүү хэв хийх. Дээд хэсэгтээ төвөгтэй, цэвэр гадаргуутай цутгамал гарган авахад битүү хэвийг ашигладаг. Битүү хэв хийхдээ бэлдсэн хатуу дэвсгэр дээр затварын доод хэсгийг тавьж хольц уруу суулгаж хөрсөнд задгай хэв хийх технологийн бүх үйлдлүүдийг дараалуулан гүйцэтгэж, доод загварын дээр загварын дээд хэсгийг хөмөрч шаантгаар угсран хашлагыг байрлуулна. Ингээд загварын эргэн тойрон нягтруулсан хольцын гадаргуу загвар дээгүүр тусгаарлах (хуурай) нунтаг элс нимгэн үеэр цацдаг. Хоолойн зүүн үзүүрийг холбох цагираг (фланц) дээр юүлэн урсгах систем, баруун үзүүрийн холбох цагираг дээр хий гаргах нүхиий загварыг тус тус байрлуулна. Ингээд хашлагад өнгөлөх, дүүргэх хольцыг дараалан асгаад, хашлагын дагуу дараа нь загвар дээрхийг нягтруулж гадсаар хийний суваг гаргаад юүлж урсгах системийн, дээд тал хэвийг эргүүлэн тавьж, хөрснөөс доод тал, хэвнээс дээд талыи загварыг сугалан авч гадаргуунуудыг засаж янзалсаны дараа чөмгийг байрлуулж, дээд талын хэвийг хөмөрч угсран хайлмал юүлнэ. Заримдаа металл (юүлэхийн өмнө битүү хэв, хөрсииг зөөврийн төрөл бүрийн хатаагуураар хатаадаг.

Page 19: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

13-р вураг. Хуваагдахгүй загвараар хсёр хашлагад хэв хийх Хашлагад хэв хийх. Цутгуурын хэвийг, элс-шавар, гap, машины аргаар хийхэд хашлагыг өргөн хэрэглэдэг. Цутгамалын хэлбэр дүрс, хэмжээиээс шалтгаалай хэв хийх дараах аргуудыг хэрэглэдэг. Үүнд: бүтэн загвараар хоёр, гурав ба олон хагшлагад хуваагдах загвараар, салдаг хэсэгтэй загвараар, олноор давхцуулах, хөрсгүйгээр г.м. Хуваагдахгүй загвараар хоёр хашлагад (дээд, доод тал) хэв хийх технологи нь дараах дарааллаар гүйцэтгэгдэнэ (13-р зураг). Самбаран тавиур (1) дээр загварыг тэгш гадаргуугаар нь тавьж хашлага (2)-ыг байрлуулан хэвний хольцыг загварт зайлуулахгүйн тулд загвар дээр оо, графитийн нунтгийг маш нимгэн үеэр цацаж өнгөлгөөний хольц (З)-ыг 5—20 мм-ийн зузаан үе болгонд нь шигшиж, 70—100 мм өндөртэй хашлага (2)-ыг дүүргэх. хольц (4)-өөр дүүргэнэ. Үе бүрийг гар, хийгээр ажиллах шигжлүүр (5)-аар эсвэл (шахах, чичиргэх, элс чулуудах) машинаар нягтруулдаг. Гараар хэв хийхэд хашлагаас хэвний хольцыг асгаруулахгүйн тулд эхлээд хашлагын ханын хавьцаах хольцыг шаантаг маягййн цохилуураар (5) хүчтэй цохиж их нягтруулан дараа нь хашлагын дундах хэсгийг хавтгай үзүүртэй цохилуураар (6) бага хүчээр цохиж нягтруулна. Нягтралтаар хотойсон газарт нэмж хольц хийх замаар хащлагын дээд ирмэгийг дүүргээд илүүдэл хольцыг шугамаар (7) хусаж аваад хагас хэвд, гадсаар хийн суваг (8) гаргадаг. ,. Хашлагыг 180° эргүүлж хэвний хольцыг тэгщилсэн гадаргуугаар нь; модон самбар дээр тавиад элсэн хэвний хуваагдах гадаргуу, загвар дээр тусгаарлах элсийг (10) асгаж, илүүдлтэйг (11) нь зайлуулна/Доод хагас хэвний хашлага дээр нөгөө хашлагыг шаантгаар нь байрлуулж, хэвний хуваагдах хавтгай, загвар. дээр оо, эсвэл графитаар өнгө (12) тавьж, юүлж урсгах системийн загварыг (13) байрлуулан, өнгөлгөөний хольцыг

Page 20: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

шигшүүрээр, шигшиж дээр нь дүүргэх хольцыг (4) Дүүргээд (15,16) нүдүүрээр нягтруулж, илүүдлийг шугамаар (17) хусаж тзпшлэн дээд тал хэвд гадсаар (18) хийн суваг гаргадаг. Дараа нь дээд тал хэвнээс босоо конус загварыг сугалж, түүний дээд хэсгийг өргөтгөн юүлэлтийн аяга зүсэж гаргаад дээд тал хэвийг авч, хуваагдах гадаргуугаар (19) нь хавтан дээр тавьж доод тал хэвний хуваагдах гадаргуунд жижиг нив, эсвэл илүүрээр (20) суваг, тэжээгч зүсэж гаргана. Загварыг сугалахад хэвний хольц бутаргаж унагахгүйн тулд доод тал хэвний загварыг (21) тойруулан хэвний ирмэгииг усаар хөнгөн чийглэдэг. Шурагтай өргүүрийг (22) загварт туогайлан бэлтгэсэн нүх уруу эргэдэж хэвний холъцыг бутаргахгүйн тулд тал тал тийш нь доргиураар өргүүр уруу цохиж нягтруулаад загварыг эгц өргөж их болгоомжтой сугалан авна. Хэвний хольцын нурж, хагарсан хэсгийг нааж засан, хэв дотор унасан хэсгийг үлээж, агаар хөөргөдөж зайлуулдаг. Цутгах үед хэвний хольцын шаталтыг багасгахын тулд хоёр тал хэвийг графит, эсвэл нүүрсний нунтгаар өнгөлнө. Хэрэв хэвийг хатаах бол металлтай шүргэх хэсгийг хэвний будгаар буддаг. Хэвийг угсрахдаа дээд тал хэвийг доод тал хэв дээр хөмөрч хашлагуудын шаантгаар нь тааруулан тавина. Хэвийг угсраад тэдгээрийг хооронд холбох буюу ачаа тавьж цутгадаг. ' Дунд зэргийн төвөгтэй хэв хийхэд хуваагддаг загвараар хоёр хашлагад хэв хийх аргыг хэрэглэнэ. Энэ арга нь хуваагддатгүй загвараар хоёр хашлагад хэв хийх (аргатай их төстэй байдаг. Хуваагддаг загвараар хоёр хашлагад гар ажиллагаагаар хэв хийх хамгийн өргөн хэрэглэгддэг аргыг үзүүлэв (14-р зураг).

14-р зураг. Хуваагдах загвараар хоёр хашлагад хэв хийх бүдүүвч

а—загвар; б, в—доод, дээд хагас хэв бэлтгэх; г—-угсармал хэв; 1—хий гаргах нүх; 2—доод хашлага; 3—доод тал загвар; 4—загварын тавиур самбар; 5—юүлэлтийн босоо суваг; 6—хий, уур гаргах нүхний

загвар; 7—дээд тал загвар; 8—дээд тал хашлага; 9— чөмөг Доод тал хэв хийхийн тулд загварын тавиур самбар дээр тал загвар, хашлагыг байрлуулаад өнгөлгөө хольц асгаж нүдүүрээр нягтруулсны дараа дүүргэх хольц хийж нягтруулан, тусгай хадаасаар хий гаргах нүх гаргана. Интэж бэлтгэсэн хашлагыг 180° эргүүлэн, түүний тал загвар дээр нөгөө тал загварыг хөмөрч шаантгаар нь угсарч, юүлэлтийн босоо суваг, уур гаргах нүх гаргах загварууд байрлуулсны дараа дээрхийи нэгэн адил дарааллаар нягтруулалт явуулж, суваг нүхний загварыг сугалан, хашлагуудыг салгаж, тал загваруудыг тусгай хэрэгслээр сугалж авна. Хэвний их биед юүлж урсгах системийг холбох суваг тэжээгүүрийн дээд хэвд ухаж гаргадаг. Хэвний нурж, хугарсан хэсгийг нааж засан, хэв дотор унасан хэсгийг үлээх буюу агаараар хөөрөгдөх замаар зайлуулдаг. Хэвний хөндийд тоосонцрыг нимгэн үеэр цацаж, угсрахдаа дотор нь чөмгийг байрлуулна. Төввгтэй хэлбэр дүрс бүхий эд анги цутгах хэвлйг хоёр ба түүнээс ч олон хавтгайгаар хуваагдахаар хийх нь загварын хэсгүүдийг салган сугалж авах ажиллагааг хялбар болгодог. Энэ тохиолдолд хэв тус бүрийг гурав ба түүнээс олон хашлагад хийнэ (15-р зураг).

Page 21: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Давхарлан өрж хэв хийх аргыг жижиг эд анги цутгахад хэрэглэдэг. Энэ нь хэв хийх бага хэмжээний талбай шаардана. Энэ арга нь давхарласан ба шаталсан гэж хоёр хэсэгт хуваагддаг. 1. Хэв хийх давхарласан арга. Олон илүү хашлагатай хэвийг бие бие дээр нь тавьж, юүлж урсгах нэг босоо сувгаар холбож, бүх хэвд металл юүлж цутгадаг (15-р зураг «а»). Юүлэх процесст зарцуулах хугацаа багасаж, юүлж урсгах сувгаар үүсэх илүүдэл

металл багасна. Гэхдээ металлын даралт их байгаагаас доод хэвд цуттагдах эд ангийн хэмжээ өөрчлөгдөж болох юм. 2. Шаталсан хэв хийх арга. Хэв бүхний хашлага тус бүр өөртөө юүлж урсгах системтэй байна. Хашлагууд бие бие дээрээ шат маягаар байрлуулдаг. Тэгэхдээ хэв бүхэн юүлэх аяганы хэмжээгээр доодох хэв бүрээс хазгай угсрагдана (15-р зураг «б»). 15-р зураг. Давхарлан өрсөн хэв

Хашлагагүй хэв хийх. Хоёр талдаа загвартай хавтанг хэ-рэглэдэг. Хэвний хуваагдах хавтгайгаар металл хэвийг сэт-лэхгүй, дээд тал хэв, доод тал хэв дээр холхихгүй байлга-хын тулд загварын хавтанг тавцантай хийнэ (16-р зураг). Загварын металл хавтан дээр байрлуулсан доод хашлага уруу (16-р зураг «а») хэвний хольцыг дүүргэж няг-

16-р зураг. Хашлагагүй хэв хийх руулдаг. Ажлын тохийг бодож доод хашлага (1)-ын өргөссөн хэсгийг дээш, хавтангийн (3) тавцанг доош харуулж угсарна. Доод хэвийг дүүргэж нягтруулаад, түүний дээр металл самбарыг (2) тавьж, түүнтэй хамт хэвийг 180° эргүүлж, дээд хашлагыг (4) дүүргэн (16-р зураг «б») нягтруулсны дараа модон хавтанг (5) шигтгэн сугалж авдаг. Дээд хашлагыг өргөн (16-р зураг «в») авч, загвар доорх хавтанг загварын хамт (16-р зураг «г») сугалж авна. Хоёр тал хэвүүдийг засаж цэвэрлэн (16-р зураг, д). угсардаг. Угсарсан хэвнээс нэгэн зэрэг хоёр хашлагыг сугалан авна. (16-р зураг «е»). Хашлагагүй хэвийг металл самбар-

Page 22: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

17-р &ураг. Шаблонаар хэв хийх бүдүүвч a—хэвний хольцоор загвар хийх; б—хашлагад дээд тал хэв - хийх; в—угсарсан хэв, г—

цутгамал тай нь юүлэх газар аваачиж, цамц (6) өмсгөн дээр нь юүлж урсгах нүхтэй ширэм хавтан тавьдаг. Хашлагагүй хэв хийх арыг жижиг эд анги цутгахад өргөн хэрэглэнэ. Энэ арга нь эд ангийг салгах ажиллагааг хөнгөвчилж хашлагыг их хэмнэдэг. Гэвч хэвний хольцын зарцуулалт бага зэрэг ихэснэ. Шаблонаар хэв хийх, Том хэмжээний эд ангийг хурдан цутгах нөхцөлд цутгамлын хажуу талын гадаргуугийн дүрс гаргасан самбар-шаблонаар хөрсөнд хэв хийдэг (17-р зypar). Зохих загвар хийж хашлагад хэв хийх ажиллагаа нь маш өндөр үнэтэй, их хугацаа шаардагдана. Том эд анги цутгах хэв хийхэд асар том загвар шаардагдах учир загварыг хэвнээс сулалж авахад их хүнд, төвөгтэй байдаг. Шаблонаар хэв хийхэд өндөр үнэтэй загвар хэрэглэхгүй тул загвараар хэв хийхээс ойролцоогоор тав дахин хямд байдаг. Хэвний нягтруулсаи хольцонд шаблон эргүүлэн цутгамлын гадаад гадаргууг гаргаж, загвар болгон ашиглаж, хашлагад дээд тал хэв хийгээд хашлагыг хэвтэй нь хамт сугалан авч, загвар болгон ашигласан хольцод хоёр дахь шаблоныг эргүүлэн цутгамлын ханын зузаантай тэнцэх хэмжээний үеийг хольцоос хамж аваад доод тал хэвийг хийдэг. МАШИНААР ХЭВ ХИИХ ТЕХНОЛОГИ Машинаар хэв хийх арга нь бөөнөөр, маш олноор үйлдвэрлэхэд, мөн түүнчлэн цөөнөөр, заримдаа ганц цутгамал үйлдвэрлэхэд ч хэрэглэгддэг. Энэ аргыг хэрэглэснээр хөдөлмөрийн бүтээлийг олон дахин ихэсгэх, хэвний чанарыг сайжруулах, улмаар цутгамлын нарийвчлалыг дээшлүүлэн чанарыг сайжруулах, өөрийн өртгийг бууруулах, гологдлыг багасгах, хэвчин ажилчдын ажилллх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ. Хэвний машиныг боловсронгуй болгосон нь нь хэв хийх процесст хагас, бүтэн автомат төхөөрөмж, дамжуулгын ба автомат шугам бүтээн ащиглах бололцоог бүрдүүлэв. Хольцыг нягтруулах, цутгуурын хэвээс загварыг салгах үйлдлүүдийг хэвний машинаар гүйцэтгэнэ. Хольцыг нягтруулах аргаар нь хэвний машиныг шахах, сэгцрэх, шүрдгэх гэж ангилдаг. Шахах машин 0,5—0,7 Мн/м3 (0,5—0,7 МДа) даралттай агаараар шахна. Шахалтаар нягтруулах аргыг загварын хэлбэр, хэмжээ, хэвний хольцны нягтруулалтын зэргээс шалтгаалан сонгож авдаг. Дээрээс шахах машинд нягтруулах даралт дээрээс үйлчилдэг (18-р зураг «а»). Машины ширээ (1) дээр загвартай (2) хавтанг (3) бэхэлж, хашлагыг (4) байрлуулан, түүн дээр дүүргэлтийн жаазыг (5) бэхэлнэ.

Page 23: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

18-р зураг. a—гээрээс б—доороос шахах будүүвч Бункерээс хэвийн холимгийг хашлага, жааз уруу овойтол асгаж дүүргэдэг. Ширээг өргөх үед шахуургын ивүүр (6.) хашлага, дүүргэлтийн жааз уруу хэвний хольцыг шахна. Дүүргэлтийн жаазын өндрийг хэвний хольцын шахагдаж нягтран багасах эзлэхүүнээр өөрөөр хэлбэл, хашлагад хольцын нягтралын зэргээр тодорхойлдог. Шахаж гүйцээсний дараа загварын бүрдэл бүхий ширээг өгөгдсөн байрлалд буулгана. Доороос шахах машинд (18-р зураг «б») хэвний хольцыг загвар өөрөөр нь буюу загварын хавтангаар нягтруулдаг. Шахалтын хувийн даралт нь 3—5 кгс/м2 (30—50 Па) байна. Хэвний хольцын нягтруулалт жигд бус байдагт шахалтын аргын доголдол оршино. Дээрээс шахахад хольцын дээд үе хамгийн бага байдаг. Доороос шахахад загварын гадаргуугаар хольцын нягтрал хамгийн их байх тул илүү чанартай хэв гарган авна. Гэвч доороос шахах машин нарийн зохион байгуулалттай, ашиглалтын найдвар багатай байх тул дээрээс шахах машиныг илүү өргөн хэрэглэдэг. Хашлага өндөр болох тутам хольцын жигд бус нягтрал ихэсдэг. Иймд (200—250 мм) намхан хашлагад хагас хэв хийхэд шахалтаар нягтруулах аргыг хэрэглэнэ. Энэ жигд бус нягтралыг багасгахын тулд тусгай хэлбэртэй загвар (19-р зураг «а») хэрэглэдэг, загварын гадаргууд ижил зайд шахах олон нүдүүр (19-р зураг «б») ашиглах, нягтралаас хамаарах дифференциалжсан шахалтаар дарах зэргээр хольцын нягтралыг жигд болгодог. Мөн түүнчлэн диафрагмаар (уян резинэн мембранаар) шахаж (19-р зураг «в») жигд нягтарсан хольцыг гарган авч болно. Өөрөөр хэлбэл, загварын гадаргуугийн нугачаатай ойролцоо хэлбэр дүрстэй уян мембранаар дамжуулан шахмал агаараар дарж холыцыг нягтруулдаг., Өндөр 40 кгс/см2 (400 Па хүртэл) даралтаар шахах нь хэв хийх харьцангуй шинэ, дэвшилтэд арга юм. Энэ арга нь 350 мм хүртэл өндөр хашлагад хэмжээний нарийвчлал өндөртэй, гөлгөр гадаргуутай тал хэвийг нягтруулалтын шаардагдах зэргээр хийх боломжтой байна. Нягтруулалтын зэрэг дээшлэх тутам хольцын дулаан дамжуулалт дээшлэх бөгөөд энэ нь цутгамлын бүтцийг сайжруулах нөлөө үзүүлдэг.

19-р зураг. Шахалтын бүдүүвч a—ховилтой хэвний, б—хамаарсан (дифференциалжсан), в—уян мембраны, 1—машины ширээ, 2—

хашлага, 3—загвар, 4—шахах хэв, 5—жааз Сэгцрэлтээр нягтруулах арга нь цутгах үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг. Олон дахин давтсан сэгцрэлтийн үр дүнд үүссэн хольцын инерцийн хүчээр сэгцрэх машин Дээр нягтралт явагдана. Сэгцрэх машины Шахах бүдүүвчийг (20-р зураг «1») үзүүлэв. Ширээ (1) дээр загвартай (2) хавтан бэхэлж, хашлага (3), дүүргэлтийн жаазыг (4) байрлуулна. Сувгаар (5) орсон шахмал агаарын даралтаар ширээ нь raip-

Page 24: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

20-р зураг. Сэгцрэх машины бү-дүүвч I—гүйцээж шахах бүдуүвч; II—сэгцрэлтийг шахалттай хорших бүдүүвч 1—ширээ, 2—загвартай хавтан, 3— —хашлага, 4—дүүргэлтийн жааз, 5— —агаар шахах суваг, 6—гаргах нүх, 7—тулах хавтан гах нүхний (6) байрлалаас хамааран 30—Ю0 мм өндөрт өргөгддөг (20-р зураг, II). Даралт буурахад хөдлөх хэсэг доош унана. Чиглуүлэх цилиндрийн үзүүрийн гадаргууд ширээний цохилтоор хольц инерцийн хүчээр нягтардаг. Хольцын нягтруулалт тасралтгуй явагдана. Хольцын дээд хэсгийн сэвсгэр үе нь гүйцээх шахалтаар мягтардаг (20-р зураг). Өндөр хашлагад сэгцрэх өндөр хавирга, түн нүхтэй, төвөгтэй

загвараар хэвийг хийдэг. Нягтруулалтад ширээг 30—100 мм өргөж буулгах цохилтыг минутад 30—50 удаа явуулах горимыг хэрэглэнэ. Том цутгамал цутгах хэвийг 1200х 800x460 мм хэмжээтэй хашлагад хольцыг нягтруулан хийхэд 25—50 цохилтыг 25—40 секундийн хугацаанд (гүйцээж шахах хугацаа 2—5 секундэд) явуулдаг. ЗХУ-д 40 т хүртэл ачааны даацтай (15 т хүртэл жинтэй) асар том машиныг бүтээж, 2500x2000 мм хүртэл хэмжээтэй хашлагад хэвний хольцыг сэгцрэх хэв хийж, маш том цутгамал цутгахад ашиглаж байна. Сэгсрэх машинууд нь шахах машиныг бодвол бүтээл багатай ажлын үед дуу чимээ ихтэй байдаг. Элс шидэх машин. Хэв хийх энэ машиныг дунд зэргийн, том хэмжээтэй цутгамлыг олноор нь цутгах үйлдвэрлэлд цутгуурын хэвийн хашлага (мөн түүнчлэн чөмгийг хайрцагт) хийхэд ихэвчлэн ашиглана. Хольцыг асгах, нягтруулах хоёр үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэдэгт элс шидэх машины онцлог оршдог. Өндөр бүтээлтэй энэ машин хэвийг хашлага буюу чөмөгний хайрцагт загварыи хэлбэр дүрсээс шалтгаалан 5—35 м3 хольцыг цагт дүүргэн нягтруулдаг байна.

Элс ШЙДЭХ машины ажлын үндсэн хэсгийг элс шидэх толгойн зохион байгуулалтыг үзүүлэв (21-р зураг) Металл бүрээс (1) дотор 1400-1500 эрг/мин хурдтай эргэх хэвтээ голын үзүүрт суулгасан роторт (булцуунд) солигдох шанага (2) бэхлэгдэнэ. ХОЛЬЦЫН туузан зөөгүүрээр элс шидэх машины толгойн бүрээсний цонхоор (3) оруулмагц, дээрх хурдаар эргэх шанага тосон авч хашлага эсвэл чөмөгний хайрцаг уруу гаргах цонхоор (4) 30-50 м./с хурдтайгаар шиддэг. Шидэгдсэн хэсэг хольц хашлагад орсон хольцын үеийг цохиж нягтруулна. Жигд нягтруулахын тулд элс шидэх машины толгойг хашлага дээр гараар хэвтээ хавтгайд 0,3-0,6 м/с хурдтайгаар шилжүүлдэг. 21-р зураг. Элс шидэх машины толгойн ажиллагаа

Элс шидэж хэв хийх зөөврийн ба суурин машиныг үйлдвэрлэлд өргөн хэрэглэж байна. Элс шидэх зөөврийн машиныг цехийн уртын дагуу хананд байрлуулсан гүүрээр 2-12,7 м/мин хурдтай явж, дагуу байрлуулсан хашлагууд дээр зогсож нягтруулдаг. Элс шидэх суурь машин нь багана дээр 3600 эргэхиин дээр баганад ойртож холдох боломж бүхий бэхэлгээтэи шидэх толгойд тусгай туузан эөөгүүрээр (эсвэл кранаар) хольцыг хийж өгнө.

Page 25: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Хэвээс загварыг сугалж авах байдал (22-р зураг). Гараар хэв хийх үеийн хариуцлагатай нарийн үйлдэлд ажлын тодорхой туршлага шаардагдана. Үүнд: загварыг хөнгөн цохилтоор хэвний хольцод хөндийрүүлэн суллаж, шураг буюу 22-р зураг: Машинаар хэв хийхэд хэвээс загварыг сугалах механизмын ажиллагааны бүдүүвч а-тал хэвийг саваагаар өргөх; б-шангаах хавтан дундуүр загвар буулгах; в-шангаах хавтан дундуур тал хэвийг саваагаар өргөх-г—загвартай тал хэвииг 180° эргүүлж, загвартай ширээг өргөх- д:—тал хэвийг хүлээн авах ширээн дээр хөмөрч, ширээг буулгах-1-загвар, 2—тал хэв, 3—загварын хавтан, 4—саваа, 5—ширээ 6—чангаах хавтан, /—хүлээн авах ширээ ЧӨМӨГ ХИИХ ТЕХНОЛОГИ Цутгамал үйлдвэрлэх тохиолдолд нэг удаа ашиглагдах хэв хийж, дулаанаар хатаан батжуулж хэрэглэдэг. Чөмөг хийх технологи нь хэв үйлдвэрлэхтэй их төстэй байна. Гэвч чөмөг нь бат бэх, галд тэсвэрлэх, хий нэвтрүүлэх чанараар илүү өндөр шаардлапа тавигддаг онцлогтой юм. Эдгээр шаардлагыг хангахын тулд юуны өмнө чөмөгний тусгай хольц, араг яс (хэлхээ), хий гаргах нүхний болон хатаах байгууламж зэргийг хэрэглэнэ.

Page 26: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

23-р зураг. Чөмөгний их бие а—хавирган холбогч, б—утсан холбогч

Чөмөг хийх үед түүн уруу (4—8 голчтой) ган утас шургуулах, эсвэл цутгамал дотор араг яс байрлуулж бэхжүүлдэг (23-р зураг),

Цутгасан apar ясанд нэмэлт хавиргууд, эсвэл ган утсаар бэхэлсэн холбогчуудтай байж болно. Дунд зэргийн, их жинтэй чөмөгний араг ясанд бариул бэхэлж, түүнээс нь барьж зөөх, хэвд суулгах ажиллагааг явуулна. Хэвний нэгэн адил энгийн бортогон чөмөгт гадас шургуулан авч хий гаргах сувгийг хялбархан хайлах материалаар утас хийж нугалан байрлуулаад хатаахад хайлан гардаг. Заримдаа чөмөгт шатрын хөлөг мэт нүхтэй хоолой зохих хэлбэрээр нугалан байрлуулахад түүний нүхүүд хий гaprax суваг болдог. Олон тохиолдолд том, төвөгтэй хэлбэрийн чөмгүүдийг тус тусад нь хайрцагт хийж хатаагаад тэдгээрийг нааж ашиглана. Элс-шаврын чөмгийг 200—280°С температурт 2—12 цагийн турш байлгаж хатаадаг. Хатаах хугацаа, температурыг чөмөгний хэмжээ, чөмөгний хольц бэлтгэхэд хэрэглэсэн бэхжүүлэх бодисын найрлага зэргээр тодорхойлдог. Том чөмгийг түүнд тохирсон хэлбэртэй олон жижиг нүхтэй хавтан дээр байрлуулж хатаана. Хатаагуурын тийм хавтанг ширэм, эсвэл хөнтөнцагаан хайлшаар хийдэг (24-р зураг). Энгийн бортого буюу төвөгтэй хэлбэртэй ихэнх жижиг чөмгийг салдаг хайрцагт хийнэ. (24-р зураг «а»). Тийм хайрцагт үзүүрийн нь нүхээр чөмөгний хольц хийж чигждэг. Чөмөг хийх үндсэн арга нь хайрцагт чөмгийг машинаар хийх арга юм. Хайрцагт чөмөгний хэвийг гараар хийх арга нь тал хэвийг гараар хийхтэй нэгэн адил дутагдалтай байх тул түүнийг хэрэглэх нь улам багасаж байна. Хатаах чөмгийг салдаг хайрцагт гараар хийх жишээ аргыг (24-р зураг ,«а») үзүүлэв. Хайрцагт чөмөгний хольцыг асган нягтруулаад, илүүдлийг нь шугамаар хусаж зайлуулан, хайрцгийг 180° эргүүлэн хатаагуурын хавтан дээр тавьж, тал хайрцгуудыг хоёр хажуу уруу татан авч, чөмгийг хавтантай нь хамт хатаалга уруу явуулдаг. Бункерийг 180° эргүүлэн зохих температур хүртэл халаасан хайрцагт халуунаар хатуурах хольцыг асгаж (хөндий) чөмөг хийдэг дэвшилтэд аргыг хэрэглэж байна. (24-р зургийн б). Хэрэгцээт зузаан ханатай хальс үүсгэсний дараа бункерийг будаж эргүүлэн чөмгийг хайрцгаас салгаи явна. Хашлагат чөмөгний хэв хийхэд шахах, сэгцрэх болон бусад машинууд хэрэглэнэ. 10 кг хүртэл жинтэй жижиг, дунд зэргийн хэмжээтэй чөмгийг бөөнөөр, олноор үйлдвэрлэхэд элс үлээх, 160 кг хүртэл жинтэй жижиг дунд зэргийн хэмжээтэй чөмгийг элс буудах машин хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг.

24-р зураг Чөмөг хийх арга a—салдаг хэвэнд гараар; б—хальсан чөмөг. 1; 2—чөмөгний хайрцаг; 3—хавтан, 4—чөмөг, 5—эргэх бункер

Page 27: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Элс үлээх машин. Чөмөгний хольцыг хайрцагт дүүргэж няггруулах ажиллагааг агаарын даралтаар гүйцэтгэнэ. Элс үлээх машины зохион байгуулалтын бүдүүвчийг үзүүлэв (25-р зураг). Үлээх нүхтэй, хавтгай ёроолтой элс үлээх cав (резервуар) дотор чөмөгний хольц оршдог. Ширээг {2) өргөхөд чөмөгний хайрцгийг хавтанд нягт шахна. Хаалтыг (9) татан онгойлгоход агаар 0,5—0,6 МПа (5—6 ат) даралтаар хольцыг хайр-цагт үлээж нягтруулдаг. Агаар гаргах нүхээр хольцыг алдахгүй байлгахын тулд хайрцгийн ёроолыг тороор хаана. Ширээг буулган шигжигдсэн хайрцаг чөлөөлж, тал хайрцгийг зайлуулан чөмгийг явдаг. Элс үлээх савыг хольцоор дүүргэхийн тулд бункерийг үрлэн зөөгүүр дээгүүр түлхэгчээр шилжүүлнэ. Элс үлээх өндөр бүтээлтэй машин нь хольцыг жигд сайн нягтруулах тул жижиг хэмжээтэй тал хэв хийхэд хэрэглэж болдог. Гэвч элс агаарын хольцын үрэлтээр загварын бүрдэл их элэгдэж, их хэмжээний агаар зарцуулах гол дутагдалтай байх тул өргөн хэрэглэдэггүй юм. Элс буудах машин. Агаарын шахалтаар үүссэн кинетикийн эрчим хүчээр чөмөгний хайрцагт хольц орж нягтардаг. 26-р зурагт үзүүлсэн машины саваас (1) агаар том хавхлагаас элс буудах савд (3) орж, агшин зуур хольц буудагдаж (ко-

25-р зураг. Элс үлээх машины зохион байгүулалтын бүдүүвч 1—чөмөгний хаирцаг, 2—машины ширээ, 3— үлээгүүртэй ширээ, 4—элс үлээх сав, 5— агаар хуваарилуур, 6, 7-элс үлээх савыг шилжүүлэх түлхэгч, үрлэн зөөгүүр, 8-хольцот бункер (юүлүүр). 9-хаалт (шибер) нусын хошуугаар дамжин) чөмөгний хайрцагт орно. Хольцыг шахсан araap хайрцагт гүн оролгүй үлээлтийн хавтангийн (6) нүхээр зайлуулагддаг. Элс-агаарын урсгалгүй байх тул чөмөгний хайрцагт элэгдэлд ордоггүй юм. Чөмөгний хайрцгийг металл, модоор хийж болно. Элс буудах машин өндөр бүтээлтэй, ялангуяа чөмөгний тусгай хольц хэрэглэх тохиолдолд бүр ч өндөр байна.

Халуунаар хатуурах хольцоор чөмөг хийхэд цахилгаан буюу хийн

26~р зураг. Элс будах машины зохион байгуулалтын бүдүүвч 1—шахмал хийн сав (резервуар), 2—агаарын хавхлага, 3—чөмөгний хольцтой сав, 4—чөмөгний хайрцаг, 5—конусны хошуу, 6—үлээгүүртэй хавтан, 7—агаар гаргах, нүх халаагууртай мегалл хайрцаг хэрэглэх бөгөөд хатаалт нь 1—2 минут үргэлжилнэ. Хүйтээр хатуурдаг зарим хольцоор чөмөг хийхэд хайрцгаас чөмгийг салгах үйлдэл оролцуулан 1 минутаас ч бага хутацаа зарцуулдаг. Өөрөө хатуурдаг шингэн хольцоор чөмөг хийх арга нь хамгийн дэвшилтэт аргуудын нэг юм. Эдгээр хольцууд нь сайн чанарын төвөгтэй, том чөмөг хийх боломж олгодог.

Page 28: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

ХЭВ УГСАРЧ, МЕТАЛЛ ЮҮЛЭХ Хэв угсрах ажиллагаа нь цутгамлын хэмжээний нарийвчлал, геометрийн дүрсийн зөв эсэхийг тодорхойлогч технологийн гол үйлдэл юм. Хэв хийсний дараа нойтон хэвийг чөмөтний хамт угсарч түүний хөндийг агаараар үлээж тоосыг зайлуулдаг. Металл юүлэх үед дээд хашлага өргөгдөхгүй байлгахый тулд дээрээс нь металл ачаа тавих буюу доод хашлагатай нь дэгээгээр холбох шаардлагатай байдаг. Механикжсан цехэд туузан (конвейер) эсвэл үрлэн зөөгүур дээрх хэвд металл юүлдэг. Заримдаа тусгай талбайд хэвээ байрлуулж юүлнэ. Цутгамлын эзлэхүүн, жин, хийц, хайлшийн шинж чанараас шалтгаалж шанагаар металлыг хэвд юүлдэг. Хайлмагаас хийг ялгаруулах, металл биш оролдлого, шаарыг хөвүүлэхийн тулд түүнийг хөвд юүлэхийн өмнө шанаганд нэлээд хугацаагаар байлгана. Юүлж урсгах аягыг дүүрэн байлгахаар тасралтгүй юүлэлтийг явуулдаг. Хэрэв хайлмагийн урсгал тасарвал хэвний хөндийд тусгаар хэсгүуд үүсэн хүрч исэлдсэнээс цутгамалд согогууд үүснэ. Юүлэх үед урсгал хэвний хольцыг урсгахгүй, хэвд шар оруулахгүй байвал зохино. ЦУТГАМЛЫГ ХӨРГӨЖ, САЛГАЖ ЦЭВЭРЛЭХ Хэвд хатуурсан цутгамлыг хөргех хугацаа нь түүний жин, хөндлен огтлолын зузаан, хайлшийн терөл, хэвний материалын дулаан, физикийн шинж чанар зэрэг нөхцөлөөс шалтгаална. Жижиг хэмжээний нимгэн ханатай цутгамалд эд ангийг хэдхэн минут, том хэмжээтэй, хүнд цуттамлыг хэдэн цаг буюу хоногийн турш хөргөдөг. Хэвд цутгамлыг хэт удаан хугацаагаар хөргөх нь эдийн засгийн хувьд ашиггүй байиа. Иймд заримдаа агаараар үлээж хөргөлтийг хурдасгадаг. Халуун цутгамлыг хэвээс гаргаж болохгүй. Хайлшийг агаараар хөргөхөд шаардлага хангахгүй бүтэцтэй болдгоос хэврэгшдэг. Хурдан хөргөнөөс том эд ангийн дотоод ба гадаргуугийн хэсгийн температурын ялгавар ихсэж илчийн хүчдэл үүсэх бөгөөд улмаар цутгамал гажих, ан цав үүсэх процесс явагддаг. Туршлагаас үзвэл, ширмэн жижиг цутгамлыг 700—800°С, дунд зэргийн цутгамлыг 400—500°С халуунтай байхад хэвээс сугалж болно. Шаардагдах температур хүртэл хөргөсний дараа нэг удаагийн цуггуурын хэвийг эвдлэн түүнээс цутгамлыг салган авна. Эрин үеийн цутгах цехүүдэд тусгай меха-низмаар салгадаг. Туузан буюу урлэн зөөгүүр дээр юүлсэн жижиг. дунд зэргийн хэвийг ихэвчлэн доргиот тор дээр салгана (27-р зураг). Зөөгүүр (1)-ээр хөдөлж байгаа тэргэнцэр (2) шилжиж явахдаа цахилгаан контактыг (3) залгахад түлхэгч (4) хэвийг ширээ (5) дээр гартал түлхдэг. Түлхэгч (6) хэвийг салгагч доргиот тор (7) дээр гаргана. Салсан хэвний хольцыг дахиж боловсруулах, салгасан цутгамлын илүүдлийг тастаж цэвэрлэх газар уруу тус тусад нь зурагт үзүүлэгдээгүй туузан зөөгүүрээр аваачна. Хоосон хашлагыг түлхэгч (8), зөөгүүрийн тулгуур (9) хүртэл гаргадаг. Том цутгамлын чөмгийг тусгай камерт 5—15 мм-ийн голчтой нүхээр (диаметртэй) 10 МПа (100 ат) хүртал даралттай гарч буй усаар зайлуулахын зэрэгцээ хэвний хольцны наалдсан хэсгүүдээс цутгамлын гадаргууг цэвэрлэдэг. Тастах, өөрөөр хэлбэл, цутгамлын юүлэгдэл, нэмэгдэл ба согогуудыг дугуй буюу туузан хөрөө, хийн ба цахилгаан нумын зүсэлт, хийгээр ажиллах цавчуур болон бусад , аргаар тастаж авна.

Page 29: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

27-р зураг. Хэв салгах төхөөрөмж Жижиг цутгамлын хэвний материалын үлдэгдлийг эргэх дугуй эсвэл олон талт хэнгэргээр (барабанаар) цэвэрлэдэг. Хэнгэрэгт эд антийн хамт цагаан ширмээр хийсэн одон араа ачаална. Эд анги, одон араа бие биеэ үрэх, цохиж доргиосны үр дүнд гадаргуугийн цэвэршилт явагддаг. 3. МПа (30 ат) хуртэл даралттай гарч байгаа элстэй усны цохилтоор цутгамлыг цэвэрлэнэ. Үрлээр буудах (шүрших) цэвэрлэгээ нь үрэл буулах толгойны 60—70 м/с хурдтай эргэлтээр шидэгдэх ширэм буюу ган үрлийн шүршилтээр гадаргууг цохиход үндэслэгджээ. Жижиг цутгамлыг үрэл буудах хэнгэрэгт, дунд ба том хэмжээиий цутгамлыг үрэл буудах камерт цэвэрлэдэг. ХЭВ ХИЙХ ТЕХНОЛОГИ, ЦУТГАХ ҮИЛДВЭРЛЭЛИИН АВТОМАТЖУУЛАЛТ Шахах, доргиож шахах, сэгцрэх, элс.шидэх машинуудад үндэслэж эрин үеийн цутгах үйлдвэрлэлд нэг удаагийн элсэн хэв хийж угсран, металл юүлж, цутгамал салган авах олон тооны үйлдлүүдийг гүйщэтгэхэд механикжуулан автоматжуулсан шугамууд зориулагдан бүтээгджээ. Хэвний хольц бэлтгэх 900x700x350 мм-ийн хэмжээтэй хашлагад хэв хийж, металл цутган хөргөж, цутгамлыг хэвээс салгах автомат шугам (28-р зураг). Автомат шугам цагт 200 хэв хийж цутгах чадалтай юм, Төвөгтэй хэвийг нэгэн зэрэг шахам сэгцрэх буюу сэгцрэн шахаж гуйцэтгэх, энгийн нам хэвийг шахах аргаар үйлдвэрлэхэд энэ шугамыг хэрэглэж болно. Доод тал хэвийг нягтруулж, түүнээс загварыг татаж сугалах, хосолсон аргаар зөөврийн гурван байрлалт хэв хийх автомад (10), дээд тал хэвийг өмнөхтэй ойролцоо ажиллагаатай автоматаар (9) тус тус хийдэг. Салдаг талыг нь дээш харуулан доод тал хэвийг цутгуурын доргиот зөөгүүр (4) дээр тавьж тогтоогуураар (3) бэхэлнэ. Цутгуурын зөөгүүр (З)-аас (5)-ын хоорондох хэсэгт шаардагдах чөмгийг доод тал хэвд гараар суулгадаг. Байрлалд (5) угсрагч доод тал хэвийн дээр тал хэвийг тавьж, ачааг тусгай механизмаар дээрээс нь тавина. Хольц удирдлагатай юүлэх автомат төхөөрөмжөөр хэвд металл юүлдэг. Шугам бүрд ийм төхөөрөмж хоёрыг байрлуулна. Юүлсэн хэвийг тавьсан ачаатай нь хамт доргиот зөөгүүрээр хөргөх бүрхүулд (8) аваачна. Цутгамлыг хатуурсаны дараа ачаа байрлуулагч (6) механизмаар ачааг авч дараачийн хэвд шилжүүлдэг. Цутгагдсан хэв байрлалд (1) очиход түлхэгч хольцыг (13) унагах механизмд дамжуулж, тэнд хашлагаас цутгамлын хамт түлхэгдэн зөөгүүр дээр унаж, нэмэлт хөргүүрээр (15) дамжин

Page 30: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

салгах торд (14) очно. Сүүлчийнх дээр цутгамал хольцоос салдаг. Эргэх хольц тор дундуур унаж юүлж урсгах системийн элемент бүхий цутгамал өнхрөн зурагт үзуүлээгүй хайрцаг буюу зөөгүүр дээр унана. Хоослогдсон хэв зөөгүүрээр (2) хэвний автомат уруу очиж цэвэрлэгээний механизмд орж, хашлага (12) үлдэгдэл хольцоос цэвэрлэгддэг. Механизм (11) доод хашлагаас дээд хашлагыг салгана. Үүний дараа тусгай механизмаар зөөгүүрээс дээд, доод хашлагуудыг авч тэдгээрийг хэвний тухайн автоматууд (10 ба 9) дэээр аваачдаг.

28-р зураг. Хэв хийж, цутган, цутгамал салгах автомат шугам ЦУТГАГДАХ ХАЙЛШУУД Маш олон тооны хайлшаар хийгдсэн цутгамал эд ангийг- эрин үеийн техникт ашигладаг. Цутгуурт хамгийн өргөн хэрэглэгддэг хайлш нь саарал ширэм ('бүх цутгамлын жингийн 64%) бөгөөд түүний дараагаар нүүрстөрөгчит ган (16,6%), чаваржуулсан ган (6,7%), өнгөт металл, тэдгээрийн хайлшууд (4,2%), чанаржуулсан ширэм (4%), давтагдах ширзм (3%), өндөр бат бэх ширэм (1 %) тус тус орно. Бүр эрт дээр үеэс ширэм, хүрлийг цутгуурын хайлш болгон ашиглаж иржээ. Эдгээрийн уян налархай шинж чанар нь даралтаар боловсруулахад хаигалтгүй байх тул тэдгээрийг цутгаж эдлэл хийдэг. Мөн түүнчлэн хэв гажилтад ордог хайлш (ган) цутгамал гарган авах үйлдвэрлэлд өргөн ашиглагдана. Аливаа хайлшийг цутгамал гарган авахад ашиглаж болох эсэхийг нь түүний цутгагдах чанараар тодорхойлдог. ХАЙЛШУУДЫН ЦУТГАГДАХ ШИНЖ ЧАНАР Урсамтгай, агшилт, үелэх эрмэлзэл, хий шингээлт зэрэг нь цутгагдах үндсэн шинж чанар юм. Урсамтгай нь цутгуурын хэв дундуур чөлөөтэй урсаж, хонгилыг дүүргэн, бүх хүрээний хэлбэр дүрстэй болох хайлмалын чадвар юм. Урсамтгай нь химийн найрлага, юүлэлтийн температур зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Эвтектикийг үүсгэж хатуурдаг хайлшууд хамгийн сайн урсамтгай байна. Агшилт. Хөрч хатуурах үедээ өөрийн эзлэхүүнээ багасгах металл, хайлшийн шинж чанарыг агшилт гэнэ. Эзлэхүүний агшилт Агшилтаар цутгамлын шугамын хэмжээ багасдаг. Шугамын агшилт Үүнд: Vx ба Үц Zx ба Zц хэв болон цутгамлын эзлэхүүн, уртын хэмжээ болно. Цутгамлын эзлэхүүний агшилтаар агшилтын хөндий, нүх, сүв үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юулж урсгах ашигтай систем дүүргүүрийг ашиглах шаардлагатай. Шугамын агшилттай цутгамлын хэмжээний багасалтыг нарийн тооцох хэрэгтэй юм. Агшилтыг саатуулах, цутгамлын их биеийн болон нарийн огтлолын агшилт нэгэв зэрэг биш, жигд биш явагдах нөхцөлд цутгамалд хүчдэл бий болсноос нугарч гажин ан цав үүсгэдэг. Агшилтын хэмжээ нь хайлшийн химийн найрлага, юүлэлтийн температур зэрэг хүчин зүйлээс шалтгаална. Саарал ширэм (0,8—1,2%), хөнгөнцагааны цутгагдах зарим хайлш (0,9—1,3%)-ын шугамын агшилт бага байдаг.

Page 31: ЦУТГУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТstda.edu.mn/mb301/lect/lect4.pdf · спиртийн бари, органик бодисын коллойдын

Гангийн шугаман агшилт 1,8—2,2% хүрнэ. Эзлэхүүний агшилт шулууныхаас ойролцоогоор. 3 дахин их байдаг. Үелэлт нь хатуурсан хайлш нийт эзлэхүүндээ ижил биш химийн найрлагатай байхыг хэлнэ. Үуний үусэх шалтгаан, үндсэн хэлбэр, xopт нөлөөллийг хоёрдугаар хэсгийн нэгдүгээр бүлэгт бичигдсэнийг үз. Үелэлтийн хөгжлййн пррцесст хайлшииш химийн найрлааас гадна цуттамлын хэлбэр дүрс, хөргөлтийн хурд зэрэг технологийн хүчин зүйлүүд нөлөөлнө. Хийг шингээх эрмэлзэл. Хайлмал хайлшид устөрөгч, азот зэрэг хийнүүд байнга ууссан байдаг. Хатууруулж, хөргөсний дараа хийн уусалт багасах бөгөөд тэдгээрийн ялгаралтаар цутгамалд хийн хөндий, нүх үүснэ. Хийн урсалт нь хайлшийн химийн найрлага, түүний температур зэрэг хүчин зүйлүүдээс хамаардаг. Хайлшийн хийн ханалтыг багасгахын тулд вакуумд, эсвэл инертийн хийн орчны хайлуулалт хэрэглэх, мөн тусгай камерт вакуумжуулан хийгүйжүүлэлт хийнэ.