ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн...

5
ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн тодорхойлолтууд: Ерөнхий зүйл: Машин үйлдвэрлэлд шаардлагатай хэлбэр зүрс бүхий эд ангийн гарган авах аргуудыг 2 том бүлэгт хуваан авч үздэг. Эхний бүлэгт: материалаас зоргодос үүсгэлгүйгээр боловсруулдаг аргууд/цутгуур, даралтын боловсруулалт, нунтаг металлурги/ багтдаг. Хоёрдугаар бүлэгт: зорогдос үүсгэдэг боловсруулалтын аргууд /зоролтын боловсруулалт, цахилгаан физик блон цахилгаан химийн боловсруулалтууд/ багтдаг. Эхний бүлгийн аргуудаар гарган авсан эд ангийн хэмжээний нарийвчлал, гадаргын чанар өгөдсөн шаардлагыг хангадаггүй, дараагийн нэмэлт боловсруулалтыг дахин шаарддаг муу талтай. Иймд ихэвчлэн бэлдэц, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлтгэхэд хэрэглэдэг. Харин хоёрдугаар бүлгийн аргууд нь эд ангид бүрэн шаардлагатай хэлбэр, хэмжээ, гадаргын чанарыг хангаж өгдгөөрөө давуу талтай. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол металыг зоролтоор боловсруулах арга бөгөөд энэ аргын мөн чанар нь бэлдэцийн гадаргуугаар тодорхой зузаантай давхрагыг тусгай багажны тусламжтайгаар хуулан авч шинэ хэлбэр, хэмжээ, чанар бүхий гадаргыг үүсгэхэд оршино. Зоргодос: бэлдэцийн гадаргаас хуулан авагдсан, тодорхой хэмжээтэй, хэв гажилтанд орсон металын хэсгийг хэлнэ. Боловсруулагдах эд анги: өгөгдсөн технологийн ажилбарт боловсруулагдахаар орж ирж буй эд ангийг хэлнэ. Боловсруулагдсан эд анги: өгөгдсөн технологийн ажилбарын эцэст боловсуулалтаас бэлэн болж гарсан эд ангийг хэлнэ. Технологийн ажилбар: тухайн суурь машин дээр нэг болон багц эд ангийн боловсруулахад хийгдэх бүхий л ажлуудын цогцыг хэлнэ. Тавилт: боловсруулалтын явцад эд ангийн гадаргаас хуулан авах давхрагын хэмжээ юм. Боловсруулалтын үед боловсруулагдах, боловсруулсан, зоролтын гадаргуу гэсэн 3 гадаргуун тухай авч үзэх шаардлагатай юм. Боловсруулагдах гадаргуу: боловсруулалтын явцад бүрэн болон хагас тусгаарлагдан, боловсруулагдах эд ангийн үндсэн гадаргууг хэлнэ (Зураг 6-ийн 1). Зураг.6

Transcript of ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн...

Page 1: ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн …stda.edu.mn/mb301/lect/lect15.pdf · хийх, багаж нь ямар хөдөлгөөн ийх нь

ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Үндсэн тодорхойлолтууд: Ерөнхий зүйл: Машин үйлдвэрлэлд шаардлагатай хэлбэр зүрс бүхий эд ангийн

гарган авах аргуудыг 2 том бүлэгт хуваан авч үздэг. Эхний бүлэгт: материалаас

зоргодос үүсгэлгүйгээр боловсруулдаг аргууд/цутгуур, даралтын боловсруулалт,

нунтаг металлурги/ багтдаг.

Хоёрдугаар бүлэгт: зорогдос үүсгэдэг боловсруулалтын аргууд /зоролтын

боловсруулалт, цахилгаан физик блон цахилгаан химийн боловсруулалтууд/ багтдаг.

Эхний бүлгийн аргуудаар гарган авсан эд ангийн хэмжээний нарийвчлал, гадаргын

чанар өгөдсөн шаардлагыг хангадаггүй, дараагийн нэмэлт боловсруулалтыг дахин

шаарддаг муу талтай. Иймд ихэвчлэн бэлдэц, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг

бэлтгэхэд хэрэглэдэг. Харин хоёрдугаар бүлгийн аргууд нь эд ангид бүрэн

шаардлагатай хэлбэр, хэмжээ, гадаргын чанарыг хангаж өгдгөөрөө давуу талтай.

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол металыг зоролтоор боловсруулах арга

бөгөөд энэ аргын мөн чанар нь бэлдэцийн гадаргуугаар тодорхой зузаантай

давхрагыг тусгай багажны тусламжтайгаар хуулан авч шинэ хэлбэр, хэмжээ, чанар

бүхий гадаргыг үүсгэхэд оршино.

Зоргодос: бэлдэцийн гадаргаас хуулан авагдсан, тодорхой хэмжээтэй, хэв

гажилтанд орсон металын хэсгийг хэлнэ.

Боловсруулагдах эд анги: өгөгдсөн технологийн ажилбарт

боловсруулагдахаар орж ирж буй эд ангийг хэлнэ.

Боловсруулагдсан эд анги: өгөгдсөн технологийн ажилбарын эцэст

боловсуулалтаас бэлэн болж гарсан эд ангийг хэлнэ.

Технологийн ажилбар: тухайн суурь машин дээр нэг болон багц эд ангийн

боловсруулахад хийгдэх бүхий л ажлуудын цогцыг хэлнэ.

Тавилт: боловсруулалтын явцад эд ангийн гадаргаас хуулан авах давхрагын

хэмжээ юм.

Боловсруулалтын үед боловсруулагдах, боловсруулсан, зоролтын гадаргуу гэсэн

3 гадаргуун тухай авч үзэх шаардлагатай юм.

Боловсруулагдах гадаргуу: боловсруулалтын явцад бүрэн болон хагас

тусгаарлагдан, боловсруулагдах эд ангийн үндсэн

гадаргууг хэлнэ (Зураг 6-ийн 1).

Зураг.6

Page 2: ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн …stda.edu.mn/mb301/lect/lect15.pdf · хийх, багаж нь ямар хөдөлгөөн ийх нь

Боловсруулагдсан гадаргуу: боловсруулалтын үр дүнд гарган авсан гадаргууг

хэлнэ(Зураг 6-ийн 2).

Зоролтын гадаргуу: зорогч багажны үндсэн ирний мөрөөр үүсэж байгаа

гадаргууг хэлнэ. Ихэвчлэн боловсруулагдах ба боловсруулсан галаргуунуудын

хооронд орших бөгөөд зөвхөн зоролтын явцад үүсээд, дууссаны дараа алга болдог

гадаргуу юм (Зураг 6-ийн 3).

Зоролтын боловсруулалтын үед бэлдэц, зорогч багаж нь харьцангуйгаар бие

биетэйгээ тодорхой байрлал эзлэн, шилжин хөдөлж байдаг. Эдгээр хөдөлгөөнүүдийг

ерөнхийд нь зоролтын хөдөлгөөн гэж нэрлэдэг. Зоролтын хөдөлгөөнийг шинж

байдлаас нь хамааруулан 8 хэсэгт хуваадаг. 1) нэг шулуун хөдөлгөөн, 2) хоёр шулуун

хөдөлгөөн, 3) нэг эргэх хөдөлгөөн, 4) нэг эргэх, нэг давших хөдөлгөөн, 5) хоёр

давших хөдөлгөөн, 6) хоёр шулуун ба нэг эргэх хөдөлгөөн, 7) хоёр эргэх ба нэг

давших хөдөлгөөн, 8) гурван эргэх хөдөлгөөн. Дээрх хөдөлгөөнүүд нь

боловсруулалтын арга, зорох багаж болон

суурь машины төрлөөс хамаарна.

Хамгийн өргөн хэрэглэгддэг нь нэг шулуун

хөдөлгөөн, эсвэл нэг шулуун ба нэг эргэх

хөдөлгөөн бүхий боловсруулалт юм.

Жишээлбэл: харуулын суурь машин дээр

/Зураг 7.в/ хутга нь шулуун замын хөдөлгөөн

хийж байна.

Суурь машины төрлөөс хамаараад хутга,

эсвэл боловсруулагдаж буй эд анги нь шулуун

хөдөлгөөн хийдэг. Шувтруулдах боловсруулалтанд шувтруул нь шулуун хөдөлгөөн

/Зураг7-.д/ хийдэг. Токарийн /Зураг7.а/, өрмийн /Зураг7.б/ болон фрезерийн

боловсруулал-танд /Зураг7.г/ нэг эргэх хөдөлгөөн ба нэг шулуун хөдөлгөөн хийгддэг.

Эргэх хөдөлгөөнийг зорогч багаж /фрезер/, эд анги /токарь/, шулуун

хөдөлгөөнийг зорогч багаж/токарь, өрөм/, эсвэл эд анги/фрезер/ гүйцэтгэнэ. Өрмийн

боловсруулалтанд эргэх болон давших хөдөлгөөнийг өрөм /өрмийн суурь машин

дээр/ хийдэг бол токарийн суурь машин дээр бэлдэц нь эргэх, өрөм нь давших

хөдөлгөөнийг хийнэ. Суурь машины төрлөөс хамаараад эд анги нь ямар хөдөлгөөн

хийх, багаж нь ямар хөдөлгөөн ийх нь тодорхойлогддог. Боловсруулалтын аргуудын

мөн чанар нь үүнээс ил хамаарах бөгөөд зөвхөн зоролтын кинематик хөдөлгөөнийг

тогтоодог.

Зураг.7

Page 3: ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн …stda.edu.mn/mb301/lect/lect15.pdf · хийх, багаж нь ямар хөдөлгөөн ийх нь

Хамгийн их хурдтай байгуулагч хөдөлгөөнийг

“үндсэн хөдөлгөөн” гэх ба хурдыг нь “үндсэн

хөдөлгөөний хурд” буюу “зоролтын хурд” гэнэ. Зураг.8-

д “Dr”-аар зоролтын хурдыг тэмдэглэв. Зураг.9-д “V”-

аар зоролтын хурдыг тэмдэглэв. Энэ хөдөлгөөний

тусламжтайгаар металын гадаргуугаас зоргодосыг хуулан авна.

Зоролтын хөдөлгөөн нь тасралтгүй болон тасралттайгаар явагддаг бөгөөд

өгөлтийн хэмээх нэмэлт хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай.

Өгөлтийн хөдөлгөөний хурд нь үндсэн хөдөлгөөний хурднаас олон дахин бага

байдаг. Зураг.8-д “Ds”-аар өгөлтийн чиглэлийг тэмдэглэв. Зоролтын үндсэн ба

өгөлтийн хөдөлгөөний геометр нийлбэр хурдыг зоролтын бодит хурд гэнэ.

Зураг.9-д үзүүлснээр бэлдцээс “а” хэмжээний тавилтыг зорж

авъя. Тэгвэл 1-2-3-4 гэсэн хавтгайд явагдах процессийг судлая.

Зорогч багаж нь хутга болно. Хутга нь “V” гэсэн хурдтайгаар жигд

шулуун замын хөдөлгөөн хийж, эзэлхүүнтэй металын

давхрагыг хуулан авна. Зарцуулагдах ажлыг гэж

олно. Энд: L – зоролтын зам; Pz – зоролтын хүч.

Энэ ажил нь зорогдож байгаа бэлдэц болон хутган дээр Pz

хүч үүссэн тохиолдод л гардаг. Ажлын хэмжээ нь өгөдсөн

тавилтыг хуулан авахад зарцуулагдах энергитэй тэнцүү болно.

Хэрвээ тавилтын хэмжээ их байвал түүнийг зорогч багажны хэд

хэдэн удаагийн явалтаар авна.

Аль ч зорогч багажны үндсэн хэсэг нь “” гэсэн хурцлалтын өнцөгтэй зорогч

шаантаг “AOВ” байдаг (Зураг.10). Зорогч шаантаг нь “OA” гэсэн өвөр гадаргуу (үүн

дээгүүр зоргодос гулсан өнгөрнө), бэлдэцтэй харьцах ар гадаргуугаас тогтоно. Зорогч

багажны ар болон өвөр гадаргуун огтлолцлоор үүссэн ирмэгийг зорогч үндсэн ир

гэнэ.

Зоролтын горим

Зоролтын горим гэсэн ойлголтонд эд ангийг зоролтоор боловсруулахад

шаардагдах үндсэн үзүүлэлтүүд болох зоролтын гүн “t”, өгөлт “s”, зоролтьн хурд “V”

зэрэг болно. Мөн эдгээрт зорогч багажны тэсвэрийн утга чухал нөлөө үзүүлдэг.

aLB LPA z

Зураг. 9

Зураг. 10

Зураг. 8

Page 4: ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн …stda.edu.mn/mb301/lect/lect15.pdf · хийх, багаж нь ямар хөдөлгөөн ийх нь

Зоролтын гүн ( t, мм ) — боловсруулагдаж буй бэлдэцийн гадаргуу руу зорогч

хутганы ир шигдэн орох гүний хэмжээг хэлнэ. Үүнийг ихэнх боловсруулалтын хувьд

боловсруулагдах болон боловсруулагдсан гадаргуун диаметрүүдийн хоорондын

зөрүүгийн хагасаар тодорхойлогддог.

Өгөлт (s) — боловсруулагдаж буй эд ангийн нэг бүтэн эргэлтэнд хутганы шилжих

шилжилтийн хэмжээг хэлнэ. Зураг.8-д “Ds”-аар өгөлтийн чиглэлийг тэмдэглэв. Зарим

тохиолдолд өгөлтийн хурд ч гэж нэрлэдэг. Өгөлтийг боловсруулалтын онцлогоос

хамааруулан дараах байдлаар ангилдаг. Үүнд:

- эргэлтийн өгөлт: s [мм/эрг]

- минутын өгөлт: sм [мм/мин]

- нэг шүдэн дээрх өгөлт: sz [мм/шүд]

- хос явалтын өгөлт: sх.я [мм/хос явалт] гэх мэт.

Зоролтын хурд (V) — Зоролтын үндсэн хөдөлгөөний хурдыг хэлнэ. Зоролтын

хурдыг зорогч багаж болон бэлдэц хоёрын аль аль нь хийж болдог. Ирт багажаар

боловсруулах тохиолдолд “V – м/мин”, харин зүлгүүр материалаар боловсруулах

тохиолдолд “V – м/сек” гэсэн нэгжээр тэмдэглэнэ.

Хэрвээ зоролтын үндсэн хөдөлгөөн нь эргэлтийн хөдөлгөөн бол бэлдэц(эсвэл багажны)-ийн харьцангуй хөдөлгөөний шугаман хурдыг

1000nDV

, м/мин болно. /Зураг.11/

Харин зүлгүүр материалаар боловсруулах

үеийн зоролтын хурдыг 100060

nDV , м/сек болно.

/Зураг.11/ Багажны тэсвэр ( T, мин ) — тухайн зорогч багажны хоёр ирлэгээний хооронд үргэлжлэх хугацааг хэлнэ. Үүнд хамгийн их нөлөөг зоролтын өгөлт, зоролтын хурд болон зоролтын гүн үзүүлнэ.

Зураг. 11

Page 5: ЗОРОЛТЫН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД Үндсэн …stda.edu.mn/mb301/lect/lect15.pdf · хийх, багаж нь ямар хөдөлгөөн ийх нь

Зорогч хутганы хийц Зорогч багаж бүр өвөр гадаргуу, нэг болон хэд хэдэн ар гадаргуутай байдаг. Өвөр гадаргуу дээгүүр зоргодос нь гулсан өнгөрдөг. Үндсэн боон туслах ар гадаргуунууд нь бэлдэцтэй шүргэлцэж байдаг. Зураг.12-т токарийн, харуулын болон цүүцний хутганы хийцийг харуулав.

1 — үндсэн ар гадаргуу. 2 — туслах ар гадаргуу. 3 — өвөр гадаргуу. 4 — үндсэн зорогч ир. 5 — туслах зорогч ир. 6 — хутганы орой.

Өвөр болон ар гадаргуу нь зорогч багажны ажлын хэсэгт хамаардаг. Ар болон өвөр гадаргуу болон зорогч ирний харилцан байршилыг тодорхойлогч үзүүлэлтүүдийг зорогч багажны үндсэн үзүүлэлтүүд гэж нэрлэдэг. Хутганы доод суурийн хавтгайг суурилуулалтын үндсэн хавтгай гэнэ. Зураг 13-т үзүүлсэн “l1” хэмжээ нь багажны зорогч хэсэг бөгөөд “l2” хэмжээс нь багажны баригч хэсэг юм.

Бүх төрлийн зорогч багажны хувьд өвөр гадаргуу болон ар гадаргуунуудын огтлолцлоор зорогч ир үүссэн байдаг. Aγ — өвөр гадаргуу; Aα — үндсэн ар гадаргуу. Aα1 — туслах ар гадаргуу. L – хутганы урт, мм; H – хутганы өндөр, мм; B — хутганы бариулын өргөн, мм; — хутганы хөндлөн огтлол, мм2

Зураг.12

Токарь Харуул Цүүц

Зураг 13

Үндсэн ар гадаргуу - А

Туслах ар гадаргуу - А1

Үндсэн өвөр гадаргуу - А

Үндсэн зорогч ир

Туслах зорогч ир

Хутганы орой Зураг. 14

BH