Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн...

14
: 1 / 14 2014 3 (23) No: 03 (23) 2014.09.22 Quarterly E-newsletter , 1-2 3-4 5-8 9-10 11 12-13 14 Supply Chain - (CFCFA)- 5 2014 9 1-3- - . , 2014-2015 , - 4 . - , . . hina-eurasia expo-2014 . 4 - Kazakh craft , . . http://cfcfa.net/news/

Transcript of Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн...

Page 1: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 1 / 142014 3 (23)

Supply Chain

No: 03 (23) 2014.09.22Quarterly E-newsletter

АгуулгА

Мэдээ, Мэдээлэл

1-2

ТАНИН МэдэХҮЙ

3-4

жИжИглэН ХудАлдАА

5-8

логИсТИкИЙН МэдэгдэХҮҮН 9-10

зурААсАН кодНы ТоНог ТөХөөрөМж

11

гИшҮҮН бАЙгууллАгууд

12-13

АргА ХэМжээ

14

Дахин сонгогДлоо

Supply Chain

КАРЕК-ын орнуудын тээвэр зуучийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо (CFCFA)-ны 5 дахь удаагийн уулзалт 2014 оны 9 сарын 1-3-ны өдрүүдэд БНХАУ-ын Үрүмчи хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн уулзалтаар холбооны өнгөрсөн оны ажлын тайлан, 2014-2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосноос гадна КАРЕК-ын 4Б коридоор хийж байгаа судалгааны үр дүнг танилцууллаа.

Харин МҮХАҮТ-ыг төлөөлж Зураасан код, логистикийн хэлтсийн дарга Ш.Цэвэлсайхан удирдах зөвлөлд ажиллахаар боллоо. Төгсгөлд нь оролцогчид Сhina-eurasia expo-2014 үзэсгэлэнг үзэж танилцлаа.

Тус үзэсгэлэн нь 4 дэхь жилдээ болж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Kazakh craft ХХК, Куншуах ХХК зэрэг компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Дэлгэрэнгүйг доорхлинкээр үзнэ үү. http://cfcfa.net/news/

Page 2: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 2 / 14

Supply Chain мэДээ, мэДээлэл

QR коДны зохион бүтээгчтэй хийсэн ярилцлагыг танилцуулж байна

QR кодны зохион бүтээгч Масахиро Хара 2014 оны Европын зохион бүтээгчдийн шагнал хүртэж байхад нь ярилцлаа.

Та QR кодыг зохион бүтээхдээ ямар асуудлыг шийдэх, ямар онцгой өгөгдлүүдийг оруулахыг зорьсон бэ? Тоёото компани яг цагт нь /JIT/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн төлөвлөгөөг зохиох систем “Канбан”-ыг зохион бүтээсэн. Энэхүү систем нь зураасан кодыг ашиглаж хийсэн үйлдвэрлэлийн орчин дахь логистикийн сүлжээг хянах юм. Канбаны хөгжүүлэлтийг хийсэн зураасан код дахь мэдээллийн агууламж нь дутагдалтай болох нь тодорхой болсон. Масахиро Хара болон түүний баг нь үйлдвэрлэлийн салбарт өндөр багтаамжтай зураасан кодыг хөгжүүлэх ажлыг хариуцсан бөгөөд шаргуу ажилласны үр дүнд 2-хэмжээст QR кодыг бүтээсэн.

QR кодны DENSO үелзэл нь патентын эрхийг хэрэгжүүлэх шаардлаггүй гэдгийг хэн шийдсэн бэ? Яагаад? QR кодны хамгийн ашигтай тал нь хэвлэлийн зардал бага тиймээс Тоёото ямар нэг хязгаарлалтгүйгээр үүнийг хөгжүүлэх буюу патентын эрхийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Тэрээр үүнийг дээд шатны удирдлагуудад тайлбарлаж эцсийн шийдвэрийг гаргуулсан. Энэ нь QR кодны хэрэглээг өргөжүүлэх, төдийгүй ирээдүйд бизнесийг өсгөх, тусгай хэрэглэгчдэд зарж борлуулах маш их боломж гэж дүгнэсэн.

Та анх хэзээ QR кодыг худалдаа арилжаанд ашиглах боломжийг нээсэн бэ? QR код нь анх 1996 оны эхээр Тоёото группын компаниудад “Канабан” систем гэдгээр танилцуулагдсан. Мөн оны эцсээр Японы бичгийн хэрэгслийн үйлдвэр нөөцөө хянах, бичгийн хэрэгслийн захиалгад QR кодыг хэрэгжүүлсэн. 2002 онд Японд 3G сүлжээг маш өндөр түвшинд хэрэгжүүлж, харилцаа холбооны компаниуд болох NTTDo CoMo болон KDDI нь QR код уншигчийг өөрсдийн төхөөрөмжиндөө суурилуулсан. Энэ нь QR кодыг худалдаа арилжаанд хэрэглэсэн эхлэл юм.

Таны харснаар Зар сурталчилгаа болон худалдаан дахь QR кодны хамгийн үр ашигтай тал нь юу вэ? Зар сурталчилгаа худалдаан дахь QR кодны хамгийн үр ашигтай хэрэглээ нь тэдгээрийг ТВ худалдаагаар үзүүлснээр тухайн бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Та сканерын ямар өгөгдлийг хэр их ашигладаг вэ? DENSO WAVE-ийн iPhone өгөгдөл болох QR de CODE-ыг ихэвчлэн 7 хоногт 20 удаа ашигладаг. Би өөрөө Самсунг S4-ийн хэрэглэгч ч гэсэн Андройд утаснууд QR de CODE өгөгдлүүд болдоггүй. Андройд болон Windows-д QR de CODE өгөгдлүүд боломжгүй байгаа нь худалдаа арилжаанд нөлөөлөх байдал харагдаж байна.

Та QR кодны зохион бүтээгч гэдгээ хүлээн зөвшөөрдөг үү? Тиймээ би хүлээн зөвшөөрдөг энэ үнэхээр сайн санаа байсан. Мөн өөрийн нэрийн хуудсандаа өнгөт QR кодыг өөрийн зурагтайгаа оруулсан.

Дараагийн ямар технологи QR кодыг орлох бол? Энэ нь хэзээ болно гэж бодож байна.? Энэ нь үнэхээр сонирхолтой шийдвэрээр бүтээгдсэн бөгөөд дараах хоёр асуулт үнэхээр чухал гэдэг нь тодорхой болсон. Цаашдаа худалдаа арилжаанд болон үйлдвэрлэл агуулах эрүүл мэндийн салбарт QR кодыг юу орлох вэ гэж. Ойрын таван жилд худалдааны салбарт магадгүй “өнгөт код” маш их мэдээлэлтэй маш бага зайд хэвлэгдэн хэрэглэгдэх байх гэж бодож байна. Түүнчлэн бид хэрэглэгчид илүү их сонирхож байгаа NFC болон дүрс танигч дээр анхаарлаа хандуулж байна. Бид төдийгүй худалдаа арилжаанд хэрэглэж болох эдгээр технологиудыг ямар хүрээнд хэрхэн өөрчилж болох боломжуудыг судалсаар байна. Бид Googlе Glass болон тархины компьютерийн харилцан үйлчлэлийн талаар ярилцсан төдийгүй Масахиро Хара технологийг хөгжүүлэх бодлоо хэзээ ч зогсоохгүй гэсэн юм. http://www.youtube.com/watch?v=ZLhoBWlrTtw холбоотой бичлэгийг эндээс үзнэ үү!

Page 3: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 142014 3 (23)

Supply Chain танин мэДэхүй

QR кодны гурван дүрэм нь нарийн шинжлэх ухаан биш бөгөөд маш энгийн ойлголт юм. Хэдий тийм ч зарим сурталчилгааны байгууллагууд эдгээр дүрмүүдийг зөрчин өөрсдийн хэрэглэгчиддээ найдвартай мэдээлэл өгөхгүй үйл ажиллагаанд саад болсоор байна. Тиймээс гар утасны төхөөрөмж ашиглан QR кодны хэмжээ болон агуулагдаж буй мэдээллийг шалгах боломжтой. Та дараах жишээнүүдийг харьцуулан үзэх боломжтой.

1-р дүрэм кодоо хэвлэж буулгах газраа сонгох

Дүрэм зөрчсөн байдал: Энэхүү дарсны сурталчилгаан дээр хэвлэсэн QR кодыг уншуулснаар Австралын нээлттэй тэмцээнийг үзэх эрх хожих бөгөөд сурталчилгаан дээр хэвлэсэн кодны мэдээлэлд “ гар утас хэрэглэгч та үүнийг уншуулаад Австралын нээлттэй тэмцээний эрх хожоорой” гэсэн зарлалын баннер агуулсан компаны вебсайтыг байршуулаагүй байна.

Дүрэмд нийцсэн байдал: Энэхүү сонинд гарсан Fendi-ийн сурталчилгааны QR код нь өөрсдийн үндсэн http://fendi.com вебсайтыг кодлон оруулсан бөгөөд сайтруу нэвтрэхэд http://mobile.fendi.com сайт руу шууд орох бөгөөд маш ойлгомжтой Итал Англи хэлний сонголттой байдаг.

2-р дүрэм: линкийг богинохон хэлбэрээр оруулах

Дүрэм зөрчсөн байдал: Нью Йорк сэтгүүлийн Ralph Lauren-ы сурталчилгаанд шаардлагагүй хэтэрхий урт URL http://m.ralphlau-ren.com/default.aspx?ab=nym линкийг оруулсан бол, QR код нь богино мэдээллийг өндөр түвшний алдаа засагчтай кодлох боломжтой байдаг. Хэрвээ энэхүү линкийг илүү богинохон хэлбэрээр оруулбал http://3.ly/9Xe байх болно.

Дүрэмд нийцсэн байдал: Дикс спортын бараа өөрсдийн шинэ мобайл-худалдааг зарлахдаа өөрсдийн вебсайтдаа салбар домэйн ашиглахгүйгээр шинэ домэйн ашиглан линкээ богинохон http:// dsports.mobi/ гэж илүү жижиг QR кодоор кодолсон байна.

QR коДны гурван Дүрэм

Page 4: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 4 / 14

Supply Chain танин мэДэхүй

3-р дүрэм: Агуулга нь ач холбогдолтой байх ёстой.

Дүрэм зөрчсөн байдал: Siemenc- ийн сүүлийн үеийн сонины сурталчилгаанд QR кодоор кодолсон линк нь 2-р дүрмийг нэлээд зөрчсөн төдийгүй /http://m.siemens.com/en/answers/climate_energy_supply/ Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч нийлүүлэхтэй ямарч холбоогүй мэдээлэл бөгөөд үндсэн агуулгаа тодорхой товч гаргах юм.

Дүрэмд нийцсэн байдал: Энэхүү Suntory QR кодны талаарх сайн зүйл нь 1-рт шар айрагны лаазан дээр, 2-рт QR код нь мобайл сайтыг шийдвэрлэх, зочид өдөрт авах CO2–ын хэмжээгээ мэдэх, 3-рт өдөр тутам лотери тоглож бэлэн мөнгө хожих боломж юм. Өөрөөр хэлбэл ач холбогдолтой агуулга нь хэрэглэгчдийг холбох, QR кодыг үр ашигтай кодлох юм.

Page 5: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 142014 3 (23)

Supply Chain жижиглэн хуДалДаа

жижиглэнгийн хуДалДаа-шинэ бизнес эрхлэгчДэД

Сүүлийн жилүүдэд онлайн худалдаа хүчээ авч байгаа ч жижиглэн худалдаа буурч байгаа гэсэн үг биш юм. Бэлэг дурсгалын дэлгүүр, их дэлгүүр, кино театр, ресторан, машины худалдаа зэрэг бүтээгдэхүүнүүд дээр хэрэглэгчид барааны чанар үнэ зэргийг хамаарч илүү судалгаа хийн ажиглаж худалдаан авалт хийдэг тул шууд онлайн худалдаагаар авахыг хүсдэггүй. Энэ утгаараа бусад томоохон байгууллага үйлдвэрлэлийнхээ хажуугаар жижиглэнгийн худалдаа хамт

эрхэлсэнээр бүрэн ашгийг гаргаж ажилладаг. Тэгэхээр жижиглэнгийн худалдаа бол бизнесийн бас нэгэн боломж юм.

Хэрхэн жижиглэнгийн худалдааны бизнес эрхлэх вэ

Энэ төрлийн бизнесийн судалгааг харвал сүүлийн 5 жилд 50% нь дампуурсан байх юм. Тиймээс энэ төрлийн бизнесийг эхлэхдээ сайн төлөвлөгөөтөй эхлэх хэрэгтэй.Бусад бизнесийн адил үндсэн төлөвлөгөөнөөс эхлэнэ.

• Хэрэглэгчидтэй ойр байх зөв, ашигтай байршлыгсонгох• Мэргэжлийн зөвлөгчийн зааврыг ашиглах батуршлагатай бизнес эрхлэгчийн туршлагаас суралцах

• Ямарнэгэнасуудалгарахадхуульэрхзүйнмэдлэгтэйбайх хэрэгтэй. Мөн өөрийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу эрхлэх

• Худалдааны бараа бүтээгдэхүүн, эд хогшил гэх зэрэгбүх материалыг даатгалд хамруулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх

Шинэ бизнесээ өргөжүүлэхэд хийх ёстой алхамууд

Та өөрийн хийх бизнесээ сонгосон бол таны бизнест хийх өсөлт хэрэгтэй. Учир нь бизнес байнгын шинэчлэл өөрчлөлт хийхгүй бол хэрэглэгчдээ алддаг гэдгийг санаарай.

• Машэнгийнзүйлээсбизнесийнөсөлтэхэлдэг.Мэдээжүүнд сайн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны хэрэглэгчдэд санал болгож

байгаа бараа бүтээгдхүүнүүдэд онцлог шинж байхгүй бол өсөлтийг гаргаж чадахгүй.

• Өсөлтийг мэдэгдэхүйц гаргахын тулд реклам зар сурталчилгаа мэдээж хэрэгтэй. Энэ нь таны бизнест хандаххэрэглэгчдийн тоог нэмэгдүүлнэ. Зар сурталчилгааны зардал бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх нэгэн хүчил зүйл учир өртгийг зөв тооцоолон гаргаарай.

• Бизнесийгөсгөнөргөжүүлэхэдмөнстратегитөлөвлөлт,барааматериалынтөлөвлөлт,санхүүгийнтөлөвлөлтзэрэг бүх богино болон урт хугацааны төлөвлөгөөнүүд зайлшгүй хэрэг болно. Аливаа бизнес төлөвлөгөөгүй байна гэдэг хаана хүрэх, хэдэн төгрөгний орлого олох цаашлаад одоогийн үйл ажиллагаагаараа явах нь ашигтай байж чадаж байна уу, хэр тогтвортой байх, бизнесийн эрсдлүүд зэргийг мэдэх боломжгүй байдаг. Эх сурвалж: www.Bizguide.mn

Page 6: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 6 / 14

Supply Chain жижиглэн хуДалДаа

ногоон жижиглэн хуДалДаа /1-р хэсэг/

Маш олон замаар ногоон жижиглэн худалдаа бий болсоор байна.

Та бүхэн дараах туршлагуудтай танилцаад хэрэгжүүлэх буюу аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн бол бидэнтэй туршлагаа хуваалцана уу!

Филиппиний жижиглэн худалдааны компаниуд ногоон бизнесийн туршлагаар байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлсээр байна. Greenwich Pizza, Gingersnaps, Echostore зэрэг компаниудын туршлагыг танилцуулж байна. Сүүлийн үед тогтмол өсөж буй хүчтэй шуурга, хүйтэн өвөл, хуурайшилт зэрэг нь цаг уурын өөрчлөлтүүд нь биднээс шалтгаалж байдаг. Эх дэлхий байгаль орчноо одооноос хамгаалж хайрлахгүй бол хүн төрөлхтний аж амьдралд асар их сөрөг нөлөөг үзүүлэх болно. Хувь хүн, хувийн болон олон нийтийн байгууллагууд бүгд идэвх зүтгэлтэй оролцсоноор эх дэлхий байгаль орчноо онгон төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх болно. Иймээс Филиппин улсын жижиглэн худалдааны компаниуд ч гэсэн энэ зорилгод бага гэлтгүй санал санаачлага гарган ажиллаж байна. Их зүйл багаас эхэлдгийн адилаар эх дэлхийгээ хамгаалахын төлөө

ногоон-сэтгэлгээг хөгжүүлсээр байгаа туршлагуудыг танилцуулж байна.

1. олон улсын хүнсний сүлжээ Jollibee Foods Corp–ын Greenwich Pizzaны сүлжээ өөрийн бүх салбаруудаар хүргэлтийн захиалгууддаа цаасан уутыг хэрэгжүүлснээр нэг удаа хэрэглээд хаядаг байсан савлалтын материалуудын тоо эрс багасч, дахин ашиглагдах бүтээгдэхүүн нэмэгдсэн.

Greenwich-ийн маркетингийн албаны захирал Люис Веласко хэлэхдээ: Энэхүү үйл ажиллагаа нь зардлыг бууруулах төдийгүй брэндийн хариуцлагыг ухамсарлах, тус арга хэмжээг олонд таниулснаар эх дэлхийгээ хамгаалах, байгаль орчинтойгоо илүү ухамсартай харьцах болсон. Үүнээс гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ч хор нөлөөгүй байдаг учир бид энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн.

Бидний хийж шийдвэрлэж чадах зүйл байсаар байтал манай гишүүд, худалдан авагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл хийхийг хүсээгүй юм. Манайх нийт 200 салбаруудаар тодорхой алхамыг хийснээр нүүрстөрөгчийг багасгаж, цэвэр бүтээгдэхүүн буюу бохирдлоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр болох CP2P-ийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь хаягдал усны бохирдлыг багасгаснаар цэвэр усны бохирдлыг багасгах хөтөлбөр юм. Бид мөн өөрийн бүтээгдэхүүнээ илүү чанартай найдвартай болгох өөр бусад хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн судалж байна. Жижиглэн худалдааны бусад компаниуд ч энэхүү ногоон туршлагуудыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаа

Page 7: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 142014 3 (23)

Supply Chain жижиглэн хуДалДаа

бөгөөд хэрэв жижиглэн худалдааны компаниуд зах зээлд үлдэхийг хүсэж байгаа бол хэрэглэгчидтэйгээ холбоотой байж тэднийг хүрээлэн буй орчны талаар илүү их мэдлэгтэй болгох, тэдний оролцоог хамгаалах юм. Бид хүрээлэн буй орчныг хамгаалах шийдвэр гаргаж байдаг нь манай брэнд төдийгүй гишүүд хэрэглэгчдийнхээ бахархлыг төрүүлж байдаг.

2. багасгах, дахин ашиглах, эргэлтэнд оруулах

Эмэгтэйчүүд хүүхдийн хувцасны жижиглэн худалдааны Gingernaps ногоон дэлхийг дэмжихийн тулд өөрсдийн материалуудыг аль болох дахин ашиглах, эргэлтэнд оруулахыг зорьж байна. Үүний үр дүнд илүүдэл даавуугаа худалдан авагч нарт борлуулснаар баглаа боодол хийх, савлалтанд ашиглагдсан хайрцагийг, гадны нөлөөгөөр задрах хуванцар савлагаа, худалдагчдын хаясан сав баглаа шуудангийн материал зэргийг дахин ашиглан тавилгыг хамгаалалт хийж, мөн дэлгүүртээ LED гэрлийг ашиглаж байна.

Gingernaps-ын ерөнхийлөгч Жерри Юу: Хэдийгээр манайх салбаруудаа шинэчилж байгаа ч гэсэн тавиур, тавилга, чимэглэл нь бүгд дахин ашиглагдах материалаар хийгддэг төдийгүй шинийг худалдаж авах зардал мөнгөө хэмнэж чаддаг. Энэ нь байгаль дэлхийд нөлөөлөх илүү их эрчим хүч, материал авахаас татгалзах боломжийг олгож байдаг төдийгүй байгал орчноо хамгаалах ухамсартай үйл

ажиллагаа бөгөөд байгал цаг уурын өөрчлөлтийн нөлөөг бид бүхэн мэдэж байгаа тул бид эх дэлхийгээ хамгаалах, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө чадах бүхнээ хийх ёстой.

Ногоон бодлогыг хэрэгжүүлснээр санхүүгийн болон амьдарлын үр ашигтай байдлыг бий болгох юм. Энэ бүхнийг бий болгохын тулд багасгах, дахин ашиглах, хамгаалах юм.Gingernaps нь Филиппин улсад загварын 32 тасаг зэрэглэлийн

16 их дэлгүүр, бусад Тайланд, Индонези, Сингапур, Малайз, Араб зэрэг улсуудад 21 их дэлгүүр 45 загварын тасагтай. Тэрээр бид бүх дэлгүүр тасгууддаа LED гэрлийг хэрэгжүүлж байна гэв.

3. зорилготой ашиг Жижиглэн худалдааны Echostore групп нь байгаль орчноо хамгаалах хөтөлбөрийн хүрээнд худалдаа үйлчилгээндээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажиллагаагаа “Зорилготой ашиг” гэж нэрлэсэн.

Echostore группын үүсгэн байгуулагчдын нэг Пасита Ю Жуан: Бид энэ жил нийт таван дэлгүүр шинээр нэмж байгаа бөгөөд байгаль орчноо хамгаадах сэдэв бидний амны уншлага залбирал шиг л гол сэдэв байдаг. Бид дэлгүүртээ зөвхөн LED гэрлийг ашиглаж, уламжлал болсон төхөөрөмжүүд хэрэглэхээсээ илүү ашиглагдсан сэтгүүлээр цаасан уут хийх, эргэх хувиргагчтай агааржуулагч зэргийг ашигладаг.

Мөн байгаль орчинд ээлтэй, Филиппиний уламжлал соёлыг дэмжих бүтээгдэхүүн борлуулахыг эрэлхийлж байдаг. Манай бүтээгдэхүүнүүд бүгд Минданао дахь эмэгтэйчүүдийн багийн үйлдвэрлэсэн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, савалсан гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Бид цаашдаа нарны эрчим хүчийг ашиглан усны халаалт, цахилгаан эрчим хүчээ хангаж цэвэр органик хүнсний ногоо авах болно. Одоо ч гэсэн том жижиг олон компаниуд ногоон туршлагыг хэрэгжүүлэхээс эргэлзэж байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр урт хугацааны туршид ашиг орлогыг авчрах болно гэдэгт итгэдэг. Ногоон туршлагыг хэрэгжүүлэх нь эцсийн эцэст өөртөө л хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Та эх дэлхийнхээ төлөө ямар нэг юм хийх нь таньд маш сайхан сэтгэгдлийг төрүүлэх болно. Мөн манай бизнесийн үйл ажиллагааг ч дэмжиж нэгтгэж байдаг.

Page 8: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 8 / 14

Supply Chain жижиглэн хуДалДааазийн жижиглэн хуДалДааны салбарын өнөөгийн байДал

Дараагийн арван жил дэх дэлхийн жижиглэн худалдааны салбарын хөгжүүлэлтийн анхаарал татсан бүс нутаг нь Ази бөгөөд дэлхийн хөгжлийн боломжит зах зээл байсаар байна. Жил бүр 9%-иар өсөж одоогоор нэг их наяд америк долларт хүрч буй Азийн жижиглэн худалдааны салбарын эргэлт нь 2020 он гэхэд дахин нэмэгдэх болно. Сүүлийн үеийн дэлхийн эдийн засгийн уналтын үед Ази нь нийт эдийн засгийн өсөлт, жижиглэн худалдааны ашиг орлого нь өсөлттэй гарсан цөөхөн бүс нутгийн нэг юм.

Дэлхийн жижиглэн худалдаачид нь өөрсдийн зах зээлээ өргөжүүлж хөрөнгө мөнгөө арвижуулахын тулд Ази руу маш ихээр чиглэж байгаа бөгөөд Олон улсын мэргэжлийн үйлчилгээний сүлжээний үзэж буйгаар Wal-Mart болон Tesco нь ойрын үед Азид эрчимтэй өргөжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсээр байна. 2014 он гэхэд Азийн жижиглэн худалдааны эргэлт 8,5 их наяд америк долларт хүрэх урьдчилсан байдал харагдаж буй энэ үед эдгээр жижиглэн худалдааны акулуудад гайхаад байх зүйл биш юм. Засгийн газраас дэмжсэний үр дүнд иргэдийн худалдан авалт нэмэгддэг байсан үе өнгөрч дэлхий даяар өсөн нэмэгдэж буй нийгмийн дээд давхрага тансаг бүтээгдэхүүний жижиглэн худалдаачдын гол зорилтот зах зээл болж байна.

Дэлхийн томоохон сүлжээнүүд нь тухайн орон нутагт эзэмшилтэй дэлгүүр захуудруу эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэ нь гол сонголт болоод байна. Олон улсын мэргэжлийн үйлчилгээний сүлжээний судалснаар Азийн жижиглэн худалдааны салбаруудын өсөлт нь дэлхийн жижиглэн худалдааны өсөлтөөс 2-3% иар илүү байх төлөвтэй байна.

ази номхон Далайн бус нутаг Дахь жижиглэн хуДалДааны шилДэг 10 сайтыг танилцуулж байна.

Com Score Media metrix-ын судалгаагаар эдгээр сайтуудад сард давталтгүй хандсан хандалтын тоогоор гаргасан судалгаа юм .

Page 9: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 9 / 142014 3 (23)

Supply Chain логистикийн мэДэгДэхүүн

ногоон логистик 2

Энэ удаагийн ногоон логистикийн шийдлээр Японы алдарт Фүжичү компанийн тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлсэн ногоон логистикийн үйл ажиллагааны талаар танилцуулъя.

Фүжичү компани нь 2003 оны 7 сард логистик дахь хүрээлэн байгаа орчныг хадгалж хамгаалах үйл ажиллагааг дэмжин урамшуулах ажлын багийг бий болгосноор ногоон логистикийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү ажлын баг нь тээвэрлэлтээс үүсэн гарах нүүрс хүчлийн хийг бууруулах арга хэмжээг авахаар болсон бөгөөд энэ чиглэлийн тодорхой үйл ажиллагааг дэмжин урамшуулах, сургалт сурталчилгааг хийх зэргээр өргөжин хөгжиж байв. Тус ажлын багийн үйл ажиллагаа нь 2006 он гэхэд дэргэдээ бүхий л холбогдох хэлтсүүдийг багтаасан Ногоон логистикийн хороо болон өргөжсөн.

Энэ хороо нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлэн тээвэрлэх, хүргэх нийт нийлүүлэлтийн гинжин сувагт чиглэсэн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд ингэхдээ тээвэрлэгчид, бүлэг компаниуд, жижиглэн худалдаа эрхлэгчидтэй хамтран ажилладаг. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй логистикийн үйл ажиллагааг бий болгоход голлон анхаарч ажилладаг. Фүжичү компани нь тээврийн

байгууллагуудтай бүтээгдэхүүний сав баглаа боодлын загварыг гаргахаас эхлэн хадгалах, тээвэрлэх зэрэг логистикийн бүхий л үйл явцыг хэрэгжүүлэх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах зорилгоор хамтран ажиллаж байна. Нүүрсхүчлийн хийг бууруулах бие даасан үйл ажиллагааг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүнд “Сайжруулсан эрчим хүчийг хэмнэх хууль”-ийг санаачилан батлуулсан.

Хуулинд зааснаар тээвэрлэгч компаниуд 30 сая тонн-км тутамд нүүрсхүчлийн хийг бууруулсан талаарх тайлан мэдээг заавал гаргаж өгөх ёстой бөгөөд нүүрсхүчлийн хийг бууруулах төлөвлөгөөг боловсруулж танилцуулах үүрэгтэй болсон.

Фүжичү компаний зүгээс явуулж буй тээвэрлэлтээс гарч буй нүүрс хүчлийн хийг бууруулах арга хэмжээнүүдээс дурдвал: - Түгээлтийн төвүүдийг оновчтой сонгох, болгох- Хүргэлтийн чиглэлүүдийг хялбаршуулсан нарийн чиглэлээр гаргах - Ачааны машины тоог бууруулах

Page 10: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 10 / 14

Supply Chain логистикийн мэДэгДэхүүн

арга хэмжээнүүд нь тээвэрлэлттэй холбоотой зардал болон нүүрс хүчлийн хийг хоёуланг нь бууруулах сайн талтай юм. Сүүлийн жилүүдэд тус компанийн зүгээс тээвэрлэлт хоорондын шилжилт, ачааны машинуудын зохистой хуваарилалтаар дамжуулан тээвэрлэлттэй холбоотой нүүрсхүчлийн хийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тээвэрлэлтхоорондыншилжилт

Тээвэрлэлт хоорондын шилжилт гэдэг нь нисэх онгоц, авто машины тээвэрлэлтээс төмөр зам, хөлөг онгоцны тээвэрлэлт рүү шилжих үйл ажиллагааг хэлэх бөгөөд ингэснээр байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийг үр ашигтайгаар бууруулах гэсэн санааг агуулж байдаг. Учир нь төмөр зам болон далайгаар тээвэрлэлт хийх нь авто замаар тээвэрлэлт хийхээс бага хэмжээний нүүрс хүчлийн хийг гаргадаг байна. Жишээлбэл төмөр зам далай/-аар 1 тонн ачааг 1 км зайд тээвэрлэхэд гарч буй нүүрс хүчлийн хийн хэмжээ нь авто замаар 1 тонн ачааг 1 км зайд тээвэрлэхэд гарч буй нүүрс хүчлийн хийн хэмжээнээс 7 дахин бага байдаг байна.

Ногоонлогистикийнтүншлэлийгдэмжинурамшуулахтөсөл

Фүжичү компани болон түүний ногоон логистикийн үйл ажиллагаанд нэгдсэн компаниуд ачааны машины тоог бууруулах, оновчлох чиглэлээр нүүрсхүчлийн хийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд: - Түгээлтийн төвүүдийг оновчлох- Тогтсон дүрэм дээр үндэслэсэн тээврийн стандарт зааварчилгааг ашиглах- Ачааны машины хуваарилалтыг оновчтой болгох зорилгоор логистикийн түншүүдтэй хамтарсан тээвэрлэлтийн үйл ажиллагааны системийг авч хэрэгжүүлэх, турших гэх мэт

Дээрх үйл ажиллагааг явуулахдаа анх Токио хотын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа нийт бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр туршилт хийж үзжээ. Таван байршилд тархсан түгээлтийн төвүүдийг гурав болтол нь багасгасан. Ингэхдээ нэгдсэн мэдээллийн загварт нэгтгэх, хувиргах аргаар ачааны машины хяналтын системийг бий болгох, ачаа болон тээврийн мэдээг стандартчилах байдлаар компани бүрээс авч буй мэдээллийг удирдах болсон. Дотоодын ачааны машины терминалууд болон эко жолоодлогыг дэмжих автозамын хяналтын тус систем нь нүүрс хүчлийн хийн гаралтыг огцом бууруулдаг болох нь тогтоогджээ.

Ийм ч учраас бид хийж буй үйл ажиллагааны үе шат бүртээ “Ногоон” логистикийг хэрэгжүүлцгээе!

Page 11: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 11 / 142014 3 (23)

Supply Chain зураасан коДны тоног төхөөрөмж

Page 12: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 12 / 14

Supply Chain гишүүн байгууллагууД

GS1 Монгол нийгэмлэгийн гишүүн ФИНПАК ХХК ны үйлдвэрлэдэг сав баглаа боодлоос танилцуулж байна.

гишүүн байгууллагууД

Page 13: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

Хуудас: 13 / 142014 3 (23)

Supply Chain

GS1 Монгол нийгэмлэгийн шинэ гишүүн “СИТИ ФАЙН МИЙТ” ХХК ны дэвшилтэт арга технологтор бэлтгэсэн баталгаатай эрүүл

мах, махан бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

гишүүн байгууллагууД

Page 14: Supply Chain - gs1mn.org · Тоёото компани яг цагт нь /jit/системийн үйлдвэрлэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн

Quarterly E-newsletter

2014 3 (23) Хуудас: 14 / 14

Supply Chain

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

зураасан код, логистикийн хэлтэс “GS1 Монгол” нийгэмлэг

арга хэмжээ

солонгос улсад сургалт аялалд урьж байна. 2014 оны 11 сарын 9-11-ны өдрүүдэд Сөүл хотод болно

МҮХАҮТ-ын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэг, Зураасан код, логистикийн хэлтсээс “GS1 Солонгос”-той хамтран 7 дэхь жилдээ зохион байгуулах гэж байгаа сургалт-танилцах аялалыг 2014 оны 11 сарын 9-11-ны өдрүүдэд Сөүл хотод зохион байгуулах гэж байна. Сургалт “Тээвэр, логистик, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаанд зураасан кодыг хэрэгжүүлэх нь” сэдвээр зохион байгуулагдах бөгөөд Танилцах аялал: LOTTE Mart, E-Mart, Pantos Logistics, CJ GLS, Hanmi IT зэрэг БНСУ-ын нэр хүнд бүхий бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмжтэй танилцаж туршлага судлах болно.

БНСУ-ын Сөүл хотын үзэсгэлэнгийн их танхим COEX –ын A, B, C, D зааланд 2014 оны 11 сарын 12-15-ны өдрүүдэд болох “Food week korea” хүнсний бүтээгдэхүүн, түүний дагалдах хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн доорх чиглэлээр болно. Энэ жилийн хувьд нийт 36 000 кв.м бүхий талбайд 50 гаруй орны 1000 гаруй байгууллагууд бүтээгдэхүүний танилцуулж 100 000 орчим хүмүүс оролцох болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү!

http://www.mongolchamber.mn/index.php/news-barcode/3131-2014-09-18-04-56-58