ˆ˛ Ornis ˘ Mongolica · Ornis Mongolica ISSN 2220 -5853 Монгол орны шувуу...

9
Volume 2 o 2013 ISSN 2227 -9504

Transcript of ˆ˛ Ornis ˘ Mongolica · Ornis Mongolica ISSN 2220 -5853 Монгол орны шувуу...

OrnisMongolica

The Journal of Bird Science and Conservation

Volume 2 o 2013

ISSN 2227 -9504

Монгол орны шувуу

Шувуу судлал, хамгааллын сэтгyyл

Ornis Mongolica

ISSN 2220 -5853

Монгол орны шувуу

Монгол орны шувуу / Ornis MOngOlica 2013 VOl. 2

The Journal of Bird Research and Conservation

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

Монгол улс / MOngOlia

OrnisMongolica

The Journal of Bird Science and Conservation

Editor in Chief / Ерөнхий редакторGombobaatar Sundev/ Сүндэвийн Гомбобаатар, Ph.D. Mongolian Ornithological Society and National University of Mongolia / Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг ба Монгол Улсын Их Сургууль

Editorial Assistant/ Редакторын туслахEnkhbat Unurjargal/ Энхбатын Өнөржаргал Mongolian Ornithological Society/ Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг

Editorial Board/ Редакцийн зөвлөлReuven Yosef/Рувен Иосеф, Ph.D. International Birding and Research Centre, Eilat, Israel/ Олон улсын Шувуу Ажиглах ба Судалгааны Төв, Илат, Изриал Eugene Potapov/Евгений Потапов, Ph.D. Bryn Athyn College, Pennsylvania, USA/ Брин Атин Коллеж, Пенсилваниь АНУ Rick Watson / Рик Ватсон, Ph.D. The Peregrine Fund, USA / Перегрин Сан, АНУMartin Gilbert / Мартин Гильберт, Ph.D. Wildlife Conservation Society, USA/Зэрлэг Амьтны Нийгэмлэг, АНУNathan Conaboy/ Натан Конабой Zoological Society of London, UK/Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэг, АнглиUuganbayar Chuluunbaatar/Ууганбаяр Чулуунбаатар State Agriculture University, Mongolia/ХААИС, Монгол

Ornis Mongolica Journal office/ Монгол орны шувуу сэтгүүлийн байрлалMongolian Ornithological Society and Natioinal University of MongoliaIkh surguuliin gudamj-1, Ulaanbaatar, Mongolia

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль.Их сургуулийн гудамж-1. Улаанбаатар хот, Монгол улс.

Subscription/ ЗахиалгаThe Ornis Mongolica is a peer reviewed journal and sponsored by the Mongolian Ornithological Society.

Individual subscription price is USD 10Institutional subscription price is USD 30.

Ornis Mongolica/Монгол орны шувуу сэтгүүл нь Монголын шувуу судлалын нийгэмлэгээс ивээн тэтгэдэг шинжлэх ухааны бүтээл мөн.

Уг сэтгүүл жил бүр нэг дугаарыг хэвлэх бөгөөд хувь хүн 10 доллар, байгууллага 30 доллараар захиалан авч болно.

For further information please write to: / Сэтгүүлтэй холбоо бүхий дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу:

P.O.Box 537, Ulaanbaatar 210646A, MongoliaШуудангийн 46А салбар, 537-р хайрцаг. Улаанбаатар хот, Монгол улс.Email address:/ Цахилгаан шуудан: [email protected], [email protected] site: http://www.mos.mn

Front cover photographs: / Хавтасны нүүр талын зураг: Saker Falcon Falco cherrug by Gombobaatar Sundev/ Сүндэвийн Гомбобаатар

Back cover photographs:/ Хавтасны ар талын зураг: Mongolian Accentor Prunella kozlovi Mongolian Ground-jay Podoces hendersoni Mongolian Gull Larus mongolicus Mongolian Finch Bucanetes mongolicus Mongolian Lark Melanocorypha mongolica

ISSN 2227 -9504

The Journal Ornis Mongolica is dedicated to ornithological research works and conservation activities in Mongolia and other countries. The Journal is focused on peer reviewed papers and solid conservation initiatives for all aspects of birds within the country.

Ornis Mongolica / “Монгол орны шувуу“сэтгvvл нь Монгол орны болон бусад улсын шувуу судлал, хамгааллын ажлын дvнг нэгтгэж туурвисан эрдэм шинжилгээний ªгvvлэл, хээрийн судалгааны ажиглалт, шувуу судлах болон хамгаалах чиглэлийн мэдээ, баримтыг хэвлэдэг шувуу судлалын мэргэжлийн бvтээл болно.

Copyright and Permissions© 2013 Mongolian Ornithological Society.

Ornis Mongolica, Vol. 2. All rights reserved.

No part of this publication may otherwise be reproduced, stored or distributed by any means without permission in writing from copy-right holder. Authorization to photocopy items for internal and per-sonal use is granted by the copyright holder for libraries and other users registered with their local reproduction rights organization.

Монгол орны шувуу

Шувуу судлал, хамгааллын сэтгyyл

Ornis Mongolica 2013 Vol. 2

Зохиогчийн эрх ба зөвшөөрөл© 2013 Монголын шувуу судлалын нийгэмлэг,

Ornis Mongolica, Vol. 2. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн зөвшөөрөлгүй энэ сэтгүүлд орсон материалыг бүхлээр болон хэсэгчлэн хувилан олшруулах, хадгалах, тараахыг хориглоно. Таны худалдаж авсан дугаарын зохиогчийн эрх Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгт хадгалагдсан хэвээр байх бөгөөд нийтийн номын сангийн буюу ашгийн бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг бичгээр олгоно.

3

Ornis MongolicaThe Journal of Bird Research and Conservation

Захиалга / Subscription

Монгол орны шувуу / Ornis Mongolica сэтгүүл нь Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика хэвлэлийн газар, Монголын махчин шувууны сан, Осорын Шагдарсүрэн сан ба бусад үндэсний болон олон улсын шувуу судлаач, хамгаалагчдын санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хэвлэгдэн гардаг шинжлэх ухааны бүтээл мөн. Уг сэтгүүл жил бүр нэг дугаарыг хэвлэх бөгөөд хувь хүн 10 доллар, байгууллага 30 доллараар захиалан авч болно.

Ornis Mongolica is a peer reviewed journal, sponsored and collaborated by the Mongolian Ornithological So-ciety, Mongolica Publishing, Mongolian Foundation of Birds of Prey, Osor Shagdarsuren Foundation, and other national and international ornithologists and bird conservationists.

Individual subscription price is USD 10Institutional subscription price is USD 30.

ISSN 2220-5853

Ornis Mongolica / “Монгол орны шувуу“сэтгvvл нь Монгол орны болон бусад улсын шувуу судлал, хамгааллын ажлын дvнг нэгтгэж туурвисан эрдэм шинжилгээний өгvvлэл, хээрийн судалгааны ажиглалт, шувуу судлах болон хамгаалах чиглэлийн мэдээ, баримтыг хэвлэдэг шувуу судлалын

мэргэжлийн бvтээл болно.

The Journal Ornis Mongolica is dedicated to bird research works and conservation activities in Mongolia and other countries. The Journal is focused on peer reviewed papers and solid conservation initiatives for

all aspects of birds within the country.

Монгол орны шувуу

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

Ìîíãîë îðíû øóâóó 2013 Дóãааð 2. Ornis Mongolica 2013 Vol. 2

Зохиогчийн эрх ба зөвшөөрөл/ Copyright and Permissions

© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэ сэтгүүлд орсон материалыг Монголын шувуу судлалын нийгэмлэгийн зөвшөөрөлгүй бүхлээр болон хэсэгчлэн хувилан олшруулах, хадгалах, тараахыг хориглоно. Таны худалдаж авсан дугаарын зохиогчийн эрх дээрх байгууллагад хадгалагдсан хэвээр байх бөгөөд нийтийн номын сангийн болон бусад ашгийн бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг зөвхөн дээрх хамтран ажилладаг байгууллагууд, шувуу судлаач, хамгаалагчдын харилцан зөвшилцсөнөөр Монголын шувуу судлалын нийгэмлэг бичгээр олгоно.

© All rights reserved. No part of this publication may oth-erwise be reproduced, stored or distributed by any means without permission in writing from the copyright holder. Authorization to photocopy items for internal and personal use is granted by the copyright holder and the decision between the copyright holder and collaborating and sup-porting parties for libraries and other users.

Хэвлэлийн эх, загварыг “Монголика хэвлэлийн газар©”-т бэлтгэв. Design, layout, and production by Mongolica Publishing©.

Зар, сурталчилгаанд зориулсан мэдээлэл /Information for advertisementsЗар, сурталчилгаа байршуулахыг хүсвэл дараах хаягаар хандана уу:

Монголын шувуу судлалын нийгэмлэг ба Монголика хэвлэлийн газар Email: [email protected].

Tel: 99180148, 88092306.Advertising orders and enquiries can be sent to:

Mongolian Ornithological Society and Mongolica Publishing, Ulaanbaatar, Mongolia. Email: [email protected].

Tel: 976-99180148, 976-88092306.

Түлхүүр үгс:

The Journal of Bird research and conservaTion in Mongolia

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

ISSN: 2220-5853

Монгол орны шувуу / Ornis Mongolica2013 Vol. 2

31

Хүлээн авсан: Received: Хэвлэхийг зөвшөөрсөн: Accepted: Эш татах: Citation:

*Хариуцан харилцах зохиогч /Corresponding author.

Танилцуулга

Энэ зүйл нь боршувууны баг (Passeriformes),

дунхайн овог (Laniidae)-т багтана. Манай оронд L.

s. sphenocercus хэмээх салбар зүйл тархдаг тухайг

Howard & Moore (1994), Harris & Franklin (2000)

нар өгүүлсэн байдаг. Энэ зүйл дунхай нь биеийн

өнгө зүсээрээ манай орны үнсэн дунхай (Lanius

excubitor)-тай тун ижил бөгөөд харьцангуй том

бие, шаталсан урт залуур өд болон далавчны дээрх

цагаан толбо том зэргээрээ ялгарна. Энэ зүйлийг бүс

нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” гэж үнэлжээ

(Gombobaatar et al. 2011). Дэлхийд БНХАУ, Монгол,

ОХУ, Өмнөд болон Хойд Солонгост тархсан (Birdlife

International 2011). Манай орон дахь энэ зүйлийн

ерөнхий тархац нь Буйр-Халх гол-Хянган болон

Дорнод говь юм (Dawaa et al. 1994).

Манай оронд энэ зүйл шувууны талаарх цөөн

баримт, мэдээ бий. Эдгээрээс дүгнэвэл энэ зүйл

нь Монгол оронд үрждэг байх боломжтой гэсэн

дүгнэлтийг өмнө нь хийж байлаа. Монголын

шувуу судлалын нийгэмлэг, Монгол улсын их

сургуулийн хамтран зохион байгуулсан хээрийн

судалгаанд Изриаль улсын иргэн, нэрт шувуу

судлаач Хадорам Ширихай, туслах судлаач

хатагтай Мария нар болон МШСН-ийн залуу

гишүүд, МУИС-ийн оюутнууд оролцож, Монгол

орны шувуудын ангилал, салбар зүйлийн

судалгааг гүйцэтгэх явцдаа энэ зүйлийг Дорнод

аймгийн Халх гол сумын нутагт үрждэг болохыг

анхлан баримтжуулсан бөгөөд үүнээс хойш

энэ зүйлийг манай орны хувьд “Нүүдлийн

өндөглөдөг зүйл” хэмээн үзэх шаардлагатай

боллоо.

МОНГОЛ ОРОНД ХУЛ ДУНХАЙН (Lanius sphenocercus Cabanis, 1873) ҮРЖДЭГ ТУХАЙ АНХНы БАРИМТ

*Сүндэвийн Гомбобаатар1, Ширихай Хадорам2, Ганболдын Доржлхагважанцан1

1Монгол улсын их сургууль, Монголын шувуу судлалын нийгэмлэг

Улаанбаатар хот Шуудангийн 46А салбар, 537-р хайрцаг. 2Photographic Handbook of the Birds of the World, Natural History Bloomsbury Publishing.

*[email protected]; [email protected]

[email protected]

Монгол, Халх гол сум, Lanius sphenocercus, үржил

Гомбобаатар, C., Ширихай, Х. Доржлхагважанцан, Г. 2013. Монгол оронд хул дунхайн (Lanius sphenocercus Cabanis, 1873) үрждэг тухай анхны баримт. Монгол орны шувуу / Ornis Mongolica 2: 31-34.

Gombobaatar, S., Hadoram, Sh., Dorjlkhagvajantsan, G. 2013. The first breeding record of the Chinese grey shrike (Lanius sphenocercus Cabanis, 1873) in Mongolia. Монгол орны шувуу / Ornis Mongolica 2: 31-34.

01 September 2013 09 December 2013

2013 оны 9-р сарын 1 2013 оны 12-р сарын 9

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 31-34. Гомбобаатар нар /Gombobaatar et al. 2013

32

Арга зүй ба материал “Photographic Handbook of Birds of the

World (H.Jornvall & H.Shirihai)” and “Birds of

Western Palearctic” төслийн хүрээнд Монголын

шувуу судлалын нийгэмлэг, Монгол улсын их

сургуулийн хамтран зохион байгуулсан хээрийн

судалгаанд дээрх номын зохиогч Изриаль улсын

иргэн, дэлхийн нэрт шувуу судлаач Хадорам

Яизхак Ширихай/ Hadoram Yizhak Shirihai,

Испани улсын судлаач Мариа Дэл Кармэн Сан

Роман Малло/ Maria Del Carmen San Roman

нар оролцож, Монгол орны шувуудын ангилал,

салбар зүйлийн судалгааг 2013 оны 5-7 сард

хийлээ. Хээрийн судалгааг шувуу судлалд өргөн

ашигладаг ажиглах, гэрэл зургаар баримтжуулан

бусад судалгааны баримттай харьцуулах аргаар

гүйцэтгэв.

Бидний судалгааны ажил Халх гол сум

орчимд нийт 3 хоног үргэлжилсэн болно. 2013

оны 6- сарын 5-нд Халх гол сумаас зүүн урагш

байрлах армаг, тармаг, сийрэг байрласан одой

хайлас зэрэг навчит мод голчлон ургасан

орчинд энэ зүйлийг хайж, хааш хаашаагаа 200

м өргөнтэй шугаман замналаар ажиглалтыг

гүйцэтгэв. Замналын нийт урт урдаас хойш 1 км

байв. Энэ замналаар явах явцдаа анхлан эр нь

эмийгээ хооллож байхыг олж харсан юм. Улмаар

тэр орчимдоо 20 минут байж, хүлээсэн ч эр

дахин ирээгүй бөгөөд эм нь нисэж ажиглалтаас

гарав. Бид нийт 30 минут хүлээсний дараа эр

бидний орчимд эргэлдэхийг дахин ажиглаж,

үүр ойр байгааг анзааран, тухайн байрлалаас 60

м холдсон болно. Энэ үед харин эр шувуу дахин

ирж, эмийгээ хооллох үед үүрийг нь телескопоор

олж харлаа. Үүрнээс 100-150 м зайд ажиглалтыг

2 цаг орчим гүйцэтгэсэн. Хээрийн судалгаанд

шувуу судлалд өргөн ашигладаг 10х40 өсгөлттэй

дуран, х25-60 өсгөлттэй яндан дуран буюу

телескоп, мөн гэрэл зургийн дэлхийд хамгийн

сүүлд ашиглаж буй аппарат, хэрэгслийг ашиглав.

Үр дүн ба хэлэлцүүлэгСудалгааны баг тогтмол ажиглалт хийсний

дүнд 2013 оны 6-р сарын 5-д Дорнод аймгийн

Халх гол сумын зүүн урагш байрлах хайлас

голдуу модоор бүрхэгдсэн элсэн манхны днд

байрлах 6 м өндөр одой хайлас (Ulmus pumila)-

ны газраас дээш 2,3 м –т байрлах үүрэнд эм

бодгаль байв. Эм нь үүрэндээ ойр нягт суусан

тул толгой болон сүүл нь ажиглагдаж байв.

Үүнээс үзвэл энэ хосын хувьд бүх өндөг нь гарч,

эм нь идэвхтэй дарж буйг илтгэнэ. Тухайн өдөр

хэт халуун байсан тул бид үүрийг шалгахаас

зайлсхийж, эмийг үргэж нисэхээргүй зайнаас

гэрэл зургаар баримтжуулав (гэрэл зураг 1-2).

Энэ бол манай орны хувьд энэ зүйл шувууны

үржлийг баримтжуулсан анхны ажиглалт бөгөөд

цаашид уг зүйлийг манай орны хувьд “Нүүдлийн

өндөглөдөг” гэсэн статусаар авч үзэх нь зүйтэй.

Ажиглалтаас үүрний хэмжээ болон хэлбэр нь

ерөнхийдөө үнсэн дунхайнхтай тун ижил бөгөөд

модны гол ишний салаалсан хэсэгт байршиж

байв. Гэхдээ бусад дунхайн үүртэй харьцуулахад

харьцангуй ил гарсан харагдана. Голчлон эр

нь 30 минут тутамд эмийгээ хооллож байсан

ба үдийн халуунд идэвхжил нь буурна. Эр нь

үүрнээс 60-150 м зайд голчлон байршина. Эр нь

эмийгээ жижиг шувууны ангаахайгаар хооллож

байв. Энд хээрийн бор шувуу нэн элбэг.

Манай оронд энэ зүйлийн тархалтыг С.

Гомбобаатар, П. Амартүвшин, Ч. Ууганбаяр

(Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС,

ХААИС) нар Германы судлаачидтай хамтарсан

хээрийн аяллын явцад Дорнод аймгийн

Сүмбэр сумын нутгаас зүүн урагш 5 км орчимд

тэмдэглэжээ. Тэд хоёр хос шувуу тус бүртээ 3 залуу

шувуу /тухайн жилийн ангаахай/-тай байсныг

2009 оны 7-р сарын 22-нд тэмдэглэсэн (гэрэл

зураг 3) боловч үүрийг нь олж, баримтжуулж

чадаагүй юм (Gombobaatar et al. 2011). Иймээс

энэ зүйлийг үрждэг байх боломжтой зүйл хэмээн

үзэж байв. Өмнөговь аймгийн Номгоны сумын

Борзонгийн говийн загтай нутагт МУИС-ийн

судлаач Н.Батсайхан хэд хэдэн удаа харсан

тухай мэдээлсэн байдаг. Хустайн нурууны

“Молцог элс” жуулчны баазын орчимд бие

гүйцсэн 1 бодгалийг 2010 оны 9-р сарын 7 болон

24-нд С. Гомбобаатар, Д. Өсөхжаргал нар

тэмдэглэж, зургаар баримтжуулжээ. Судлаач С.

Гомбобаатар Сүхбаатар аймгийн Халзан сумын

төвийн орчимд мөн бие гүйцсэн 1 бодгалийг

2011 оны 8-р сарын 19-д харж, зургийг нь авчээ

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 31-34. Гомбобаатар нар /Gombobaatar et al. 2013

33

(гэрэл зураг 4). Дээрх баримтуудаас дүгнэвэл

энэ зүйл дунхай манай орны төв болон өмнөд

хэсгээр 8-9-р сард нүүдлийн үедээ дайрдаг

“Нүүдлийн дайрч өнгөрдөг” зүйл болно.

Энэ зүйл дунхайд нөлөөлөх олон хүчин зүйл

байна. Үүнд: Энэ орчимд энэ хугацаанд мал олонтой.

Иймээс түүний үржилд мал нөлөөлнө. Мөн энэ бүс

нутагт хавар болон зуны эхэн сард түймэр гарах нь

түгээмэл. Энд 5- р сард түймэр гарсан мэдээ байв.

Иймээс энэ зүйлд түймрийн нөлөө их.

Энэ зүйлийн тархац нутгийн 41.7% нь тусгай

хамгаалалттай нутагт багтдаг (Gombobaatar

et al. 2011). Үүрний координатыг оруулаагүй

нь харьцангуй хязгаарагдмал тархацтай энэ

шувууны үржилд шувуу ажиглагч нар сөргөөр

нөлөөлнө хэмээн үзсэнтэй холбоотой.

Талархал Энэ судалгааны ажлыг санхүүжүүлэхэд

туслалцаа үзүүлсэн Natural History Bloomsbury,

Publishing, Монголын шувуу судлалын нийгэмлэг,

Mongolica Co.Ltd. зэрэг байгууллагад талархлаа

илэрхийлье. Хээрийн судалгааны ажлыг нэгтгэн

бичих бололцоо олгосон Австрийн Technologi-

estipendien Ost/Zentral-/Sudasien and EURASIA-

Pacific Uninet granted by OeAD-Austrian Agency

for International Cooperation in Education and

Research-т талархлаа. Хээрийн судалгааны явцад

бидний аюулгүй байдлыг хангаж явсан жолооч

Д. Төмөрбаатар, МУИС-ийн оюутан н.Дулмаа

нартаа баярлалаа. Судалгааны ажлыг дэмжиж

ажилласан БОНХЯ-ны ТХНУГ-ын дарга хатагтай

Т. Эрдэнэчимэг болон хамт олон, Нөмрөгийн

ДЦГ-ын дарга ноён н.Батболд нарт талархснаа

илэрхийлж буйг хүлээн авна уу.

Эш татсан бүтээл BirdLife International 2011 IUCN Red List for

birds. Downloaded from http://www.BirdLife.org

on 18/01/2011.

Dawaa, N., Busching, W.D., Sumijaa, D.,

Bold, A., Samijaa, R. 1994. Checklist of Birds

and Mammals. V. 1: Voegel Naumann-Museum

Koethen. 207 p. (in German and Mongolian)

Gombobaatar, S. and Monks, E.M. (compil-

ers), Seidler, R., Sumiya, D., Tseveenmyadag, N.,

Гэрэл зураг/Photograph 1. Халх голын хөндий дэх үржлийн нутаг. С. Гомбобаатар©

Гэрэл зураг/Photograph 2. Өндгөө дарж буй эмдунхай.

Hadoram Shirihai©

Гэрэл зураг/Photograph 4. Хустайн нуруунд тэмдэглэсэн бодгаль. С. Гомбобаатар©

Гэрэл зураг/Photograph 3. Халх голын хөндийд тэмдэглэсэн бодгаль. С. Гомбобаатар©

35

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 31-34. Гомбобаатар нар /Gombobaatar et al. 2013

34

Bayarkhuu, S., Baillie, J. E. M., Boldbaatar, Sh.,

Uuganbayar, Ch. (editors). 2011. Regional Red List

Series Vol.7. Birds. Zoological Society of London,

National University of Mongolia and Mongolian

Ornithological Society. 1036 pp. (In English)

Harris, T. and Franklin, K. 2000. Shrikes and

Bush-Shrikes. Princeton University Press. Princeton

and Oxford. 392 pp. (in English)

Howard, R. and Moore, A. 1994. A Complete

Checklist of the Birds of the World. 2nd edition.

Academic Press. 630 p. (in English)

SUMMARY

THE FIRST BREEDING RECORD OF THE CHINESE GREY SHRIKE (Lanius sphenocercus Cabanis, 1873) IN MONGOLIA

*Gombobaatar Sundev1, Shirihai Hadoram2, Dorjlkhagvajantsan Ganbold1

1National University of Mongolia and Mongolian Ornithological Society

*[email protected]; [email protected] Handbook of the Birds of the World, Natural History Bloomsbury Publishing.

[email protected]

Key words: Mongolia, Khalkh gol sum, Lanius sphenocercus, breeding This species belongs to the family, Laniidae of the order, Passeriformes. According to Howard & Moore (1994),

Harris & Franklin (2000), L. s. sphenocercus, subspecies occurs in Mongolia. This species was regionally assessed as “Data Deficient” (Gombobaatar et al. 2011). Its distribution is limited to China, Mongolia, Russia, and North and South Korea. It is found in the Buir-Khalkh river-Khyangan regions of the country (Dawaa et al. 1994). Based on few well-documented field records, we consider it a possible breeding visitor to Mongolia. The Mongolian Ornithological Society and the National University of Mongolia conducted a field survey on taxonomy and plumage of birds in Mongolia, collaborating with HadoramShirihai and his team in Mongolia in June 2013. The team documented a breeding record of the species in Khalkh Gol sum of Dornod province in Mongolia for the first time. The team’s finding is significant in showing this species as a breeding visitor to Mongolia. In the field, general ornithological methods (line transects, observations and comparative analyses of field observations with major references) combined with recent photo-graphic techniques and optics were used to find and document the species. On 5 June 2013, the field team found a nest of the species located in an Elm tree, 2.3 m high above the ground. The female was sitting tightly in the nest, which means the pair already had a full clutch. Due to the extremely hot day, we decided not to disturb the bird in the nest. However, we photographed the female in the nest without any disturbance to the bird. This was the first documented record of this species breeding in Mongolia. The status of the species will be changed from “Possible breeding” to “Breeding Visitor to Mongolia”. The nest structure and appearance was similar to that of the Great grey shrike. The nest was surprisingly placed in an open part of the tree without a thick covering of branches as other shrikes seek. Almost every 30 minutes,the male fed the female on small passerine chicks and then disappeared for a while. The male was perching in trees around the nest site within a 60-150 m radius. Two pairs with three young birds each were found by S. Gombobaatar, P. Amartuvshin and Ch. Uuganbayar (MOS, NUM, and MSAU) on 22 July 2009. The team could not find their nest due to the late breeding season (Gombobaatar et al. 2011). This is where the status “Possible Breeding Visitor” for the species came from. N. Batsaikhan saw few individuals in Saxaul forest at Borzon Gobi, Umnugobi province. Two adult birds were found and documented by S. Gombobaatar and D. Usukhjargal at HustaiNuruu National Park on 7 and 24 September 2010 and near Khalzan sum centre of Sukhbaatar province on 19 August, 2011. These documented field data show that this species is a passage migrant through central and southern Mongolia in August and September. Primary population threats include livestock overgrazing and steppe forest in the breeding area. Due to a bird watchers’ disturbance of the species, we have not given the coordinates of the breeding area. We would like to express our thanks to Natural History Bloomsbury Publishing, Mongolian Ornithological Society, and Mongolica Co.Ltd. for their financial support for the trip. Our thanks go to Technologiestipendien Ost /Zentral-/Sudasien and EURASIA in the frame of the Pacific Uninet granted by OeAD-Austrian Agency for International Co-operation in Education and Research, Austria for giving the opportunity for the completion of this proceeding. We would like to send our special thanks to Mr. D. Tumurbaatar (driver) and Ms. Dulmaa (cook) for their excellent com-pany; Mrs. T. Erdenechimeg, director of Protected Areas Administration of the Ministry of Environment and Green Development and her team, and also Mr.Batbold, director of Khalkh-Numrug SPA for their help in obtaining a permit necessary to enter the protected areas.