VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ......

18
Living the Lotus 2014.09 1 Голж шилэх Аливаа зүйлийг буруу ойлгоход нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол тогтсон үзэл баримтлал юм. Өнгөн талыг нь л хараад энэнд дуртай, тэрэнд дургүй, энэ хүн муу гэж харьцуулснаар зовлон үүсдэг. Бүх зүйл өөрийн сэтгэлээс үүсдэг гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл дуртай, дургүй гэж өөрөө л бодож байгаа хэрэг юм. Зовлонгийн шалтгааныг хүмүүст тохолгүй, бүх зүйлс өөрийн сэтгэлээс үүсэж, эргээд өөрт ирж байна гэдгийг ойлгох юм бол аливаа зүйлийг голж шилэхээ болино. Ямар ч хүн, ямар ч зүйлтэй учирсан өөрөө хэрхэн хүлээж авахаас шалтгаалаад сайхан ч санагдана, муухай ч санагдана. Юмыг зөв олж харж чадахгүй бол хүмүүсийг аз жаргалтай болгоно гэдэг бүтэхгүй зүйл. Өөрөө өөрчлөгдвөл бусад хүмүүс ч өөрчлөгдөнө гэдэгт бат итгэж, эхлээд өөрийгөө өөрчлөх нь зүйтэй. Ингэснээр аз жаргалтай гэр бүл, гэрэл гэгээтэй нийгэм, энх тайвныг цогцлоож чадна. Энэ үйлсэд олон хүнийг элсүүлж, энх тайван нийгмийг байгуулцгаая. «Үүсгэн байгуулагчийн үг» 7 P74-75 Living the Lotus—Buddhism in Everyday Life ( Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байгаа ч, улс орноосоо шалтгаалаад тогтмол гардаггүй, эсвэл зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг орчуулан нийтлэдэг улс ч бий. Бид сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно. VOL. 108 VOL. 108 Living the Lotus 2014.09Vol.108Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami- ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk- [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Болдын Мөнхцэцэг ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛ СУРГААЛ СУРГААЛ

Transcript of VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ......

Page 1: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Living the Lotus 2014.09 1

Голж шилэх

Аливаа зүйлийг буруу ойлгоход нөлөөлдөг хамгийн том

хүчин зүйл бол тогтсон үзэл баримтлал юм. Өнгөн талыг нь л

хараад энэнд дуртай, тэрэнд дургүй, энэ хүн муу гэж

харьцуулснаар зовлон үүсдэг.

Бүх зүйл өөрийн сэтгэлээс үүсдэг гэдгийг мартаж

болохгүй. Өөрөөр хэлбэл дуртай, дургүй гэж өөрөө л бодож

байгаа хэрэг юм.

Зовлонгийн шалтгааныг хүмүүст тохолгүй, бүх зүйлс

өөрийн сэтгэлээс үүсэж, эргээд өөрт ирж байна гэдгийг

ойлгох юм бол аливаа зүйлийг голж шилэхээ болино.

Ямар ч хүн, ямар ч зүйлтэй учирсан өөрөө хэрхэн хүлээж

авахаас шалтгаалаад сайхан ч санагдана, муухай ч санагдана.

Юмыг зөв олж харж чадахгүй бол хүмүүсийг аз жаргалтай

болгоно гэдэг бүтэхгүй зүйл. Өөрөө өөрчлөгдвөл бусад

хүмүүс ч өөрчлөгдөнө гэдэгт бат итгэж, эхлээд өөрийгөө

өөрчлөх нь зүйтэй. Ингэснээр аз жаргалтай гэр бүл, гэрэл

гэгээтэй нийгэм, энх тайвныг цогцлоож чадна. Энэ үйлсэд

олон хүнийг элсүүлж, энх тайван нийгмийг байгуулцгаая.

«Үүсгэн байгуулагчийн үг» 7 P74-75

Living the Lotus—Buddhism in Everyday Life

(Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын

сургаалыг өдөр тутмынхаа амьдралд

хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн

билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг

булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байгаа ч, улс орноосоо

шалтгаалаад тогтмол гардаггүй, эсвэл зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг орчуулан нийтлэдэг улс ч бий.

Бид сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж,

үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар

хүлээн авах болно.

VOL. 108 VOL. 108

Living the Lotus

2014.09(Vol.108)

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын

хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224

Email: living.the.lotus.rk-

[email protected]

Ахлах редактор: Мизүтани Шёокоо

Редактор: Накамүра Эцүко

Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа

Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми,

Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма

Ёшихиро, Болдын Мөнхцэцэг

ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛСУРГААЛСУРГААЛ

Page 2: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Фүрүяа Мицүтоши

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

2 Living the Lotus 2014.09

どんな

ことな

の?

Ху

та

гты

н д

өр

вө

н

үн

эн

—З

ов

ло

нги

йн

ш

ал

тга

ан

үн

эн

Ар

ва

н т

эгш

ча

на

р

Хутагтын дөрвөн үнэн

“Зовлонгоос ангижруулж, хүсэл мөрөөдөл, эрч хүчийг өгөх

сургаал”

Зовлонгийн шалтгаан үнэн—2: «Арван тэгш чанар»

Эзэгтэй

архи

уудаг,

ажилдаа

явдаггүй

нөхрийн-

хөө талаар

Тэгэхээр

өмнөх

дугаараар

Зовлонгийн

шалтгаан

үнэний

талаар

ярьсан.

Дэргэд нь сууж

байсан Хачи гуай

өвгөн нөхрийг нь

дуудаж сургаал

айлдах байх гэж

бодож байсан.

зөвөлгөө

авахаар

ирснийг

санаж

байгаа

байх.

Зовлон

үнэн

Зовлон-

гийн

шалт

гаан

үнэн

Зовлонг

гэтлэх

үнэн

Зовлонг

гэтлэх

арга

зам

үнэн

Page 3: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Living the Lotus 2014.09 3

Гэтэл өвгөн

нөхрөөс нь

илүү эхнэрт

нь арга

хэмжээ авах

хэрэгтэй гэж

хэлсэн.

Арван тэгш

чанар гэдэг

нь бүх юмс

дүр төрх,

чанар, бие,

хүч, үйл,

шалтгаан,

нөхцөл, үр

дүн, нөлөө

Өнөөдөр өвгөн

яагаад тэгэж

хэлсэн талаар

«Арван тэгш

чанар» сургаал

дээр тулгуур-

лан тайлбар-

лах болно.

Дүр төрх, чанар,

бие зэргийг

мэдэхгүй юм

байна. Гэхдээ

шалтгаан,

нөхцөл гэдгийг

сонсож байсан

санагдаж

байна.

Үрэглжлэл 10-р нүүрт

Наадах чинь

эзэгтэйг арай

л дэндүүлж

байна аа.

Тэгвэл ах та

өөрөө архи

уувал яасан

юм бэ.

Ажилдаа ч

явдаггүй

хүнээс би

илүү муу

гэх гээд

байна уу?

Гайхаж

байгааг

чинь ойлгож

байна л даа.

Гэхдээ сайн

сонс.

Та хоёр

Арван

тэгш чанар

гэж

сонсож

байсан уу?

Үүнд Хачи

төдийгүй

эзэгтэй ч

гайхсан.

Мэдээж …

Мэдэхгүй

юм байна

аа.

бүх юмс

тэгш чанар-

тай гэсэн

хуулийн

дагуу явагддаг гэсэн

сургаал.

Page 4: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хүмүүс бид бол амьд амьтны дотор цор ганц

хэл яриатай нь билээ. 2500 жилийн өмнөөс олон

хүн бурхан багшийн сургаалыг бидэнд

дамжуулсны ачаар бид бүхэн сургаалтай

учирсан. Түүний ачаар хүмүүс бид зөв амьдарч,

бурханы зам мөрөөр явах боломжтой болсон

атал энэ ач буянд талархалгүй, байх л ёстой зүйл

мэт боддог билээ.

Хүн яагаад сэтгэл зүрхтэй байдаг талаар

“Эволюцийн онолын үүднээс аваад үзсэн ч, хүн

байгалиас төрсөн нь гарцаагүй бөгөөд байгаль нь

өөрийн сэтгэл зүрхээ илэрхийлэхийн тулд хүнд

сэтгэл зүрх заяасан гэж хэлж болно” гэсэн

байдаг. Байгаль дэлхий, бурхан тэнгэр хүн

биднээр дамжуулан бодол санаагаа

илэрхийлэхийн тулд хүнд бодож сэтгэж,

түүнийгээ хэлж дамжуулах чадвар заяасан гэсэн

үг.

Түүнчлэн буддизмд хүн өөрт байгаа оюун

ухаанаа олж нээж, энэрэнгүй сэтгэлтэй байх нь

жинхэнэ утга учиртай амьдрал гэж сургадаг.

Үүнийг сайн бодоод үзэх юм бол бурхан багш

лугаа билиг оюунаар аливаа зүйлийг харж, тэр

оюун ухаандаа түшиглэн энэрэнгүй сэтгэлээр

хүмүүсийг амирлуулах нь ярьж хэлэх чадварыг

заяасан бурхан тэнгэрийн ачийг хамгийн ихээр

хариулж байна гэсэн үг. Яагаад гэвэл үг хэл гэдэг

Бурханаас заяасан бүхэнд талархах нь

4

өөрөө ухаан шаардах бөгөөд хүмүүсийг аз

жаргалтай болгох чухал хэрэгсэл юм.

Тиймээс бид бүхэн үг хэлтэй байхын сайхныг

эргэн санаж, бурхан тэнгэрээс заяасан энэ

чадвараараа эргэн тойрныхоо хүмүүсийг аз

жаргалтай болгох нь чухал. Энэ нь сургаалыг

дамжуулж байгаагаас өөрцгүй билээ.

Living the Lotus 2014.09

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч

Нивано Ничико

Үг бол хүмүүсийн сэтгэлийг холбогч гүүр

Page 5: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

«Косэй» сэтгүүл, 2014 оны 9 сарын дугаараас

Бид хэл ярианаас авахуулаад хүнд заяасан

олон зүйлийн ач буяныг мартаж болохгүй.

Үүний тулд юуны өмнө хүний мөн чанараа

алдахгүй байх чухал.

Нэг удаа “Би бол байгалийн нэгэн хэсэг” гэж

уншаад маш их сэтгэл хөдөлж байсан юм. Хүн

байгалиас төрсөн гэдгээс хүн сансар огторгуйн

өчүүхэн жижиг хэсэг болохыг ойлгох байх.

Нэгэн бүхэл зүйлийн өчүүхэн жижиг хэсэг,

бурхан тэнгэрийн ач ивээлээр амьд яваа гэдгээ

анзаарах юм бол “Баярлалаа”, “Таны ачаар” гэсэн

талархсан сэтгэл аяндаа төрөх болно. Алдаа

гаргасан үедээ “Уучлаарай” хэмээн хүлцэл өчиж,

толгой бөхийж чаддаг болно. Ийм харилцаа

бүрдсэн газар ажил үйлс ч урагштай, хүмүүс

хоорондын харилцаа ч халуун дулаан, уур

амьсгал сайхан байдаг. Иймэрхүү талархлын үгс

нь хүмүүсийн сэтгэлийг холбогч гүүр болдог.

5

Дээр “хүний мөн чанараа алдахгүй байх

чухал” гэж хэлсэнчилэн ямар үг хэлэхээс илүү

өөрөө ямар байх нь чухал. Нэг үгээр хэлбэл

хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр нь зөрдөггүй байх

хэрэгтэй. Хэлсэн үгээрээ хүмүүсийн итгэлийг

олж чадах эсэх нь хүн өөрөө хэрхэн амьдарч

байгаагаас шалтгаална.

Хорвоо ертөнцийг нэвтэрхий мэддэг хүн

нэгээхэн ч үгүй ба энэ нь боломжгүй зүйл.

Үнэндээ бид өчүүхэн төдий мэдлэгтэй, төгс биш

билээ. Тиймээс хүн олонтой харилцахдаа үргэлж

төлөв даруу байхыг мартаж болохгүй.

Эрт үеэс л Японд билиг дэмбэрэлтэй үг зол

жаргалыг дууддаг гэж хэлдэг. Үүний нэгэн адил

зовж шаналж байгаа хүмүүсийн аз жаргалын

төлөө залбирч, бурхан багшийн сургаалыг түгээх

нь аз жаргалын үндэс билээ.

Сэтгэлд хүрсэн үг

Living the Lotus 2014.09

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Page 6: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

6

Шинэ амьдрал

Сэтгэл хөдлөл амьдрах эрч хүчийг өгсөн

Касүкабэ нийгэмлэг Ягава Хидэюки (61)

Living the Lotus 2014.09

Энэхүү илтгэл нь «Косэй» сэтгүүлийн 2013 оны 11-р сарын дугаарт хэвлэгдсэн болно

Өрөөсөн гараа гээсэн нь

Үйлдвэрийн хананд өлгөөстэй цагийн зүү

өдрийн 5 цагийг заах гэж байв. Цаг руу хялам

хялам хийн гэртээ хүлээж буй 95 настай

ээжийнхээ оройн хоолыг бэлтгэх тухай бодож

байх агшинд төмөр хавтанг зүсэгч суурь машины

дор Ягава Хидэюки гуайн баруун гар

хавчуулагдсан байв.

Ёолон гаслах дуу хадав. Гэвч машин

төхөөрөмжний чимээ шуугианд хэн ч түүний

дууг сонссонгүй. Гэнэтийн ослыг анзаарсан

үйлдвэрийн дарга тэврэн авч, машины хажуу

талд хэвтүүлээд түргэн тусламжийн тэрэг

ирэхийг хүлээв. Тэр хугацаа их л урт санагдаж

билээ.

Хэдий хэр хугацаа өнгөрсөнийг бүү мэд.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын түргэн

тусламжийн мэргэжилтэн яаравчлан ирж, цус

тогтоох боолт тавьж, үйлдвэрээс цаг орчим

зайтай эмнэлэгийн тоног төхөөрөмж бүрэн

хангагдсан эмнэлэг рүү хүргүүлэв. Эмнэлэг рүү

явах замд цус тогтоох боолт тавьсан байсан ч,

гарнаас дуслах цусны чимээ Ягава гуайн чихэнд

сонсогдож байв.

Хүчтэй өвдөлтөнд, ухаан балартахын

зэрэгцээ “Ингээд л үхдэг юм байх даа” гэсэн

бодол түүний толгойд зурсхийн оров.

Долоон цаг үргэлжилсэн хүнд мэс заслын үр

дүнд баруун гараа бүхэлд нь тайруулахад хүрэв.

Энэ бол хүйтний эрч чангарч байсан 2008 оны 12

-р сарын 5 ны явдал байжээ.

Ягава гуай Нийгата мужийн Цүбамэ хотод

жижиг тариачны гэрт, ам бүл дөрвүүлээ айлын

том хүү болон мэндэлжээ. Ахлах сургуулиа

төгсөөд Токиогийн үйлчилгээний газар ажилд

орж, 35 настайдаа эхнэр Чизүрүтэйгээ гэр бүл

болж, хоёр хүүхдийн хамт Саятама мужийн

Касүкабэ хотод амар тайван амьдарч байв. Гэвч

өндөр настай болсон ээжийгээ асрахын тулд

өдийг хүртэл ажиллаж байсан компаниасаа гарч,

эхнэр хүүхдээ орхиод Нийгатад байдаг төрсөн

гэртээ амьдрахаар болсон юм. Энэ үед тэрээр 48

настай байжээ.

Эхнэр нь “Эхийгээ ачлах гэж буй хүнийг яаж

эсэргүүцэх вэ дээ” гээд явуулсан юм. Ягава

ээжийгээ асрах, шинээр орсон ажилаа хийх гээд

амрах зав чөлөөгүй байсаар долоон жилийг

өнгөрөөж байтал энэ осол гарсан ажээ.

Мэс заслын дараа мэдээ алдуулах

тарианаасаа болж 3 хоног унтсан байв. Гараа

тайруулсан хэсэг хавдаад, хүчтэй өвдөлт,

судасны лугшилт хоёр ээлжлэн зовооно. Гэхдээ

энэ өвдөлтөөс илүү эцэг эхээс заяасан эрхтэн

бүтэн биедээ шарх үүсгэчихлээ гэх гэмшил Ягава

гуайн сэтгэлийг шаналгаж байв.

Ягава Хидэюки гуай

Page 7: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

7 Living the Lotus 2014.09

Үүнээс хойш Касүкабэ нийгэмлэг Ягавагийн

гадуур алхахдаа тогтмол ордог газрын нэг болов.

Сарын дараа анх анхаарлыг нь татсан «Таны ач,

амьдрах хүч» гэсэн үгний утгыг нийгэмлэгийн

тэргүүн Тамаки Кимиэгээс асуулаа. Тэгтэл “Та

юу гэж ойлгож байна вэ?” гэж эргүүлэн асуув.

Үхэхийн даваан дээр амьд гарсан Ягава

“«Таны ач» гэдгийг ойлгож байна. Миний зүрх

надаас хамааралгүйгээр зогсолтгүй цохилж

байна. Гэхдээ «Амьдрах хүч» гэдгийг ойлгохгүй

байна” гэж шулуухан хэллээ. Тэргүүн жаахан

бодоод ингэж хэлэв.

“Амьдрах хүч гэдэг бол олж авахыг хүсч буй

эрч хүч гэж ойлгож болно.” Ягава “Олж авахыг

эрэлхийлж буй хүч гэж юу юм бол? ... Би ингэхэд

юуг эрэлхийлж байгаа юм бол оо” хэмээн

тэргүүний үгийг эргэцүүлэн бодлогширов.

Хагас жил эмнэлэгт хэвтсэний эцэст дараа

жилийн 5 сарын эхээр түр хугацаагаар

эмнэлэгээс гарч Саятама мужийн Касүкабэ хотод

байдаг гэртээ харив. Гэвч баруун гаргүй, бас

зүүн гарын хоёр хуруугүй амьдарна гэдэг

төсөөлж байснаас илүү хэцүү байв. Хоол идэх,

ариун цэврийн өрөө орох, хувцас солих, утсаар

ярих зэрэг хүссэн зүйлээ хийж чадахгүйдээ

ундууцаж бачимдах, амьдрах итгэлгүй болох,

уйтгар гунигт автах үе ч байв. Шөнө хар дарж

зүүдлээд амарч чадахгүй байх үе ч олон байлаа.

Мөн “Энэ хорвоод амьдрах утга учир байна

уу” гэж итгэл алдран нойр хулжина. Ягавагийн

сэтгэлийг засах гэж эхнэр нь “Галт тэрэгний

буудлын өмнө шёоги /япон даам/ тоглодог

хүмүүс цуглардаг газар байдаг юм билээ. Цагийн

хуваарийг нь асуусан. Чи очиж үзэхгүй юм уу?”

гэх зэргээр сэтгэлийг нь сэргээх гэж хичээнэ.

Ягава гуайн хувьд хамгийн бэрх зүйл бол

гэмтэл болон өвчнөөс болоод биеийнхээ нэг

хэсгийг тайруулсан өвчтөнүүдийн ихэнх нь

амсдаг үе мөчний өвдөлт байв. Яг л халуун

цогонд түлэгдэж байгаа мэт хүчтэй өвдөх ба

Ягава энэ талаар эмчээс зөвөлгөө авахад “Энэ

өвдөлт хэзээ ч эдгэхгүй” гэжээ. Тэгвэл өвдөлтөнд

дасахаас өөр аргагүй юм байна. Ягава ингэж

бодоод өвдөлтөндөө дасахын тулд өвдөлтийг

улам мэдрэх зүйл хийе гэж бодон өглөө оройд

алхаж байхаар шийдэв. Өдөр бүр гудамжаар

алхах үед зөрж өнгөрөх хүмүүс өөр лүү нь

сонирхон харах харцнаас зугтахын арга

байсангүй. Гэхдээ өдөр бүр өөрчлөгдөн хувирах

замын хажуугаар ургасан цэцэгс, нохойн хуцах

дуунаас баяр баясал, тайтгарлыг мэдэрч,

алхалтаа үргэлжлүүлж чаддаг байв.

Тэр үед ийнхүү алхалж байхдаа харсан

«Таны ач, амьдрах хүч» гэсэн сурталчилгааны

самбар түүний амьдралыг өөрчилжээ.

Рисшо Косэй Кай Касүкабэ нийгэмлэгийн

гадаах хананд өлгөсөн энэ үгийг хараад тэрээр

утгыг нь мэдэх хүсэлд автав.

Хэд хоног эргэлзсэний эцэст Ягава үгний

утгыг мэдэхээр шийдэж нийгэмлэгийн гадаа

хаалган дээр зогсож байсан эрэгтэйгээс “Ийшээ

ямар ч хүн орж болох уу?” гэж асууж үзэв.

“Бололгүй яахав. Та орно уу” гэж тэр эрэгтэй

хэлэв. Нийгэмлэг рүү орсон тэр агшинд өдийг

хүртэл мэдэрч байгаагүй үгээр хэлэхийн

аргагүйгээр сэтгэл хөдлөлийг мэдрэв. Тэр бол яг

л уснаас гарч ирсэн хүүхэд ээжийнхээ бариад

зогсох зөөлөн алчууранд бөөцийлүүлэх мэт

сайхан мэдрэмж байсан гэж тэрээр ярьсан юм.

Өвдөлт

«Таны ач, амьдрах хүч» Энэ үг намайг шинэ амьдрал руу хөтөлсөн.

Сэтгэл хөдлөл

Осол гарснаас хойш 1 жил өнгөрөв. Косэй

Кай нийгэмлэгтэй учраад 3 сар өнгөрөхөд

нийгэмлэгийн гишүүн хараахан болоогүй

байсан ч, өдөр бүр л нийгэмлэгт мөргөж залбирхаар ирдэг байв.

Нэг өдөр урьдын л адил нийгэмлэгт

мөргөхөөр иртэл хүмүүсийг угтан авч байсан

эрэгтэйчүүдийн бүлгийн дарга Фүкүда “Ягава

гуай, гишүүн болохоор бурхан харагддаг юм

шүү дээ” гэв.

Гэнэтийн энэ үгэнд гайхсан Ягава

“Үнэхээр харагддаг юм уу” гэж асуутал

“Тиймээ харагдана” гэж Фүкүда их л итгэлтэйгээр хэлэв. Энэ үгийг сонсоод Ягава

тэр өдөр 100 ейний гишүүний хураамж төлөөд

Косэй Кай нийгэмлэгийн гишүүдийн нэг

Page 8: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

8 Living the Lotus 2014.09

байв. Тэгээд эмнэлэгээс гарсан тэр өдрөө л

нийгэмлэг рүү очиж нөгөө эрэгтэйтэй хамт хог

шүүрджээ.

Ягава чаддаггүй байсан зүйлээ чаддаг

болсондоо тун их баярлаж байсан ч, ахмад

гишүүний адил хог шүүрдэж, сэтгэлийнхээ хир

буртгийг ариутгах үйлийг хийж чадах

болсондоо юунаас ч илүү баяртай байв.

Цэвэрлэгээ дуусч толгой өндийхөд тэр хоёрын

нүүр нулимсанд норсон байв.

Машины зогсоол зохицуулах үүргийг

хийхийн зэрэгцээ гишүүдтэй улам дотно

болсон Ягава гэнэт гарын өвчнөө мэдрэхээ больсноо анзаараад ихэд гайхав.

Ягава тэргүүн Тамакигийн үгийг эргэн

санав. “Амьдрах эрч хүч миний эрэлхийлж буй

эрч хүч” гэдэг сэтгэл хөдлөл байсан байж

магадгүй. Гишүүдтэй харилцсанаар сэтгэл

хөдөлж, тэр нь түүний амьдрах эрч хүч болж

байсныг анзаарсан юм.

Түүнээс хойш Ягава өдийг хүртэл

бороотой өдөр ч, салхитай өдөр ч, нар ээсэн халуун өдөр ч байсан нийгэмлэгт өглөө 6 цагт

ирж судар хурж, 7 хагас болонгуут

нийгэмлэгийн гадаах хаалганы өмнө цахилгаан

бороохой барьж зогсох болжээ.

болов. Хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлээр

бурханыг харъя гэж бодсон хэрэг.

Гэвч нэг долоо хоносон ч, хоёр долоо

хоносон ч бурхан түүний өмнө гарч ирсэнгүй.

Итгэл алдарч “Хэдий болтол хүлээвэл харагдах

юм бол оо?” гэж Фүкүдагаас дахин асуутал

“Сэтгэлээ ариусгаж чадвал харагдана аа” гэж

хэлэв. Гэвч түүнд “Намайг хуурч байгаа юм

биш биз” гэсэн бодол төрсөн нь нууц биш

байв.

Яг тэр үед Ягава өөрийн хүсэлтээр

нийгэмлэгийн машины зогсоол зохицуулах

үүргийг хийж эхлэв. Энэ үүрэг нь нийгэмлэгийн гадаа хаалган дээр зогсож, ирсэн

хүмүүсийг алга хавсран мөргөж тосч авах байв.

Өрөөсөн гаргүй Ягава алга хавсарч чадахгүй ч

гэсэн өрөөсөн гараа цээжний өмнө байрлуулж

хичээнгүйлэн мэндчилнэ.

Тэр үед Ягавагийн нүдэнд өдийг хүртэл

харж, мэдэрч байгаагүй хүмүүсийн дүр төрх

харагдаж эхлэв. Цэцэрлэгийн булан руу харвал

цэцгийн дэлбээг унагахгүйн тулд цэцгийн мандал руу аажуухан ус хийх хүн, хэн ч

харахгүй газарт чимээгүйхэн цэвэрлэгээ хийх

хүн гэх мэт ... Тэр гишүүдийн дүр төрхийг

харах үед гайхмаар сэтгэл хөдөлж, сэтгэлийн

гүнээс халуу шатам зүйл оргилон гарч ирж,

нулимс нь цийлэгнэв.

Хэн ч хэлээгүй байхад үүдний хэсгийг

шүүрдэх настай эрэгтэйн дүр төрх сэтгэлд

үлдэв.

Ягава “Яаж ингэж хэн ч хэлээгүй байхад

хичээнгүйлэн цэвэрлэгээ хийж чаддаг юм бол.

Би гартайсан бол ... Хэзээ нэгэн цагт түүнтэй

хамт шүүр бариад цэвэрлэгээ хийх юмсан” гэж

бодов.

Баруун гар байхгүй, зүүн гарт нь дунд,

ядам, чигчий хуруунаас өөр хуруу байхгүй.

Шүүр байтугай тосгуур барьж, алчуур ч

мушгиж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч гэсэн

“Яадаг ч байсан цэвэрлэгээ хиймээр байна” гэсэн хүсэл юунаас ч илүү хүчтэй байв. Тэрээр

энэ талаар эмчтэйгээ ярилцаж, мэс засал

хийлгэхээр болов. Эмч нар Ягавагийн яснаас

эрхий хуруу хийх яс авч шилжүүлэн суулгах

мэс засал хийв. Мэс засал нилээд удаан

үргэлжилж, өвдөлт ихтэй хэцүү байсан хэдий

ч, хурууг нь орлох хиймэл хуруутай болж хог

шүүрдэж чадахаар болов.

Мэс засал хийлгэхээр 2 сар эмнэлэгт хэвтсэн ба энэ хугацаанд хурдан эмчлүүлж,

гартаа шүүр барьж цэвэрлэгээ хийхийг хүсч

Бурханыг олж харах юмсан гэсэн хүсэл өдөр тутмын амьдралын эрч хүч болсон юм

Page 9: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

9 Living the Lotus 2014.09

сургуулийн оюутан том хүү нь “Намайг

оролцохыг зөвшөөрвөл би оролцъё” гэж

хэлжээ. “Таны шашин шүтлэг надад хамаагүй”

гэж хэлж байсан хүү нь оролцоно гэж хэлсэнд

Ягава сэтгэл дотроо баярлаж, хүүгийнхээ

бурханлаг сэтгэлд залбирав.

Ягава нэг гараа гээснээс хойш амьдрах эрч

хүч, арга зам, гэрийн эзний байр суурь, үнэ

цэнээ алдсан хүн байсан бол одоо ондоо

болжээ. Ээжийгээ асарч байх үед замын

хажууд ургасан цэцгийг харж баясах сөхөөгүй

байсан. Мөн гэр бүлдээ нэг их лут хүн шиг

ханддаг байсан байж магадгүй. Одоо тэрээр тахир дутуу болсондоо сэтгэлээсээ талархаж,

өдөр бүрийг бахархалтайгаар өнгөрүүлж байна.

Осолд орсны дараа цаашид хэрхэн амьдрах

арга замыг эрж тэмтчих үедээ бурхан багшийн

сургаалтай учирч, гишүүдийн ачаар “Сэтгэл

хөдлөх, баярлах сэтгэл”-ээ эргүүлэн олж авч

чаджээ. Тэрхүү сэтгэл хөдлөл өөрөөр хэлбэл

бурхан багштай учирсан учирал Ягава гуайд

амьдрах хүчийг өгсөн байв. Тэрээр “Ийнхүү ухаарснаар гэр бүлийн

хайр халамж, даруу төлөв байдал, талархах

сэтгэлийн үнэ цэнийг анзаарсан” гэж яриад,

тайвнаар үргэлжлүүлэн “Гараа тайруулсны

дараа үхэж ч магадгүй гэж бодох үе байсан ч,

олон зүйлийн ачаар амь нас минь аврагдсан.

Тэр хэцүү үеийг үргэлж санаж, цаг мөч бүрийг

эрхэмлэн бусдын тусын төлөө зүтгэх болно”

гэж хэлсэн юм.

Өдөр тутмын амьдралд анзааралгүй

өнгөрөөдөг өчүүхэн зүйлээс бурханыг олж

мэдрэх сэтгэл хөдлөл нь Ягава гуайн амьдрах

хүч болж байна.

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Гишүүнээр элсээд 3 жил болсон байв.

Урьдын адил өглөөний 7 хагаст нийгэмлэгийн

гадаа хаалган дээр зогсож байтал тэргүүн

Кавано Мицүёог галт тэрэгний буудлаас тосохоор явах машинд ганцаараа ч сайн алхаж

чадамгүй гэмээр 80 гаруй насны эмэгтэй

жолоочийн хажуугийн суудалд суух гэж байв.

“Зүгээр байгаа даа, энэ хүн тосч чадах юм

болов уу” гэсэн бодол төрөв. Хэдэн минутын

дараа машин эргэн ирэхэд санаанд оромгүй

үзэгдэл нүдэнд тусав. Тэргүүн Кавано тосохоор

очсон эмэгтэйн гараас барьж хаалгаар орцгоож

харагдав. Тэр байдлыг харах мөчид хэн ч,

хаана ч байсан бүх хүмүүс бурханы ачаар

амьдарч байдаг юм байна! ” гэсэн ухаарал

толгойд орж, сэтгэл их хөдлөв.

“Тэргүүн Кавано ч, тэр эмэгтэй ч бие биеэ

хүндэтгэн, чин сэтгэлээсээ харилцаж байлаа.

Эрэгтэйчүүдийн бүлгийн дарга Фүкүда

“Бурханыг харна аа” гэж хэлж байсныг Ягава

бодохдоо зурагтаар харах мэт нүдэнд ил

харагдана гэж ойлгож байжээ. Гэвч удаан хайсан бурханы дүр төрх миний сэтгэлд л

байсан юм биш үү? Өдийг хүртэл мэдэрч ирсэн

янз бүрийн сэтгэл хөдлөл, түүнийг мэдэрч

байсан миний сэтгэл өөрөө бурхан байсан юм

биш биз. Фүкүдагийн хэлсэн харах гэдэг нь

нүдээр харах биш сэтгэлдээ мэдрэхийг хэлж

байжээ гэж ухаарав.

Гишүүнээр элсээд 5 жил болж буй Ягава

энэ зун шинэ үүрэг хүлээж авав. Энэ бол

Ариун ордны хажууд байдаг Хооринкакүд болох «Касүкабэ нийгэмлэгийн

эрэгтэйчүүдийн бүлгийн цуглаан »-г зохион

байгуулах багийн гишүүний хувиар салбарын

гишүүдийг уриалах үүрэг юм. Олон гишүүнийг

оролцуулъя гэж бодон өдөр бүр айлуудаар орж

мэдээлэл өгч уриалав. Дуртайяа зөвшөөрөх хүн

байхад “Ажилтай болохоор амжихгүй”, “Тэр

өдөр өөр юм хийхээр төлөвлөсөн байгаа” гэж

татгалзах хүн ч байв. Гэвч Ягава хүн бүрийн

сэтгэлийг ойлгон хүндэтгэн харьцахыг хичээж

байв. Цуглаан болох өдөр ойртоход тахир

дутуу гартаа харилцуур утас барьж өмнө нь

ажиллаж байсан ажлын хамт олон, найз нөхөд

рүүгээ ярьж оролцохыг уриалав.

Цуглаан болохоос хэд хоногийн өмнө

амьдралын төлөө зүтгэж буй аавыгаа харсан их

Машины зогсоол зохицуулах үүргээр дамжуулан гишүүдтэй дотно болсон

Бурхантай учирсан нь

Page 10: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

10 Living the Lotus 2014.09

Гэхдээ зовлонгоос

ангижирахын тулд

Арван тэгш чанар

сургаал дээр

тулгуурлан

зовлонгийн

шалтгааныг илүү

нарийн задалж авч

үзэх хэрэгтэй.

Бүх зүйлсэд

шалтгаан байдаг

ба шалтгаан нь

нөхцөлтэй

учирснаар үр

дүн гардаг гэсэн сургаал байсан байх аа.

Хүснэгтээр

ийм болно.

Нээрэн тийм,

«Шүтэн

барилдлагын

хууль»

сургаал дээр

гараагүй

билүү?

Дүр = дүр төрх

Чанар = шинж

Бие = биет зүйл

Хүч = хүч чадвар

Үйл = үйл хөдлөл

Шалтгаан = шалт-

гаан

Нөхцөл = болзол

Үр = үр дүн

Нөлөө = үр нөлөө

Бүх юмс тэгш

чанартай

Ммм …

Эзэгтэй та

ойлгосон

уу?

За тэгвэл

эзэгтэйн

асуудал руу

орохоос өмнө

утгыг нь

задалж авч

үзье.

Дүр төрх, чанар,

бие гэж юу гэсэн

үг юм бэ?

Би ч бас

сайн

ойлгосон-

гүй.

Яг

тийм

Зурагт

Буддизмын

Үндсэн Сургаал

Page 11: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

11 Living the Lotus 2014.09

Ах аа.

Илүү

дэлгэ-

рэнгүй

тайлбар-

лаад

өгөөч.

Өөрөөр хэлбэл аливаа

юмс үзэгдэлд заавал

дүр төрх байх ба дүр

төрхтэй зүйл заавал

шинж чанартай байна.

Шинж чанартай зүйл

заавал биетэй байна.

Дээр нь энэ дэлхийд

хязгааргүй олон

юмс үзэгдэл байх ба

тэдгээрийн харил-

цан үйлчлэлээр янз

бүрийн үзэгдэл

үүсэн бий болдог.

Тэр үзэгдэл нь ямар

нэгэн шалтгаа-

наар үүсдэг.

Тэр бие нь

заавал хүч

чадвартай байх

ба гадагшаа

чиглэсэн янз

бүрийн нөлөө

үзүүлнэ.

Шалтгаан байлаа

гээд ямар нэгэн

хүчин зүйлтэй

учрахгүй бол юмс

үзэгдэл үүсэхгүй.

Тэр хоёрдогч

хүчин зүйлийг

нөхцөл гэнэ.

Дүр төрхөөс нөлөө

хүртэлх бүх хүчин

зүйл жинхэнэ үнэний

хуулийн дагуу үүсэн

бий болж байдгаараа

адилхан гэсэн үг юм

шүү дээ.

Аргагүй л мундаг

тайлбарлаж байна шүү.

Гэхдээ нэг л ...

Эзэгтэй та ойлгосон уу?

Чамтай л

адилхан

даа.

Шалтгаан байлаа гээд ямар

нэгэн хүчин зүйлтэй

учрахгүй бол юмс үзэгдэл

үүсэхгүй. Тэр хоёрдогч

хүчин зүйлийг нөхцөл гэнэ.

Гэхдээ ямар ч зүйл,

ямар ч үзэгдэл энэ

хуулийн дагуу үүсэн

бий болж байдаг юм.

Хязгааргүй орших

энэ 9 хүчин зүйл

нь өөр хоорондоо

янз бүрээр хол-

богдсон байдаг

тул аль нь шалт-

гаан аль нь үр

дүн болохыг

мэдэх хэцүү.

Page 12: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

12 Living the Lotus 2014.09

Тэгэхээр дахиад

жаахан ойлгомжтой

тайлбарлаад өгөөч

Дэлгэрэнгүй

л гэх юм,

ойлгомжтой л

гэх юм.

Та хоёр чинь

яачихсан юм

бэ.

Чи чинь арай

хөгжөөн дэмжигч

биш биз дээ.

Уучлаарай,

би сайн

ойлгохгүй

байна л даа.

Чанар буюу сэтгэлээс үүссэн хүч ба үйл /биеэ

авч явах байдал/ нь шалт-

гаан болж, нөхцөл-тэй

учирснаар үр дүн гардаг.

Ямар

холбоотой

гэж?

Өөрийнхөө хүссэн

хэмжээнд ажлаа хийх

гэхээр даамал нь

хүлээлгэн өгөх өдөр,

төлбөр мөнгөнд л санаа

нь зовоод яаруу-

лаад байдаг

болол той.

За за яахав. Нэг

үгээр хэлбэл бүх

юмс үзэгдэл сэтгэл

ямар байгааг ха-

руулдаг гэсэн үг

л дээ.

Би одоо

тоохоо ч

байсан …

Бүх зүйлс гэж

хэлсэн болохоор

холбоотой л

байж таарна.

Дахиад

жоохон

...

Үүнтэй чинь манай

нөхрийн архи уух

ямар холбоотой юм

бэ?

Чанар нь

ямар

нэгэн

нөхцөлтэй

учирч

үр дүн

гардаг.

Дахиад

...

За тэгвэл

эзэгтэйн

таны яриаг

эргэн

санацгаая.

Page 13: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

13

Намайг сүмд хэдэн

зуун удаа

мөргөсний ачаар

ажил нь урагштай

байсан байтал,

талархлыг үг

ганц ч

хэлээгүй.

Бас хөршийнхөн

хааяа гэр бүлээрээ

рашаан сувилалд

явдаг байхад

манайх байхгүй.

Хүүхэд өсгөхөд

мөнгө зарцуулна

гэж хэлсэн ч огт

тоохгүй.

Эзэгтэй танаас нэг

зүйл асууя. Күма

гуайн ажлын талаар

та юу гэж боддог вэ?

Тэгэхээр мөнгө

олж л байвал

ямар ажил байх

нь хамаагүй байх

нь ээ.

Тэгээд

бас …

Яанаа,

зөндөө юм

ярьчихлаа.

Мэдээж хэрэг

амьдрахын тулд

чухал шүү дээ.

Муу л юм хийхгүй

бол юу ч байсан

хамаагүй л гэж

бодох юм.

Тэгвэл Хачи чи

насаараа хийсэн

цэцэрлэгжүүлэгчийн

ажлаа болиод мужаа-

ны ажил хийж чадах

уу?

Сураад авах

юм бол ч чадах

л байх даа …

Үгүй шүү. Би

цэцэрлэгжүүлэг-

чийнхээ ажилд

дуртай.

Тэгвэл цалинг

чинь нэмнэ гэвэл

маргаашнаас

мужааны ажил

хийх үү?

Page 14: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

14 Living the Lotus 2014.09

Күма

гуайгаас

адилхан

асуулт

асуувал юу

гэх бол?

Эзэгтэй та юу

гэж бодож

байна?

Бахархдаг

болохоор л

даамалтайгаа

санаа

нийлдэггүй юм

биш үү?

Нээрэн

тийм ч

юм уу!

Бүх зүйлс өөрийн

сэтгэл ямар

байгааг харуулдаг

гэж хэлсэн ийм

учиртай юм шүү

дээ.

Күма гуай ч гэсэн

мужааныхаа ажлаар

бахархдаг болохоор өөр

ажил хий гэсэн ч мэдээж

зөвшөөрөхгүй байх.

Тэгвэл Күма

гуай зөвхөн

өөрийгөө л

боддог байж

магадгүй ч,

эзэгтэй та ч гэсэн

адилхан гэсэн үг

болох нь ээ.

Юу …?

Күма

ажлаараа

бахархдаг

гэдгийг

мэдээгүй юм

байна.

Тэгвэл эзэгтэй та

нөхрийнхөө тэр

сэтгэлийг хэрхэн

хүлээж авсан бэ?

Өөрөөр хэлбэл өөрөө ямар

байна түүнд таарсан үр дүн

гардаг гэсэн үг. Тиймээс

аливаа зүйл сэтгэл ямар

байхаас шалтгаалаад яаж ч

өөрчлөгдөж болно.

Юу л даа ...

Нөхрийнхөө

сэтгэлийг огт

бодож байгаагүй

юм байна.

Page 15: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар

оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

15 Living the Lotus 2014.09

Аан .Тэгээд л

зовлонгийн

шалтгаан

эзэгтэйд байна

гэж хэлсэн байх

нь ээ?

Дараагийн удаа

«Арван ертөнц» ба

«Нэг сэтгэл 3000

ертөнц» сургаалаар

эзэгтэйн сэтгэлийг

нарийвчлан авч

үзэх болно.

Болохгүй

бүтэхгүй

байна гэж

үглэж байсан

танд

зовлонгийн

шатгаан

байна.

Хэр баргийн

хошин үгийн

урлагаар ийм

сайхан зүйл олж

сонсохгүй шүү.

Яг зөв. Күма гуайг

засах биш, эзэгтэй

өөрөө өөрчлөгдөх юм

бол Күма гуай ч

аяндаа өөрчлөгдөх

учиртай юм.

Өвгөн аргагүй

л нарийн зүйл

хэлж байна

шүү.

Үргэлжлэл бий

Гэхдээ эзэгтэй

өвгөний яриаг

хүлээж авсан

эсэхийг мэдэх-

гүй байна.

Ху

та

гты

н д

өр

вө

н

үн

эн

—З

ов

ло

нги

йн

ш

ал

тга

ан

үн

эн

Ар

ва

н т

эгш

ча

на

р

Page 16: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan

Taipei

Singapore

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles

Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Irvine

Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко нарын

санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ын сургаалыг

гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл бурхан багшийн

сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн

зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын

Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон

дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

Бурхан багшийн сургаалыг дэлхий дахинд түгээхийн төлөө

Рисшо Косэй Кай Японд үүсгэн байгуулагдсан ч өнөөдөр гадаадын олон

гишүүнийг нэгтгэсэн байгууллага болж, бурханы сургаалыг дэлхий дахинд

түгээх үйл ажиллагааг өрнүүлж байна. Дэлхий дахинд бурханы сургаалыг

дэлгэрүүлэхэд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол сургаалыг олон

хэл рүү хөрвүүлэх юм. Та бүхэн бурханы сургаалыг энэтхэг хэлнээс суралцсан

уу? Би бол олон хүн бурханы сургаалыг япон хэл рүү хөрвүүлсний ачаар япон

хэлээр сурсан. Сургаалыг орчуулах, ялангуяа англи хэл рүү орчуулна гэдэг

Рисшо Косэй Кай нийгэмлэгийн хувьд бурханы сургаалыг дэлхийн олон хүнд

түгээхэд зайлшгүй шаардлагатай зүйл билээ.

4 жилийн турш манай нийгэмлэгийн олон улсын хэлтэст зөвлөгч хийж

байсан доктор Лэвэринг Америк руу нутаг буцлаа. Тэрээр Цагаан лянхуа

сударын олон улсын хурлыг зохион байгуулж, Буддын олон улсын нийгэмлэг

дээр лекц уншиж, нийгэмлэгийн ерөнхийлөгчийн сургаалыг англи хэл рүү

орчуулах зэргээр манай нийгэмлэгийн хөгжилд их хувь нэмэр оруулсан юм.

Доктор Лэвэринг танд 4 жил хамтарч ажилласанд чин сэтгэлийн талархал

илэрхийлье.

РКК, Олон улсын хэлтсийн дарга Мизүтани Шёокоо

Living the Lotus 2014.09 16

Рисшо Косей Кай

Page 17: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton635 Kling Dr, Dayton, OH 45419, U.S.A.http://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, BrasilTel: 55-11-5549-4446/55-11-5573-8377

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2014

Page 18: VOL. 108 - rk-world.org · PDF fileХүмүүс бид бол амьд амьтны ... Ёолон гаслах дуу ... гарнаас дуслах цусны чимээ

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 15f Express tower, Enkh taiwnii urgun chuluu, 1st khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai Dhamma Foundation, Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma Center

Rissho Kosei-kai of West Delhi66D, Sector-6, DDA-Flats, DwarkaNew Delhi 110075, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai