Real Estate For Web

17
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАЖ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ? Бэлтгэсэн “МАСТЕР ПРОПЕРТИС” ХХК

Transcript of Real Estate For Web

Page 1: Real Estate For Web

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАЖ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?Бэлтгэсэн “МАСТЕР ПРОПЕРТИС” ХХК

Page 2: Real Estate For Web

ҮХХ ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

• Байршил• Чанар• Ирээдүйн үнэлгээ

Page 3: Real Estate For Web

ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨЛТ

МУ-ын Засгийн газар, Японы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтарсан судалгааны үр дүнд 2030 он хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг зүүн баруун тийш хөгжүүлэхээр тусгажээ.

Үүнд:• Хотын зүүн хэсэг суурьшлын буюу хамгаалалтын бүс• Баруун хэсэг хотын шинэ төв• Урд хэсэг биологийн коридор буюу дэд бүтэцтэй холбоотой

хөрөнгө оруулалт хийгдэхгүй• Хойд хэсэг нь хот төлөвлөлт хийхэд техникийн нөхцөл хүнд

учраас ойрын хугацаанд хийгдэхгүйЭнэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Page 4: Real Estate For Web

ЗАМ ХАРИЛЦАА

1. Сонирхож буй байршил тань хэдэн талаасаа замд холбогдсон тухай асуудал

2. Замын түгжрэл3. Замын чанар

Page 5: Real Estate For Web

ОРЧИН

1. Хүрээлэн буй орчин буюу 1 км радиус дахь төлөвлөлтТаны сонирхож буй ҮХХ-н 1 км радиуст орших одоогийн хөгжил хийгээд ирээдүйн төлөвлөлтийг судалснаар тухайн орчны нэр хүнд, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох боломжтой.

2. Мини-орчин буюу 300 метрийн радиус дахь төлөвлөлт

Page 6: Real Estate For Web

ЭРСДЭЛ

• Газар хөдлөлт• Хөрсний усны нэвчилт• Үер• Яаралтай тусламж авах боломж

Page 7: Real Estate For Web

ГАЗАР ХӨДЛӨЛТ

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхижил нь- Уулархаг хэсгээр 7 балл- Туул, Сэлбэ голын хөвөөгөөр 9 балл- Бусад хэсгээр 8 балл байдагГазар хөдлөлтийн идэвхижил нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа

бөгөөд УБ хотод жилд ... удаа газрын чичирхийлэл болдог.

Page 8: Real Estate For Web

ХӨРСНИЙ УСНЫ НЭВЧИЛТ

2008 оны өвөл төрийн ордон болон улсын төв архивын подвалиуд хөрсний усанд автаж байсан. Зуны улиралд ч зарим орон сууцны барилгуудад энэ асуудал нүүрлэж байна.

Уг асуудал нь барилгын дулаан хадгалалтыг бууруулж, суурийн бат бөх чанарыг алдагдуулдаг. Тиймээс та ҮХХ худалдаж авахдаа баригдсан газрын хөрсний усны түвшин, түүнээс хамгаалсан байдлыг анхаарах нь зүйтэй.

Page 9: Real Estate For Web

ҮЕР

2009 оны 8 дугаар сард их хэмжээний үер болж олон байшин барилга усанд автаж байсан. Үерийн аюул нь цаг зуурийн хэрэг биш бөгөөд ҮХХ-ийн чанарыг алдуулах болон бусад сөрөг үр дүнг араасаа дагуулдаг.

Page 10: Real Estate For Web

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖ

Байршлын эмх замбараагүй байдал, зам харилцааны дутмагшил, тодорхойгүй хаягжуулалтаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан гал түймэр, гэмт халдлага болон оршин суугчдад учирсан эрүүл мэндийн асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх боломж хаагдаж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал газар авч байна.

Тиймээс та үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүс нутгийн онцгой байдлын алба, цагдаагийн болон эмнэлгийн яаралтай тусламжууд хурдан хугацаанд хүрэх боломжтой байршил, орчныг сонгох нь чухал.

Page 11: Real Estate For Web

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хүний амьдралд зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны байгууллагууд төвлөрсөн байршилд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь таны цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой.

Зарим хүмүүс тав тухаа хангах зорилгоор олны хөлөөс зайдуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсэх нь бий. Энэ нь ч огт буруу зүйл биш. Гэхдээ дээр өгүүлсэн асуудлуудыг харгалзаж үзэх шаардлагатай.

Page 12: Real Estate For Web

ЧАНАР

• Үндсэн хийц• Барилгын материалын сонголт• Технологийн дагуух гүйцэтгэл буюу хяналт

Page 13: Real Estate For Web

ҮНДСЭН ХИЙЦ

Олон хүн үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа нүдэнд ил харагдах зүйлсийг гол болгодог. Харин тэдгээрийг ямар ч тохиолдолд засч сольж болдог.

Харин хамгийн чухал зүйл нь барилгын үл хөдлөх элементийн байршил, харьцаа, бат бөх байдал юм.

Page 14: Real Estate For Web

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОНГОЛТ

Технологийн шийдлийг гагцхүү тэр нь хамгийн сайн гэж хэлэх аргагүй юм. Тиймээс дээр дурдсан болон сантехник, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, европт гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэгт тооцогдох хаалга, дулаан хадгалах, гэрэл нэвтрүүлэх үүрэг бүхий цонх чухал. Түүнчлэн тухайн материалууд фирм хамаарахгүйгээр цаг агаарын ямар нөхцөлд зориулсан стандартаар үйлдвэрлэсэн нь чухал юм.

Page 15: Real Estate For Web

ТЕХНОЛОГИЙН ДАГУУХ ГҮЙЦЭТГЭЛ БУЮУ ХЯНАЛТ

Аливаа барилгын материалыг технологийн дагуу суурьлуулах нь чанартай материал ашиглахаас дутуугүй чухал. Тиймээс та худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийн материалаас гадна хийцийг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнийг мэдэхэд танд барилгын инженер болон хяналтын инженерүүд тусална.

Page 16: Real Estate For Web

ИРЭЭДҮЙН ҮНЭЛГЭЭ

ҮХХ худалдан авах нь нөгөө талаас хөрөнгөө хамгаалж буй хэрэг юм. ҮХХ-ийн ирээдүйн үнэлгээнд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь байршил, тухайн бүс нутаг, орчны ирээдүйн төлөвлөлт юм. Гэсэн хэдий ч энэ талаар дүгнэлт хийхийн тулд мэргэжлийн хүмүүст хандах нь хэрэгтэй. Худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийнхөө ирээдүйн үнэлгээг тогтооход тань бид танд туслахад бэлэн байна.

Page 17: Real Estate For Web

ТӨГСГӨЛД НЬ...

Манай компани ҮХХ-ийн зах зээлийн бүх оролцогчдод баталгаатай эх сурвалж, бодит мэдээлэлд үндэслэсэн мэргэжлийн зөвлөгөө өгдөг.Мөн таны худалдах, худалдан авах гэж буй ҮХХ-ийг мэргэжлийн судалгааны үр дүнд бий болсон стандарттай харьцуулж зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө.Танд амжилт хүсье.