OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь...

208
OUTSIDE COVER

Transcript of OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь...

Page 1: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

OUTSIDE COVER

Page 2: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

INSIDE page

Page 3: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Inside cover

Page 4: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Breaking Intimidation (Mongolian) by John Bevere© 2015 Messenger Internationalwww.MessengerInternational.org

This book is a gift from Messenger International, the Ministry of John and Lisa Bevere.

Additional resources in Mongolian by John & Lisa Bevere are available for free download at: www.CloudLibrary.org

To contact the author: [email protected]

АЙДСЫГ ЯЛАХУЙЖон Бивэр

© 2015 Мессенжер Интернэйншл www.MessengerInternational.org

Энэхүү номыг Христэч удирдагч нарт ҮНЭГҮЙ ТАРААХ зорилгоор хэвлэсэн бөгөөд худалдан борлуулахыг хориглоно. Номын зохиогч Жон Бивэр Монгол чуулганд бэлэг болгов.

Монгол хэл дээрх бусад материалыг www.CloudLibrary.org/mn цахим хуудаснаас үнэгүй татаж авах боломжтой.

Зохиогчтой холбогдох имэйл: [email protected]

Библийн ишлэл: Ариун Библи© 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 Монголын Библийн Орчуулгын Хороо© 2004, Ариун Бичээс Библийн нийгэмлэг

Page 5: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье…

Эзэний дараа орох миний хонгор найз гэргий Лизадаа баярлалаа. Чамтай гэрлэх завшаан хайрласан Эзэндээ яаж талархахаа ч

мэдэхгүй нь. Энэ номыг хянан засварлах ажилд өөрийгөө бүрэн зориулсанд үнэхээр баярлалаа. Чамдаа хайртай шүү.

Хөвгүүддээ… Миний ууган хүү Аддисон! Хүүгийн минь өр зөөлөн сэтгэл

аавынх нь зүрхийг хайлуулдаг. Чи нээрээ л нэр шигээ “итгэмжтэй” хүү шүү. Миний удаах хүү Аустин! Миний хүүгийн бусдын төлөө гэх зүрх сэтгэл аавыг нь дандаа

баясгадаг. Аавын хүү Александр, чи бол байгаа газраа баяр хөөр цалгиадаг хүү. Харин отгон хүү Арден минь, чи бол аав,

ээж, ах нарынхаа аз жаргал шүү.

Аав ээж хоёртоо баярлалаа. Та хоёр хүүдээ бурханлаг аав, ээж хоёр байсанд баярлалаа. Надад сайхан аав, ээжийг заяасан

Бурхандаа баярлалаа. Хайртай шүү та хоёртоо.

Messenger International байгууллагынхаа бүх ажилтан, албан хаагчдын итгэмжтэй байдал, тус дэмд талархаж байна.

Хүний төлөө үнэн голоосоо баярлаж чаддаг анд найз Жон Мэйсондоо талархъя.

Өнөөдрийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, чаддаг мэддэг бүхнээрээ дэмжсээр ирсэн Карисма байгууллагынхаа хамт олонд баярлалаа. Та нар бүгдээрээ үйлчлэлийн маань

онцгой түнш бөгөөд нөхөд билээ.

Тэгээд мэдээж хэзээ ч биднийг хөсөрдүүлдэггүй хайрынх нь төлөө тэнгэрлэг Аавдаа баярлалаа. Хайр, нигүүлсэл, үнэнийх нь төлөө Эзэн Есүстээ баярлалаа. Энэ ажлыг эхнээс нь дуустал итгэмжтэй

удирдсан Ариун Сүнсдээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Page 6: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Зохиогчийн үг

Энэ номыг бичиж байхад Эзэн надад ийн эш үзүүлэв:

Эцсийн энэ өдрүүдэд Миний их цэрэгт дуудагдсан хүмүүс дунд айдас сүрдүүлэгт хүлэгдсэн нь олон байна.

Тэд Бурханд ч, хүнд ч цэвэр зүрх сэтгэлээр ханддаг боловч, настай Гидеон шиг

хүнээс айх айдаст олзлогдож (Шүүгч 6-8), Тэдэнд өгсөн Миний бэлэг авъяас бөхжээ.

Гэхдээ Би тэдний айдсыг тасар татаж, тэднийг зуу зуугаар нь чөлөөлөхийн тулд

энэ номын үг үсэг бүрийг тослоно.

Тэд өндийж босоод, Намайг ямар ч айдасгүйгээр дагана. Тэд Миний эрэмгий зоригт дайчид болж,

Бурханыхаа хүч чадлаар аугаа ялалт байгуулна.

Page 7: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

АгуулгА

Өмнөх үг …......................................................................... 9Эхлэл …............................................................................. 11

I. Сүнслэг байр сууриа байгуулахуй

1. Эрх мэдэл дотроо алх ….............................................. 17 2. Сүнслэг байр суурь хийгээд эрх мэдэл ….................. 273. Эсрэг хоёр туйл …........................................................ 374. Бэлэг авъяас ….............................................................. 47

II. Айдсыг үндсээр нь илчлэхүй

5. Ажиллагаагүй бэлэг …................................................. 616. Айж сүрдсэн хүн амьд хөшөө болдог ........................ 737. Сүрдүүлэгч сүнс …....................................................... 85

III. Айдсыг ялахуй

8. Бэлгээ сэрээ ….............................................................. 999. Сүрдүүлгийн үндэс …................................................ 11310. Хүсэл хангалтгүй …................................................. 12511. Бурханаас айх уу, хүнээс айх уу ….......................... 14112. Үйлдэл үү эсвэл мэдрэмж үү? …............................. 15713. Биеэ хянан захирахын сүнс …................................. 16914. Явсаар бай …............................................................. 185

Эпилоги …....................................................................... 201

Page 8: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 9: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

9

ӨмнӨх үг

Жон Бивэр шиг хүнтэй танилцаж, энэ олон жил хамтран зүтгэх төдийгүй нөхөрлөсөөр ирсэн маань Бурханаас заяасан онцгой хайр хишиг билээ. Бурхан Өөрийнхөө хүмүүст ялалт, итгэл найдварынхаа үгийг хүргэхийн тулд Жоныг тослосон гэдэгт би итгэдэг.

Энэ ном Христийн биед нүдээ ч, цагаа ч олжээ. Уг нь Бурхан үгээ дэлхийд хүргэхийн тулд биднийг бэлэг авъяасаараа хуягласан байлтай. Гэтэл бид үүнийг нь хэрэглэх нь байтугай, Христээс олгосон онц бөгөөд бүрэн эрхт эрх мэдлийг маань довтлох том жижиг - янз бүрийн дайралтаас болж гэдрэг ухарсаар байна.

Сатан нөхцөл байдлыг хурууныхаа үзүүрээр эргүүлж, хүмүүсийг бэлгээ хэрэглэх чадваргүй болгохын тулд бүхий л ур ухаанаа сүвэгчилдэг. Айсан боловч, адагтаа ялсан олон итгэгчийн талаар Библи өгүүлдэг. Жишээлбэл: Иошуа, Гидеон, Нехемиа, Давид байна.

Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй.— Исаиа 54:17

Энэ номоор болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан итгэгч хүн бүр айдсыг тасар татаж, ялалтад хүрнэ. Бурхан Эзэн маань айдсын өөдөөс архирч чаддаг, ухрахыг мэддэггүй их цэргийг босгох болтугай!

— Жон Мэйсон An Enemy Called Average, Let go of Whatever Makes You Stop and

Words of Promise номын зохиолч

Page 10: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 11: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

11

ЭхлЭл

Итгэгчид айдаггүй л гэж битгий хэлээрэй. Маш олон итгэгч айдастай амь тэмцэн зөрчилддөг. Гэхдээ уг үндэстэй нь биш, үр дагавартай нь л ноцолдоод байдаг.

Үнэн тансаг эд хогшилтой нэгэн байшин байжээ. Хачирхалтай нь тэр байшин дээвэргүй юмсанж. Аадар асгахад, байшин усанд автаж, хамаг байдаг нь сүйдэв. Борооны дараа гэрийн эзэн эвдэрч хэмхэрч, бохирдсон тавилга, шал, хивсээ зайлуулж, янзлах гэж хэдэн өдөр болсон ч, эцэстээ байшингаа урьдын адил сайхан болгож чаджээ.

Гэтэл ажил дуусахын даваан дээр өөр нэгэн шуурга дэгдэж, нөгөө сайхан байшинг чинь дахиад л сүйд хийв. Урам хугарсан гэрийн эзэн дахиад л залхаж, туйлдмаар засварын ажлаа эхлэв. Бороо дахин цутгаж, бүгдийг сүйтгэх нь гагцхүү цаг хугацааны л асуудал юм. Ингэсээр эцэстээ гэрийн эзэн хамаг хөрөнгө, хүчээ барж, ажлаа зогсоогоод, хувь тавилтайгаа эвлэрчээ.

Ямар эргүү амьтан бэ! Зүгээр л дээврээ засчихгүй гэмээр байна уу? Гэхдээ итгэгчид бид айдастай яг ингэж тулалддаг. Бид цөхрөл, урамгүй байдал, эргэлзээ, найдвар тасрах зэрэг айдсын үр нөлөөг л янзлах гэж зүдрээд байдгаас биш, айдсын хүчийг тасар татаж чаддаггүй!

Зарим нь бүр айдастайгаа бараг л яаж харилцан эвтэй найртай оршиход суралцахаар янз бүрийн сэтгэл зүйч, зөвлөгч нарт хүртэл ханддаг бол, нөгөө хэсэг нь эрх чөлөө гэдэгт найдахаас айж, айдастай амьдрах гэрээнд гарын үсгээ зурчихсан явдаг. Эдгээр нь яг л онгорхой дээвэртэй, илжирсэн тавилгатай байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан тэд усанд автсан байшингаа тэр чигээр нь хаячихна.

Page 12: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

12

Энэ ном танд айдас сүрдүүлэгтэй хэрхэн зэрэгцэн оршихийг заахгүй. Энэ ном танд айдас сүрдүүлгээс чөлөөлөх Бурханы арга замыг заана. Тэр цагт л та Бурханы дуудлагыг биелүүлнэ.

Миний бие энэ номыг бичих гэж, Бурханаас заавар удирдамж гуйн, олон цагийг компьютерийнхаа ард өнгөрөөсөн сөн. Нэгэн өглөө ажиллаж байтал Эзэний оршихуй өрөөнд залран буув. Би компьютерийнхаа араас босоод, алхлан залбирлаа. Залбирч байтал Эзэний Сүнс над дээр буун ирж эш үзүүлэхэд, амнаас минь ийм үг гарав:

Хүү минь, Эцсийн энэ өдрүүдэд Миний их цэрэгт дуудагдсан хүмүүс дунд айдас сүрдүүлэгт хүлэгдсэн нь олон байна. Тэд Бурханд ч, хүнд ч цэвэр зүрх сэтгэлээр ханддаг боловч, настай Гидеон шиг хүнээс айх айдаст олзлогдож (Шүүгч 6-8), тэдэнд өгсөн Миний бэлэг авъяас бөхжээ. Гэхдээ Би тэдний айдсыг тасар татаж, тэднийг зуу зуугаар нь чөлөөлөхийн тулд энэ номын үг үсэг бүрийг тослоно.

Тэд өндийж босоод, Намайг ямар ч айдасгүйгээр дагана. Тэд Миний эрэмгий зоригт дайчид болж, Бурханыхаа хүч чадлаар аугаа ялалт байгуулна.

Энэ бол зүгээр нэг онолын хичээл биш юм. Би өөрөө ч маш олон жил айдсын хүлээстэй явсан. Гэхдээ асуудлынхаа уг үндсийг мэдэхгүй явах шиг хэцүү юм байхгүй. Харин Бурхан энэ муу ёрын дайсныг илчилсэн юм. Түүнээс хойш Бурхан даян дэлхийн итгэгчдийг чөлөөлөхийн тулд энэ үгийг хэрэглэсээр байна.

Нэгэн удирдагч “Энэ үг Америк пастор бүрийн гарт байх ёстой!” хэмээн дуу алдаж билээ. Гэхдээ энэ нь пасторуудад төдийгүй, чуулганы хүн бүрт хүрэх ёстой үг юм. Таны гарт байгаа нь ч тохиолдол биш гэдэгт би итгэлтэй байна. Та

Page 13: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

13

өөрөө чөлөөлөгдсөн бол, хэрэгтэй хүмүүст нь хүргэ. Хүн хуваалцсанаараа өөрөө л бэхэждэг.

Аялалаа эхлүүлэхээс тань өмнө би таны төлөө залбирмаар байна. Зүрх сэтгэлээ нээн, Бурханы өмнө очоод ийн залбирна уу:

Аав аа, энэ номыг унших үед Ариун Сүнсээрээ Үгээ илчлэхийг Эзэн Есүс Христийн нэрээр гуйж байна. Миний амьдралд нуугдаж байгаа бүхий л айдас, сул талыг уг үндсээр нь илчилж, зайлуулаач. Би Эзэн Есүсийн өмнө зоригтой ойртож очмоор байна. Амень.

Page 14: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 15: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

I

СүнСлЭг БАЙР СууРИА БАЙгуулАхуЙ

Page 16: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Бурханаас өгөгдсөн эрх мэдэл дотроо алх.

Үгүй аваас өөр нэгэн эрх мэдлийг тань булааж аваад, таны эсрэг хэрэглэнэ.

Page 17: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

17

1-р бүлэг

ЭРх мЭдЭл дотРоо Алх

Эзэн биднийг Өөрийнх нь дуудлагыг биелүүлэх чадалтай болгохын тулд нөхцөл байдлыг хийгээд хүмүүсийг ашигладаг болохыг би Эзэнд үйлчлэх тусмаа ухаарсан

юм. 1983 онд миний бие маш том чуулганд бүтэн цагаар

үйлчлэхийн тулд инженерийнхээ ажлыг орхисон юм. Тэнд би пастортаа болон гэргийд нь туслахаас гадна гадна, дотны зочин үйлчлэгч нарыг тосч авах, ойр зуур туслах зэрэг Бурханы ажлыг хийхэд нь чадах чинээгээрээ туслах үүрэгтэй байлаа. Дөрвөн жилийн дараа Бурхан намайг өөр нэг том чуулганы залуусын чуулганы пастораар томилов.

Явахаас хоёр долоо хоногийн өмнө нэгэн хамтран зүтгэгч маань миний гэргийгээр надад Бурханы үгийг дайжээ. Түүнээс хойш хүнд бэрх цагт тэр үг миний цэц ухаан, хүч чадлын хамгаалтын дохио болсон билээ. Тэр үг Бурханы бүх үгийн адил, зүрхний маань жолоо, бүрхэг нөхцөл байдалд бат зогсох суурь минь болсон билээ.

Тэр хүн миний гэргийд: “Хэрэв Жон Бурханаас өгөгдсөн эрх мэдэл дотроо явахгүй бол, эрх мэдлийг нь өөр хүн булааж аваад, түүний эсрэг хэрэглэнэ” гэж хэлсэн юм. Би энэ үгийг тэр даруй л Бурханы цэц ухаан хэмээн хүлээж авсан боловч, хэрэгжүүлэх ухаанаа олон жилийн дараа л ойлгосон юм.

Page 18: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

18

Амьдрал өөрчилсөн үйл явдал

1990 оны эхэнд Эзэн миний амьдралд зориулсан дуудлагаа баталгаажуулан: “Жон, одооноос эхлэн чи аялж үйлчлэх болно” хэмээн айлдав. Тэгээд аян замд гараад удаа ч үгүй байтал, олон жилийн өмнө Бурханы айлдсан мөнөөх зааврыг тайлсан нэгэн үйл явдал тохиолдсон юм.

Бид гурав дахь өдрийн үдэш бүр чуулган дээрээ цуглаан хийдэг болов. Энэ цуглаан маань Бүтэн сайн хүртэл өдөр бүр болно. Тэнд Бурханы Сүнс маш хүчтэй элин хальж, хүчирхэг чөлөөлөлт, эдгэрэл, аврал өрнөж байв. Цуглаан хийх бүрт Бурханы оршихуй урьд урьдаасаа улам хүчтэй айлчилж байлаа.

Эхний долоо хоногт Нью-Эйж хөдөлгөөнд явдаг нэгэн эмэгтэй гайхамшигтайгаар чөлөөлөгдсөн нь цааш цаашдын цуглаанд гал тавив. Долоо хоногийн дараа гэхэд 140 километрийн холоос ч хүмүүс ирдэг болов.

Пастор маань “Бид энэ цуглаанаа зогсоож болохгүй. Бурхан бидэнд илүү том зүйл бэлдсэн болтой” гэлээ. Би ч санал нийлсэн бөгөөд бид нийт 21 удаагийн цуглаан хийв. Бурханы Үг түргэн урсгалтай горхи шиг гүйж, Сүнсний бэлэг цуглаан бүрт үзэгдэж байлаа.

Хоёр дахь долоо хоногийн нэгэн цуглаан дээр би номлож байгаад, эргэж хартал хөгжимчид, дуучидтай нүүр тулав (тайзан дээр 25 орчим хүн сууж байлаа). Тэр үед би “Энэ тайзан дээр нүгэл байна. Хэрэв та нар гэмшихгүй бол, Бурхан илчилнэ” хэмээн тунхаглаатахав.

Өөрийгөө ингэж хэлэхийг дуулаад би: “Хөөх, энэ чинь хаанаас гарсан үг вэ?” хэмээн зог тусав. Заримдаа Бурханы оршихуй үлэмж хүчтэй үед хүн амнаас гарсан үгээ хэлсэн хойноо л сонсох үе байдгийг би өдий хүртэл номлосон хүнийхээ хувьд мэднэ. Энэ нь тэнгэрлэг онгодоор төрсөн, зөгнөл үг юм.

Би хэлсэн зүйлдээ хэсэг эргэлзсэнээ, энэ нь Бурханаас гэдгийг мэдэж байсан учраас тэр даруй цааш хөдлөв. Учир нь би

Page 19: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

19

ийм үг хэлэх ямар ч төлөвлөөгүй байв. Миний дээр номлолын хүчирхэг тосолгоо байв.

Цуглаанд ирэх хүний тоо өссөөр байлаа. Гурав дахь долоо хоногийн дундуур би зүг зүг эргэлдэн номлож байхдаа, дахиад л тайзан дээр сууж буй хүмүүс рүү заагаад, Ариун Сүнсний тосолгоогоор дамжуулан: “Энэ тайзан дээр нүгэл байна. Хэрэв та гэмшихгүй бол, Бурхан илчилж, та зайлуулагдана!” гэж хэлэв. Миний доторх эрх мэдэл, баталгаа улам зузаарч байгааг би мэдрэв. Энэ удаа би эргэлзсэнгүй. Учир нь Эзэн Өөрийн Өргөөгөө нүглээс цэвэрлэж буйг мэдэж байлаа.

Шүү эсвэл шүүгд

Амьдралд маань нүгэл шургалбал, Ариун Сүнс биднийг зэмлэж, зааварчилдаг. Харин сонсохгүй, том толгойлоод байвал яваандаа бид хөрч, мэдрэмжгүй болсоор, сүүлдээ зүрх маань Бурханыг мэдрэхээ болино.

Тэр үед Бурхан биднийг болон бидний эргэн тойрны хүмүүсийг хамгаалж, гэм бурууг зайлуулахын тулд хэн нэг хүнийг илгээдэг. Бурхан биднийг ичгүүрт оруулахын тулд биш, харин сэрэмжлүүлж, анхааруулахын тулд үүнийг хийдэг. Тэгээд ч сонсохгүй бол, шүүлт бууна. “Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан. Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм” (I Коринт 11:31-32).

Бурхан биднийг шийтгэлээс хэлтрүүлэхийн тулд гэмших цаг хугацаа олгон, нэг хэсэг нүглийг маань үл хэрэгсдэг. Үнэндээ Бурхан биднийг хожим дэлхийтэй хамт яллахгүйн тулд л шийтгэдэг юм. Тэнэмэл хүү гахайн хороонд байхдаа л ухаан орсон. Нүглээ хийсээр байгаад хожмын нэг өдөр Эзэнээр “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл!” (Матай 7:23) гэж хэлүүлж байснаас, гахайн хороонд ухаан орсон нь дээр буюу.

Page 20: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

20

Бид гэмшихгүй бол зовно. Харин Бурхан үүнийг хүсдэггүй. Энэ талаар Паул ингэж хэлжээ: “Үүнээс болж та нарын дунд мөхөс, өвчтэй хүн олон байгаа бөгөөд мөн цөөнгүй хүн нойрсож байна” (I Коринт 11:30). Нүгэл эцэстээ хүнийг сүнсний бөгөөд махан биеийн үхэлд хүргэдэг. Тэр өдөр Бурхан тайзан дээр сууж байсан нэг хүнийг ухааруулахын тулд зэмлэснийг би мэдсэн ч, харин “хэргийн эзэн” хэн болохыг мэдсэнгүй.

гүн айдас дайрав

Маргааш орой нь пастор бид хоёр оройн цуглаандаа бэлтгэн, өрөөнд нь сууж байтал нэгэн ахлах орж ирээд, хөгжмийн багийнхан унжгар, гутруу уур амьсгалтай байгааг дуулгав. Пастор тэднийг олон цуглаандаа түүртэж, ядарчээ гэж бодсон тул: “Тэр мэдрэмж зэдрэмжээ хойш тавь. Зүгээр л гараад Бурханыг магт гэж хэл” гэлээ.

Би ахлах руу хараад: “Байзаарай. Юу болоов?” гэж асуув. Ахлах “Юу л даа, тэд таныг арай л хатуурхаж байна, асуудлыг

нийтийн өмнө биш, хувьчлан хэлэх хэрэгтэй гэнэ” гэлээ. Энэ нь гэнэт л өрнөсөн, тун эгзэгтэй яриа байлаа. Тэд

үйлчилж, хамгаалахын төлөө Бурханаас надад өгсөн эрх мэдэлд минь асуудал тавьжээ. Тэр цуглаанд өрнөж буй үйл явдалд дайсан дургүйцэж, таслан зогсоохыг хүсчээ.

Хэдийгээр тухайн үед би өөрөө мэдээгүй ч, надад сонголт байв. Би хөгжмийн үйлчлэгч нарт хэлсэн үгээсээ буцаж, айдаст бууж өгч болох байв. Эсвэл эрх мэдлээрээ хуяглаад, Бурханы айлдсан үг дээр бат зогсож, айдсын хүчийг тасар татаж болох байв.

Гэнэт миний тархинд: “Жон, тэр хүмүүсийг ичээж яах нь вэ дээ? Номлож байгаа хүн чинь урагшаа хардаг болохоос биш, хойшоо харж, хуруу гараараа заадаггүй шүү дээ. Одоо тайзан дээрх тэр нүгэлтэн хэн болохыг таах гэж бүх хүн тархиа гашилгаад завгүй байгаа. Гэтэл хэн ч биш байвал яах уу? Хүмүүс үүнд итгэхгүй. Тэгээд гэмгүй хөгжимчид зовно. Чуулган

Page 21: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

21

бүдэрнэ. Энэ чуулганд болсон хамаг сайн сайхан зүйлийг би баллачихав уу? Тийм бол миний нэр хүнд навс унана. Гэтэл би аялалаа дөнгөж эхлээд байдаг!” гэсэн бодол харвав.

Энэ бодол намайг шаналгаж байлаа. “Би яана аа?” гэсэн ганц бодлыг тойрон айдас хуралдав. Айдас ингэж л хүний төвлөрлийг алдуулдаг. Учир нь айж сүрдэхийн үндэс нь айдас бөгөөд айдас хүмүүсийг өөр дээрээ төвлөрөхөд хүргэдэг. “Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна” (I Иохан 4:18).

Пастор юм хэлсэнгүй. Пастор, ахлах бид гурав гар барин, тэр цуглаанд Бурханы хүсэл биелэгдэхийн төлөө залбирлаа. Тэгээд бид сүүлийн гурван долоо хоногийн турш орой бүр хийсэн шигээ тайзан дээр гарлаа. Магтаал хүндэтгэлийн үеэр Бурханы үг миний зүрхийг дүүргэхгүй байгааг би мэдрэв. Би зүг чигээ алдсан боловч, “Бурхан итгэмжтэй. Би тайзан дээр гарахдаа хэлэх үгтэй, хийх үйлстэй байх болно” хэмээн бодсоор байлаа.

Магтаал хүндэтгэл дуусч, пастор зарлалаа хэлсэн ч, миний зүрх урьдын адил хоосон байлаа. Би “Намайг босч зогсоход, Бурхан надад удирдамж өгөх л болно” гэж бодлоо. Надад угаасаа ямар ч номлолын тэмдэглэл, цаас байсангүй. Би зүгээр л Ариун Сүнсний онгодоор л номлож байлаа.

Тэгтэл пастор намайг танилцуулж, би тайзан дээр гарлаа. Надад ямар ч чиглүүлэг байхгүй учраас би “Хамтдаа залбиръя” гэж хэллээ. Гэхдээ надад ямар ч чиглүүлэг ирэхгүй л байлаа. Би нилээд хэдэн минут залбирлаа. Ядаж байхад залбирал маань ямар ч амьгүй байв. Яг л амнаас минь гарсан үгс хөлд минь унаад байх шиг. “Би одоо яана аа?” гэж бодогдлоо. Тэгээд Дуулал номоос өмнө номлож байсан хичээлээ номлохоор шийдэв.

Номлох үед надад ямар ч амь, тосолгоо байсангүй. Би бодол, үгээ эвлүүлэх гэж зүдэрч байв. Бурхан намайг орхичихсон юм шиг л байв. “Би яах гэж үүнийг хэлчихэв ээ? Эсвэл Би юу хэлэх гэж байлаа?” гэсэн бодол орж гарч байлаа. Намайг Ариун Сүнс биш, эргэлзээ хөтлөж байв. Гэхдээ би өөрийгөө “Бурхан орж

Page 22: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

22

ирээд л, намайг энэ аймшгаас аварна” хэмээн тайвшруулж байлаа. Гэтэл байдал шал дордов. Би гучин таван минутын дараа номлолоо дуусгасан юм.

Хамаг бие бэмбэгнэсээр суудалдаа очоод: “Бурхан минь, Та яагаад ирсэнгүй вэ? Бүх цуглаан гайхамшигтай, хүчирхэг байсан. Гэтэл өнөөдөр ямар ч амь алга. Хэрэв би хүмүүсийн оронд байсан бол, энэ цуглаанд дахиж хэзээ ч ирэхгүй. Үнэндээ би дахиж номлохыг ч хүсэхгүй байна” гэж хэллээ. Тэр шөнө би орондоо яг л богцтой элс залгичихсан юм шиг оров.

Маргааш өглөө нь сэртэл мөнөөх богцтой элс маань шуудай элс болчихсон байлаа. Дотор минь дэндүү хүнд байсан учраас би орноосоо босохыг ч хүссэнгүй. Баяр хөөр надаас дайжжээ. Би залбираад мөнөөхөө л дахиж асуув: “Бурхан минь, Та яагаад ирсэнгүй вэ?”

Нам. “Би нүгэл хийв үү? Би Таныг гомдоогоо юу?” Бас л нам. Би цаг гаруй залбирсан боловч, минут бүрийг

зүдрэн өнгөрөөж байлаа.Би магтаалын дуу тавиад, дагаж дуулав. Тэгээд Бурхан

дарамтын сүнсний оронд магтаалын хувцас өмсгөсөн. Би үүнээс салах ёстой гэж учирлан бодлоо. Гэтэл гучин минутын турш ямар ч амьгүй, зүгээр л гэнгэнэв. Надад улам хэцүү болов. “Би яасын бэ? Та яагаад надад хариулахгүй байгаа юм бэ?”

Өдрийн хоолны дараа би хажуугийн талбай руу явав. “Диаволыг л хүлье. Тэгвэл бүх зүйл шийдэгдэнэ” гэж бодсон боловч, диаволыг хүлэх гэж байгаа хүн маань өөрөө л битүү хүлээстэй байлаа. Би гурван цаг гаруй залбирч, диавол руу бархирсаар сүүлдээ хоолой маань ч таг болов. Оройн цуглаандаа бэлтгэх хэрэгтэй байсан учраас би буцлаа. Тэгээд “Ийм их залбирч, тулалдсан юм чинь өнөө орой Бурхан цөм цохин орж ирээд, баллаж өгнө дөө. Жон, чи итгэлээр явах ёстой” хэмээн өөрийгөө тайтгаруулав.

Магтлаа, хүндэтгэлээ, зарлал хэллээ, өргөл авлаа. Гэвч өнгөрсөн оройн хов хоосон атлаа хүв хүнд мэдрэмж надаас

Page 23: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

23

арилсангүй. “За зүгээр ээ, тайзан дээр гарах үед л Бурхан ажлаа хийнэ” хэмээн би өөрийгөө тайтгаруулсаар байв. Намайг танилцууллаа - дахиад л хоосон. Би удирдамжийн төлөө залбирлаа - дахиад л нам.

Эргэлзээ самууралд автсаар би өмнө нь номлож байсан бас нэг номлолоо хэлэв. Амь, зүг чиг, тосолгоо - ер нь юу ч байсангүй. Таван минут ээрч муурсаны дараа би “Найзууд аа, бид залбирах ёстой. Энд нэг л зүйл болж өгөхгүй байна!” гэж хэллээ. Цуглаан тэр даяараа босоод, улалзан залбирав.

Айдас илчлэгдэв

Гэнэт бүхэл бүтэн хорин дөрвөн цагийн дараа анх удаа Бурхан надтай ярихыг би сонсов: “Жон, чи ард чинь тайзан дээр зогсож байгаа хүмүүсээс айсан. Чи эрх мэдлээсээ хальтирсан учраас чиний доторх Бурханы бэлэг унтарчээ.”

Энэ зөөлөн зэмлэлээр сүнсэнд минь гэрэл цацран тусав. Хүмүүс дахин таван минут залбирахад, Бурханы Сүнс намайг Библиэр дагуулж, эрчүүд, эмэгтэйчүүд айснаасаа болж, Бурханаас өгөгдсөн бэлгээ бөхөөсөн хэд хэдэн жишээг үзүүлж амжив. Тэд эрх мэдлээ алдаж, Сүнс доторх үр нөлөөгөө алдсаныг би харав. Тэгтэл Сүнс намайг сүүлийн хэдэн жилийн амьдралаар маань дагуулж, би ч бас яг тэдэнтэй адил зүйл үйлдсэнийг үзүүлэв.

Би тэр даруй залбирлаараа айдас сүрдүүлгийг тасар татаж гарлаа. Энэ номын эхлэл хэсэгт ийм залбирлын жишээ бий. Дараа нь би далан таван минутын турш Бурханы надад өгсөн Бичээсээс яг л шатаж байгаа хүн шиг номлов. Номлолын дараа чуулганы гуравны хоёр нь айдсаас чөлөөлөгдөхийн төлөө залбируулахаар урагш гарч ирэв. Тэр маш хүчирхэг цуглаан байлаа.

Долоо хоногийн дараа Бурхан тайзан дээрх нүглийг илчилж эхлэв. Аргил гитарчин нь цуглааны дараа цэнгээний газраар хэсч архиддаг бас дуучдын нэг нь чуулганы насанд хүрээгүй

Page 24: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

24

охинтой унтдаг байв. Тэр хоёр хоёулаа үйлчлэлээсээ хусагдаж, аргил гитарчин нь чуулганаа хаяад явсан бол, дуучин нь гэмшин, Эзэнтэй цоо шинэ харилцаа байгуулсан юм.

Удалгүй магтаалын удирдагч хэсэг нөхөдтэй нийлэн чуулганыг хагалан бутаргаж, чуулганы дөрөвний нэгийг дагуулаад яваад өгөв. Гэтэл магтаалын удирдагч нь завхайрдаг байсан бөгөөд жилийн дараа нөхрөөсөө салж, өөр эртэй амьдрах болсон нь ил болжээ. Чуулганыг хагалан бутаргах ажлыг гардан хийсэн гэр бүлүүдээс зөвхөн нэг нь л салаагүй үлдсэн юм.

Намайг хатуурхлаа барьлаа хэмээн гомдоллож байсан хүмүүс ийм л зүйл үйлджээ. Бурхан тэдэнд анхааруулсан. Тэд өрвөлзөхийн оронд анхааруулгыг зүрхэндээ хүлээж авсан сан бол…?

Би тэр цуглааныг хоёр ч удаа эргэхдээ урьд хожид байгаагүй эв нэгдэлтэй, хүчирхэг болсоныг үзэв. Пастор нь: “Бурхан Өөрөө манай чуулганыг цэвэрлэсэн. Тиймээс бид хүчирхэг болсон. Манай магтаал хүндэтгэл хэзээ ч ийм чөлөөтэй байгаагүй!” гэж хэлсэн юм. Түүнчлэн өмнө нь байнга тулгардаг байсан зөрчил, тэмцэл ч арилсан гэнэ. Бурхан ямар сайн бэ!

Тэр оройн цуглаан дээр тавхан минутын залбирлын үеэр Бурханы илчилсэн ухаарал нь таны одоо уншиж буй том ном болчихоод байна. Бурхан энэ номлолоо надаар дамжуулан даян дэлхийд номлуулсаар байна. Үүний үр дүнд үй олон эрэгтэй, эмэгтэй хүн айдсын боолчлолоос нэг мөр чөлөөлөгдсөн билээ.

Бүгдэд хандах үг

Хэдийгээр энэ үгийг би ид үйлчлэл дундаа самгардан, Бурханыг дуудах үедээ хүлээж авсан ч, энэ нь дан ганц индрийн ард зогсдог хүмүүст зориулсан үг гэж бодохгүй байна. Маш олон итгэгч хүмүүс айдастай зөрчилддөг. Үнэндээ тэд айдастай зөрчилдөж буйгаа өөрсдөө ч мэддэггүй. Сатаны олон зэвсэг дундаас айдас нь зүсээ хувиргасан, аминд хүрдэг зэвсэг юм. Бид үүний уг үндсийг нь мэдэхгүйгээр, сэтгэл санааны хямрал,

Page 25: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

25

итгэлгүй байдал, эргэлзээ зэрэг үр нөлөөг нь л мэдрээд байдаг. Хэрэв би тэр цуглаанд айж сүрдсэнээ тэр даруй ухаарсан бол, хоёр орой зовохгүй байлаа. Гэхдээ миний Бурхан надад энэ бүхнийг зааж өгсөн учраас би Түүнд хязгааргүй талархана.

Бид цөхрөхдөө, айдсын уг үндэстэй биш, үр дагавартай нь үзэлцээд байдаг. Тиймээс зөрчил тэмцэл нэг хэсэгтээ татарч болох ч, хэзээ ч төгсдөггүй. Та модны хамаг жимсийг хурааж болно. Гэхдээ үндэс нь байсаар байгаа цагт, үр жимс нь сагсайх л болно. Үр дагаварын эцэс төгсгөлгүй энэ цагирагт орсон хүн айдсаасаа хэзээ ч ангижирахгүй юм байна хэмээн урам алдаж, улмаар найдвар тасарч, Бурханы дуудсан газраас хаа хол очоод суурьшчихдаг.

Энэ номын үнэн таныг айдсыг илрүүлж, амьдралаасаа таслах арга ухаанд сургана. Та энэхүү үнэнийг уншиж, хэрэгжүүлээд, Эзэн Есүс Христийн зарц байх дуудлагаа биелүүлэх эрх чөлөөтэй хүн болохын төлөө би залбирч байна.

Та амьдралдаа аливаа нэгэн айдастай нүүр тулахаас эмээж байж магадгүй. Хүн ер нь жаахан дарамтанд орохоороо л бушуухан суллагдаж, аврагдахын түүс болдог ч, үнэндээ “түргэн засвар” нь өндөр өртөгтэй байдаг. Түргэн зүйл хэзээ ч урт настай байдаггүй. Би энэ үнэнийг яг л өөрөө хүлээж авсан шигээ тодорхой заамаар байна. Дараагийн гурван бүлэгт бүгдээрээ сууриа цутгая. Энэ бүхэн нь сүнслэг байр, эрх мэдлээ ойлгохоос эхэлнэ.

Page 26: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Сатан Есүсийн түүнээс нүцгэлсэн эрх мэдлийг эргүүлж авахын төлөө биднийг

байр сууриас маань буулгахыг эрэлхийлдэг.

Page 27: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

27

2-р бүлэг

СүнСлЭг БАЙР СууРь хИЙгЭЭд ЭРх мЭдЭл

Тэгэхээр Бурханы надад өгсөн тэр л үгээс эхэлцгээе: Бурханаас өгөгдсөн эрх мэдэл дотроо алх. Үгүй аваас өөр нэгэн эрх мэдлийг тань булааж аваад, таны эсрэг

хэрэглэнэ. Нэгдүгээрт - Есүст итгэгчид бидэнд сүнс дотор оршдог газар

эсвэл байр суурь гэж байдгийг ойлгох нь нэн чухал юм. Энэ байр суурийг дагаж эрх мэдэл ирдэг. Дайсан чухамдаа энэ эрх мэдлийг л хүсдэг юм. Хэрэв тэр биднийг Бурханаас өгөгдсөн эрх мэдлээс минь татгалзуулж дөнгөбөл, булааж аваад бидний эсрэг хэрэглэнэ. Үүнээс болж бид өөрсдөө төдийгүй, бидний хараа халамж дор буй хүмүүс ч хохирдог.

Сүнс доторх бидний байр суурьт хамаатай хэд хэдэн ишлэл буй. Тэдгээрээс цөөн хэдийг үзье.

Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэнТөгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.

— Дуулал 91:1

Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.

— Дуулал 18:19

Page 28: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

28

Миний хөл тэгш газарт зогсдог.Цуглаануудад би ЭЗЭНийг магтана. — Дуулал 26:12

Итгэгчид сүнс дотор бодитоор өөрийн гэсэн байр эзэлдэг. Тиймээс итгэгч хүн та тэр байраа мэдээд зогсохгүй, тэндээсээ ажиллах нь амин чухал юм. Хэрэв та байр сууриа мэдэхгүй бол, Христийн бие дотор зөв горимоороо ажиллаж чадахгүй.

Тэгээд эрх мэдлийг дагаж ирдэг байр сууриа алдана. Үүний хамгийн тод Библийн жишээ бол Искариотын Иудас юм. Есүсийг тэнгэр өөд өргөгдсөний дараа дагалдагч нар нь залбирахаар цуглажээ. Тэр үед Петр Иудаст юу тохиосныг ийнхүү тайлбарлажээ:

Энэ нь Дуулал номд “Түүний орон гэр нь эзгүйрч,Хэн ч түүнд нь бүү орогног” гээд, “Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг” гэж бичигджээ. — Үйлс 1:20

Иудас үйлдсэн нүглээсээ болж сүнс доторх байраа бүр мөсөн алджээ (Үйлс 1:16-17). Энэ бол дайсан хүмүүсийг сүнслэг эрх мэдлээс нь хусдаг үндсэн арга юм. Дайсан яг ийм замаар Адам, Ева хоёрыг унагаж, адаг сүүлд нь тэднийг байр сууриас нь хусч хаяад, өөрөө тэдний дээр болон тэдний захирч байсан бүхний дээр эзэн суусан юм.

Уг нь Адам, Ева хоёр дэлхий дээрх хамгийн өндөр байр суурьт сууж байжээ. Амьтай бүхэн, байгаль дэлхий тэр чигээрээ тэдний эрх мэдэл дор байв. Бурхан ч “Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя” (Эхлэл 1:26) гэж хэлсэн. Хүний эрх мэдлийн дээр гагцхүү Бурхан Түүний Бие оршин байв.

Page 29: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

29

Адам эрх мэдэлдээ эзэн байх үед дэлхий дээр өвчин, газар хөдлөл, гай гамшиг, ядуурал гэж байгаагүй. Адам Бурхантай нөхөрлөж, Бурханы томилсон эрх мэдэл, хүчээр захирах үед дэлхий дээр тэнгэрийн ноёрхол тогтож байжээ. Харин Адам нүгэл үйлдмэгц, түүний эрх мэдэл дор байсан бүхний дээр мөхөл буужээ. Үйлдсэн нүглээрээ Адам сүнс доторх байраа Бурханы дайсанд алдсан юм.

Сатан Есүсийг өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлалыг үзүүлээд ингэж хэлэв:

—Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна.

— Лук 4:6Бурхан Адамд эрх мэдэл даалгасан байтал, Адам үүнийг

нь эргүүлээд Сатанд алдсан. Адам байр сууриас хавьгүй том зүйлээ алдсан юм. Адамын энэ үйлдлээс болж түүний эрх мэдэл дор Бурханы тавьсан бүх бүтээл хор хохирол үзжээ. Яваандаа бүх хослон зохицол, эрэмбэ дараалал завхрав.

Үүний нэг жишээ нь амьтны ертөнц юм. Цэцэрлэгт байхад, Бурханы болоод Адамын захиргаа дор араатны хаан арслан бусад амьтдаа иддэггүй байсан (Исаиа 65:25). Аварга могой хорт хатгуургүй байсан (Исаиа 65:25). Хонь хурга араатан чоноос айдаггүй байсан (Исаиа 65:25). Гэтэл нүглийн дараагаас хөөрхий ан амьтад нүцгэн хүний хувцас болж (Эхлэл 3:21), эвтэй найртай захирч, захирагдан аж төрж байсан хүн амьтдын хооронд дайсагнал, айдас бий болжээ (Эхлэл 9:2).

Өөр нэг хохирогч нь газар юм. Газар хараагдаж, урьдын адил арвин ургац өгөхийн оронд, хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд жаахан ургац өгдөг болов (Эхлэл 3:17-19). Ром 8:20 дээр: “Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм” гэдэг.

Газар дэлхий дээрх сүнслэг бөгөөд бодит бүх зүйл дуулгаваргүй байдлын нүглийн үр дагавараас мултарч чадаагүй

Page 30: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

30

юм. Хууль ёсгүй байдал, үхэл, өвчин, ядуурал, газар хөдлөл, гай гамшиг, байгалийн гамшиг зэрэг нь газар дэлхийд нэвтрэв. Тэнгэрлэг эрэмбэ журам болон эрх мэдэл алдагджээ. Адамын ууган хүү нь үзэн ядаж, атаархаж, аллага үйлдэхийг сурав. Бурханы хамгаалж, хангаарай гэж өгсөн эрх мэдлийг дайсан булааж аваад бүх бүтээлийг сүйрэл, үхэлд хүргэхийн төлөө хэрэглэжээ.

Эрх мэдэл сэргээгдэв

Эрх мэдлийнхээ байр суурийг хүн өөрөө алдсан учраас өөрөө л сэргээх ёстой байлаа. Хэдэн мянган жилийн дараа Есүс мэндлэв. Түүний ээж нь Бурханы гэрээний хүмүүсийн охин; харин Аав нь Бурханы Ариун Сүнс байв. Тэр хагас хүн, хагас Бурхан байгаагүй. Тэр “хүний дотор илэрхийлэгдсэн Бурхан” Иммануел байсан юм (Матай 1:23). Тэр хүн байсан учраас алдагдсан бүхнийг эргүүлж олох эрхтэй байв. Мөн Тэрбээр Бурханы Хүү байсан учраас хүний дээр эдлэж байсан дайсны ноёрхолд захирагдаагүй юм.

Есүс хийсэн, хэлсэн бүхнээрээ Бурханы хүслийг илчилжээ. Түүний оршихуй дотор нүгэл ноёрхлоо алддаг учраас Тэр хүмүүний нүглийг уучилжээ. Түүний эрх мэдэл, хүчийн өмнө өвчин эмгэг сөхөрч (Лук 5:20-24), байгаль Түүний тушаалыг дагасан (Марк 4:4). Адамын алдсан Бурханы эрх мэдлийг Есүс дуулгавартай байдал, гаргасан золиосоороо дахин сэргээхдээ, Бурхан болоод бидний хоорондох харилцааг ч сэргээжээ.

Есүс Аавдаа эргэж очихоосоо өмнө “Тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл Надад өгөгдсөн. Тиймээс бүх үндэстэнд дагалдагч төрүүлж, тэднийг Аав, Хүү, Ариун Сүнсний нэрээр усаар угааж, Миний та нарт тушаасан бүхнийг тэдэнд уламжлан сурга: учир нь Би та нартай эрин цаг төгсөх хүртэл ямагт хамт байна” (Матай 28:18-20) гэж айлдсан.

Адамын алдсан эрх мэдлийг Есүс эргүүлж авсан нь тодорхой байна. Сатан ч, Адам ч газар дэлхий дээр л эрх мэдэлтэй байсан

Page 31: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

31

бол, Есүс газар дэлхий дээр төдийгүй, тэнгэрт ч эрх мэдэлтэй ажээ. Есүс Сатаны булааж авсан эрх мэдлийн байр сууриас ч өндөр гарчээ. Байр суурь, эрх мэдлээ илэрхийлсэнийхээ дараа Есүс бидэнд “Тиймээс яв” гэсэн. Есүс яагаад Өөрийнхөө эрх мэдлийг бидний дуудлагатай холбож ярих болов? Хариулт нь Паулын захидалд бий.

Эрх мэдлийн байр суурь

Паул бидний төлөө “мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай! Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг газруудад Өөрийн баруун гарт залж” хэмээн залбирчээ (Ефес 1:19-20). Паул тэнгэрлэг газрыг ганц тоогоор биш, газрууд хэмээн олон тоогоор хэлсэнийг тэмдэглэнэ үү. Үүний шалтгааныг хэдэн ишлэлийн дараа хэлжээ: “Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан ... Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газруудад Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгажээ” (Ефес 2:2,6). Эдгээр газруудад Есүсийн аварсан хүүхдүүд аж төрөх юм.

Тэгэхээр “Эдгээр газар нь хаа байдаг вэ? Бас тэнд ямар байр суурь байдаг вэ?” гэсэн асуулт ургаж байна. Үүнд Ефес 1:21 хариулжээ: “бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч эрхэм болгожээ.”

Христ дотор нууцлагдсан, аврагдсан хүн сүнс дотор диаволын дээр байр суурьт суудаг. Есүс “Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй” хэмээн баттай мэдэгдсэн юм (Лук 10:19).

Ийнхүү бид Есүсийн “Тиймээс яв” гэсэн тушаалыг ойлголоо. Есүс итгэгч хүмүүст ямар эрх мэдэл итгэмжилсэнээ мэдэж

Page 32: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

32

байсан. Дахин төрсөн эрх мэдэл маань биднийг дайсны эрх мэдэл, хүчээс хол өндөр орших тэнгэрлэг газруудад суулгажээ.

Сатан Есүст хуу алдсан эрх мэдлээ эргүүлж авахын тулд Еден цэцэрлэгт Адамыг дөнгөсөн шигээ сүнс доторх бидний байрыг булаах гэж оролдсоор байна. Хэрэв Сатан хувь хүнийг эрх мэдлийнх нь байр сууриас унагах юмуу эрх мэдлийг нь хулгайлж дөнгөбөл, ажлаа үргэлжлүүлэх эрх мэдэлтэй болно. Паул “Диаволд байр бүү өг” хэмээн хатуу хэлсэн (Ефес 4:27). Итгэгчид бид сүнс доторх байраа хэрхэвч алдаж болохгүй.

тэнгэр дэхь эрэмбэ

Бурханы хаанчлал бол хаанчлал гэдгийг ухаар. Хаанчлал нь эрэмбэ зэрэг, эрх мэдлийн бүтэцтэй байдаг шиг тэнгэрийн хаанчлал ч ялгаагүй болой. Эрэмбэ зэрэг нь өндөр байх тусам, эрх нөлөө нь өндөр байна.

Цэцэрлэгт Сатан арслан юмуу заантай хөөцөлдөөгүй. Тэр эрх мэдэл гэж юу болохыг мэддэг учраас Бурханы хүнтэй зууралдсан юм. Хүнийг олзолж чадбал, хүний эрх мэдэл дорх бүх зүйл өөрийнх нь болно гэдгийг Сатан мэдсэн.

Тиймээс дайсан чуулгантай хөөцөлддөг. Чуулган түүний хувьд удирдлагын гол бай юм. Саяхан нэгэн том чуулганы пастор эхнэрээсээ салахаар шийджээ. Бичээс үүнийг дэмждэггүй учраас эхнэр хүүхэд нь ихэд сочирдов. Пасторын дорх удирдлагын багийнхан нь түүний зан үйлдлийг зэмлэтэл, пастор тэдэнд “Дургүй бол яв!” гэжээ.

Тэр пастор чуулган даяар салалтын болон худал хуурмагийн сүнсийг тарааж, Бурханы тушаалыг санаатайгаар зөрчжээ. Дараа нь тэр чуулган даяар жирийн гишүүдийн дунд ч, удирдагч нарын дунд ч салалт огцом нэмэгдэв. Олон хүн урам алдав. Гүн сочроонд орсон тэдгээр хүмүүс итгэл даах хүнийг хайн, чуулганаас чуулган руу хэрэн хэсдэг болжээ. Сатан гэрийн даамлыг байр сууриас нь унагааж дөнгөсөн тул даамлын мэдэл дор байсан бүх зүйл хэврэг болжээ.

Page 33: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

33

Зарим аав, ээж Бурханы тушаалыг санаатай зөрчдөг. Тэгээд эрт орой хэзээ нэгэн цагт үр хүүхэд нь ч аав, ээжийнхээ араас замнана. Хүн үүнийг хараал гэдэг. Гэхдээ яагаад ийм зүйл болдог вэ? Аав ээж нь нүгэл үйлдэхдээ сүнс доторх эрх мэдлийн байр сууриа алдаж, үр хүүхдээ дайсны идэш болгодог учраас тэр юм.

Эзэний дайсанд ганц нэг боломж олгох нь

Энэ зарчмыг Давидын амьдралаас харж болно (II Самуел 8-18). Давидын захиргаа дор тэр хаанчлал хүчирхэг байв. Бурхан Давидыг хөвгүүд, охидоор мялаасан. Тэгтэл Давид Бурханы өөрт нь өгөөгүй зүйлийг авч; Батшебатай завхайрчээ. Батшеба бие давхар болов. Гай болоход Батшебагийн нөхөр нь Давидын төлөө хол газар дайтаж яваа цэрэг хүн байлаа.

Давид Батшебагийн нөхөр Уриаг авчирч, гэргийтэй нь унтуулаад, гарсан хүүхдээ түүнийх болгох тактик боловсруулсан боловч, хаандаа болон эх орондоо үнэнч Уриа журмын нөхөд нь дайтаж байхад, эхнэртэйгээ хэвтэж байж чадахгүй гэжээ. Нүглээ нуух гэсэн Давидын төлөвлөгөө нурав. Тун удахгүй өөрийг нь эзгүй хойгуур гэргий нь жирэмсэн болсон гэдэг мэдээ Уриад хүрнэ гэдгийг Давид мэдэж байлаа. Тэгээд тэр хүүхдийн аав нь Давид болохыг улс даяараа мэднэ.

Тиймээс Давид Уриаг байлдааны халуун цэг рүү илгээж, хөнөөхөөр шийджээ. Уриа дайсандаа бүслэгдэхдээ, хамт дайтаж байсан нөхөддөө ухрах тушаал өгөөд, өөрөө дайсанд олзлогдов. Давидын ганц удаагийн завхайрал заль мэх, худал хуурмаг, аллагад хүргэжээ.

Төдөлгүй зөнч Натан Давид дээр ороод нүглийг нь илчлэв. Давид “Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв” хэмээн мэдэгдэхэд, Натан түүнд “ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй” хэмээжээ (II Самуел 12:13).

Давид өршөөгджээ. Бурхан түүнийг нүглээс нь хэлтрүүлсэн юм (Исаиа 43:25-26). Гэхдээ Натан Давидад ийн анхааруулжээ:

Page 34: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

34

“Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү заавал үхнэ” (II Самуел 12:14).

Давид уучлагдсан. Гэхдээ тэрбээр амьдралаа болон гэр бүлээ Бурханы дайсанд (махан биетэй дайсанд төдийгүй, сүнслэг дайсанд) тавьж өгчээ. Түүний үйлдлээс болж гэр бүл нь ч, улс орон нь ч зүдэрсэн юм.

Батшебагаас төрсөн ууган хүү нь нас барав. Давидын дараа хаан болох ёстой ууган хүү Амнон нь эцэг нэгтэй охин дүү Тамараа хүчиндсэнээсээ болж, Тамарын ах Абсаломд алуулав.

Абсалом Израилийн ард олны зүрхийг Давидын эсрэг эргүүлж, хаан ширээг булааж авав. Тэр аавынхаа шивэгчдийг бузарлаж, аавыгаа алуулахаар Израилийн эрчүүдийг илгээв. Гэвч хуйвалдаан бүтэлгүйтэж, Абсалом амиа алджээ.

Давид хийсэн нүглээрээ гэр бүлээ Бурханы дайсны идэш болгосон учраас гурван хүү нь хар залуугаараа амиа алджээ.

Аав, ээж нь нүгэл үйлдэж, сүнс доторх байр сууриа алдсан учраас олон үйлчлэгчийн үр хүүхэд хар тамхинд донтож, чуулганыг нүд үзүүрлэж, тачаал, гомосекс харилцаанд орсон байхыг би үзсэн. “Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй” (Иаков 3:1) гэсэн Библийн үгт бид нухацтай хандах ёстой. Эс бөгөөс бид өөрийгөө төдийгүй, эрх мэдэл дорх хүмүүсээ хохирооно. Бурхан Давидыг өршөөсөн шигээ биднийг ч бас өршөөнө. Гэхдээ бид байраа дайсанд өгбөл тарьсан зүйлээ хураах нь гарцаагүй!

Энэ бол хатуу үг. Энэ үгийг би танд хамаг л айдас чичрэлээр, үнэн голоосоо хэлж байна. Нэн ялангуяа үйлчлэлийн талбарт элэг эмтрэм, эмгэнэлт явдал дэндүү их гардаг. Бид бусдыг шүүж, яллаж болохгүй. Бид хөл алдсан нэгнээ уучилж, гараа сунгах ёстой. Тэд гэмшбэл, Бурхан тэднийг уучилна. Гэхдээ би эдгээр үгийг дайсан хараандаа авсан хүмүүст сэрэмжлүүлэг болгон бичиж байна. Бид бүгдээрээ даруухнаар сэргэлт дотор алхах ёстой.

Би дөрвөн хүүтэй. Би дөрвөн хүүгийнхээ амьдралын төлөө

Page 35: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

35

ямар үүрэг хариуцлага хүлээснээ мэднэ. Тэд бол Бурханы хөвгүүд. Харин би бол тэдний төлөө нярвын үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Би чөтгөрт байр тавьж өгсөнөөс болж, хөвгүүд минь гай гамшигт өртөх ёсгүй.

Би нэг хэсэг Бурханы дуудлагыг биелүүлж буй хүмүүсийн төлөө үйлчилж байснаа өмнө ярьсан билээ. Хувцсыг нь хими цэвэрлэгээнд өгөх, үр хүүхдийг нь сургуулиас нь авах, машиныг нь угаах гэх мэт. Гэтэл нэг өдөр Бурхан надад үйлчлэлээ цоо шинээр харах үг хэлсэн юм: “Хүү минь, чи одоогийнхоо ажилд алдаа гаргасан ч, амархан засч болно. Харин Би чамайг үйлчлэлийн байр суурьт тавих үед чиний дор буй хүмүүсийн амь амьдрал чамаас хамаарна шүү.”

Эрх мэдлээсээ татгалзах

Сүнслэг байр суурь, эрх мэдэл хичнээн чухал болохыг танд ойлгуулах нь энэ бүлгийн зорилго билээ. Бид Бурханы дайсанд эрх мэдлээ алдсан эсвэл тавьж өгсөн хэд хэдэн хүний талаар үзлээ. Сатан эрх мэдлийг тань хулгайлахын тулд таныг зогсоо зайгүй нүглээр өднө. Хэрэв та Бурханд үйлчлэхээр нэг мөр шийдсэн бол, дайсан таныг Христ доторх байр сууриас тань унагахын тулд айлган сүрдүүлэх ажилдаа орно.

Айдас сүрдүүлгийг тасар татах хамгийн эхний алхам нь зүрхтэйгээ нүүр тулах юм. Харин үүнийг хэрхэн хийхийг дараагийн бүлэгт хэлье.

Page 36: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Хэрэглэх цэц ухаан, амьдруулах зан чанар үгүй аваас

илчлэл нь хоосон болно.

Page 37: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

37

3-р бүлэг

ЭСРЭг хоёР туЙл

Бурханы Сүнс эгшин зуурын дотор таны сүнсэнд ухаарлын баялгийг пал хийтэл унагачихаж чадна. Гэхдээ хэрэглэх цэц ухаан, амьдруулах зан чанар үгүй аваас илчлэл нь

хоосон болно. Айдастай яаж нүүр тулахыг Ариун Сүнс надад бичээсээр сургахдаа, итгэгч хүний амьдралын тэнцвэрийг алдуулдаг эсрэг хоёр туйлыг харуулсан юм. Эхний туйл нь эрх хүчтэй хөөцөлдөх; хоёр дахь туйл нь хуурамч даруу зан юм. Харин зөв зүйтэй тэнцвэрийг бид Тимотын амьдралаас харна. Тэрбээр хуурамч даруу зангаар хөөцөлдөхийн оронд бурханлаг зан чанарыг хөөж, эрх хүчтэй хөөцөлдөхийн оронд бэлэг авъяасаа бадраадаг хүн байв.

Цэвэр зүрх

Паул Тимоттой анх Лустрт учиржээ. Тэрбээр Христэд итгэдэг Иүдей ээжтэй, Грек аавтай залуу байв.

Паул Тимот, Силас хоёртой хамт аялахыг хүсэв. Тимот Паулын хэрэгцээг харгалзах үүрэг хүлээжээ (Үйлс 19:22).

Цаг хугацаа өнгөрөх тусам Тимотын итгэмжтэй үйлчлэл улам л батлагдаж байлаа. Тэгээд тэрбээр сайн мэдээний үйлчлэлийг хүлээн авч, сүүлдээ Ефесийн чуулганы пастораар томилогджээ. Тимотод хандсан хоёр дахь захидалдаа Паул ийнхүү бичжээ:

Page 38: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

38

Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

— II Тимот 1:5-6

Тимот дүр исгэгч биш, жинхэнэ итгэлтэй, жинхэнэ цэвэр зүрхтэй хүн байсныг Паул батлан хэлжээ. Паул мөн Филиппой 2:19-22 дээр: “Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай. Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг. Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно. Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн” гэжээ.

Тимотын зан чанар ямар ч асуудалгүй байсан нь тодорхой байна. Христэд итгэгчид бид нэн тэргүүнд зан чанарыг л анхаарч, зан чанарыг л мөрдөх ёстой. Аав маань биднээс хүчийг биш, зан чанарыг хүсдэг. Чуулганд явдаг олон хүн нэн тэргүүнд Сүнсний хүч, тосолгоог хайгаад, бурханлаг зан чанарыг хоёрдугаарт тавьдаг нь нэн харамсалтай. I Коринт 14:1: “Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс” гэжээ. Гэтэл бид энэ тушаалыг завхруулсан. Бид бэлэг, тосолгоотой хөөцөлдөж, хайрын үр жимсийг ердөө л мөрөөддөг. Гэтэл хайр дотор явахаас нааш, бид Есүстэй адилхан болохгүй.

Page 39: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

39

Эхний туйл: Зан чанарыг биш хүчийг хөөх

Зарим Христэд итгэгчид гайхамшиг, зөгнөл, тосолгоотой цуглааны төлөө хэдэн бээр газрыг туулахад бэлэн байдаг атлаа зүрхэн дэхь уур, үл уучлал, хорслоо шийдэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй. Энэ нь зан чанарыг биш, эрх хүчийг хайж буйн шинж юм.

Бурхан тэр цуглаанд Өөрийгөө илэрхийлж болно л доо. Гэхдээ бид дотоод хүнийхээ асуудлыг заавал шийдэх ёстой. Дотоод асуудлаа шийдэх хүсэлгүй байдал нь олон хүнийг худал хуурмаг руу дагуулдаг. Хэдийгээр цуглаанд сэргэлт болдог ч, нүглийн асуудлыг заавал шийдэх ёстой. Бурханы хүчээр өлсөж цангах нь гайхалтай хэдий ч, цэвэр зүрхийг мартаж болохгүй.

Бурханд үйлчилдэг олон хүн унадаг. Гэхдээ тэд ёс бус зүйл үйлдсэн тэр өдрөө биш, харин бүр өмнө буюу үйлчлэлийнхээ амжилтыг Бурханаас дээр тавьсан тэр өдрөө унажээ. Үйлчлэгч нар ч гэлтгүй, жирийн итгэгч нар ч унадаг.

Есүс “Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:8) гэснээс биш, “Үйлчлэл нь амжилттай яваа хүмүүс ерөөлтэй еэ” гэж хэлээгүй. Цэвэр зүрхгүй хүн Бурханыг харахгүй хэмээн Есүс айлдсан! Мэдээж, Есүсээс өөр хэн ч бидэнд цэвэр зүрх өгч чадахгүй. Цэвэр зүрхийг гавъяа шагналаар олж авахгүй. Энэ нь үнэлэгдэшгүй үнэт атлаа үнэгүй олддог зүйл юм. Бурханы Хүүгийн амиар олдсон гэдэг утгаараа үнэлэгдэшгүй үнэт, харин Түүнийг хайсан бүхэнд ямар ч үнэ хөлс шаардагдахгүй олддог гэдэг утгаараа үнэгүй юм.

Би “Бурхан минь, төөрсөн хүмүүсийг аврахын төлөө намайг хэрэглээч. Түмэн хүнийг эдгээж, буман хүнийг чөлөөлөхөд хэрэглээч” хэмээн бараг л тарни болтол залбирдаг байлаа. Бурханыг хайж байгаа царай минь ийм л хэмжээтэй байв. Амжилттай үйлчлэгч болох нь Жон миний оройн дээд хүсэл байв.

Page 40: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

40

Тэгтэл нэг удаа Есүс надад нэгэн сочирдмоор зүйлийг хэлэв: “Жон, Иудас чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, сайн мэдээ номлосон. Тэр Намайг дагах гэж бизнесээ орхисон. Гэхдээ тэр өнөөдөр хаана байна?” Миний дээр бөөн тоосго дарчих шиг л болов! Есүс цааш нь: “Христитгэлийн дээд дуудлагын зорилго нь Бурханы хүсэл юмуу үйлчлэл биш шүү дээ. Христитгэлийн дээд дуудлагын хамаг зорилго нь Намайг таньж мэдэх юм” (Филиппой 3:10-15) хэмээн айлдав.

Хожим миний гэргий яг ингэж залбирах үед Есүс түүнээс: “Лиза минь, чи найздаа ашиглуулж үзсэн үү?” гэж асууж.

“Үзсэн, Эзэн минь.”“Тэгээд ямар байсан?” “Ёстой муухай. Яг л ашиглуулчихсан юм шиг!” “Лиза минь, Би хүмүүсийг ашигладаггүй. Би хүмүүсийг

тослож, эдгээж, өөрчилж, Өөрийнхөө дүр төрхөд цутгадгаас биш, ашигладаггүй.”

Нөхөртөө өврөөрөө дүүрэн хүүхэд гаргаж өгөхөөс өөр ямар ч хүсэлгүй эхнэртэй эр хүний гэрлэлтийн амьдралыг та юу гэж дүрслэх вэ? Тэр эмэгтэй хүүхэд хүссэн үедээ л нөхөртэйгээ дотносохоос биш, нөхрөө хайрлаж халамжилж, таньж мэдэхийг огт хүсэхгүй.

Хачирхалтай сонсдож байгаа ч, Бурханыг хайрлаж, Түүнтэй нөхөрлөж, харилцдаггүй атлаа Түүнээс: “Энэ, тэрийн төлөө намайг ашиглаач” хэмээн хашхичих бидний дуун үүнээс ялгаа юун? Бид Бурхантай Өөртэй нь дотно харилцаатай бол Түүний хүссэн зүйлийг аяндаа л гаргана: “Тэрбээр гэрээнд тэрслэгчдийг ялдам үгсээр бурхангүй байдалд эргүүлнэ. Харин өөрийн Бурханыг мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ” (Даниел 11:32).

Паулын цорын ганц хүсэл нь Түүнийг таньж мэдэх байв (Филиппой 3:8-10). Мосе “Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч” гэж хэлсэн (Гэтлэл 33:13). Давид “Би эрэн хайх ёстой нэг

Page 41: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

41

л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан” (Дуулал 27:4), “Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой.Усгүй, хуурай, ангамал газарт сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг” хэмээн хашхирсан байдаг (Дуулал 63:1).

Бурханыг хайрлаж, Түүнийг таньж мэдэхийг хүссэн хүмүүс л итгэлийн замаа итгэмжтэй дуусгасан байдаг. Тэд Бурханы зүрхийг мэдэж, жинхэнэ үнэнч зан чанарыг сурчээ.

Зарим хүн мундаг эш үзүүлдэг, мундаг бэлэг авъяастай хүнийг л өсч төлөвшсөн, сүнслэг хүн гэж боддог. Гэхдээ бэлгийг олж авдаггүй, үнэгүй хүлээж авдгийг бүү март. Илжиг сүнслэг ертөнцийг харж, хүний хэлээр ярьсан. Тахиа гурвантаа донгодож, Петрийг зэмлэсэн. Тэглээ гээд эдгээр амьтад сүнслэг болох уу?

Олон хүн Түүний хаанчлалд орохоор “Эзэн минь, Эзэн минь” гэж дуудаад, татгалзсан хариулт сонсох талаар Есүс ярьсан. Тэд Есүсийн нэрээр гайхамшиг үйлдэж, чөтгөрийг хөөж, эш үзүүлсэн боловч, Есүс тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ (Матай 7:23).

Бурханы тосолгоо нь баталгаа биш юм. Бурхан Саулаас татгалзсаны дараа ч тэрбээр зөгнөсөн л байдаг (I Самуел 19:23-24). Бурханы Хүүг алах цорын ганц зорилго өвөрлөсөн Каифас ч зөгнөсөн л байдаг (Иохан 11:49-51). Бид Бурханы хүслийг дагахын тулд Бурханы Өөрийнх нь зүрхийг өвлөх ёстой. Бурханы зүрх үгүй аваас бид нэг бол хуульчлалд үгүй бол хууль ёсгүй байдалд дарлуулан, Бурханы тосолгооны сүүдэр дор л бөртөлзөнө. Балаам зөгнөсөн. Түүний зөгнөл мадаггүй үнэн байсан. Гэвч хожим тэрбээр мэргэ төлгө үйлдсэн гэдэг хэргээр цаазлуулсан юм.

Паул Тимотыг цэвэр зүрх, итгэмжтэй үйлчлэлээр нь жинлэжээ. Тиймээс бид ч бас өөртөө Ариун Сүнсний жишгийг тогтоож, энэ л жишгээр өөрийгөө хэмжих ёстой. Энэ маш чухал шаардлага бөгөөд хэзээ ч ямар ч нөхцөлд өөрчлөгдөх ёсгүй. Танд ийм хандлага байхгүй бол, энэ номын үнэн таныг чөлөөлж дийлэхгүй бөгөөд танд сайныг гэхээсээ илүү саарыг учруулах

Page 42: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

42

байх. Учир нь чөлөөлөх хүч нь номын үг үсэгтээ биш, үүний цаадах Сүнс, мөн чанарт оршин буй юм.

Би үүнийг Петрийн анхааруулгаар тайлбарлая: “Бидний хайрт ах Паул өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг” (II Петр 3:15-16).

Бурханы хүчийг олох томъёог хайснаас Бурхантай тогтоох зөв харилцааг хөөх нь хавьгүй чухал буюу. Яг энэ үгийн дагуу II Тимот захидал дахь Паулын эхний мэдэгдлийг үзье. Паул Тимотын цэвэр зүрхийг батлаад, араас нь ийн бичжээ: “Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя” (II Тимот 1:6). Тимотын итгэл хэрэв хуурамч байсан бол, түүнд хандсан Паулын заавар хүчингүй болох байжээ.

нөгөө туйл: хуурамч даруу байдал

Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна. Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

— II Тимот 1:5-6

“Тиймээс би та нарт сануулъя.” Паул энд “Чамд байгаа сүнслэг бэлгийг бүү үл хайхар. Энэ нь ахлагчид гар тавихад эш үзүүллэгээр дамжуулж чамд соёрхогдсон юм” (I Тимот 4:14) хэмээн эхний захидалдаа тэмдэглэсэн мэдэгдлийнхээ талаар ярьж байна.

Сүнслэг бэлгээ бүү үл хайхар гэдэг үгийн утгыг тодруулахын

Page 43: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

43

тулд эсрэг утгатай үгийг нь авч үзье. Дараах нь үл хайхрахын эсрэг утгатай үгс ажээ:

Гүйцэтгэх, биелүүлэх, үйлдэх, оролцох, халамжлах, бүрэн болгох, дуусгах, бодолцох, эцэст нь хүргэх.

Эдгээр нь бүгд эрх мэдэлтэй үйл үгс ажээ. Ихэнх нь нэр үгийн ч, үйл үгийн ч хэлбэрт хувирдаг, эерэг бөгөөд шийдэмгий үгс байна. Бурханы Үгийг цааш нь зөв зүйтэй ангилахын тулд “үл хайхрах” гэдэг нь ямар утгатай болохыг судлая:

Зөрчих, үл харгалзах, орхих, үл хүндэтгэх, эс тооцох, үл тоох, дутуу үнэлэх, үл хэрэгсэх, нүд үзүүрлэх, жигших.

Эдгээр нь бүгд үйл хөдлөл, шийдвэр, эрх мэдэл дутсан нөхцлийг тодотгосон сөрөг үгс ажээ. Өөрөөр хэлбэл “бидэнд итгэмжилсэн зүйлсийг үл хайхрах нь ноцтой бөгөөд жинтэй асуудал юм. Бид үл хайхарбал, алдагдал хүлээнэ.”

Эрх хүчтэй хөөцөлдөх явдлын нөгөө туйлыг нь би “хуурамч даруу байдал гаргах” гэдэг. Ийм хүмүүс Бурханы зан чанарын араас явах нь хичнээн чухал болохыг ойлгодог ч, явдаггүй юм.

Би тэднийг “энхийг сахигчид” гэдэг. Сонсголонтой байна уу? Гэхдээ Есүс “Энхийг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” (Матай 5:9) гэснээс биш, “Энхийг сахигчид ерөөлтэй еэ!” гэж хэлээгүй юм. Энхийг сахигч хүн асуудалтай хэзээ ч халз тулдаггүй. Тэрбээр амар тайван гэж эндүүрдэг хуурамч дотоод аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн төлөө яахад ч бэлэн.

Харин энхийг тогтоогч нь өөрийнхөө төлөө зовдоггүй учраас ямар ч өртгөөр хамаагүй асуудалтай нүүр тулдаг. Тэрбээр Бурханыг болон үнэнийг хайрлах хайраараа хөдөлдөг. Амар тайван гагцхүү ийм нөхцөл дор л цэцэглэнэ.

Бурханы хаанчлалд амар тайван оршдог (Ром 14:17). Гэхдээ энэ нь үнэнтэй нүүрэлдэхээс зайлсхийснээр бий болгодог

Page 44: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

44

амар тайван биш юм. Есүсийн хэлсэнээр “Баптисм хүртээгч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна. Хүчирхийлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг” (Матай 11:12). Бурханы хаанчлал өргөжихдөө, маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг.

Хүн өөрийгөө “Тоохгүй л байвал, асуудал аяндаа алга болчихно” гэж хуурдаг. Гэхдээ сэр! Улаан нүүрээрээ халз тулахаас нааш өөрчлөгдөхгүй зүйлс гэж байдгийг ойлго! Тиймээс л Иуда ариун хүмүүсийг ийнхүү сэнхрүүлжээ:

Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.

— Иуда 3

Иуда “бүх юм сайхан болно гэдэгт найд” гээгүй, харин “итгэлийнхээ төлөө тэмц” гэснийг тэмдэглэнэ үү. Тэмцэх гэдэг нь тулалдах, дайтах гэсэн үг. Христитгэл нь чихэр биш юм. Бурханыг дагаж буй хүн ил талбарт ч, сүнслэг талбарт ч алхам тутмаа эсэргүүцэлтэй тулдаг.

Паул Тимотыг “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй” (II Тимот 2:3-4) хэмээн тэнхрүүлжээ. Бид дайтаж байна. Тиймээс цэрэг хүн шиг бай. Бид муугийн өмнө ухрах биш, харин Бурханы нигүүлслээр хийгээд сайнаар ялах ёстой (Ром 12:21).

Ефест үйлчилж байсан Тимотод хандсан Паулын захидал нь үндсэндээ давших тушаал байсан юм. Тимотод асуудал тулгарсан. Тимот Ефест өсч төлөвшсөн, хүчирхэг чуулганыг хөгжүүлэхийн төлөө тэнд газар авсан худал хуурмаг доктриныг илчилж, хэрүүл маргааныг таслан зогсоож, удирдагчдыг өсгөж бойжуулах үүрэгтэй байв. Гэтэл эдгээр нь залуу Тимотод тулгарсан асуудлын өчүүхэн хэсэг нь л байжээ.

Page 45: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

45

Тимотод шийдэх ёстой өөр олон асуудал байсан гэдэгт эргэлзэх юм алга. Чуулган доторх хорон санаатай эсвэл дутуу өсөлт хөгжилтэй хүмүүс Тимотыг зүсэн зүйлээр яллаж, хов жив тараасан л байгаа. Үүнээс гадна Тимотод тулгарсан өөр нэг асуудал нь түүний нас байв. Нас залуу, цус шингэн Тимот өөрөөсөө хамаагүй ахмад хүмүүсийг удирдаж байв. Олон хүн яг үүнээс болж сүрдүүлэгт автдаг. Гэтэл Паул Тимотод “Надаас авсан зүйлээ бүү март. Хүчтэй бай” гэжээ. Паул Тимотод Бурханаас хүлээж авсан эрх мэдэл дотроо цэх зогсохыг байнга сануулсан. Магадгүй Тимот жаахан ухарсан байх. Тиймээс Паул түүнд ийн зааварлажээ:

Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун.— I Тимот 4:11

Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа.— I Тимот 5:7

Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.

— II Тимот 2:1

Магадгүй Тимот Бурханд хайртай боловч үнэнтэй нүүрэлдэхээс зайлсхийдэг өнөөгийн олон хүн шиг байсан байх. Нүүрэлдэхээс айх айдас нь таныг айдсын идэш болгоно.

Хэрэв танд айдсын асуудал байгаа бол, энэ ном таныг урамшуулж, чөлөөлөхөөр илгээгджээ. Бурхан таныг Өөрийнхөө хүссэн хүн болгож, танаар хүссэн зүйлээ хийлгэхийн тулд эрх чөлөөтэй байгаасай гэж хүсдэг. Айсан хүнд баяр хөөр байхгүй. Баяр хөөргүй хүнд хүч чадал байхгүй. Айдас байгаа газар амар тайван байхгүй. Харин хэрэв та хүлээсээ таслаж чадбал, дүүрэн дүүрэн баяр хөөр, амар тайвныг хүлээж авна!

Page 46: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Энэ надад ямар хамаатай вэ?

Page 47: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

47

4-р бүлэг

БЭлЭг АвъяАС

Энэ хүртэл бид айдсыг болон айдсын үр нөлөөг хэрхэн шийдэхийг чуулганы удирдлага дээр л тусгаж үзлээ. Гэхдээ энэ номыг уншигчдын дийлэнх нь магадгүй

бүтэн цагаар үйлчилдэггүй, жирийн хүмүүс байгаа байх. Тэгээд та: “Энэ бүхэн чинь надад ямар хамаатай юм?” хэмээн асууж болох.

Бурхан итгэгч хүн бүрт сүнс дотор газар, байр суурь өгдөг. Бурхан “биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газруудад Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан” (Ефес 2:6) гэсэн Паулын үгийг бүү мартаарай. Энэ газруудад Бурханы аврагдсан хүүхдүүд аж төрөх учиртай. Үүний байршил нь “бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч дээр” ажээ. Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ. Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал нь мөн” (Ефес 1:21-23).

Чуулган Христийн бие мөн. Бидний махан бие өөр өөрийн үйл ажиллагаатай олон хэсэг бүтэцтэй байдаг шиг, Христийн биеийн гишүүд ч өөр өөр дуудлага, бэлгээр ажилладаг. Хэсэг бүр нь чухал бөгөөд аль нь ч алинаасаа тусгаар биш юм.

Бүх чөтгөрийн сүнс Есүсийн хөл дор орсныг Паул мэдэгджээ. Энэ нь ямар ч чөтгөр нь итгэгч хүний дээр эрх мэдэл тогтоох ёсгүй гэсэн үг. Та Христийн биеийн хөл байсан ч, чөтгөрүүд

Page 48: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

48

таны дор л байна. Есүс “Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй” гэсэн юм (Лук 10:19). Гэхдээ хэрэв бид Бурханаас өгөгдсөн эрх мэдлээ эдлэж хэрэглэхгүй бол, хэн нэг нь биднээс эрх мэдлийг маань булааж аваад, бидний эсрэг хэрэглэнэ! Дайсан бидний сүнс доторх эрх мэдлийн араас л явдаг.

Бэлэг нь хэрэглэгдэхийн төлөө өгөгдсөн

Тимотод бичсэн Паулын захидлыг үргэлжлүүлэн судлая.

Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

— II Тимот 1:6

Бэлгийг Грекээр карисма гэдэг. Үүнийг Стронгийн толь бичигт “сүнслэг хувь бэлэг” хэмээн тайлбарлажээ. Харин Вайнсийн толь бичигт “Ариун Сүнсний ажиллагаагаар итгэгч хүмүүст хүртээгдсэн нигүүлслийн бэлэг” гэжээ. Тэгэхээр карисма нь итгэгч нарыг боловсруулдаг Бурханы сүнслэг бэлэг ажээ.

Сүнсний талбарт карисмагүйгээр буюу Бурханы ер бусын чадваргүйгээр юунд ч хүрэх боломжгүй. Карисмагүйгээр бид номлохгүй, дуулахгүй, зөгнөхгүй, удирдахгүй, үйлчлэхгүй. Энэ нигүүлсэлгүйгээр амьдрал байхгүй. Бурханд хүний арга замаар үйлчлэх нь хоосон хүчин зүтгэл бөгөөд үүнээс амьгүй шашин л төрнө.

Бэлэг нь хэдийнээ Тимотын дотор оршиж байсныг тэмдэглэнэ үү. Бурхан бидэнд бэлгээ буцаагаад авахын төлөө бус, бидний дотор амьдруулахын төлөө өгсөн юм. “Учир нь Бурханы бэлгүүд [charisma] ба дуудлага нь буцалтгүй ажээ” (Ром 11:29). Бид карисмагаар л Бурханы даалгасан ажлыг

Page 49: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

49

хийнэ. Эдгээр бэлгээ хэрэглэх нь бидний хувьд жирийн л зүйл байх ёстой. Хүний эд эрхтэний үүрэг, үйл ажиллагаа нь ирээд явчихдаггүйтэй адил бидэнд өгсөн Бурханы бэлэг ч байнгын, тогтмол үйл ажиллагаатай байх ёстой.

Паул Ромын итгэгчдэд ингэж бичжээ: “Учир нь та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг [charisma] та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг” (Ром 1:11). Бурханы бэлгээр л Бурханы хүүхдүүд Бурханы хүслийг биелүүлдэг. Бэлэггүйгээр чуулган байгуулагдахгүй. Дараах ишлэлийг анхааралтай уншина уу:

Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил

— I Петр 4:10

Энэ ишлэлд гурван зарчим байна: 1. Хүн бүр бэлэг хүлээн авдаг. 2. Бид энэ бэлгийн эзэн биш, нярав юм.3. Бэлэг нь Бурханы олон талт нигүүлсэлийн нэг хэсэг юм.

1. Хүн бүр бэлэг хүлээн авдаг. Петр “Бэлэг хүлээж авсан нь бэлгээрээ үйлчил” гээгүй, харин

“Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ... үйлчил” гэжээ. Хэрэв та дахин төрж, Сүнсээр дүүрсэн бол, Бурханы бие дотор үйлчлэх Бурханы бэлгийг хүлээн авчээ. Биед хэрэгцээгүй, илүү эрхтэн гэж байдаггүй.

Ефес 4:7 дээр Паул “Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв” гэжээ. Түүнчлэн I Коринт 7:7 дээр “Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг аж” гэсэн.

Үүнийг үл ойшоосон хүн үйлчлэлд тэнцэхгүй бөгөөд үйлчилж чадахгүй учраас дуудлага нь ч биелэхгүй. Нялх хүүхэд биеийнхээ эд эрхтэнийг ашиглаж сурдаг шиг бид энэ бэлэгээ

Page 50: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

50

Түүний бие доторх үйлчлэлийн төлөө хөгжүүлж, дасгалжуулах ёстой. Түүний биеийн ямар ч хэсэг ер бусын чадваргүйгээр ажиллахгүй.

2. Бид энэ бэлгийн эзэн биш, нярав юм.Бид энэ бэлгийг өмчилдөггүй учраас амин хувийнхаа ашиг

сонирхлын төлөө хэрэглэх юмуу үл ойшоож болохгүй. “Минийх биш учраас яасан ч яадаг юм” гэж болохгүй. Бэлэг нь бусдад үйлчлэхийн төлөө өгөгддөг. Бид үүний төлөө үүрэг хариуцлага хүлээдэг.

Талантын сургааль үлгэрийг санана уу. Эзэн нь чадварт нь тааруулж “нэг зарцдаа таван талант, нөгөөд нь хоёр талант, гурав дахь хүнд нэг талант өгөөд (Матай 25:15), холын замд гарчээ. Эхний хоёр хүн ур ухаан сийлэн, талантаа өсгөж чадсан бол, гурав дахь нь талантаа зүгээр л газар булжээ.

Эзэнийгээ эргэж ирэхэд, эхний хоёр зарц нь эзэнийхээ өгсөн талантыг хэрхсэн тухайгаа тайлагнаж, харин Эзэн нь тэднийг: “Сайн байна, итгэмжит сайн боол минь” хэмээн сайшаажээ.

Гурав дахь зарц нь тайлангаа тавихаар ирэв. Тэрбээр эзнээ хэрээс хэтэрсэн зүйл шаарддаг, шударга бус хүн гэж үздэг тул эзнээсээ айсандаа талантаа булчихсан ажээ. Энэ зарц үл ойшоосон, амиа бодсон, хайхрамжгүй байдлаа ийн зөвтгөөд, эцэст нь эзэндээ: “Май, өөрийнхөө юмыг ав” гэжээ.

Өөрт нь итгэмжилж даалгасан зүйлийг зарц нь хичнээн жигшин зэвүүцэж буйг үзээд эзэн нь түүнийг “муу ёрын, залхуу хүн” хэмээн дуудаад, байсан ганц талантыг нь талантаа хоёр дахин үржүүлсэн зарцдаа нэмж өгөөд, ашиг гаргадаггүй зарцыг гаргаж хаяжээ (Матай 25:16-30).

Нярав хүн тайлан тооцоогоо тавьдаг шиг бид ч хүлээж авсан бэлэг бүрийнхээ төлөө тайлангаа тавина. Бэлгийг өөрөөр бас чадвар гэдэг. Чадвар нь “чадамж, хүч, ур” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл авъяас чадвар юм. Бурханы бидэнд даалгасан бэлэг, авъяас чадварыг тордож, хөгжүүлэх нь хичнээн чухал болохыг бид дээрх үлгэрээс харлаа.

Page 51: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

51

Паулд багшийн болон элчийн үйлчлэл даалгагджээ. Тэрбээр бэлгээ итгэмжтэй сайн хэрэглэж, биелүүлэхийг л юу юунаас чухалчилдаг байв: “Бурхан хүчний үйлчлэлээрээ надад өгсөн Түүний нигүүлслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон” (Ефес 3:7).

Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог. Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм.

— I Коринт 9:16-17

Паул “надад зовлон болдог” гэжээ. Зовлон гэхээсээ илүү гашуудал гэвэл илүү зохино. Гашуудал гэдэг нь маш жинтэй, хүчирхэг үг. Есүс Өөрөө тодорхой хот, хүмүүс дээр буух шийтгэлийн талаар ярихдаа энэ үгийг хэлсэн байдаг: Есүс Тир, Сидон хотын төлөө золгүй еэ хэмээн гашуудан эмгэнэсэн юм (Матай 11:21, 22). Есүс бас хуулийн багш нарын төлөө болон Фарисайчуудын төлөө (Матай 23), Иудасын төлөө энэ үгээр гашууджээ (Матай 26:24).

Иуда чуулган доторх муу ёрын хүмүүсийг дүрслэхдээ золгүй еэ гэсэн. Илчлэл ном Бурханы шийтгэлийг хүлээж авах хүмүүсийн талаар ярихдаа энэ үгийг хэрэглэдэг (Илчлэл 8:13). Тиймээс л Паул “золгүй” гэдэг үгээр Бурханы бэлгийн өмнө хүлээх бидний үлэмжийн үүрэг хариуцлагыг онцлон тэмдэглэжээ.

Ашиглаагүй булчин алдагддаг шиг, дуудлага бэлгээ хэрэглэдэггүй итгэгч хүн итгэлээсээ няцдаг.

Бурханы аугаа эрчүүд, эмэгтэйчүүдийн амьдралыг судлабал, тэдэн дундаас дуудлагаа үл хайхарсан хүмүүс нь унасан байдаг. Тэд үйлчилсээр байдаг - гэхдээ өмнөх он жилүүдийнхээ эрчээр. Тэд Бурханы бэлгийг бусдыг хамгаалж, бусдад үйлчлэхийн төлөө биш, ашиг хонжооны төлөө ашиглажээ.

Page 52: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

52

Давид хаан дайны талбарт байгаагүй учраас нүгэл үйлдсэн.

Хавар хаад дайнд морддог үед Давид Иоабыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд, тэд Аммоны хөвгүүдийг устгаж, Раббаг бүслэв. Харин Давид Иерусалимд үлджээ.

— II Самуел 11:1

Давид бол хаан хүн. Бурхан түүгээр Израилийг халамжлуулахын тулд хаан болгосон. Давид Иерусалимд өнгөрсөн ялалтынхаа олз шагналд умбаж суух биш, дайтаж явах ёстой байсан. Давид амжилтынхаа сүр жавхланд ташууран, тагтан дээрээсээ улсаа тольдсон шиг сэлгүүцэж яваад, Батшеба хэмээх бүсгүй усанд орж байхыг олж харжээ. Дараа нь юу болсоныг бүгд мэднэ.

Гол санаа нь - бид энд амрахаар ирээгүй. Үнэндээ бидний амь ч биднийх биш юм. Бидний амийг худалдаж аваад бидэнд хариуцуулахаар эргүүлж өгсөн юм. Бид байнгын бус, түр оршин суугчид юм. Олон хүн яг л хүрэх газраа хүрчихсэн юм шиг л амьдардаг.

Есүс “Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн” хэмээн айлдсан (Иохан 4:34). Бид ч ийм хоолтой байх ёстой. Бид махан биеийн тамир тэнхээгээ ч, сүнсний тамир тэнхээгээ ч хоолноос авдаг. Бид Бурханы хангамжаар өөрийгөө л бөөцийлөөд, Бурханы хүслийг биелүүлэхээ больчихбол, зүгээр л ясан хэдрэг болно. Ясан хэдрэг болчихсон хүн дэлхийг сөрж биш, дагаж урсана. Тэгээд л өөрийнхөө л хүслийг дагадаг, өөр дээрээ л төвлөрдөг, өөртөө л үйлчилдэг хүн болно.

Бид том үүрэг хариуцлагатай хүмүүс. Бид чуулганд явах атлаа амьдралдаа юу ч хэрэгжүүлэхгүй бол, Бурханы Үггүйгээс болж таргална. Езекиел 34:20 дээр Бурхан энэ талаар анхааруулсан буй: “Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна.

Page 53: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

53

«Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно.”

Тарган хонь гэж хэн бэ? Бурханы сайн сайхнаар өөрийгөө л бөөцийлдэг, өрөөлийг хайхардаггүй хүмүүс юм. Бурхан тарган хонийг хэрхэнэ гэв?

Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү? ... Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас, тиймийн тул Би Өөрийн сүргийг аварч, тэд олз болохгүй. Би нэг хонь нөгөө хонины хоорондохыг шүүх болно.

— Езекиел 34:18, 21-22

Бурханы бэлэг нь бидний төлөө биш юм. Бурхан биднийг сайн сайхнаараа шалгана. Бид биеийг бүрэн бүтэн байлгахын төлөө Бурханы бэлгээр сул дорой, нялх залуу, чадваргүй хүмүүсийг босгон байгуулах ёстой.

Үүнийг бүү гуйвуулаарай. Мэдээж хүн бүр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ёстой. Бурхан бидэнд амралт, сэргэлт өгдөг. Харин бид гагцхүү өөр дээрээ төвлөрч эхлэх үедээ сонор сэрэмжээ алдаж, таргалдаг. Амин хувийнхаа төлөө ашигласан талант хэзээ ч үржихгүй.

Биеийн эд эрхтэн бүр нөгөө эд эрхтэнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Хөл ажиллахаас татгалзбал, бие бүхлээрээ зүдэрнэ. Уушги юмуу зүрх чинь зогсохоор шийдбэл бусад бүх эрүүл эрхтэн нь амьгүй болно! Сатан биднийг бусад дээр биш, өөр дээр маань төвлөрүүлбэл, бүтэн бие зүдэрнэ.

Page 54: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

54

3. Бэлэг нь Бурханы олон талт нигүүлсэлийн нэг хэсэг юм.

“Олон талт” гэдэг нь гол түлхүүр үг билээ. Петр бэлгийг хоёр ангилжээ. Эхнийх нь аман буюу ярианы бэлэг. Хоёр дахь нь үйлчлэлийн буюу үйлчлэх бэлэг. “Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амень” (I Петр 4:11).

Харин Паул энэ хоёр ангиллыг улам дэлгэрүүлжээ. Ром номын дараах хэсгийг үзнэ үү.

Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж. Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа, ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн.

— Ром 12:4-8

Аман ангилалд: эш үзүүлэх, заах, ятгах, удирдах, харин үйлчлэлийн ангилалд: үйлчлэх, өгөх, өршөөл багтаж байна.

Үүнийг жаахан тодруулъя. Хэрэв аман ангилалд багтсан зүйлсийн аль нэгийг хийж чадна гэдэг тань батлагдаагүй бол, та аман ангилалд багтаж, удирдагчийн байр суурьт гарах ёсгүй. Амьдралаа үйлчлэлд бүрэн өргөөгүй байж, удирдаж, номлохыг хүсдэг хүн олон бий. Үйлчлэлээр дамжин зан чанар нь хөгжөөгүй хүн удирдлагын байр сууриа хүмүүсийг дарангуйлахад л ашигладаг.

Хүмүүс мэддэггүйгээсээ болоод энэ хоёр туйлын аль аль руу ханардаг. Эхний бүлгийнхэн нь өөрсдийгөө бодит байдлаасаа

Page 55: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

55

дээгүүр боддог. Тэд аман бэлгийг үйлчлэлийн цорын ганц оргил бөгөөд үүнээс өөр Бурханд үйлчлэх бэлэг байхгүй гэж боддог.

Энэ маш буруу юм. “Учир нь бие нь ганц цул эрхтэн биш, харин олон эд эрхтэнтэй... Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ?” (I Коринт 12:14,17). Хүмүүс бүгд ам байхыг хүсдэг. Гэтэл эд эрхтэн бүр чухал. Тусламжийн үйлчлэлгүйгээр аман үйлчлэл нь хоосон цуурай болно. Хүмүүс байгаа бэлгээрээ биш, байх юмсан гэж мөрөөддөг бэлгээрээ ажиллах гэж оролддог!

Харин нөгөө туйл нь “үйлчлэл нь номлогч, пасторуудын ажил” гэж итгэдэг хүмүүс юм. Ийм бодол сэтгэлгээтэй хүний ухаан саажиж, бие нь татдаг.

Паул “Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг бөгөөд аягүй харагддаг эрхтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг” хэмээн тайлбарлажээ (I Коринт 12:22-23). Энэ үг нь далд юмсыг улам л чухал болгож байна. Бурхан далд зүйлсийг ил зүйлсээс илүү чухал болгожээ. Хүн дуу хоолойгүй амьдарч чадна, харин элэг зүрхгүй амьдарч чадахгүй. Элэг зүрхгүй хүн ярих юмуу явах талаар санах ч хэрэггүй.

Анхны чуулган Бурханы бэлэгт хэрхэн хандаж байсныг Үйлс ном өгүүлдэг. Үйлчлэл нь номлол, эдгэрэл, чөлөөлөлт, зөгнөлөөс хавьгүй том гэдгийг анхны Чуулган ухаарчээ. Чуулганы зарим авгайчуудыг үл тоосон хэрэг явдал Үйлс 6-р бүлэгт гардаг. Тэдэнд хоол хүнс, ахуйн хэрэглээ дутагджээ.

Энэ мэдээ удирдагчдын сонорт хүрэхэд, удирдагч нар “Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул” гэжээ (Үйлс 6:3). Хүмүүс тийм зан чанартай эрчүүдийг олоод, элч нар дээр авчирсанд, “... тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив. Бурханы үг

Page 56: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

56

түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа” (Үйлс 6:6-7).

Элч нар эрчүүдийн дээр гар тавихад юу болсон бэ? Тэдэнд үйлчлэх бэлэг дамжиж, эцэст нь Бурханы Үг дэлгэрч, дагалдагч нар үржсэн. Тэдгээр эрчүүд өөрт нь өгөгдсөн бэлэг дотор ажиллажээ. Ямар гайхалтай бэлэг вэ! Бэлбэсэн авгай нарт үйлчилсэн тэдгээр эрчүүдийн улмаас Бурханы үг дэлгэрч, дагалдагч нар үржсэн!

Өнөөдөр удирдагч нар ч, чуулган ч бэлгээ хэрэглэх гэж чармайхгүй байгаа учраас чуулган өсөх ч үгүй, үржих ч үгүй байна. Бэлгээ хэрэглэж буй удирдагч хүн тоотой хүнийг авралд хүргэдэг бол, бэлгээ хэрэглэж буй даяар чуулган ямар том үр дүнд хүрдгийг Үйлс ном дүрслэн харуулжээ.

Петрийн номлосон Пентекост өдөр “... гурван мянга гаруй сүнс тэдэнд нэмэгдэв” (Үйлс 2:41; 47-р ишлэлийг үзнэ үү). Петр эдгэрлийн тосолгоо дор Иерусалимын гудмаар алхсаны дараа ч “Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа” (Үйлс 5:14).

Гэтэл итгэгч нар өдөр тутам айлаас айлд зааж эхэлмэгц (Үйлс 5:42), чуулган үржиж эхэлжээ (Үйлс 6:1). Үржсэн итгэгч нар дараа нь үйлчлэх ёстой болсон бөгөөд үйлчлэл нь бэлбэсэн авгайчуудын төлөөх үйлчлэлээр эхэлсэн юм. Үүний дараа чуулган “үлэмж ихээр үржжээ” (Үйлс 6:7).

Өнөөдөр пасторууд хүмүүсээс Эзэнд үйлчлэхийг царай алдан гуйдаг. Дэндүү эмгэнэлтэй. Гэтэл Үйлс номд удирдагч нар гуйж гувших нь бүү хэл, зан чанарын маш өндөр шалгуураар үйлчлүүлж байв. Тэгтэл аминчилж байсан зүйлийг өдгөө бид юмын чинээ бодохоо больжээ.

Итгэмжтэй байх үүрэг хариуцлага

Итгэгч хүн бүр байр суурьтаа байж, үүргээ гүйцэтгэдэг байсан бол яах байсан бол? Бид ямар гайхамшигтай зүйлсийг харах

Page 57: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

57

байсан бол? Сэргэлт нь номлогч нарт биш, бүхэл биед хэрэгтэй. Харин хүн бүр өөрийнхөө байр суурийг эзлэж, ажиллах үед л сэргэлт ирнэ.

Бэлэг нь Бурханаас өгөгддөг чадвар юм. Бидэнд өгөгдөөгүй зүйлийн төлөө бид үүрэг хариуцлага хүлээхгүй. Тухайлбал хөл нүдний төлөө хариуцлага хүлээхгүй. Тийм боловч Бурханы хүсэл нь гагцхүү Бурханы чадвараар л биелнэ. “Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм” (II Коринт 3:5).

Дайсан чухамдаа эдгээр бэлгийн хамтын үйл ажиллагааг алдагдуулахыг зорьдог. Ингэбээс тэр бидний өсөлтийг үлэмж зэрэмдэглэж чадна. Бурхан бидэнд бэлэг өгөхийг зогсоож чадахгүй гэдгийг дайсан мэднэ. Тиймээс л тэрбээр энэ бэлгийг аль болох биднээр хэрэглүүлэхгүй байхыг зорьдог юм. Тэгээд үүнийгээ хийхийн тулд айлган сүрдүүлгийг ашигладаг.

Page 58: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 59: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

II

АЙдСыг үндСЭЭР нь ИлчлЭхүЙ

Page 60: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Бид яагаад үр нөлөөгүй байна?

Page 61: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

61

5-р бүлэг

АжИллАгААгүЙ БЭлЭг

Итгэгч хүн бүр Бурханаас хүлээж авсан бэлгийнхээ дагуу байр суурьтай байдгийг бид сурсан билээ. Энэ байр суурь нь бүх муу ёрын хүчний дээр, Христийн дотор

нууцлагдсан байдаг. Тийм атал яагаад бидний дунд ийм олон үр нөлөөгүй хүмүүс байна вэ? Үүнд хариулахын тулд Тимотод хэлсэн Паулын үгийг дахин уншъя:

Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя.

— II Тимот 1:6

“Бадраа” гэдгийг Грекээр аназупурео гэдэг. Энэ нь “шинээр асаах, дүрэлзүүлэх” гэсэн утгатай үг юм (Вайнс толь бичиг). Хэрэв Паул Тимотод карисмагаа буюу бэлгээ асааж, дүрэлзүүл гэж хэлээгүй бол, бэлэг нь ажиллахаа болих байв! Бэлэг автоматаар ажилладаггүй. Хүн бэлгээ яг гал шиг ноцоосоор байх ёстой!

Бурхан ямар нэг зүйлийг хийхийг хүссэн л бол, энэ нь хар аяндаа л болно гэдэгт үнэн голоосоо итгэдэг хүмүүс байдаг. Гэхдээ энэ нь худлаа юм. “Муу ёр ялан дийлэхэд ганц л зүйл хэрэгтэй - сайн хүмүүс юу ч хийхгүй байх.” Энэ бол 1795 онд бичсэн Эдмонд Беркийн үг.

Page 62: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

62

Тимот цэвэр зүрхтэй байсан. Паул түүний зан чанарыг хэрхэн сайшаасныг санаж байна уу? “Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно. Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга. Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг. Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ” (Филиппой 2:19-22).

Тиймээс хариулах ёстой хоёр асуулт гарч ирж байна: Бэлгийг юу ажиллагаагүй болгодог вэ? Бэлгийг яаж дүрэлзүүлэх вэ? Би хоёр дахь асуултад сүүлд хариулна. Эхлээд “Бурханы бэлгийг юу ажиллагаагүй болгодог бэ?” гэдэг асуултад хариулъя.

Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

— II Тимот 1:6-7

Айдсыг Грекээр делиа гэдэг. Энэ үг нь аймхай, хулчгар, бэртэгчин зан байдлыг хэлэх бөгөөд Бичээст энэ үгийг нэг ч удаа сайн утгаар хэрэглээгүй (Вайнс толь бичиг). Тус хэсгийн 7-р ишлэлийг дахин харъя:

Бурхан бидэнд айдсын (айж сүрддэг) сүнсийг өгөөгүй.

Тэгэхээр энд айж сүрдэх гэдэг үг хамгийн сайн тохирч байна. Үүнээс үзбэл Паул Тимотод: “Тимот минь, чи айж сүрдсэн учраас л бэлэг чинь ажиллахаа больжээ” гэж хэлжээ.

Айж сүрдсэн итгэгч нар амаа үдүүлж, сүнс доторх эрх мэдлээ алдаж; эцэстээ тэдний бэлэг буюу дотор нь байгаа Бурханы чадвар идэвхигүй, унтаа байдалд ордог. Өөрөөр хэлбэл бэлэг байгаа ч, ажилладаггүй гэсэн үг юм.

Page 63: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

63

Магтаалын удирдагч нар намайг харгис хатуу авирлалаа гэж гомдол гаргасан талаар Мичиганы чуулганы ахлах надад хэлэх үед би: “Нээрээ л хатуудчихсан болов уу?” хэмээн айснаа нуух юун. Тэрхэн эгшинд Бурханы бэлэг унтарч, өмнөх 18 өдөр над дээр байсан тосолгоо арилжээ. Бурханы амь алга болчихсон юм шиг л байлаа. Тэгмэгц эргэлзээ суурьшиж, миний шийдэмгий зан ор мөргүй арилж, хүмүүсийн нүүрийг ч хармааргүй болов. Яагаад? Яагаад гэвэл би айснаасаа болж Бурханаас олгогдсон эрх мэдлээ алджээ.

Айдсыг тодорхойлохуй

Одоо айх, айдас гэдэг үгийг тодорхойлъё. Оксфордын Англи хэлний толь бичигт айж сүрдэх гэдэг үйл үгийг дараах маягаар тодорхойлжээ:

1. Хулчгар харагдах2. Айдаст өдөөгдөх3. Цэл хөхөртөл айлган сүрдүүлэх, сүрдүүлэн захирах

Мириам - Вебстерийн толь бичигт (аравдугаар хэвлэл) айдсыг ийнхүү тодорхойлов:

Сүрдүүлгээр дамжуулан (эсвэл дамжуулах мэт) урам алдуулах, ятгах, дарамтлах.

Оксфордын Англи хэлний толь бичигт айдас сүрдүүлэг гэдэг нэр үгийг дараах маягаар тодорхойлжээ:

1. Сүрдүүлэх юмуу айлгах үйлийн нэр2. Айж сүрдсэн нөхцөл байдал юмуу бодит байдал3. Аль нэг үйлдлээс таслах зогсоох юмуу хүчлэхийн тулд сүрдүүлэг, хүч хэрэглэхийн нэр.

Page 64: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

64

Айлган сүрдүүлэг нь үндсэндээ таныг эрхэндээ оруулж, үйлдлийг чинь таслан зогсоох л зорилготой юм. Айлган сүрдүүлэг нь таныг айдас, хүйдсийн мэдрэмжид живүүлдэг. Тэгээд та нэгэнт санаатай байна уу, санаагүй байна уу айдсын захиргаа дор ороотохбол, айлган сүрдүүлэгчийнхээ боол болно. Та айлган сүрдүүлэгч эзэнийхээ мэдэлд очиж, цаашид Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй болно.

Эцэстээ Бурханы бэлэг буюу таны доторх сүнслэг бэлэг ажиллаагаагүй болно. Тийнхүү дайсан эрх мэдлийг тань хуу татаж, таны эсрэг болоод таны хүмүүсийн эсрэг ашиглана.

Айлган сүрдүүлгийн эх сурвалж нь бидний дайсан - диаволоос эхтэй айдас юм. Тэр бол бүх айдас хүйдсийн зохиогч (Эхлэл 3:1-10, ялангуяа 10-р ишлэл). Тэр бидний бодол, төсөөлөл, үзэгдлийг ашиглаж эсвэл нөхцөл байдлыг юмуу өөрийнхөө талынханыг ашиглаж айлган сүрдүүлдэг. Эдгээр нь ганц л зорилготой: биднийг хянаж, хязгаарлах.

Элиа айж сүрдсэн үү?

Бурханы зарц Элиа нь Бурханы хүчээр буцалдаг хүн байлаа. Тэрбээр Бурханаас эмээдэггүй, муу ёрын хааны өмнө зогсоод: “Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй” хэмээн мэдэгдсэн (I Хаад 17:1). Тэрбээр бурхангүй хаанаас огт айгаагүй юм.

Дараагийн хэдэн жил нь Элиа цул гайхамшгаар л амьдарсан. Эхлээд түүнийг хэрээнүүд хооллосон, харин дараа нь улс орон нь их өлсгөлөнд нэрвэгдсэн цагаар хүнс, тос нь хэзээ ч хорогддоггүй бэлбэсэн эмэгтэй түүнийг хоолложээ. Нэг удаа эмэгтэйг гай дайрч, ганц хүү нь гэнэт үхэхэд, Бурхан Элиагийн залбирлыг сонсож, хүүг үхлээс амилуулав. Элиа маш хүчирхэг үйлчлэлтэй хүн байжээ.

Хэсэг хугацааны дараа тэрбээр дахин хааны өмнө очив. Хаан улс оронд тулгарсан гай гамшигт Элиаг яллажээ: “Энэ чинь Израилийг зовоогч чи юу? (I Хаад 18:17)

Page 65: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

65

Гэтэл Элиа өөдөөс нь: “Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан” (I Хаад 18:18) хэмээн аймшиггүйгээр хариулжээ. Тэгээд Баал болон Ашерагийн 850 эш үзүүлэгчийг цуглуулан, Израилийн ард түмэнтэй хамт Кармел ууланд аваачихыг хаанд тушаажээ.

Халз тулааны өдөр хэн нь жинхэнэ Бурхан болохыг үзэхээр Израиль хуран цуглав! Элиа өөрийнхөө Бурханд тахил өргөөд, Баал болон Ашерагийн эш үзүүлэгчдийг өөрсдийнхөө бурханд тахил өргөхийг уриалахдаа: “Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн” хэмээн үг буулгав (I Хаад 18:24).

Эзэн Бурхан галаар хариулахад, Израилийн хүмүүс нүүрээрээ газар унаж, Бурхан руугаа эргэв. Тэгээд Элиагийн тушаалаар 850 худал эш үзүүлэгчийг цаазлав.

Дараа нь Элиа бороо орохыг мэдэгдээд, ямар ч үүлгүй байхад борооны төлөө залбирав. Хэдэн минутын дотор тэнгэр харанхуйлж, аадар асгажээ. Ахаб хаан ордон руугаа зугтахад, Бурханы мутар Элиа дээр бууж, Элиа Ахабын сүйх тэргийг гүйцэж түрүүлэв.

Элиагийн амьдралын нэг л өдөр ийм байв. Үндэстэн эргэж, хорон муу арилж, ган гачиг төгсөв. Элиа Бурханы дууг сонсож, үгийн дагуу гайхамшиг үйлдэж байсан нь тодорхой байна.

хааны хатантай нүүр тулсан нь

Тэгтэл тэр өдөр хатан Иезебел Элиа эш үзүүлэгчдийнх нь бодийг нь хөтөлсөнийг сонсоод, ийн үг дайжээ: “Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс аваг” (I Хаад 19:2). Хатны уур хилэн бадарчээ. Харин Элиа хэрхэв?

Элиа сүрдэж, ухас хийн босоод, амиа аврахаар зугтсаар Иудагийн Беершебад иржээ. Тэнд зарцаа үлдээгээд, өөрөө бүтэн өдөржин алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суун, үхэхийн

Page 66: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

66

түүс болжээ: “Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач” (I Хаад 19:3-4).

Өглөө нь арслан бар шиг байсан хүн орой нь амиа авран зугтаж явна. Элиа Иезебелээс айсандаа үхэхийг хүссэн. Гэтэл Иезебел хатан Элиаг Бурханы зорилгоос няцаан, замаасаа зайлуулахыг хүсчээ. Тэгээд хэдийгээр яг алчихаж чадаагүй ч, ямар ч байсан үхтэл нь айлгаж дөнгөхдөө ядаж нэг зорилгоо биелүүлжээ. Элиа өөрөө ч мэдэлгүй, хатантай гар нийлчихсэн байв.

Айдсын шинж тэмдэг

Айдсын сүнс нь хүний эсрэг эргэлзээ, цөхрөл, гутралыг уяанаас нь тавьдаг учраас, хүн эрүүл саруул ухаанаа алддаг. Хамаг юм дарамттай, бэрх, боломжгүй санагдана. Айдас сүрдүүлэг хүчтэй байх тусам, цөхрөл төдий чинээ гүн байна. Айдас сүрдүүлгийг газар дээр нь дарж аваагүй хүн хэзээ ч хийхгүй байсан зүйлээ хийж орхидог. Угаасаа айлган сүрдүүлгийн зорилго л энэ.

Би өөрөө айлган сүрдүүлгийн сүнсэнд бариулж үзсэн учраас Элиагийн байдлыг маш сайн ойлгож байна. Тэр үед би айлган сүрдүүлгийн сүнс ажиллаж байгааг ухаараагүй бол, зочид буудлынхаа өрөөнд: “Ямар ч утга алга. Чи өөрийгөө хэн гэж бодоов?” гээд л уйлан дуулсаар суух байсан байх. Бүр маш амжилттай үйлчилсэн ч, яг л ингэж цөхрөх байсан биз.

Нэг өдөр би амьсгал ч авч чадахгүй болтлоо дарамт цөхрөлд бариулав. Надад дэндүү хүнд байв. Залбираад ч нэмэр болсонгүй. Бурхан ерөөсөө харагдахгүй байлаа. Би яг л Элиа шиг “Би ямар ч хэрэггүй амьтан. Миний үйлчлэл ч хэнд ч хэрэггүй... Би, би, би...” хэмээн “гэнгэнэв”.

Тэр өдөр л Бурхан надад Элиа Иезебелээс айхдаа яасныг ухааруулсан юм. Тэр үед л би яг тэр айлган сүрдүүлэгч сүнсний хүсээд буй зүйлийг нь хийгээд байгаагаа ухаарсан юм. Тэр сүнс намайг Бурханы ажлаас няцаахыг хүссэн. Надаар дамжуулж Бурхан айлдсан гэмшил, ариун амьдралын талаарх үнэний үгт дотор нь арзайсан хүмүүс тэр чуулганд байжээ.

Page 67: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

67

Намайг өдөржин зулгаасан тэр этгээд нь айдас сүрдүүлэг болж таарав. Би үүнийг ухаарсан даруйдаа л зоригтойгоор чөлөөлөгдөж, эргэлзээ, цөхрөлөөсөө суллагдсан юм. Тэр орой бид галзуу цуглаан хийсэн дээ! Айлган сүрдүүлгийн сүнстэй хэрхэн нүүрэлдэхийг би танд хожим тайлбарлана. Харин одоо айдсыг хэрхэн танихыг Элиагийн амьдралаас дахин үзье.

чи энд юу хийж байгаа юм?

Элиа Иезебеелийн айлган сүрдүүлэгтэй нүүр тулаагүй учраас, эрх мэдлээсээ ховхорчээ. Үүнийх нь гайгаар тэр үндэстэний төлөө Элиад өгөгдсөн бэлэг дарагдаж, тэрбээр Бурханы хүсээгүй зүг рүү дэмий тэнэн, дөчин өдөр, дөчин шөнө Хореб уул руу гүйжээ. Тэгээд зорьсон газраа хүрмэгцээ хамгийн түрүүнд Бурханаас: “Чи энд юу хийж байгаа юм, Элиа?” (I Хаад 19:9) гэдэг үг сонссон.

Төсөөл дөө. Үхлээс өөр юу ч хүсэхгүй болтлоо цөхөрсөн, дөчин өдөр гүйсээр эцэж цуцсан хүнийг Бурхан: “Чи ажлаа хаячихаад, энд юу хийж яваа юм?” гэдэг үгээр угтжээ.

“Бурхан Өөрөө Элиаг гүйлгэх гэж тэнгэр элчээрээ хоёр зүсэм бялуу өгчихөөд, яахаараа “Энд юу хийж байгаа юм?” гэж асуудаг билээ?” гэж бодож байна уу?

Элиа гүйхээр шулуудсаныг Бурхан мэдэж байсан. Хүн аливааг үйлдэхээр зүрхэндээ шийдсэн л бол, Бурхан үүнийг хүсэхгүй байсан ч, үүнийгээ үйлдэхийг нь хүнд зөвшөөрдөг.

Моабын хаан Балакаас Израилийг хараах гуйлга хүлээж авсан Балаамыг санаж байна уу? Тэр тохиолдолд ч Бурхан яг ижил зүйл үйлдсэн юм. Бурхан Балаамыг битгий яв гэсэн. Гэвч Балаам Бурханаас хоёр дахь удаагаа шалахад, Бурхан түүнд явахыг зөвшөөрсөн.

Маргааш өглөө нь Балаам замд гарахаар илжгээ эмээллэхэд, Библид “Гэвч түүнийг явснаас болж Бурхан уурлав” гэжээ (Тооллого 22:22). Балаамын замд Бурханы тэнгэрэлч хөндөлсөв.

Page 68: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

68

Бурхан Өөрөө яв гэчихээд, явахаар нь яагаад уурсав? Бурхан Балаамын зүрхийг мэдсэн учраас явахыг зөвшөөрчээ. Балаам Бурханы үгэнд орох бус, Балакийн хэргэм зэрэг, мөнгийг илүүд үзжээ. Аливааг үйлдэхээр шулуудсан хүнийг Бурхан хүсч байсан ч, зогсоохгүй.

Элиагийн хувьд ч ялгаагүй. Бурхан түүнийг буцаж очоод Баалын эш үзүүлэгч нартай нүүрэлдсэн шигээ Иезебелтэй нүүр тулаасай гэж хүссэн. Тэгж байж л Кармел ууланд эхэлсэн үйл явдал гүйцэх байв. Гэтэл Элиа хатантай уулзахыг хүсээгүй. Тэр энэ их дарамтаас зугтахыг хүссэн. Тиймээс Бурхан Элиад тамир тэнхээ оруулахын тулд тэнгэрэлчээрээ хооллож ундаалав. Кармел ууланд хүрсэн хойно нь Бурхан Элиагийн айдсыг шийдэхийг хүсчээ.

Бүхний ард байгч нэгэн

Элиа Иезелбелтэй нүүр тулахаас нааш Бурханы ажил биелэхгүй байлаа. Израилийн хамаг гай барцадын уг үндэс нь чухам энэ эмэгтэй байв. Библи “Ахабтай адил эхнэр Иезебелийнхээ уруу таталтанд автан ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй билээ” гэж хэлсэн (I Хаад 21:25). Элиа зугтаагүй байсан бол, Бурхан түүнтэй Кармел уулнаа хамт байсан шигээ л хамт байх байсан.

Харин одоо Бурхан Элиагаас хоёр ч удаа яагаад тэнд байгааг нь асуусныхаа дараа юу айлдсаныг үзье:

—Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно. Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно. Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.

— I Хаад 19:15-17

Page 69: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

69

Өөрийнхөө оронд Элишаг, харин Израилийн хаанаар Иехүг томилохыг Бурхан Элиад айлдсаныг тэмдэглэнэ үү. Бурханд Иезебелээс айж зугтаахгүй хоёр эр байжээ. Тэд л Бурханы ажлыг гүйцэтгэх учиртай байв.

Иезебелээс зугтсан учраас Элиагийн ажил зогсчээ. Израилийг бузар булайтай хутгасан гол хөдөлгүүр нь Иезебел байсан. Удирдагчийн буруу нөлөөтэй нүүр тулж, таслан зогсоохоос нааш, түүний эрх мэдэл дор байгаа хүмүүс дээр бузар муу юүлэгдэх нь цаг хугацааны л асуудал юм.

Есүс энэ зарчмыг л заасан: “Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ” (Марк 3:27). Хүчтэй хүн нь удирдагч, гэр нь удирдагчийн эзэмшил, газар нутаг, эд хогшил нь удирдагчийн нөлөөний үр дагавар, үр жимс юм. Одоо эдгээр тайлбараар орлуулан уншиж үзье:

Удирдагчийг нь эхлээд зогсоож байж л газар нутаг, нэр нөлөөг нь эзэлнэ үү гэхээс шууд дайрч ороод эзэмшлийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ.

— Марк 3:27 (зохиогчийн хувилбар)

“Гэхдээ Элиа хаанаас айгаагүй шүү дээ?” гэж үү? Тийм бөгөөд үгүй. Удирдагчийн нэрийг нь Ахаб зүүдэг ч, эрх мэдлийг нь гэргий нь зүүсэн байв. Тиймээс сүнслэг талбарт Израилийг Баалд мөргүүлсэн “хүчтэй хүн” нь Иезебел болж таарч байна. Иезебелээс болж л Бурханд итгэмжтэй долоон мянгаас бусад бүх Израиль хүн цорын ганц жинхэнэ Бурханаасаа холджээ. Түүнтэй нүүр тулах хүн байхгүй учраас нөлөө нь хэвээр үлджээ.

Би ийм явдлыг зөндөө хардаг. Пастор, удирдагчийн нэр зүүсэн атлаа гэргий, хамтран зүтгэгч, зөвлөлийн гишүүд, эрхлэгч, залгамлжлагч зэрэг хүмүүсийн айлган сүрдүүлэг, дарамтаар хөдөлдөг хүмүүс бий. Тэд удирдагч нэртэй хүнээр дамжуулж, тайзны араас үзүүлбэрийг удирдан зохион байгуулна.

Page 70: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

70

Ийм үзэгдэл айл гэрт ч байдаг. Үр хүүхэд нь аав, ээжийгээ, гэргий нь эр нөхрөө айлган сүрдүүлдэг. Эр нөхөр нь өрхийн тэргүүн биш болжээ. Удирдагч хүн гэртээ ч, гадаа ч бусдын зөвлөгөөг бодолцох ёстой ч, Бурханаас өгөгдсөн бэлгээрээ гэр бүл, үйлчлэлдээ үйлчилж хамгаалахын тулд эрх мэдэлдээ бат зогсох нь хамгийн чухал юм.

Элиагийн түүхийг үргэлжлүүлж уншбал, түүний ажил үйлчлэл бөхөж эхэлсэнийг харна. Ахабын муу ёрын зан үйл ард түмнийг улам ихээр дарлав. Нөхрийнхөө болоод улс орны толгой дээр суусан Иезебел хатны дарангуйлал улам нэмэгдэв. Хэдийгээр Элиа Баалын эш үзүүлэгч нартай халз тулж, Израильчууд Бурхан руугаа эргэсэн ч, Баалын мөргөл дахин сэргэжээ. Элиа зугтахдаа Израильчуудын зүрх зоригийг аваад зугтжээ. Ахабыг үхсэний дараа хоёр хүү нь Израилийн толгойг худал бурхад руу эргүүлэв (I Хаад 22:51- II Хаад 9).

Эрх мэдлээсээ буугаагүй хоёр эр

Элиа энэ бүх бузар муу, завхралын голомтоос зугтсан тул Бурхан түүнд тэр муу ёрын эмэгтэйг нэг мөр зайлуулах хоёр хүнийг тослон томилох заавар өгчээ. Тэдний нэг нь Иезебелийг хороосон Иехү юм (II Хаад 9:30-37). Иезебел түүнийг ч бас атгандаа оруулах гэж оролдох үед Иехү айж сүрдэлгүй, халз тулаад, амийг нь хорооход, Иезебелийг дагаад хорон муу нөлөө нь ч устжээ (II Хаад 10).

Дараа нь Иехү эрчүүдийнхээ хамт Ахабын далан хүүг алаад, Баалын мөргөлчдийг нэг дор цуглуулж байгаад илдний ирээр хөнөөж, Баалын сүмийн хамаг шүтээн тахилыг нь галдан шатаав. Иехүгийн эрчүүд Баалын сүмийн багануудыг хэмх цохиж, сүмийг нурааж, газартай тэгшилжээ. Библи Иехүгийн талаар юу айлдсаныг үзнэ үү:

Ийнхүү Иехү Израилиас Баалыг устгав. — II Хаад 10:28

Page 71: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

71

Бурхан Элиад зүгээр л: “Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно” хэмээн айлджээ (I Хаад 19:17). Анх Элиагийн ганцаараа хүлээж авсан ажлыг эцсийн эцэст энэ хоёр хүн гүйцэлдүүлжээ. Элиа айж сүрдсэнээсээ болоод эрх мэдлээсээ буусан учраас, Бурхан түүнд “өөрийнхөө оронд Элишаг эш үзүүлэгчээр томил” гэсэн юм. Харин Иехү, Элиша хоёр эрх мэдлээ Ахабын бүлд алдаагүй учраас Бурханы бэлэг хүчтэй ажиллаж, үндэстэн бүхлээрээ Баалаас ангижирчээ.

Бурханы хүмүүс урагш давшихын оронд ухарч зугтсан түүх Хуучин гэрээнд олон бий. Паул Коринтын итгэгчдэд: “Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ” гэсэн (I Коринт 10:11). Түүнчлэн Ромын итгэгчдэд: “Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм” гэжээ (Ром 15:4). Би номдоо Хуучин болоод Шинэ гэрээний олон жишээг хослуулан хэрэглэнэ. Учир нь Хуучин гэрээний жишээгүйгээр Шинэ гэрээний хэрэгжилтийг бүрэн ойлгох аргагүй. Харин одоо айлган сүрдүүлэг нь Бурханы ажилд хэрхэн саад хийдгийг үзье.

Page 72: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Айж сүрдсэн хүн Бурханд биш айсан зүйлдээ мөргөдөг.

Page 73: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

73

6-р бүлэг

АЙж СүРдСЭн хүн Амьд хӨШӨӨ Болдог

Айлган сүрдүүлэг биднийг сүнсний талбарт зүгээр л нүд нь хөдөлдөг хөшөө болгодог. Айсан хүн нүдээ аньж байгаад л буруу зүйл үйлддэг. Айсан хүн хэзээ ч

үйлдэхгүй зүйлээ хийхэд хүрдэг. Үүнийг Ели ба түүний хоёр хүүгийн амьдралаас харж болно.

Израильд монархи нийгэм тогтохоос өмнө улс үндэстний түүхэн эгзэгтэй үед Бурхан шүүгчдийг томилон, улсыг захируулдаг байв. Дэйкс Библиэс үзбэл, Ели нь Израилийн арван тав дахь шүүгч байжээ. Тэрбээр шүүгч төдийгүй, долоо дахь тэргүүн тахилч байсан. Ели Израилийг дөчин жил шүүжээ. Түүний Хофни, Финехас гэдэг хоёр хүү нь ч бас тахилч байв. Тэгэхээр Елигийн удирдлага дорх Израилийн сүнсний байдал ямар байсныг харъя:

Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.

— I Самуел 3:1

Эзэний үг гэдэг нь бичмэл үгийн талаар хэлээгүй юм. Учир нь Израильчуудад Тора байсан. Энэхүү ишлэл нь Бурханы арга зам, төлөвлөгөөг заасан Бурханаас төрсөн ухаарал, гэгээрлийг хэлж буй. Бурхан хүмүүстэйгээ ойр дотно ярьж байсан нь

Page 74: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

74

эртний дурсамж болжээ. Номын Зохиогч дуугүй байна. Түүний дуу хоолой эс сонсдоно.

Яагаад Бурхан дуугүй байна вэ? Хариулт нь 2-р бүлэгт бий:

Ели их настай болжээ. Өөрийн хөвгүүд нь бүх Израильд юу үйлдэж байгааг, бас хурлын майхны үүдэнд үйлчлэгч эмстэй тэд хэрхэн унтдаг тухай Ели сонсов.

— I Самуел 2:22

Елигийн хоёр хүү Хофни, Финехас нар маш муу ёрын хүмүүс байв. Тэд Израилийн хүүхнүүдтэй завхайраад зогсохгүй, Эзэний оршихуйн газар болох майхан сүмд үйлчлэхээр ирсэн эмэгтэйчүүдтэй завхайрдаг, жигшүүрт амьтад байв. Тэд Бурханаас огт эмээдэггүй байжээ.

Тэдний бузар булай нь завхайрлаар дууссангүй. Тэд Бурханд өргөхөөр хүмүүсийн авчирсан түүхий махыг хүчээр булаадаг байсан. Энэ нь мөргөлчдийг болон Эзэнийг улайм цайм дээрэмдсэн, хууль бус үйлдэл байв. Үүнээс болж Израильчууд Эзэнд тахил өргөхөөс жигшжээ. Хофни, Финехас нар Израильчуудад бүдрүүлэх чулуу болсон юм. Тэдний энэ булайг үзсэн хүмүүс Бурханы юмст ой гутжээ.

Ели хүүхдүүдийнхээ хэргийг мэдсэн боловч, байр сууриас нь зайлуулалгүй, ердөө зөөлөн зэмлээд л өнгөрчээ: “Тэрээр хөвгүүддээ —Та нар ийм хэрэг буюу эдгээр бүх ардуудаас сонсож байгаа муу ёрын хэргийг юунд үйлдэнэ вэ? Хүүхдүүд минь, ингэж болохгүй. ЭЗЭНий хүмүүсийн дунд тархаж буй, надад сонсогдсон мэдээ нь сайн юм огт биш” (I Самуел 2:23-24). Уг нь ямар ч гэмших сэтгэлгүй тэднийг тахилчийнх нь байр сууриас төдийгүй, майхан сүмээс бүрэн мөсөн хөөх хэрэгтэй байсан юм.

Бурханы эш үзүүлэгч Ели дээр ирээд “Та нар яагаад Миний орших газарт Миний тушааснаар үйлдэгддэг, Надад өргөсөн өргөл, тахилуудад хөнгөн хандаж, бас Миний ард түмэн Израилийн тахил бүрийн хамгийн сайнаар нь өөрсдийгөө

Page 75: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

75

таргалуулснаар өөрийнхөө хөвгүүдийг Надаас илүүд үзэж байна вэ?” Тиймийн тул Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би чин үнэнээр өгүүлсэн билээ. Харин одоо ЭЗЭН айлдахдаа ”Энэ нь Надаас хол байг! Учир нь Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг жигшигчдийг Би үл хайхарна” гэж хэлэв (I Самуел 2:29-30).

Хүндэтгэх гэдэг нь “үнэлж хүндэтгэх, дээдлэх” гэсэн утгатай. Ели хөвгүүдтэйгээ нүүр тулж, сахилгажуулахаас татгалзахдаа, хүүхдүүдээ Бурханаас дээр тавьсанаа харуулжээ. Айж сүрдсэн хүн Бурханд биш, айсан зүйлдээ мөргөдөг. Тэрбээр санаатайгаар эсвэл санаандгүйгээр айж сүрдсэн зүйлдээ захирагддаг. Ели айж сүрдээгүй байсан бол, хөвгүүдтэйгээ арай өөрөөр ярих байсан.

Дараа нь Бурхан Самуелээр Елид үг дайлгажээ: “Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ” (I Самуел 3:13).

Израилийн шүүгч, тэргүүн тахилч нь хүүхдүүдээсээ айснаас болж, Эзэний үг ховордож, бузар муу байдал газар авчээ. Эли эрх мэдлээ алдсан учраас, түүний Израилийг үнэнээр шүүж, үйлчлэх чадвар үгүйрч, Бурханы зорилго тасарсан. Израилийг тойрон дайсан нь хүчирхэгжиж, дотроос нь завхрал хүчирхэгжиж байлаа. Удирдагч эрх мэдлээсээ татгалзахад, эрх мэдэл дорх хүмүүс нь хохирдог.

Page 76: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

76

танил сонсдож байна уу?

Тун харамсалтай боловч, ийм явдал өнөөдөр олон айлд байдаг. Би залуусын пастораар үйлчилж байхдаа ийм айл зөндөө харсан. Өсвөр насны хүүхэд нь аав, ээждээ ямар ч хүндэтгэлгүй, бүр нэг залхсан шинжтэй, тээршааж ханддаг. Тэгээд хүүхэддээ ганц үг хэлж чадахгүй, нүүр улайн зогсох аав, ээжийнх нь өөдөөс би хүүхдийг нь залруулна. Тэр айлд эх захгүй байдал, анархи л тогтдог. Тэд үр хүүхдийнхээ дээр тогтоох ёстой эрх мэдлээ алджээ.

Энэ асуудал айл гэрт төдийгүй, чуулганд ч байдаг. Би хэдэн зуун чуулганд очиж үзсэн. Тэгээд маш олон удирдагч нар хүмүүсээсээ айдгийг нь үзээд сочирдож билээ. Чуулган доторх уур амьсгал нь яг л Елигийн үеийнхтэй адилхан буюу Бурханы үг ховор байдаг.

Удирдагч нь эрх мэдлийн байр сууриа алдсан учраас Бурханы хүч ажиллахаа больдог. Тэр чуулганд пасторууд нь номлож, хүмүүс нь магтан хүндэтгэдэг боловч, Бурханы оршихуй бараа сураггүй байдаг.

Пастор нь хэдэн дуулгаваргүй хүнийхээ нүгэлтэй нүүр тулахаас зайлсхийж, тэднийг гомдоохгүй аятайхан номлол бэлтгэнэ. Эсвэл хэдхэн хүнээс айсан уур цөхрөлөө цуглааны хонин сүрэгтээ гаргаж, тэднийг чанга чанга, ширүүн дориун үгээр нүүр нүдгүй балбана. Гэхдээ энэ бүхэн дунд сүнслэг амьдрал маш багахан байна эсвэл огт байхгүй.

Библи ийм уур амьсгалыг Бурханы оршихуй ховор гэдэг. Бурханы оршихуй энд тэнд цухас цухас үзэгдэх боловч, тогтмол оршин байхгүй, Түүний үг ч амийн ус шиг чөлөөтэй оргилохгүй.

Page 77: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

77

Амьд үхдэлийн чуулган

1990 онд би нэгэн чуулганд номлосон юм. Тэд өөрсдийгөө Бурхантай хамт алхаж буй амьд хүмүүс л гэж бодож байв. Бүтэн сайны өглөө номлотол хэлсэн үг маань эргэж нүүр рүү тургиад байгааг мэдрэв. Яг л хананд хамраа хатгачихаад номлоод байгаа юм шиг. Тэнд эсэргүүцэл тэрслэл хаанчилж байв.

Би учрыг нь олохгүй байлаа. Тэр чуулганыг удирддаг гэр бүлийн хоёр миний мэдэх хамгийн ялдам, сайхан хүмүүс байв. Хүүгийнх нь удирддаг магтаал хүндэтгэл ч гайхамшигтай байлаа. Тэгээд тэдэнтэй үдийн хоол идэх хүртлээ энэ талаар толгойгоо гашилгасан юм.

Пастор надаас: “Жон, чамаас нэг зүйл асуух гэсэн юм. Манай чуулганд гэр бүлээ цуцлуулсан нэг хос бий. Тэр хоёр чуулганд ирээд танхимын хоёр талд суудаг. Тэгтэл манай чуулганы угтах багийн ахлахаар үйлчилдэг нөхөр нь чуулганы арай залуу бүсгүйтэй танилцаж, улмаар болзсоор одоо хамт амьдарч байгаа. Энэ тохиолдолд би яах ёстой вэ?”

Тэр надаас ийм зүйл асуусанд би чихэндээ ч итгэсэнгүй. “Та түүнийг чуулганаас явуулаагүй юм уу?” хэмээн би түүнээс гайхан лавлатал пастор надад: “Үгүй, гэхдээ би түүнийг угтах багийн ахлахаас буулгасан” гэв.

Би тэр пастор, түүний гэргий хоёрт цаг гаруй номлов. Паул Коринтын чуулганы ахлахуудыг хэрхэснийг ч хэллээ. Коринтод ч бас тийм ёс бус явдал гарчээ. Паул тэднийг зэмлээд: “Та нар их зантай болж, харин ийм зүйлийг үйлдэгч нэгэн нь та нарын дундаас зайлуулагдахын тулд та нар гашуудсангүй” гэж хэлсэн (I Коринт 5:2). Паул тэр хүнийг чуулганаас явуул гээд, учрыг нь тайлбарлажээ: “Та нарын сайрхал чинь сайн биш ээ. Жаахан хөрөнгө нь зуурсан гурилыг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй гэж үү?” (I Коринт 5:6). Өчүүхэн жаахан хөрөнгө гурилыг хөөлгөдөг. Хэрэв чуулганд аль нэг нүглийг хайхралгүй орхиж, дураар нь тавьж, завхруулбал, талханд хийсэн хөрөнгөтэй адил юм болохыг Паул хэлжээ.

Page 78: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

78

Тэгээд би тэр пасторт “Та тэр хүний нүглийг хайхралгүй орхисноороо, тэр нүглийг чуулган даяар хөрөнгө шиг газар авахуулж байна. Хонин сүргийнхээ төлөө Бурхан тантай хариуцлага тооцно! Хоньчин хонин сүргийг тэжээхээс гадна хамгаалах үүрэгтэй. Та сүргээ тэжээж байгаа ч, хүний нүгэлтэй халз тулахаас айж байгаа учраас, сүргээ хамгаалахгүй байна. Аль аль нь чухал! Та тэр хүнтэй хайраар боловч хатуу нүүрэлдэх ёстой. Тэрбээр гэмшихгүй бол, чуулганаасаа явуул” гэж сэрэмжлүүлэв. Хонин сүргийг тэжээхгүй бол, сүрэг өлбөрч үхнэ. Харин хамгаалахгүй бол сүрэг идэш болно.

Пастор, гэргий хоёрын царай хувхайрав. Тэгээд гэргий нь: “Би ер нь цаашид үйлчлэх ёстой үгүйгээ ч мэдэхгүй байна. Би хүмүүсийг хайрлахыг л хүсдэг” гэв.

Би түүнд “хамгаалахгүй, зүгээр л хаацайлдаг хайр нь жинхэнэ хайр биш” гэж хэллээ.

Тэд чуулганы зарим нөхдөөс айж сүрддэгээ хүлээн зөвшөөрч, сэтгэлээ уудлан бас бус асуудлаа ч дэлгэлээ. Магтаал хүндэтгэлийн багийнх нь зарим хөгжимчид хүндэтгэлгүй зан авир гаргадаг аж. Тэгэхэд л номлолын үеэр надад мэдрэгдсэн эсэргүүцлийн учир тайлагдаж, би энэ тухай тэдэнд хэллээ.

Тэр орой намайг номлож байтал нэг эр “Бурхан хэлээр үг дамжуулж байна” хэмээн номлолыг маань тасалдуулав. Бурхан Өөрөө Өөрийгөө тасалдуулдаггүйг би түүнд тайлбарлаад, хэлээр ярихаа зогсоохыг хүсэв. Нөгөө хүн ойлгоод чимээгүй болсон ч, гитарчин босч ирээд: “Ариун Сүнсэнд ажлаа хийхийг зөвшөөрдөггүй хүний үгийг би цаашид сонсож чадахгүй. Би эндээс явлаа!” гэж ирээд л над руу хашхирсанаа, гэргийгээ угзраад, аргил гитарчиндаа “Явъя!” гэлээ. Тэгээд түүний гэргий, аргил гитарчин бас нэг хүн - нийлээд дөрвөн хүн шуургалан гарч одов. Уур амьсгал тавгүйтэж, хүмүүс үймэлдэв.

Би тэр даруй Ариун Сүнснээс юу хийхийг асуултал, “Тэдэнд эрх мэдлийг заа!” гэлээ. Намайг Бурханы эрх мэдлийн талаар заахад, тэнд Бурханы амар тайван бууж, эмх журам тогтов.

Page 79: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

79

Намайг дуусах үед Эзэн надад: “Одоо нөгөө хэлээр ярихыг зогсоосон хүндээ орчуулгаа хэлэхийг нь зөвшөөр” гэлээ.

Би яльгүй тээнэгэлзсэнээ нөгөө хүнд: “Эрхэм ээ, Бурхан одоо танаар үгээ хэлүүлэхийг хүсч байх шиг байна. Та боломжтой бол үгээ хэлээч” гэлээ.

Тэрбээр хэлээр үгээ хэлээд дараа нь ийн хөрвүүлэв. “Эзэн ийн айлдаж байна. Би энэ чуулганд нүгэл халдварлаж

байхыг харлаа. Би зарцдаа зөвхөн хагасыг нь л харууллаа. Түүний үгийг сонс. Учир нь тэдгээр нь Миний үг болой.”

Тэр чуулганд нэвчсэн нүгэл, тэрслэлийг үзээд, би элэг эмтрэн уйлав. Пастор ч гүн сочирдов. Пастор, удирдагч нар нь Бурханы халамжил гэж өгсөн хүмүүсээс айж сүрдсэнээс болж, нүгэл шургалжээ.

Дараа нь пастор мөнөөх эртэй болон хамт амьдарч буй эмэгтэйтэй нь нүүр тулан уулзсан гэдгийг сонсоод би үнэхээр баярлав. Тэд тэр даруй гэмшээд, тусдаа амьдрахаар болжээ.

Зөвлөлийн багаасаа сүрдсэн пастор

Би нэг удаа Бүтэн сайны өглөөнөөс гурав дахь өдөр хүртэл цуглаан хийдэг нэгэн чуулганд үйлчилсэн юм. Бид гэмшил, эдгэрэл, чөлөөлөлтөөр дүүрэн гайхамшигтай цуглаан хийж байлаа. Чуулган санхүүгийн эрх чөлөөнд хүрж, ирц нь ч өсөв. Гэтэл дөрөв дэхь өдрийн цуглааны өмнө пастор нь эхэр татан уйллаа.

Би түүнээс: “Пастор аа, яагаа вэ?” гэж асуутал пастор надад: “Жон, би чамд атаархаагүй ээ. Гэхдээ яагаад би Бурхан

хөдөлж буйг хардаггүй юм бэ? Би Ариун Сүнсээр дүүрэн. Гэхдээ миний цуглаан дээр Сүнсний ямар ч бэлэг ажилладаггүй. Хэн ч эдгэрдэггүй, чөлөөлөгддөггүй, бүх зүйл хэцүү байдаг.”

Би түүнээс асуулт асуув. Тэгтэл тэдний зөвлөлд тэр пасторыг бодвол, Ариун Сүнсээр дүүрээд, хавьгүй удаж буй нэг хос байдаг аж. Тэгээд тэд пастортаа чуулган яаж хийхийг заадаг ажээ. Би тэр пасторт “Та зөвлөлийнхөө хүмүүсээс сүрддэг ажээ.

Page 80: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

80

Бурханаас өгөгдсөн байр суурь дээрээ зогсоод, тэд биш, харин та пастор нь гэдгийг хэл” гэлээ.

Маргааш нь пастор мөнөөх хостой ярилцтал, хос ихэд дургүйцэж, чуулганаас явжээ. Цуглаан сунжирч, сүүлийн орой хэсэг хүмүүс надаар залбируулахаар урагш гарч иртэл Эзэн надад “Энэ хүмүүсийн төлөө чи залбирахгүй. Харин пастор залбирна” хэмээв.

Би пастор руу хартал, түүнийг Бурханы хүч хучиж байв. Би “Пастор аа, Бурхан таныг энэ хүмүүсийн төлөө залбир гэж байна” гэлээ.

Пастор тэр хүмүүсийн дундуур сүлжиж гарав. Пасторын гар шүргэх даруйд л хүмүүс Бурханы хүчинд цохиулан унаж байлаа. Зарим нь бүр шүргэж ч амжаагүй байхад унав. Бурхан ийм л хүчтэй.

Чөтгөрийн нөлөөнд орсон нэгэн охин сүр жавхлантайгаар чөлөөлөгдөв. Хэдхэн минутын дотор тэр бүлгийн хүн бүр Ариун Сүнсний үйлчлэлийг хүртэв! Пастор над руу эргэж нэг харсанаа шалан дээр савж унав. Тиймээс цуглааныг гэргий нь хаахаас өөр аргагүй болсон юм. Хагас цагийн дараа хоёр эр пасторыг шалан дээрээс босгов. Тэр чуулган өөрчлөгджээ.

Пастор айсан учраас өөрийнхөө доторх Бурханы хүчийг хэрэглэж чадахгүй байжээ. Тиймээс Бурханы оршихуй болон хүч тэр чуулганд ховордсон байна. Харин айдас сүрдүүлгийн хүчийг хуга цохисноос хойш Бурханы хүч тавигджээ.

нэг түүх, өөр тайз

Энэ зарчим чуулганд төдийгүй, хувь хүний амьдралд ч хэрэгжинэ. Би нэгэн гадны чуулганд үйлчилсэн бөгөөд пастор, удирдагч нар нь нэг л айдастай байгаа нь илт байлаа. Би тэднийг сүнсээр хүчтэй зогсож, Бурханы дээд дуудлагын төлөө урагш давшихыг бүтэн долоо хоног ятган урамшуулав. Намайг явснаас хойш дөрвөн сарын дараа чуулган гурав дахин үржжээ! Тэд дөрвөн зуун хүний суудалтай байраасаа хоёр мянган хүний

Page 81: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

81

багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. Хожим намайг тэр чуулганд дахин очиход пастор нь айдсыг хуга цохисноос хойш чуулган нь тэс өөр болсоныг надад хэлсэн юм.

Нэг удаа би Атлантад гурван өдөр үйлчлэхээр уригдав. Сүүлийн орой айдсыг хуга цохих талаар заатал пастор нь чуулганыхаа хүмүүсээс айх айдсаасаа гайхамшигтайгаар чөлөөлөгдөв. Тэрбээр надад “Та даруй ирж, бидэнтэй долоо хоног байх хэрэгтэй” гэж хэлэв.

Тиймээс би гурван долоо хоногийн дараа ирж, бид есөн цуглаан хийв. Бурханы хүч, оршихуй маш хүчтэй байсан учраас зарим хүнийг шөнө дунд зөөж авч явах хэрэгтэй болж байв. Заримд нь Бурханы оршихуй, хүч асар хүчтэй хүрсэн учраас хүмүүс шөнө дунд пасторынхаа гэр рүү “Одоо яах вэ?” хэмээн залгаж байв. Бурхан ийн хүчтэй хөдлөж байхыг тэд урьд нь хэзээ ч үзээгүй ажээ.

Үүний дараа тэр чуулган есөн сарын турш долоо хоногийн адаг бүр сэргэлтийн цуглаан хийжээ. Чуулганы үйлчлэлд, хүмүүсийн амьдралд гайхамшиг өрнөж буйг дуулгахаар пастор над руу байн байн ярьж байлаа. Чуулган нь дөрвөн зуун хүнээс долоон зуу болтлоо өсчээ! Айдсыг таслахыг заасан тэр номлол л түүний амьдрал, үйлчлэлийг сууриар нь өөрчилсөнийг пастор надад хэд хэдэн удаа хэлж билээ.

Бас нэгэн удаа би өөр нэг чуулганд үйлчлэв. Магтаал хүндэтгэл нь унтуулмаар байв. Пастор нь босоод, зарлал хэлж, өргөлийн сургаал заалаа. Миний сонссон хамгийн уйтгартай сургаал! Цуглааны дараа хоолон дээр пастор нь хөл бөмбөг болон элдэв шалдав хэнд ч хэрэггүй зүйл л ярьж байлаа. Миний идсэн хамгийн уйтгартай өдрийн хоол!

Дараа нь би айдсыг таслах талаар номлов. Номлол дундаа орж байтал пастор амьдралдаа болон үйлчлэлдээ үл тоож байсан сул талаа гэмшин, шалан дээр сөхрөв. Бурхан амьдралд нь ажлаа хийж байгааг би мэдсэн ч, ямар хэмжээнд гэдгийг нь мэдсэнгүй.

Маргааш нь тэрбээр над руу ярив: “Жон, гэргий минь ганцхан цаг унтлаа. Харин би орондоо ч орж чадсангүй. Бид

Page 82: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

82

хоёр шөнөжин гэмшиж, уйлж, инээлээ. Энэ байдал шөнөжин үргэлжиллээ. Гэмшил, уйлаан, инээд.”

Тэр өдөр тэрбээр зөвлөлийнхөө өмнө Бурханы дуудсан удирдагч байж чадаагүй алдаагаа гэмшжээ. Пасторыг цаашид хянаж чадахгүй гэдгээ ойлгосон зөвлөлийн хэд хэдэн гишүүн цуглаанаасаа явсан ч, үлдсэн хүмүүс нь пастораа дэмжиж, хамт үлджээ.

Тэр цагаас хойш тэр пастор ч, тэр чуулган ч тэс өөр болсон юм. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу өнөөдөр тэдний магтаал хүндэтгэл нь амьд болсон. Тэд дөрвөн жилийн турш долоо хоногийн адаг бүрээр сэргэлтийн цуглаан хийсээр байна. Пастор надтай утсаар ярих бүртээ чуулганд хийж буй Бурханы үйлсийг магтдаг. Намайг тэднийд очих бүрийд чуулган нь улам л сайжирсаар байдаг. Тэр пастор ч бас айдсыг таслах сургаалаар л өөрчлөгдсөнөө олонтаа хэлж билээ.

Энэ чөлөөлөлт нь зөвхөн пастор удирдагч нарт зориулагдаагүй, итгэдэг бүх хүнд зориулагдсан юм.

Нэгэн эмэгтэй миний номлолыг сонсоод, айдас сүрдүүлгийн атгаас хэрхэн чөлөөлөгдсөн тухайгаа ярьж билээ. Үүнээс хэдэн өдрийн дараа тэрбээр шөнө гэрийнхээ ойролцоо охинтойгоо явж байгаад дээрэмчдэд бариулжээ. Гурван дээрэмчин эмэгтэйн цүнхийг булааж аваад, маш хурдан бүслэж, буу тулгав.

Эмэгтэй ер бусын эр зоригоор дүүрч, хамаг чангаараа хэлээр залбирчээ. Буутай залуу “Болиоч!” гэж хашхирав. Эмэгтэй больсонгүй. Гурван залууг самуурах хооронд охин нь гэртээ гүйж ороод 911 рүү залгажээ. Залуус эмэгтэйн цүнхийг аваад арилав.

Маргааш нь Христэд итгэгч нэгэн залуу ээжийнх рүүгээ явахдаа байнга явдгаасаа өөр замаар явж байгаад, модон дундаас эмэгтэй хүний цүнх олоод, эзэн рүү нь залгажээ. Эмэгтэй ч, залуу ч хоёулаа баярлав. Цүнхнээс нь багахан хэмжээний мөнгө алга болсоныг эс тооцвол, бичиг баримт, бүх зүйл нь бүрэн байжээ.

Page 83: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

83

Тэрбээр тун аймхай, хэзээ ч юутай ч халз тулдаггүй хүн байсан учраас айдас сүрдүүлгийг тасар татах номлолоор л чөлөөлөгдөж, амиа аварсан гэдэгтээ итгэлтэй байгаагаа сайхь эмэгтэй миний гэргийд ярьсан юм.

Ийм гайхамшигтай гэрчлэлүүдийн төлөө би Бурхандаа талархдаг. Би өөрөө ч айдсын атгаас Бурханы нигүүлсэлээр чөлөөлөгдсөн хүн! Чөлөөлөгч цэц ухаан, хүч нь гагцхүү Бурханаас ирдэг болой.

Бид айдас сүрдүүлэг гэж юу болохыг тодорхойлж, эдгээр нь Бурханы бэлгийг ажиллахад нь саад хийхээр барахгүй, таслан зогсоодог талаар сурлаа. Гэхдээ бид цаашаа явж, айдас сүрдүүлгийн үхлийн базалтыг таслах ёстой.

Page 84: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Сүнслэг тэмцэлд сүнслэг чиглүүлэг хэрэгтэй

Page 85: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

85

7-р бүлэг

СүРдүүлЭгч СүнС

Айлган сүрдүүлгийг таньж, нэг мөсөн шийдэхийн тулд бид хоёр сэдэв дээр тогтох хэрэгтэй. Нэгдүгээрт - айдас сүрдүүлэг нь сүнс юм; хоёрдугаарт - энэ нь Бурханаас

биш юм.

Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

— II Тимот 1:7

Энд сүнсийг фнема гэсэн бөгөөд энэ нь (Стронгийн толь бичгээс үзбэл) Ариун Сүнсийг юмуу хүний сүнсийг эвсэл чөтгөрийн сүнсийг нэрлэдэг Грек үг ажээ. Айдас сүрдүүлэг нь хандлага эсвэл байр суурь юм. Айдас сүрдүүлэг нь сүнс юм.

Айдас сүрдүүлэг нь сүнс учраас үүнтэй оюун ухаанаар эсвэл хүслээр тэмцэж болохгүй. Үүнийг оюуны эерэг хандлагаар ч ялахгүй. Сүнслэг тэмцэлд сүнслэг чиглүүлэг хэрэгтэй.

Заримдаа маш ухаантай эсвэл хүчтэй хүмүүс өөрөөсөө хамаагүй сул дорой сэтгэхүйтэй, чадалгүй хүн, юмнаас айж сүрддэг. Айх юм байхгүй байхад л тэд муу юм болох вий хэмээн айсаар байдаг. Тэд болзошгүй аюулаас амиа хамгаалах гэж хамаг цаг зав, эрч хүчээ зардаг. Тэд ирээдүйгээс сүрдсэнээсээ болоод өнөөдрийн сайн сайхныг эдлэж чаддаггүй. Айх шалтгаан байхгүйг тэдэнд мянгантаа тайлбарлавч, тэд айсаар

Page 86: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

86

л байдаг. Тэд жирийн нэг айдастай зөрчилдөөгүй, харин айдас сүрдүүлгийн сүнстэй зөрчилддөг ажээ.

Тэгвэл заавал санасандаа хүрдэг эрчүүд, эмэгтэйчүүд бас бий. Тэдэнд байр суурь, боловсрол гээд байх юм байдаггүй ч, эргэн тойрных нь хүмүүс тэдэнд үг дуугүй захирагддаг. Яагаад? Маш энгийн. Тэд бусдыг айлган сүрдүүлгийн сүнсээр захирдаг ажээ. Тэд өөрийнхөө эрх ашгийн төлөө айлган сүрдүүлгийг ашиглаж сурчээ.

Би нэг удаа маш том бизнестэй нэгэн хүнтэй өглөөний цай уусан юм. Тэрбээр аврагдахаасаа өмнө хэрхэн амьдарч, ажиллаж байснаа надад хуучлав: “Би хүмүүсийг айлган сүрдүүлэх замаар бизнестээ хэрэгтэй бүхнийг авч чаддаг байсан. Би хотын захиргаа руу орохдоо, миний дээр айлган сүрдүүлэгч хүч байгааг бодитоор мэдэрдэг байсан шүү. Хүмүүс надаас айхад би дуртай байсан. Би хотын захиргаанаас хүссэн зүйлээ авч чаддаг байсан шүү.” Тэрбээр айлган сүрдүүлэгч сүнстэй байжээ. Түүнээс хамаагүй эрх мэдэлтэй хотын захиргаа хүртэл түүнээс сүрддэг байжээ.

хянагч сүнс

Израильчууд Баалыг шүтэж эхлэхэд Элиа хамаг Израилиас айгаагүй. Бүхэл бүтэн үндэстний эсрэг ганц хүн! Ямар аугаа зориг зүрх вэ! Тэрбээр Баалын 850 хуурамч эш үзүүлэгчээс ч айгаагүй. Ямар айхтар шийдвэр вэ - бараг мянга гаруй шашины удирдагчдын өмнө ганцаараа зогссон! Элиа Израилийн хааны уур хилэнг ч тоогоогүй. Маш цөөхөн хүн л ингэж зүрхэлнэ. Гэхдээ Элиа ганц эмэгтэйгээс айн сүрдэж, зугтаж, бүр үхэхийг хүссэн! Ойлгоход хэцүү байгаа биз?

Сэтгэл зүйч нар түүнийг эмэгтэй хүнээс сүрдэх айдастай байсан гэж тайлбарлах байх. Гэхдээ Израиль чинь бүхэл бүтэн үндэстэн учраас тэдэн дунд эмэгтэй хүн байсан л байгаа! Тиймээс дээрх нь утгагүй таамаглал юм. Үнэндээ энэ нь үндэстэн, хаан, худал эш үзүүлэгчдийг багтаасан, нүсэр сүнслэг

Page 87: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

87

тулаан байжээ. Элиа хаанд болон худал эш үзүүлэгч нарт байхгүй, зөвхөн Иезебелд байсан аварга том айлган сүрдүүлэгч сүнстэй тулгарчээ.

Бичээс энэ сүнсний мөн чанарын талаар юу хэлсэнийг үзье. Иехү болон Иезебелийн хүү Иорамын харилцан яриаг уншина уу:

Иорам Иехүг хараад—Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү—Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.

— II Хаад 9:22

Илбэ шид гэдэг үгт бүү бүдрээрэй. Унжуу хамар дээрээ том үүтэй, шүүрэн дээр дүүлж, шившлэгэ хэлж, шидэт усаар шавшидаг эмгэнийг бүү төсөөл. Ер нь аливаа зүйлийг хяналтандаа оруулах гэсэн хүн илбэ шид хэрэглэдэг. Паул Галат чуулганыг “Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв?” (Галат 3:1) хэмээн зэмлэсэн. Энэ илбэ жатга нь шившлэгэ, тарни биш юм. Паул Бурханы тодорхой хэлсэн зүйлийг дагахад нь хүмүүст хориг саад тавигч багш нарын тухай хэлжээ. Тэдгээр багш нар нь нууц шүтлэгийн эзэд байгаагүй ч, тэдэнд хянагч сүнс байсан бөгөөд энэ нь хамаг чуулганд нөлөөлжээ.

Иезебелийн маш хүчирхэг айлган сүрдүүлэгч, хянагч сүнсэнд хаан, эш үзүүлэгч нар, Израиль бүхлээрээ сөгдсөн. Элиа хүртэл бууж өгөн, амиа авран зугтсан. Та зүрхэндээ айдсыг оруулбал, амар тайван, өөртөө итгэх итгэл, урам зориг, тэвчээр, баатарлаг зан, хараа, аюулгүй байдал зэрэг хамаг л эрүүл саруул зүйлээ алдана.

Хүмүүс айдсын тамлалаас эерэг сэтгэлгээгээр гарах гэж оролдохыг би үзсэн. Гэхдээ тэд үндэстэй нь биш, үр дагавартай нь л үзэлцээд байгаа учраас айдсаас зугтахгүй. Та модноос жимсийг нь таслаж болно. Гэхдээ мод нэг хэсэгтээ нүцгэн байж байгаад, дахиад л жимс ургуулна. Үндсээр нь булгалахаас нааш

Page 88: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

88

мод үр жимсээ ургуулсаар л байна. Тиймээс айлган сүрдүүлгийн хүчийг таслахын тулд цаад сүнслэг хүчийг нь таслах хэрэгтэй.

чуулган доторх айлган сүрдүүлэгч сүнс

Бурханы өмнө зөв зүрхгүй хүмүүс чуулганд байдаг. Тэд хүссэн зүйлээ авахын тулд удирдлагаа айлган сүрдүүлдэг. Мэдээж юмс тэдний хүслээр болохгүй болох хүртэл тэд дуулгавартай царайлна. Тэгээд чуулганых нь удирдагч дорой зан чанартай хүн байж таарбал, тэд шууд л чуулганы удирдлагыг гартаа авдаг.

Би янз бүрийн чуулганд айдастай нүүр тулж явсан. Тэгээд заримдаа энэ их айдас хаанаас яагаад ирээд байгааг ойлгодоггүй. Учир нь айдас сүрдүүлгийн сүнс нь өөрт нь хяналт олгосон хэнээр ч хамаагүй - итгэгч хүнээр ч хамаагүй дамжин ажилладаг сүнс юм. “Чөтгөрт бүү байр тавьж өг” хэмээн Библи итгэгч хүмүүст хэлдэг (Ефес 4:27).

Би цөөн хэдэн жишээ татмаар байна. Ийм юм ярьлаа гээд хүмүүс намайг “сүнслэгжүүлэгч” эсвэл “чөтгөрийн донтой” зэрэг элдвээр хэлж магадгүй. Гэхдээ энэ эрсдлийг эс тоон, би ярих л ёстой. Асуудал бүрийг чөтгөрт нялзаадаг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл чөтгөрийг буруутгах нь тэдний хариуцлагаас мултрах арга юмуу даа. Ийм хандлага нь голдуу Есүс дээр биш, чөтгөр дээр төвлөрдөг. Библи биднийг чөтгөрийг биш, Есүсийг хар. Тэр бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч гэсэн (Еврей 12:2).

Энэ үгийг би ингэж ойлгодог: “Бид Есүсийг л мөшгиж амьдрах ёстой. Хэрэв үүнд маань чөтгөр саад хийбэл, бид чөтгөрийг Бурханы үгээр бут цохиод, Есүсийг үргэлжлүүлэн мөшгих ёстой!” Халлелүяа! Айдас сүрдүүлэг нь сүнс бөгөөд хөөхөөс нааш айдас сүрдүүлэг алга болохгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэтэл бид яг эсрэгээр нь хийгээд байдаг.

Page 89: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

89

дайралт

Айдас сүрдүүлэг бол сүнс гэдгийг батлах олон жишээ бий. Гэхдээ би ганцыг л дурьдъя. Би Өмнөдийн нэгэн чуулганы цуврал цуглаанд хичээл зааж байлаа. Эхний цуглаан нь Бүтэн сайны өглөө болсон бөгөөд маш хүчирхэг байв. Тэр цуглааны бичлэгийг бид одоо хүртэл хэрэглэдэг.

Цуглааны дараа надад хэн ч муу муухай үг хэлсэнгүй, бүгд л сайхан урам хайрлав. Гэтэл үдээс хойш нь би асар хүнд дарамттай зөрчилдөж гарлаа. Би байдал бишидсэнийг мэдсэн ч, хаанаас юу нь дайраад байгааг ойлгохгүй байлаа. Энэ бол айдас сүрдүүлэг гэдгийг би шинж тэмдгээр нь мэдэв. Тэр орой Эзэн надад чуулган доторх эрх мэдлийн талаар заах заавар өгсөн тул би Түүний үгийн дагуу олон хүнд үйлчлэв.

Цуглааны дараа пастор намайг өрөө рүүгээ дагуулж ороод: “Та өнөөдөр номлосон сургаалаараа хичнээн хүний бай болсоноо мэдэхгүй дээ” гэж хэлээд, ийн өгүүлэв. Үдээс хойш чуулганых нь нэг эмэгтэй түүнийг дуудаад: “Пастор аа, би энэ хүний номлолтой санал нийлэхгүй байна. Тэр хүмүүст дэндүү хатуу үг хэлж байна. Та түүн шиг хүн биш учраас оройн цуглааныг цуцлана биз. Би орой ирэхгүй, гэртээ үлдээд энэ хүний эсрэг залбирна” гэж хэлжээ.

Тэгэхэд л би тэр аймшигтай эргэлзээ, дарамт хаанаас байсныг ойлгов. Би пастораас тэр эмэгтэйд залруулж тайлбарласан эсэхийг асуутал, тэрбээр “Үгүй” гэлээ. Үнэхээрийн нигүүлсэнгүй хүн ажээ. Тэрбээр эмэгтэйд ердөө л “Эзэний мутарт даатга” гэснээс биш, өөр юм хэлээгүй ажээ. Хэрэв пастор эрх мэдэл дээрээ зогсон, эмэгтэйг залруулсан бол, үдээс хойш байдал тэс өөрөөр эргэх байсан гэдэгт би итгэлтэй байна. Нүүрэлдээгүй зүйл өөрчлөгдөхгүй. Тоохгүй орхибол, муу ёрын зүйлс улам л хүчирхэгжинэ! Тэр явдал бид хоёрт хоёуланд маань сургамж болов.

Намайг юу ч мэдэхгүй явж байхад, бүхнийг мэдэж, индэр дээрээс намайг тэр сүнстэй нүүрэлдүүлсэн Ариун Сүнсэндээ

Page 90: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

90

талархъя! Пастор бүгдийг мэдэж байсан ч, сүнсний нүдээ нээгээгүй аж. Тэр чуулганд хийсэн цуглаан тэр жилийн хамгийн хүчирхэг цуглаан болсон юм. Би тэр чуулганд дахиж очсон бөгөөд пастор бид хоёр ч сайн нөхөд болсон билээ.

Өөр нэгэн айлган сүрдүүлэгч сүнс

Өөр нэгэн удаа би гадаадын мянга гаруй хүнтэй чуулганд номлож, өдрийн цагаар хоёр цуглаан, оройн цагаар нэг цуглаан хийв. Эхний хоёр цуглаан маш хүчтэй байв. Би ариун амьдрал, гэмшлийн талаар заасан юм. Гэхдээ хоёр цуглааны аль аль дээр би эсэргүүцлийн уур амьсгал мэдрэв. Хоёр дахь цуглааны дараа үдээс хойшжингоо би өрөөндөө хүнд дарамт, урамгүй байдалтай зөрчилдөв. Энэ бол сүрдүүлэгч, хянагч сүнс гэдгийг мэдсэн боловч, надад хэн ч муу үг хэлээгүй учраас хаанаас эхтэй болохыг бас л мэдсэнгүй. Гэхдээ энэ үед би махан биетэй биш, муу ёрын сүнстэй тэмцэлдэж буйгаа мэддэг болсон байлаа.

Итгэгч хүмүүс сүнс дотор амьдрах ёстой. Таны эсрэг юу зогсож байгааг Бурханы Сүнс илчилдэг. Ялгах хараа үгүй бол, бид зөвхөн үр дагавар дээр л анхаарна. Би юутай тулгарсанаа мэдээгүй бол: “Надад яагаад дарамттай байна аа? Энд ирэх нь зөв байв уу? Би гэрээ орхиод яах гэж энд ирэв ээ? Би дуудлагаа биелүүлсэнгүй. Ер нь би аялахаа больдог ч юм уу?” гэж л бодох байсан байх. Харин ийм бодолтой хүн Бурханд үйлчилж чадахгүй. Айлган сүрдүүлэгч, хянагч сүнс үүнийг л хүсдэг. Би Бурхан тэр хүмүүст юу хүсч буйг харах биш, өөрийгөө л хараад байх байв.

Би өдөржин зөрчилдөв. Орчуулагч маань намайг ирж авахад би түүнд сүрдүүлгийн сүнстэй зөрчилдсөнөө хэлэв. Гэтэл орчуулагч маань “Би ч бас!” хэмээн дуу алдлаа. Бид хоёр яг ижилхэн шинж тэмдэгтэй зөрчилджээ. Тэр орой би айлган сүрдүүлгийн талаар номлож, олон хүн чөлөөлөгдөв.

Page 91: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

91

Маргааш өглөө нь индрийн ард гартал ямар ч тосолгоо байсангүй. Бурхан таг чиг болсон мэт байлаа. Би Эзэнээс үг хүлээн тайзан дээр хэдэн минут зогсов. Би залбирч, хүмүүс ч миний төлөө залбирсан боловч, ямар ч удирдамж, тосолгоо, санаа - бүр юу ч ирсэнгүй. Тэмцэл өрнөсөөр байгааг би зүрхэндээ мэдэж байлаа. Энэ дайралт чухам намайг л чиглэжээ. Миний эсрэг ярьсан үгийг би тасдах ёстой байлаа. Бурхан:

“Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй.Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана.Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний

зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов” хэмээн айлддаг (Исаиа 54:17).

Тиймээс би энэ айлган сүрдүүлгийг тасар татаж эхлэв. Тэгээд миний эсрэг хэлэгдсэн бүх үгийг яллалаа. Хүмүүс юу гэж бодох вий гэхээс ч айсангүй. Учир нь Сүнсийг сонсох нь л хамгийн зөв юм.

Тэгтэл Эзэний үг над дээр яг л галт сум шиг буув. Хүмүүсээр юу хийлгэхийг Бурхан надад нэгт нэгэнгүй айлдлаа. Хоёр гурван минутын дараа Бурханы хүч бууж, хүмүүс Ариун Сүнсээр дүүрч учир зүггүй инээв. Бурханы Сүнс маш хүчтэй давалгаалсан тул надад номлох ч хэрэг байсангүй. Зарим хүмүүс шөнийн гурав хүртэл Чуулганы байртаа үлджээ. Энэ маш хүчирхэг чөлөөлөлт байсан тул зүрх минь баясав. Би тэр сүнстэй халз тулаагүй бол, энэ бүхэн болохгүй байсан.

Хожим нь орчуулагч маань надад тэр цуглааны хөтөлбөрийг батласны дараа зохион байгуулагч пастортай нэгэн эмэгтэй уулзаад: “Яагаад бүх цуглаан дээр Жон Бивэр ганцаараа номлох ёстой юм? Бидэнд өөр номлогчид ч бас хэрэгтэй шүү дээ” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн тухай ярьсан юм. Тэр эмэгтэй өөрөө үйлчлэхийг хүсчээ.

Би бас тэр эмэгтэйн талаар янз бүрийн гаж зүйл сонсов. Тухайлбал тэр “чөлөөлөлт” хийхдээ нүдний дусаалга дусаах, арьсан дээр дарс түрхэх зэрэг бичээсийн бус зүйл үйлддэг гэнэ. Гэхдээ түүнтэй хэн ч хэзээ ч нүүрэлдээгүй аж. Үнэндээ пастор

Page 92: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

92

нь тэр эмэгтэйд үйлчлэх тодорхой хэмжээний цаг гаргаж өгчээ. Удирдагч нар нүгэлтэй нүүрэлдэхээс илүүтэй амар хялбараар нь буулт хийдэг нь дэндүү харамсалтай. Гэхдээ буулт бол маш өндөр өртөгтэй зүйл.

Цуглааны дараа би удирдагчтай уулзаад, тэр эмэгтэйн талаарх яриа үнэн эсэхийг асуутал пастор үнэн гэв. Эмэгтэй пасторын хараа, шийдвэрт дургүйцсэн нь өөрийнх нь дээр хяналтаа тогтоох хүслийг нь илэрхийлж буйг би пасторт хэлэв (учир нь тэр эмэгтэй тус чуулганы удирдагч ч биш, гишүүн ч биш ажээ).

Тэгээд удирдагчаас “Та яагаад түүгээр үйлчлүүлж байгаа юм бэ?” гэж асуутал пастор

“Жон минь, би түүнд тийм зүйл хийж болохгүй гэж хэлсэн” гэлээ.

Би пасторт “Та түүнийг буруу үйлээс зогсоож болно. Гэхдээ цаадах сүнс нь байж л байгаа. Түүний зүрх өөрчлөгдөхгүй. Та удирдагч хүнийхээ хувьд энхийг сахих гэсэн боловч, үнэндээ айлган сүрдүүлэгч, хянагч сүнстэй хүнийг эрх мэдэл, үйлчлэлийн байр суурьт тавьсан байна. Үүнээс болж айлган сүрдүүлэгч сүнс надтай болон өөртэй нь санал нийлээгүй бүх эрх мэдэлтэй арцалдсан байна” хэмээн тайлбарлав.

Пасторыг ухааруулахын тулд би өөрт тохиолдсон нэгэн түүхээ хуваалцлаа. Коллежд сурч байхдаа би халамжлагч пастораар үйлчилдэг байв. Нэгэн орой манайхан маш хүчирхэг магтаал хүндэтгэл хийв. Бурханы амар тайван, оршихуй өрөөнд морилоход, бидний нулимс асгараад л явчихав. Бид бараг 40 минут магтав. Өрөөнд хүмүүсийн мэгших чимээнээс өөр чимээгүй, нам гүм байлаа.

Тэгтэл өмнө хэзээ ч харж байгаагүй нэгэн залуу үл мэдэх хэлээр пал хийтэл ярьж гарав. Өрөөг нэг л таагүй, хүнд мэдрэмж бүрхээд явчихлаа. Тэгтэл залуугийн хажууд зогсож байсан бас л харж байгаагүй нэгэн залуу эмэгтэй хачин жигтэй орчуулга хийв.

Page 93: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

93

Бурханы оршихуйн сайханд “умбаад” ямар ч сэрэмж хамгаалалтгүй байтал гэнэт ийм зүйл болсон тул яахаа мэдэхгүй мэгдээд, юу ч хэлж чадсангүй.

Бүсгүйг ярьж дууссаны дараа уур амьсгал хувхайрсан байлаа. Эзэний оршихуй ч алга болжээ. Юм хэлэхэд ч хэтэрхий оройтсон байлаа. Сүйтгэгч хэдийнээ ажлаа хийжээ. Тиймээс би хүмүүсийг суухыг хүсээд, зарлалаа хэлээд, өргөлөө авав. Тэгээд номлолоо.

Номлож байхдаа би дотроо: “Энд амь байна уу? Би юугаа яриад байна аа? Сая би юу хэлчихэв ээ?” зэрэг зүсэн зүйлийн юм бодож байлаа. Номлох тосолгоо ч байсангүй. Би ямар нэг зүйлтэй тэмцэлдээд буйгаа мэдрэв. Бурханы бэлэг яагаад гэнэт ажиллахаа больчихсоныг би ойлгохгүй байсан тул хүмүүсийг залбирахыг хүсэв. Эзэн надад: “Тэр залуу, хүүхэн хоёртой нүүр тул” гэж айлдлаа.

Харин би Эзэнд: “Аль хэдийнээ хорь гаруй минут өнгөрчихөөд байна. Би тэгж чадахгүй” гэж хэлээд, Бурханы үгийг хойш тавиад “Дахиад жаахан залбиръя” гэж бодлоо. Бид залбирсан боловч, сүнслэг эсэргүүцэлд шавхуурдуулсаар байлаа.

Хэдэн минутын дараа би цөхрөнгөө бараад: “Бурхан минь, юу болоод байна аа?” гэтэл, сүнсэнд минь дахиад л “Тэр хоёртой нүүр тул” гэсэн үг орж ирэв.

“Одоо бүр ч оройтсон. Хүмүүс намайг мэдрэл гэж бодно.” Бид дахин арваад минут залбирсан ч, юу ч өөрчлөгдөөгүй тул урам алдан, цуглаанаа дуусгалаа.

Тэр орой надад маш хүнд байв. Би Бурхантай ч ярихыг хүссэнгүй, шууд л унтлаа. Маргааш нь сэртэл бүр ч дордсон байлаа. Тэгээд залбирлаа.

“Бурхан минь, өчигдөр яах нь тэр вэ?”

“Жон, би чамайг тэр хоёр хүнтэй нүүр тул гэсэн. Би чамайг цуглааны (ер нь хэний ч дээр) удирдагчаар тавьсан бол, тэр

Page 94: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

94

цуглаанд эмх журам тогтоох эрх мэдэл нь чинийх. Би эрх мэдлийг чамд атгуулсан учраас өмнүүр чинь орохгүй.

Би Адамыг цэцэрлэгт тавихдаа, цэцэрлэгийг хамгаал гэсэн. Диавол сүйтгэхээр ирэхдээ, Адамд төдийгүй хүн төрөлхтөнд ямар хор хохирол учруулахыг Би мэдэж байсан ч, бууж ирээд гараас нь үр жимсийг нь цохиж унагаагүй! Би Адамд үүрэг хариуцлага өгсөн. Би өгсөнөө буцааж авдаггүй. Өчигдрийн эр, эм хоёр тэрслүү сүнстэй хүмүүс байсан. Тэдэнтэй нүүр тулаагүй учраас тэрслүү сүнс цуглаанд дураараа ажилласан. Чи эрх мэдлээ тэрслүү сүнсэнд өгсөн учраас Миний Сүнс дээш өргөгдсөн юм.” Бурхан надад ингэж айлдав.

Би ч тэр даруй гэмшиж, цаашид ийм явдал болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж шийдэв.

Энэ түүхийг ярьсаны дараа мөнөөх гадаад пастор яагаад тэрслүү сүнстэй нүүр тулах ёстойгоо ухаарсан юм. Түүний царай Бурханы ухаарлаар гийжээ. Би түүнийг “Та энэ хүмүүсийн хоньчин учраас тэднийг тэжээх төдийгүй хамгаалах үүрэгтэй. Хамгаална гэдэг нь дайсантай халз тулна гэсэн үг” хэмээн урамшуулав.

Дараа нь би пастораас: “Хүмүүс танаас юм хүсэх үед та зүрхэндээ болохгүй гэдгийг мэдэж байсан ч, энхийг сахих үүднээс зөвшөөрдөг үү?” гэж асуутал, тэрбээр:

“Тийм ээ Жон минь, би тэгдэг. Энэ чинь хоёр нүүр гаргаж байгаа явдал, тээ?” гэлээ.

Би толгой дохив: “Хүн айж сүрдсэнээсээ болж л хоёр нүүр гаргаж, буулт хийдэг.”

Пастор аймхай байдлаа гэмшээд, түүнийг айлган сүрдүүлж байсан хүмүүстэй учраа олохоор ухас хийн гарч одов. Дараа нь түүнтэй уулзтал тэрбээр нүүр дүүрэн мишээгээд “Би чөлөөлөгдсөн!” гэж хэлсэн юм.

Сая миний өгүүлсэн түүхүүд нь надад тохиолдсон цөөхөн хэдэн таагүй жишээ гэдгийг ойлгоорой. Би ямар ч эсэргүүцэлгүй, үлэмж эрх чөлөөтэй зуу зуун цуглаанд номлосон хүн. Эрх чөлөө хэвийн зүйл; эсэргүүцэл бол хэвийн бус зүйл. Гэхдээ

Page 95: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

95

таны тусын тулд би эдгээр түүхийг ярихаас өөр аргагүй байлаа. Хэдийгээр дээрх жишээ нь бүгд үйлчлэлтэй холбоотой

боловч, зарчим нь амьдралын бүх талбарт хэрэгжинэ. Айлган сүрдүүлэг нь сүнс учраас үүнийг зохих ёсных нь дагуу шийдэх хэрэгтэй. Сүнслэг тулааныг хүрз жоотуугаар ялах гэвэл, цөхөрч эцэстээ бүр ч дордож мэднэ.

Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.

— II Коринт 10:3-5

Айлган сүрдүүлэгч дайсан нь хүний сэтгэл, оюун, сүнс рүү дайрдаг. Үүнийг сэтгэл зүйн аргаар юмуу өөдрөг сэтгэлгээгээр ялахгүй. Бидний зэвсэг бол Сүнсний илд буюу Бурханы Үг дээр бат зогсох юм (Ефес 6:17). Айлган сүрдүүлэгч сүнстэй халз тулахад, бидний доторх Бурханы бэлэг сэрдэг. Харин энэ тухай одоо үзнэ.

Page 96: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 97: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

III

АЙдСыг ялАхуЙ

Page 98: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Хүн надад юу хийж чадах вэ?

Page 99: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

99

8-р бүлэг

БЭлгЭЭ СЭРЭЭ

Айлган сүрдүүлэг нь бидний эрх мэдлийг булааж, бидний бэлгийг ажиллагаагүй болгохыг зорьдог. Тэр үед бид өөрийнхөө хязгаарлагдмал хүчээр ажиллаж

эхэлнэ. Бид давшилтын биш, хамгаалалтын байрлалд зогсоно. Тэгээд ялагдаж эхэлмэгцээ улам ухарч, амиа авран окопондоо шигдсээр амьдралаа дуусгана.

Бэлгээ сэрээ

Айлган сүрдүүлэг бэлгийг унтраадаг юм бол, харин юу сэрээдэг юм бол? Зориг сэрээдэг. Айдас хүнийг ухраадаг бол зориг хүнийг давшуулж, дайсантай халз тулгадаг. Тэгвэл айсан хүн яаж зоригтой байх вэ?

Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

— II Тимот 1:7

Эр зориг нь эрх хүч, хайр, оюуны амар тайвны хүчээс төрдөг. Эр зориг гэж өөрөө өөрийгөө төлжүүлдэг, бие даасан хүч байхгүй. Зарим хүн тэнэг зоригтой байдаг. Жинхэнэ эр зориг Бурханаас төрдөг бөгөөд бурханлаг хүчээр сэлбэгддэг. Эр зориг Бурханы зан чанараар сэлбэгдэж, бидэнд буй Бурханы бэлэгийг амьд байлгадаг.

Page 100: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

100

Зарим хүний эр зориг мохой байдаг. Тэд жинхэнэ дайсантай нүүр тулах хүртлээ зөвийг ярьж, итгэл дүүрэн дүр үзүүлдэг. Тэдний эр зориг нь гаднаа нүсэр ч, үндэс нь гүехэн юм. Тэдний зүүсэн эр зоригийн баг нь хэнэггүй, муйхар занг нь илтгэнэ. Шуурга ганц дэгдээд л хамаг байдгийг ил гаргадаг. Цаг агаар тогтуун байхад мод болгон л сугарашгүй, хүчирхэг харагддаг ч, үнэхээр хүчирхэг мод уу үгүй юу гэдгийг хуй салхи л харуулна.

хэн нь хүчтэй вэ?

“ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ?” (Дуулал 27:1) Давид “Эзэн бол миний хүч чадлын эх ундарга” хэмээн тунхаглажээ. Давид Бурхантай эгнэх хэн ч байхгүйг мэддэг учраас “Би хэнээс ч айхгүй!” хэмээн чангаар тунхаглажээ.

Давид яриад зогсохгүй, амьдарсан хүн. Давид Бурханыг мэддэг байсан учраас Бурханы хүчийг ч бас мэддэг байсан. Энэ эр зоригийнхоо ачаар л тэрбээр хувь тавилангаа биелүүлж, зөвт амьдарсан юм. Түүний залуу насыг харцгаая.

Давид Бетлехемийн Иессегийн наймдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Түүний гурван ах нь Саул хааны цэрэгт алба хаадаг байв. Гэтэл нэг удаа Филистинчүүд Израилийг дайрахаар их цэрэг цуглуулжээ. Филистиний урдаа барьдаг ганц дайчин Голиат өдөр бүр гарч ирээд: “Та нар юунд жагсаж ирэв? Би филистин хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун. Хэрэв тэр хүн надтай тулалдан, намайг албал бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж, албал та нар бидний боол болж, бидэнд үйлчлэгтүн” хэмээн Израилийн цэргийн зүрхийг үхүүлдэг байв (I Самуел 17:8-9).

Ер нь бол Израильчууд ийм үг сонсбол, үгийн зөрүүгүй шууд л байлддаг байв. Гэхдээ Голиат жирийн цэрэг байсангүй. Зарим нэг судлаачид Голиатыг гурван метр гаруй өндөр байсан гэдэг.

Page 101: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

101

Үүгээр барахгүй Голиат гарамгай дайчин байжээ. Түүний жадны үзүүр нь дангаараа бараг долоон кг, хуяг нь жар гаруй кг - хуяг дуулга, зэвсэг нь нийлээд ер гаруй кг болж байсан нь Давидаас ч хүнд байжээ. Ийм хүнээс сүрдэхгүй байхын аргагүй! “Саул болон бүх Израиль энэ филистин хүний үгийг сонсоод, зориг үхэв” (I Самуел 17:11).

Тэр үеэр хонио хариулж байсан Давидыг аав нь гурван ах дээрээ очоод мэндийг нь мэдээд, жаал жуул юм дөхүүлж өгөөд ир гээд явуулжээ. Давид хүнсээ өгчихөөд, ах нартайгаа уулзахаар дэгдэв. Яг тэр үеэр Голиат дөч дэхь өдрөө Израильчуудыг сүрдүүлэх “кампанит ажлаа” хийхээр гарч ирж таарчээ.

Давид нүдэндээ ч итгэсэнгүй - Голиатын хэмжээ дамжааг үзээд биш, харин эр цэргүүдийнхээ байж байгаа царайг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. “Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав” (I Самуел 17:24).

Тиймээс Давид “Энэ филистин хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филистин хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? ” (I Самуел 17:26) хэмээн жингэсэн дуугаар золбоотой тунхаглав. Айдас үнэн хоёрын хооронд хавчуулагдсан цэргүүдийн дээр амьсгал боомоор хүнд жин дарав. Давидын ах нар ч нүүр хийх газаргүй болов. Пацан нь ингэж том дуугарч байгаад, тэд үнэн голоосоо шаралхаж байлаа. Сайтар нууж явсан сул дорой чанарыг нь жаахан дүү нь түмний нүдэн дээр илчлээд хаячихжээ. Тэд хэлэх үггүй гөлөлзөв.

Тиймээс тэд ичгүүрээ халхлахын тулд Давидыг доош хийхээр довтолж гарав. Голиатаас сүрдсэн ах нар нь эргээд дүүгээ сүрдүүлжээ:

—Чи яах гэж наашаа ирэв? Талд байгаа хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? хэмээн загнав.

— I Самуел 17:28

Page 102: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

102

Элиаб зориг гаргасан. Гэхдээ энэ нь уураас төрсөн зориг байв. Тэр Израильд тулгарсан асуудал руу биш, гэм зэмгүй Давид руу дайрсан. Айж сүрдсэн хүн дарамтаас сугарч, зугтах арга хайдаг. Хэрэв тэрбээр дорой хүн бол, шалтаг тоочно. Харин хүчтэй хүн бол, үнэн үг хэлсэн хүн рүү эргэн дайрч, ялладаг.

Элиаб Давидыг дотуур тамиртай, зальжин гэж ялласныг тэмдэглээрэй. Элиаб өөрийгөө л боддог хүн учраас Давидыг ч бас тийм хүн гэж боджээ. Гэхдээ Давид өөр хүн байсан. Тэр Бурханы зүрхийг дагадаг, Эзэний өмнө даруу хүн байв.

Чанга зан чанартай хүмүүс худал зүйлийг үнэн харагдуулах гэж айлган сүрдүүлдэг. Ийм дайралтыг ялахын тулд та сүнс дотор байх хэрэгтэй.

Элиаб магадгүй дүүдээ атаархдаг байсан байх. Элиаб ах нь байтал Самуел түүнийг биш, харин Давидыг хаан болно хэмээн тослосон. Элиаб гаднаасаа жинхэнэ удирдагч, дайчин хүн шиг харагддаг байсан болтой. Самуел хүртэл Элиабыг хараад “Үнэхээр ЭЗЭНий тослогдсон хүн Өөрийнх нь өмнө байна” гэж бодсон. Гэтэл Бурхан Самуелд сургамж өгчээ: “Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг” (I Самуел 16:7).

Тэгэхээр хэн нь бардам байна? Бурхан Элиабын бие хаа, гоо сайханд хөл алдах ч үгүй бас голох ч үгүй гэдгээ Самуелд хэлжээ. Бурхан зүрхийг хардаг. Зүрхэндээ бардам хүнд Бурхан дургүйцдэг (Иаков 4:6). Элиаб зүрхэндээ бардам учраас Бурхан түүнийг тоогоогүй. Давидыг ялласан асуудал нь Элиабт өөрт нь байжээ - бардамнал!

Айлган сүрдүүлэг нь өөрийнхөө нууж буй зүйлээрээ бусдыг ялладаг. Зүрхэндээ бохир атлаа гаднаа цэвэр дүр исгэдэг хүмүүс цэвэр зүрхтэй хүмүүс рүү дайрдаг. Цэвэр зүрхтэй Тимот айлган сүрдүүлэгт өртсөнийг санаж байна уу? Тимотыг ялласан Ефесийн чуулганы хүмүүсийн дунд Элиабтай адил хар буруу зүрхтэй эр, эм хүмүүс байсан гэдэгт би итгэлтэй байна.

Page 103: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

103

Есүс алхам тутмаа айлган сүрдүүлэгтэй нүүр тулж байсан. Завхарсан фарисайчууд болон хуульчид Түүнийг доош хийж, Үгээр нь ороож байсан. Тэд Есүсийг айлган сүрдүүлээд, хяналтандаа оруулж авахыг л хүсч байв. Тиймээс тэд Есүсийг урвагч, сувдаг, архичин, чөтгөр шүгэлсэн, нүгэлтэн хэмээн яг өөрт байдаг зан чанараараа нэрлэжээ. Яагаад бохир нь цэвэр рүүгээ дайрдаг юм бол? Өөрийнхөө ялыг хөнгөрүүлж, бусдын дээр хяналтаа тогтоох гэсэндээ тэр. Тэд өөрийнхөө зүрхийг хэзээ ч шалгахгүй. Дүүгээ доош хийж, айлган сүрдүүлсэнээрээ атгандаа оруулж, өөрийгөө дарамтаас чөлөөлнө гэж Элиаб тооцжээ.

Одоо Давид эргээд өөрөө “байдалд оров.” Биеэр хамаагүй том, ууган ах нь түүнтэй халз тулан данхалзана. Ах нар томрохоороо бас л эвгүй шүү. Давид ахынхаа хүссэнийг хийхгүй бол, хариад “алуулна.” Магадгүй бүр насаараа “алуулна.” Тиймээс ахыгаа аргадах нь аминд өлзийтэй биш үү?

Давидтай ганц ах нь халз тулаагүй, тэнд байсан бүх цэрэг Элиабын талд байв. Нэг муу шалдан хүү хүрч ирээд, хулчгар байдлыг нь илчилсэнд тэд үнэн голоосоо шаралхаж байв! Одоо Давид шалавхан явах хэрэгтэй. Элиаб болон цэргүүд үүнийг л хүсч байв.

Гэтэл Давид Бурхантай нэг тал болохоор шийджээ. Тэрбээр Элиабаас: “Би яасан юм бэ? Би зүгээр юм асууж болдоггүй юм уу?” гэж хариу асуув (I Самуел 17:29). Давид үнэндээ “Би худлаа хэлсэн гэж үү? Та нарын эр зориг хаачаав? Би айхгүй байна. Та нар өөрсдөө дөч хоног айсан биз дээ? Тиймээс Бурхан энэ хөвч хөндүүлээгүй филистинээс айж сүрдэхгүй хүнийг олох хэрэгтэй бус уу? Миний энд байгаа нь ч учиртай биз” гэж хэлжээ.

Дараа нь Давид Саулын өмнө очив. Саул ч бас Голиатаас айсан тул Давидад: “Чи тэр филистин хүн рүү очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Учир нь чи бол залуу, харин тэр бол залуугаасаа цэргийн хүн байсан юм” хэмээн учирлав (I Самуел 17:33). Хэдийгээр ах нар шиг нь балмад муугаар дайрч

Page 104: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

104

довтлоогүй ч, айсан хааны амнаас бас л залуу Давидыг доош хийсэн үг гарч байна.

Харин Давид Саул хаанд ах нартаа хариулсанаасаа арай өөрөө хариулжээ:

—Таны боол би эцгийнхээ хонийг хариулж байсан. Арслан, эсвэл баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явбал, би араас нь хөөн очиж, түүнийг довтолж, хургаа авардаг байв. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч, түүнийг цохиж алдаг байв. Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филистин хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв. Давид цааш нь—Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филистин хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидад—Явагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай хэмээн өгүүлэв.

— I Самуел 17:34-37

Давид ах нартайгаа болон цэргүүдтэйгээ улайм цайм халз тулсан бол, энэ удаа тэрбээр эрх мэдэлтэй хүнтэй харилцаж буйгаа мэдэж байв. Тэрбээр Саул хааныг аав шигээ хүндэтгэжээ. Давид Саул хааны ухаан хараанд найдсан учраас өөрийнхөө туршлагаас ярьж, Эзэн бол Чөлөөлөгч гэдгийг учирлажээ.

Шийдвэр гаргах үүрэг хариуцлага нь хаанд үлдэв. Тулаанд ялагдбал, Израиль боолчлогдоно. Харин Давидын хувьд, Бурхан түүнийг байлдахыг зөвшөөрбөл, хааны зүрхийг зөвшөөрүүлнэ гэдгийг мэдэж байлаа. Эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэтгэх нь маш чухал болохыг эндээс бид сурах ёстой. Эцэстээ Саул хаан Давидын үгэнд орон, байлдах тушаал буулгав: “Яв. Эзэн чамтай хамт байг!”

Давид Саулын хуяг дуулгаас татгалзаад, өөрийгөө Илд Бамбай болсон Эзэнийхээ гарт даатган, нэг гартаа эд юмсаа,

Page 105: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

105

нөгөө гартаа дүүгүүрээ бариад, голоос хэдэн мөлгөр чулуу авахаар явав. Филистин хүн ойртож ирэхэд, Давид айдастай улаан нүүрээрээ халз тулав. Хэрэв Давид яг одоо айх л юм бол, Бурханы бэлэгийг унтраахаар барахгүй, амь насаа алдаж, улс орноо боолчлолд оруулах болоод байлаа.

Филистин хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв. Филистин хүн Давидад—Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филистин хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. Филистин хүн Давидад—Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав.

— I Самуел 17:42-44

Голиат Давидыг бие хаагаараа төдийгүй, үгээрээ сүрдүүлэв. Давидыг хараасныхаа дараа үлэмж биетэн Давидыг яахаа яруу тодоор дүрслэв. Гэхдээ гол ялгаа нь Давид хүч чадал, зэвсгийнхээ эх ундаргад хэзээ ч эргэлзээгүй юм:

Давид филистин хүнд—Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв.

— I Самуел 17:45-47

Page 106: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

106

Давид Бурханы итгэмжтэй чанарыг зоригтой тунхаглав. Израилийн хүмүүс Голиат ямар том болохыг л харсанаас биш, Бурхан ямар том болохыг хараагүй! Тэгээд Давид эр зоригоо зөвхөн амаараа биш, үйлдлээрээ харуулан Бурханы дайсны өөдөөс гүйхийг Израильчууд үзэв.

Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филистин хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав.

— I Самуел 17:49

Давидын эр зориг Израиль даяар халдварлаж, найдвар сэргэв. Одоо Израилийн талд амьд Бурхан байгаа бол, Филистиний талд үхсэн Голиат байна. Израиль Филистинийг ялав.

Энэ ганц үйл явдал дунд Давид гурван удаа сүрдүүлэгтэй нүүр тулсан. Эхлээд ах нар нь болон цэргүүд түүнийг доош хийж, хорон муу үгээр урмыг нь хугалсан. Давид тэдний үгийг дагасан бол, хувь тавилангаа биелүүлж чадахгүй хоцрох байв. Тэрбээр уруу царайлан гэртээ харьж, харин Бурханы бэлэг хэрэглэгдэхгүй хоцрох байв. Түүх ч өөрөөр эргэх байв. Голиатыг алчих аавын хүү байхгүй учраас тэрбээр насан турш Израилийг дээрэлхэж, харин Бурхан ажлаа хийлгэх өөр хүний эрэлд гарах байв.

Хоёрдугаарт - Давид Саул хаанаас үл ойшоож, доош хийсэн үг сонссон. Хэрэв тэр үед Давид ухарсан бол, Бурханы бэлэг ашиглагдахгүй хоцрох байсан. Гэхдээ Давид хаанаасаа ч сүрдээгүй юм. Давид төрийн тэргүүнээ хүндэтгэсэн ч, тулалдах зөвшөөрөл автлаа ятгаж чаджээ.

Гуравдугаарт - Давидыг харийн аварга дайчин айлган сүрдүүлсэн. Тэр үнэхээр зүрх үхмээр том биетэй хүн байснаар барахгүй, өөртөө маш итгэлтэй дайчин байв. Тэрбээр Давидыг өт хорхой шиг үзсэн. Хэрэв Давид тэр үед айж сүрдсэн бол, Бурханы бэлэг унтарч, өөрөө амиа алдах байв.

Давид Бурханы хүч чадалд итгэсэн учраас л амь насаа бооцоонд тавьжээ. Энэ эр зориг л Давидын дотор Бурханы

Page 107: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

107

бэлгийг сэрээж, бүхэл бүтэн дөчин өдөр бүхэл бүтэн улсын бүхэл бүтэн цэрэг армийг айлган сүрдүүлж, дарамталсан аварга дайсныг ялахад хүргэжээ!

Шинэ гэрээний хүч

Коринтын чуулганд бичсэн захидалдаа Паул үхлийн үйлчлэлийн сүр жавхланг (хуучин гэрээг) Сүнсний үйлчлэлийн сүр жавхлантай (II Коринт 3:7-8) жишсэн байдаг. Хуучны алдар нь Израилийн хүүхдүүд Мосегийн царай руу эгцэлж харж чадахааргүй, тийм хүчтэй байсан юм бол, амь өгөгч, шинэ гэрээний хүчийг юутай зүйрлэх вэ!

Паул “шинийг” “Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг” хэмээн дүрсэлжээ (II Коринт 4:7). Паул Бурханаа, Бурханыхаа хүч чадлыг үнэхээр мэддэг хүн билээ.

Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна. Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг.

— II Коринт 3:11-12

Эр зориг энэ хүчээс л төрдөг. Өөрийнхөө хүчинд итгэдэггүй итгэгч хүнээс аугаа эр зориг төрдөг юм. Тэд нөхцөл байдал, хүн, диаволаас айдаггүй. Учир нь Бурхан айдаггүй. Еврей 13:5-6 бидэнд ийнхүү амлажээ:

Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг.

Page 108: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

108

Хүн надад юу хийж чадах вэ! гэдэг үгийг бид зоригтой тунхаглах ёстой.

Энэ итгэлтэй байдлыг итгэгч хүн бүр өөрийн болгож чадна. Итгэхгүй юм бол итгэгч гэж дуудуулаад яах юм? Юунд итгэх гэж? Бурханд итгэ! Жинхэнэ итгэгч хүнийг хүн, чөтгөрийн аль нь ч айлган сүрдүүлж чадахгүй. Яагаад? Есүсээс болоод. Түүнээс дээд нэр, Түүнээс дээд хүч гэж байхгүй. Тэр Өөрөө бидэнд “Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй” гэж айлдсан (Лук 10:19).

Тодорхой биш гэж үү? Дайсны хамаг хүчээс дээр хүчийг Есүс бидэнд өгчихсөн. Айлган сүрдүүлэг бол дайсан. Тэр танд “Би чамаас илүү эрх мэдэлтэй, хүчтэй. Дуугай л миний хэлсэнээр хий. Эс бөгөөс аймаар юм болно шүү” гэж худал хэлдэг.

Бид айлган сүрдүүлгийн үгийг хүлээж авбал Бурханы бэлэг ажиллахаа больж, дарамт биднийг дөнгөлнө. Харин бидэнд хэзээд итгэмжтэй байдаг Бурханаа мэддэг хүн аварга том сүрдүүлэгч дайсантай айдасгүй нүүр тулдаг.

Итгэл чинь хэт ярвигтай учраас итгэж чадахгүй байна уу?

Энэ бол ойлгоход тун амархан, энгийн үнэн. Сайн мэдээ бол

энгийн зүйл. Хүмүүс итгэдэггүй учраас л хүлээж авдаггүй. Өөрөөсөө шулуухан асуугаад, өөртөө шударгаар хариул: Та

Бурханы хэлсэн үгт итгэж байна уу, амьдралдаа үзэж харсан туршлагадаа итгэж байна уу? Хэрэв та бүхнийг өнгөрсөн амьдралаараа л хэмжээд байвал, хэзээ ч давж өсөхгүй.

Та бусдаас харсан зүйл дээрээ л тулгуурлаж итгэдэг үү? Таны итгэл найдвар чинь бусдын итгэмжтэй байдлаар л хэмжигддэг үү?

Хэрэв та дээрх асуултын аль нэгэнд нь тийм гэж хариулсан бол, цааш нь илүү гүн малтах хэрэгтэй. Та өөрийнхөө болоод бусдын өнгөрсөн алдааг учирлах гэж аливаа зүйлийг хүндрүүлдэг үү? Ярвигтай итгэл аварга дайсныг алахгүй.

Page 109: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

109

Ярвигтай итгэл биднийг “гайхшралын” ертөнцөд хорьдог. Тэгээд бид тэндээ юуг өөрчилж болохгүйг бодож олох гэсээр, ямар ч алхам хийж чадахгүй суусаар байна.

Итгэгч бид яагаад зүгээр л итгэж чаддаггүй юм бэ? Бид яагаад өөрийнхөө өчүүхэн эргэлзээ, айдсаасаа болоод сайн мэдээг төвөгтэй болгоно вэ?

Би танд өөрийнхөө хэзээ ч мартаж чадахгүй нэгэн зүйлийг ярьмаар байна. Би 1980 онд оюутан байхдаа Хойд Каролинад аж төрдөг байлаа. Нэг удаа үүрийн дөрвөн цагт өөрийнхөө хашхирах дуунаар дуг нойрноосоо сэрэв:

“Би итгэх хүнийг л хайж байна!”Би зог тусав. Ор маань хөлсөндөө норжээ. Бурхан надтай ер

бусын арга замаар ярьсаныг би мэдэв. Тэгээд би: “ Ердөө л энэ гэж үү? Бурхан яагаад надад ямар нэг

гүн гүнзгий зүйл хэлэхгүй байгаа юм бол?” гэж бодов. Мэдээж Тэрбээр хүмүүсийг итгэхийг хүсч байгааг би мэдэж байлаа.

Өглөө нь намайг: “Би итгэх хүнийг л хайж байна!” гэсэн үг ноцсоор байв. Энэ үгийг би ахин дахин сонсохдоо энэ нь Бурхантай алхах түлхүүр юм байна гэдгийг ухаарав!

Би Сайн мэдээг эргэлцүүлэн бодохдоо, Есүс итгэлгүй хүмүүсийг хараад хичнээн их гашуудаж, гутарч байсныг үзэв. Залуу хүнээс чөтгөрийг хөөж дийлээгүй дагалдагч нараа Есүс хатуу зэмлэсэн байдаг:

—Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир...

— Матай 17:17

Дагалдагч нартаа ийм хатуу үг хэлэх гэж! Есүс өнөөгийн олон удирдагч шиг нялцаг нялцаг байгаагүй! Итгэхгүй бол Бурханы бэлэг ажиллахгүй гэдгийг Есүс дагалдагч нартаа шулуухан хэлсэн. Тэдний итгэлгүй байдалд сэтгэл дундуур буйгаа Есүс дагалдагч нартаа мэдүүлжээ.

Page 110: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

110

Түүнчлэн Есүсийг юу хамгийн их баясгадаг байсныг бас үзэв: ямар ч асуудалгүй, шууд итгэдэг хүмүүс! Харь гаралтай, Ромын цэрэг шиг итгэлээрээ онцгойрсон хүн Израиль даяар байсангүй. Тэр Ром цэрэг Есүст “Та миний гэрт очилгүйгээр, зөвхөн үгээ л айлдахад миний зарц эдгэнэ” гэж хэлжээ. Есүс үүнийг сонсоод “Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна” гэсэн юм (Матай 8:10).

Бид Есүсийг гэртээ урьдаг ч, хүрээд ирэхээр нь нүдээ дугариглаад л, хөмсгөө атиралдуулаад л зогсчихдог. Бид итгэлийг дэндүү төвөгтэй болгодог. Тэгвэл итгэл гэж юу вэ? Бурхан хийнэ гэснээ хийнэ гэдэгт итгэхийг л итгэл гэнэ.

Есүс бидэнд дайсны хамаг хүчээс дээгүүр эрх мэдлийг өгсөн гэсэн. Бид энэ үгт итгэж, энэ эрх мэдэл, хүчээрээ амьдрах хэрэгтэй. Итгэлийн амьдралаа айдас, эргэлзээ, өнгөрсөний бүтэлгүй дурсамж, алдаагаараа төвөгтэй болгох хэрэггүй. Ингээд байвал, эр зоригоо дээрэмдүүлж, Бурханы чадвараар явж чадахаа болино.

Завинаасаа гарч, амьдралын давалгаа дундуур явахдаа живэхгүйн төлөө эхлээд зүрхнийхээ сэдлийг шалгах хэрэгтэй. Хүнийг бат зогсоодог сэдэл болон живүүлдэг сэдлийн талаар одоо үзье.

Page 111: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 112: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Бурхан бидний хүссэнийг хийж байгаа цагт итгэлтэй байх амархан.

Page 113: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

113

9-р бүлэг

СүРдүүлгИЙн үндЭС

Сүнслэг хүн сүрддэггүй гэдэг худлаа. Миний мэдэх хамгийн “өөртөө итгэлтэй” хүмүүс айдас сүрдүүлэгтэй зөрчилдөж л явсан. Үнэндээ тэд чанга, итгэлтэй зан

байдлаараа айдас зөрчлөө халхладаг юм шиг байгаа юм. Дуугаа хураах нь айж сүрдсэний цорын ганц шинж тэмдэг биш л дээ. Зарим хүн асуудалд орохоороо улам чалчаа болдог.

Тосолгоотой хүн ч айж сүрддэг. Хүчирхэг үйлчлэлтэй боловч, айдастай зөрчилддөг байсан эрчүүдийг би мэднэ. Тосолгоо байгаа цагт тэд аймшиггүй зоригтой болдог. Тэд айдсаа Бурханы тосолгоогоор халхалдаг. Харин тосолгооны хучилга өргөгдөхөд доор нь айдас, зовнилтой зөрчилдөж буй дорой хүн үлдэнэ. Айдсын өмнө ямар хүчин мөхөс байгаа нь элэг эмтэрмээр ил тод харагддаг. Яаж мэдэж байгаа юм гэж үү? Яагаад гэвэл би тийм хүн байсан юм.

Хүн дуу шуутай, хүчирхэг, зоригтой, тэр ч бүү хэл тосолгоотой боловч, аймхай байж болно. Дарамт дор таны жинхэнэ мөн чанар ил гарна. Айдсын сүнс нь зан чанар, биеийн хүч эсвэл тосолгоотой ямар ч хамаагүй. Тэгвэл юу хүмүүсийг айдаст өртүүдэг юм бол?

гадаад байдал ба үнэн

Симон Петрийг авч үзье. Тэрбээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг чанга зан чанартай зоригтой хүн байв. Гаднаас нь

Page 114: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

114

харахад, Петр айдасгүй, зоримог, юунаас ч айдаггүй харагдаж байсан ч, түүнийг нэг зүйл айлгаж дөнгөжээ. Тэрбээр үхлээс айхдаа Есүсийг гурвантаа үгүйсгэсэн юм. Тэгэхээр хүчтэй зан чанартай хүн айдсаас ангид байдаггүй аж. Тийм бишсэн бол Симон Петр Есүсээс хэзээ ч урвалгүй, итгэмжтэй үлдэх байсан.

Зарим хүн Симон Петрийг амны зугаа болгон, “аман дээрээ том ч, ажил дээрээ зүгээр л нэг муу “гөлөг байсан” гэдэг. Тэгэхээр нь би “Бүрэн зэвсэглэсэн харуулууд руу хутга барин дайрдаг гөлөг байдаг юм уу?” гэж асуудаг. Петр дайрсан. Тэр тийм л зоригтой хүн байсан! Иохан 18:3:

Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ.

Энэ ч гөлөгний түүх шиг санагдахгүй л байна. Петр цэргүүдийн өмнөөс барс шиг дайрсан атлаа, зарц охины өмнө яагаад бөхийв? Тийм ээ, тэр зарц охиноос айсан. “Чи ч бас Галилын Есүстэй хамт байсан шүү дээ гэхэд, тэр бүгдийн өмнө үүнийг үгүйсгээд, —Чиний юу ярьж байгааг би ойлгохгүй байна гэв” (Матай 26:69-70).

Яагаад тэр вэ?

Зоригтой өөрчлөлт

Үүнд хариулахын тулд цагийг ухрааж, энэ явдлаас өмнө юу өрнөснийг үзье. Дагалдагч нартайгаа Дээгүүр өнгөрөх баяраа тэмдэглэж байхдаа Есүс тэдэнд ийн сэрэмжлүүлжээ: “Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ” (Матай 26:31). Гэтэл Петр ганцаараа эрэлхэгээр “Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй” гэж мэдэгдсэн (и 33). Эр зоригийн дууль шиг л сонсогдож байна. Бараг л Есүс эндсэн болтой гэмээр.

Page 115: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

115

Гэтэл Есүс Петрийн сэтгэл рүү нэвт хараад, “Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ” (и34) хэмээн түүнийг засч хэлжээ. Петрийн өөртөө итгэлтэй байдал хага үсрэв! Есүс Петрийг бүдрэхээр барахгүй, Өөрийг нь гурвантаа үгүйсгэнэ гэжээ.

Дорой зан чанартай, сэтгэлийн хатгүй хүн энэ үед зог тусах байсан байх. Гэтэл Петр “Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй” (и35) хэмээн Есүсийн өөдөөс тас зөрөв. Үнэндээ үүнийг нь сонссон бусад дагалдагч нар нь ч бас зөвшилцжээ: “... шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв” (и35).

дотоод сэдэл гадаад байдлаас өөр байж болно

Гаднаас нь харбал энэ эрчүүд шиг эрэлхэг зоригтой хүмүүс алга. Гэхдээ дотогш нь өнгийбэл, тэднийг Бурханы хайраас өөр нэгэн зүйл хөдөлгөж байсныг мэдэж болно.

Есүс тэдэнд “Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна” (Лук 22:21) хэмээн сэрэмжлүүлсэн. Тэдний нэг нь Есүсээс урвана гэдэг нь санаанд багтамгүй, аймшигтай, муухай зүйл байв. Бүтэн гурван жил Есүстэй хамт аж төрсөн, Есүсээр хайрлагдсан тэр хүн одоо Есүсийн өр рүү өшиглөнө гэнэ.

Есүс түүнийг хэн болохыг, юу хийхийг бүр анхнаасаа мэдэж байсан. Гэхдээ дагалдагч нар энэ тухай анх удаа сонссон нь энэ. Энэ мэдэгдлийн дараа тэдний дунд ямар аюумшигтай хардлага сэрдлэгэ төрсөнийг төсөөлөх хэцүү.

“Тэд өөр хоорондоо —Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв” (Лук 22:23). Тэдний нэг нь ийм хүний санаанд оромгүй юм хийж зүрхэлнэ гэдэгт тэд итгэж чадахгүй, үймж самуурчээ. Гэхдээ тэд ямар сэдэлтэй байв? Мэдээж Есүст санаа тавьж байсан. Тийм гэж үү? Тэгвэл тэдний үгийг үзье.

Page 116: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

116

Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.

— Лук 22:24

Тэдний сэдэл нь зүгээр л амиа хичээсэн байдал, бардамнал байсныг эндээс харж болно. Есүс тэдэнд “Удахгүй Намайг тэргүүн тахилчид тушааж, ална гэж байхад, дагалдагч нар нь байр суурь, эрх ямбаа хэлэлцсээр байжээ. Ёстой хүн юм даа!

Энэ үймээнийг хэн удирдсаныг таая. Удирдлагад арай ойр байсан, дээрэнгүй зантай Петр л байх.

Тэрбээр өөрийгөө арван хоёр дундаасаа арай дөмөг нь гэдгээ баталсан гэдэгтээ итгэл төгс байсан байх. Гэхдээ энэ итгэлтэй байдал нь хайраас үндэслэсэн байв уу? Петр өөрөө тухайн үед тэгж л бодож байсан байх. Гэхдээ үгүй байсан нь хожим илэрсэн юм. Түүний итгэлтэй байдал нь амиа бодсон зан, бардамналаар далбаалж явжээ. Үүнийг бүү мартаарай.

тосны шахуурга

“Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай” хэмээв (Матай 26:36).

Гетсемани гэдэг нь “тосны шахуурга” гэсэн үг л дээ. Чидун жимсний тос амархан гардаггүй учраас шахуурга дотор хүчтэй шахаж байж л гаргаж авдаг. Гетсемани нь чидун жимсийг биш, зүрх сэтгэлийг шахаж гаргадаг газар юм. Хүчтэй дарамт дор орох үед заримдаа биднээс санаанд ороогүй зүйл гардаг. Өөрөөр хэлбэл сорилт (дарамт) ирэхэд зүрхний сэдэл ил гардаг.

Есүс Гетсемани рүү Петр, Иаков, Иохан гурвыг дагуулж явсныг нь Бичээст “Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв” (Матай 26:37) гэжээ. Есүс тосны шахуурга дотор байсан учраас “маш их шаналсан.” Тэрбээр Аавынхаа хүслийг биелүүлэх үү, амиа аврах уу гэсэн хамгийн том тулаанаа хийжээ.

Page 117: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

117

Зарим хүн Есүсийг нүгэл хийх чадваргүй байсан гэж итгэдэг. Гэхдээ Бичээс “Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ” (Еврей 4:15) гэж хэлсэн билээ. Соригдоно гэдэг нь ямар нэг зүйлтэй тэмцэнэ гэсэн үг. Есүс зөрчил тэмцлийг автоматаар ялдаг биш, үзэлцээд ямагт ялдаг байсан. Яагаад? Учир нь Тэр хэзээ ч Өөрийнхөө хүслийг хийдэггүй байсан юм. Хэрэв Тэр нүгэл хийх чадваргүй байсан юм бол, соригдох учиргүй биз дээ? Сорилт нь Есүсийн алдрыг гутаагаагүй, харин ч нүгэл үйлдээгүйгээрээ ямар аугаа болохыг нь харуулсан юм.

Есүс цэцэрлэгт ийнхүү залбирчээ: “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Матай 26:39).

Аавын хүсэл ба Хүүгийн хүсэл зөрчилдөхийг энд л бид анх удаа харж байна. Энэ хүртэл Есүсээр дамжин зөвхөн Аавынх нь л хүсэл илэрхийлэгдэж байв. Гэхдээ энэ удаа дарамт Есүсийн сэтгэлийг няцлажээ.

Өмнө нь Есүс Фарисайчуудтай ярьж байхдаа, Өөрийгөө сайн дураараа амиа өгнө гэж хэлсэн (Иохан 10:17-18). Бурхан түүнийг хүчлээгүй. Тиймээс л Есүс ганцаараа тэмцсэн юм. Түүнд ийм зовлон ирэхийг Есүс цэцэрлэгт сөхрөн залбирахаасаа ч өмнө мэдэж байсан. Иерусалимд ирэхээсээ өмнө Тэрбээр энэ тухай дагалдагч нартаа гурван удаа хэлсэн. Тэрбээр зовж, үхэж, үхлээс амилах нь Аавынх нь хүсэл гэдгийг ч хэлсэн.

Хэдэн өдрийн өмнө Есүс дагалдагч нартаа “Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. Одоо сэтгэл минь шаналаж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн” хэмээн айлджээ (Иохан 12:26-27).

Аавынхаа нэрийг алдаршуулахын тулд Есүс үхэхээс буцаагүй. Тэрбээр дөнгөж сая нэгэн зарчмыг дагалдагч нартаа заажээ. “Амиа

Page 118: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

118

хайрлагч нь амиа алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно” (Иохан 12:25).

Есүс яагаад амласандаа хүрсэн, Петр яагаад хүрээгүйг Бичээс хариулдаг. Есүс амиасаа илүү Аавдаа хайртай байсан тул амиа өгсөн. Петр Есүст аминаасаа ч илүү хайртай гэж бодсон ч, Гетсеманий шахуурга сэдлийг нь илчилжээ.

Гетсемани цэцэрлэгт Есүсийн хувьд Аавынхаа хүслийг мэддэг байх нь хангалтгүй болов. Тэрбээр одоо мэдээд зогсохгүй, үйлдэх ёстой. Энэ нь дэндүү хэцүү байсан учраас Есүс Ааваасаа өөр зам бий эсэхийг асуужээ. Есүс амиа аврах өдөөлтийг залбирлаараа хүчтэй эсэргүүцэн, цусаар хөлрөх хүртлээ шаналан тэмцжээ (Лук 22:44).

Есүсийн өдөөлтийг эсэргүүцэх хүч нь хайртай бөгөөд хайргүй зүйл дээр нь суурилж байв. Тэрбээр Аавыгаа хайрлах хайранд хөл алдарсан (Иохан 14:31). Энэ хайр нь хүний ялж чадаагүй зүйлийг буюу өөрийгөө хайрлах хайрыг ялан дийлэх байв! Тос асгарч, Есүс Аавдаа хайртай болохоо амаараа төдийгүй, дуулгавартай үйлсээрээ ч батлан харуулжээ.

Харин Петр болон дагалдагч нар шахуургад ороод яасныг харцгаая.

Сүнс хүсэвч, бие дорой

Есүс цагийн турш тэмцэлцээд, дараа нь босч, дагалдагч нар дээрээ очтол, тэд “шаналсандаа” унтаж байв (Лук 22:45). Тэд хэн нь мундаг болохоо өөр хоорондоо хэлэлцэхээ больжээ. Тэд асар их гашуудаж, гуньж байв. Есүс төдийгүй, дагалдагч нар ч шахуургад оржээ!

Дагалдагч нар амиа аврах өдөөлтөд орсон боловч, Аавын хүсэл дээр биш, өөрийнхөө хүсэл дээр төвлөрсөн учраас өндийх ч тэнхээгүй байв. Гэхдээ тэд Есүс шиг фокусаа эргүүлээд Бурханы хүсэл дээр тавихыг хүсээгүй юм.

Есүс амиа алдах гэж тэмцэлдэж байхад, дагалдагч нар унтах аргаар тулаанаас зугтсан. Есүс нэн ялангуяа Петрт хандан: “—

Page 119: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

119

Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм” хэмээн айлджээ (Матай 26:40-41).

Мөнөөх андгай тангараг өргөөд байсан, зоригт шонхор чинь унтаж байна.

Бидний сүнс болон зүрх хүсэвч, махан бие ямагт амиа боддог. Махан биеийг цовдлохгүй бол, махан бие биднээс хүссэнээ л авч байж сална. Петр Есүст итгэмжтэй байхыг хүссэн ч, чадаагүй. Учир нь махан бие нь түүнийг дийлжээ. Тэрбээр Бурханы хүслээс илүү аминдаа хайртай байв. Тэрбээр зүрхнийхээ жинхэнэ нөхцөл байдлыг таниагүй. Петр Есүсийн төлөө үхэхээс ч буцахгүй гэдгээ үнэн голоосоо хэлсэн ч, “шахуургад” орсон Петрээс Сүүлийн Зоог дээр Есүсийн айлдсанчлан амиа хичээсэн байдал, бардамналаас өөр юу ч гараагүй юм.

Өөр өөр үр дүн

Дагалдагч нар нь унтаж буйг Есүс хараад, дахин залбирахаар явав. Тэгээд эргэж ирэхдээ дахиад л “зовхио даахгүй” нам унтаж буй хүмүүсийг л харсан (Матай 26:43). Есүс тэднийг зэмлэсний дараа ч тэд сэрээгүй. “Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна” гэв (Матай 26:44-45).

Есүс ялсан гэдгээ мэдэх хүртлээ гурван цаг залбирчээ. Түүний хүсэл Аавынхаа хүсэлтэй нэгэн цул болов. Одоо Есүс айдас сүрдүүлэгтэй нүүр тулахад бэлэн болжээ.

Улаан хавчлага дунд ч цэх зогсох Есүсийн нугарашгүй байдал Ромын захирагчийг ч гайхшруулав. “Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг

Page 120: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

120

Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ” (Матай 27:12-14).

Эр зориг бол чанга дуу эсвэл олон үг биш юм. Худал хуурмагаар нүүр нүдгүй булж байхад чимээгүй байх нь ч эр зориг мөн. Есүс дуугүй байснаараа эрх мэдлээ хадгалсан. Хүмүүс Түүний дээр ямар ч хүчгүй гэдгийг Есүс мэдэж байв. Хариу өрвөгнөх нь дайсны ажлыг л дэвэргэнэ. Тэд Есүсийг ял, заналхийлэл, эрх мэдлээрээ далайлган хянах гэж оролдсон. Тэд үнэнийг хүсээгүй учраас тэдэнд хариулах нь тэнэг явдал байв. Тэрбээр Өөрөө амиа Аавдаа өгсөн учраас, хүмүүс Түүний амийг авч чадахгүй гэдгийг Есүс мэдэж байлаа.

Энэ хойгуур Петр галын дэргэд дулаацаж явав. Петр тэдний зарц нараас айсандаа Есүсийг танихгүй гэж мэлзэв (Матай 26:69-75). Петр Есүсийг үгүйсгэсэнд орбол үхсэн нь дээр гэж байсан ч, айснаасаа болоод хийхгүй гэсэн зүйлээ хийж орхижээ. Учир нь: Петр амиа хайрласан юм.

Петр Есүст хайртай гэдгээ чанга хэлсэн. Гэхдээ үйлдэл нь бүр ч чанга дуугарчээ. Амиа хайрлах хайр нь түүний айдсын үндэс байжээ.

Айдсын үндэс нь ямагт амиа хайрлах хайр байдаг. Төгс хайр айдсыг зайлуулж, эр зориг өгдөг. Хайраас төрсөн эр зориг нь айлган сүрдүүлгийн базалтыг цохидог. Хагас дутуу хайр буюу амиа хайрлах хайр нь айлган сүрдүүлэгт үүд нээж өгдөг.

Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.

— I Иохан 4:17-18

Бид өөр дээрээ төвлөрөх үед айдас улам бүр томордог. Хүний доторх айдас: “Би яах юм бэ? Надтай юу тохиолдох юм бэ?” гэж бархирдаг.

Page 121: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

121

Есүс “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй” хэмээн айлдсан юм (Иохан 15:13). Есүст хайртай учраас амиа өгдөг хүн Түүний хайр халамжид очсоноо мэддэг учраас “Би яадаг билээ?” гэж айдаггүй. Тэр үед бид үхэж, Есүсийн дотор нууцлаглагддаг. Бидний амь цаашид биднийх биш, Есүсийнх болдог учраас бид санаа зовдоггүй. Есүс биднийг худалдаад авчихсан учраас бид яах нь Түүний л мэдэл юм. Бид зөвхөн хайрлаад л дагах ёстой.

Үхсэн хүнийг юу ч айлгадаггүй. Тиймээс бид юунаас ч айх хэрэггүй. Авсанд буй хүнд буу тулгасан ч тэрбээр хүний урманд дальдчих ч үгүй.

тэгвэл бусдын тухайд?

Тэгвэл бусад дагалдагч нарын тухайд? Есүсийн төлөө үхэхэд бэлэн хэмээн Петртэй ам нийлж байсан хүмүүс шахуургаас яаж гарсан бэ? Тэд бүр Петрээс ч өмнө сураггүй болжээ. “Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав” (Матай 26:56).

Тэд үхнэ гэхээс айсан. Тэд залбирахын оронд унтсан. Тэд Есүстэй сүүлийн удаа зоог барьж байхдаа, хэн нь илүү мундаг болохоо шалгаруулсан. Тэд Есүсийг ерөөсөө сонсоогүй. Тэдний чихэнд зөвхөн “Би яах вэ?” гэдэг дуу л хадаж байсан. Тэднийг шахуургад хийтэл, амиа хайрлах хайр л ялгарчээ.

Тэд Петр шиг л сэдэлтэй байв.

Эр зориг болгон хайраас төрдөггүй

Петр яаж харуулуудын өөдөөс илд далайв аа гэж үү? Магадгүй бусдад мартагдашгүй сэтгэгдэл үлдээх гэсэн сэдлээс болсон байх. Бодоод үз дээ. Дөнгөж саяхан тэд хэн нь аугаа болохоо мэтгэлцсэн (Энэ нь дагалдагч нарын анхны маргаан байгаагүй. Ер нь тэд зогсоо зайгүй өрсөлдөж байсан). Петр үүнийг сайн санаж байгаа. Тэгтэл өөрийгөө харуулах сайхан завшаан тохиов.

Page 122: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

122

Харин галын дэргэд, нөхдийнхөө нүднээс далдуур Петрийн сул тал нь ил гарчээ.

Петрийн хуурамч эр зориг өмнө нь харагдаж л байлаа. Тэрбээр нэг удаа усан дээгүүр алхсан. Дагалдагч нар харж байхад Петр “Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач” гэж хашхирчээ (Матай 14:28). Тэгээд Петр завинаас гарч, усан дээгүүр алхсан. Магадгүй бусаддаа гайхуулах гэсэн эр зориг байх. Харин давалгаанд цохиулмагцаа Петр Есүс рүү “Амь авар!” хэмээн хашхирчээ. Тэгэхээр Петрийн тэр их эр зориг нь нөгөөдүүлдээ л гайхуулахын төлөө байсан юм болов уу?

Петр Есүс түүнийг өмнө олон удаа аварсан шигээ цэцэрлэгт болох явдлаас ч бас аварна гэж санасан байх. Есүс ч үнэхээр тэднийг аварсан. Гэхдээ Петр ч, дагалдагч нар ч Есүсийг баригдчихна гэж санаагүй. Хэдийгээр Есүс баригдана гэдгээ ахин дахин хэлж байсан ч, дагалдагч нар нь “Түүнийг газар дээр Хаанчлалаа байгуулна” гэж бодсоор байжээ (Үйлс 1:6; Матай 6:21).

Бурхан бидний санаснаар хийж байгаа цагт итгэлтэй байх амархан. Харин гэнэтийн явдал дайрах үед бид хөл алддаг. Ер нь амьдрал, үйлчлэлд санаандгүй явдал тохиолдох үед л хүн эр зоригоо алддаг. Бид яг л нялхас шиг нэгэн хэвийн амьдрал, арга замдаа ижил дасал болчихоод, хавчлага, дарамт, шүүлтэд ямар ч бэлтгэлгүй явдаг. Хүссэн цагтаа хүссэн зүйлээ хүссэн арга замаараа авахгүй үед л хүн шалгагддаг. Харин шалгуур дунд хүний зүрх жинлэгдэнэ.

Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг.

— Марк 4:16-17

Page 123: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

123

Тэд үндэсгүй учраас тэсээгүйг анхаарна уу. Тэгвэл бидний үндэс хэр гүн байгаа бол? Бид юунд үндэслэсэн бол? Ефес 3:17 биднийг Христийн төлөөх хайранд үндэслэ гэсэн. Жинхэнэ хайр өөрийгөө хайдаггүй. Хайр байхгүй хүмүүс өөрт нь эвгүй болох хүртэл л хайрладаг. Тэд Христтэй хамт цовдлогдоогүй, Есүст хайргүй, зүгээр л Христээс ганц хоёр юм салгах гэсэн хүмүүс юм.

Есүст жинхэнээсээ хайртай хүмүүс Есүсээс өөр хэнийг ч хайрладаггүй, Есүст таатай зүйлийг л үйлддэг. Хайр ямар нэг зүйл горилдоггүй, харин өгдөг. Хайр урам алддаггүй учраас юунаас ч айж сүрддэггүй.

Айлган сүрдүүлгийн хүчийг тасар татагч зориг нь Бурханыг хайрлах хайраар дүүргэгдэх учиртай. “Учир нь Бурхан бидэнд айдсын (айлган сүрдүүлгийн) сүнсийг биш, хайр хүч ба амар тайвны биеэ хянан захирах сүнсийг өгсөн (II Тимот 1:7). Айлган сүрдүүлгийг таслахад хүч хэрэгтэй ч, хүч дангаараа дийлэхгүй.

Амар тайван ч дангаараа дийлэхгүй. Есүс бол Мессаиа гэдгийг Ариун Сүнс Петрт илчилсэн (Матай 16:13-18). Петр Бурханы хайраар дүүрэх үедээ л жинхэнээсээ амиа өргөсөн юм. Энэ тухай дараагийн бүлэгт үзье.

Page 124: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Айлган сүрдүүлгийг ялах цорын ганц арга нь

амиа өгөх юм.

Page 125: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

125

10 -р бүлэг

хүСЭл хАнгАлтгүЙ

Петр Есүсийн төлөө үхэхээс буцахгүй гэдгээ хэлж байсаан. Гэхдээ энэ хүслийнх нь хүч сул байсан тул хүслээ тулж дийлээгүй юм. Петрийн зүрхэн дэхь айдас

нь Эзэнээ хайрлах хайрыг нь дийлжээ. Есүс амилсаныхаа дараа энэ тухай айлдсан байдаг.

Есүс дагалдагч нартайгаа уулзаад, тэдэнд өглөөний зоог бэлтгэснийг Иоханы 21-р бүлэг өгүүлдэг. Зоогийн дараа Есүс Петрээс “Чи Надад хайртай юу?” хэмээн гурвантаа асуухдаа, эхний хоёр удаа нь хайрын үйлсийг илэрхийлдэг агапэ гэдэг үгийг хэрэглэжээ. Харин Петр “хайртай” гэж хариулахдаа, тухай бүр филио гэдэг үгийг хэрэглэжээ. Филио нь үйлдэлгүй хайрлан дурлах мэдрэмжийг илэрхийлсэн үг.

Гэтэл Есүс Петрээс гурав дахь удаагаа Өөрт нь хайртай эсэхийг асуухдаа филио гэдэг үгийг хэлжээ. Өөрөөр хэлбэл Есүс асуултаа үйлдлээс мэдрэмжийн төвшин руу бууруулжээ. Сэтгэлээр унасан Петр: “Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ” (Иохан 21:17) гэж хариулсан нь “Эзэн минь, Таныг гэх миний сэтгэлийг Та мэднэ шүү дээ” гэсэн утгатай байв.

Есүс Петрээс: “Чи Намайг амиа өгтөл хайрлаж чадах уу?” гэж асуусан. Энэ бол агапэ хайр. Гэтэл Эзэнийг хайрлах хайр нь ердөө л сэтгэл мэдрэмжийн хайр гэдгийг Петр чин үнэнээсээ даруугаар хэлжээ. Петр Есүсийг үгүйсгэснийг санаж байна уу? Петр сул дорой талаа хүлээн зөвшөөрчээ. Ийм маягийн хайраар Петр Есүсийн төлөө хол явж чадахгүй.

Page 126: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

126

Эцэстээ Есүс Петрээс “Чи надад сэтгэлээсээ хайртай юу?” гэж асуусан. Учир нь Петр Өөрийг нь хараахан агапэ хайраар хайрлах чадваргүй, сул дорой хүн гэдгийг Есүс мэджээ.

Өөрт нь хайртай эсэхийг эхний хоёр удаа Петрээс ямар санаагаар асууснаа Есүс ийнхүү тайлбарлажээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, хүссэн зүгтээ явдаг байв. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Есүс Петрийг ямар үхлээр үхэж Бурханыг алдаршуулахыг заан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт — Намайг дага гэлээ” (Иохан 21:18-19).

Есүс Петрт “Чи сэтгэл мэдрэмжээрээ хайрлах гээд чадаагүй. Гэхдээ хожим чи хамгийн том айдастайгаа тулахдаа, төгс болсон хайрын хүчээр ялалт байгуулна” гэж айлдсан гэдэгт би итгэдэг. Петр хүний хайраар хайрлах гэж хичээсэн ч бүтэлгүйтсэн. Харин үүнээс хойш Петр Есүсийг агапэ хайраар хайрлаж сурна. Энэ хайр хүний хүслээс төрдөггүй, харин “... бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг” (Ром 5:5). Бурханы агапэ хайр нь нэгнийхээ төлөө үхэхээс айдаггүй юм.

Есүс Петрийг дахин шахагдахдаа ялна гэдэг урам хайрлажээ. Тэрбээр Есүсийн төлөө үхэхээс буцахгүй гэсэн ам өчгөө жинхэнээсээ биелүүлнэ. Петр өөр хүн болно.

Бурхан бидний төлөө л үүнийг хийдэг. Биднийг айж сүрдэх үед Бурхан хүчирхэгжүүлдэг. Бурхан биднийг ялалт байгуулах хүртэл айдастай минь нүүрэлдүүлдэг. Хүч барагдах үед бид Бурханаас хүч гуйдаг. Түүний хүч биднийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй. Учир нь хайр хэзээ ч хөсөрдүүлдэггүй (I Коринт 13:8). Бурхан биднийг айдсаас зугтах биш, харин айдастай аймшиггүй нүүр тулаасай гэж хүсдэг.

үүнийг зайлуулаач!

Паул үүнийг сайн мэддэг байжээ. “Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө

Page 127: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

127

хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ” (II Коринт 12:7).

Элч гэдэг нь Грекээр тэнгэрлэг биетийг нэрлэдэг үг юм. Энэ нь Паулыг цохихоор Сатаны илгээсэн муу ёрын тэнгэрэлч гэж би итгэдэг. Энэ тэнгэрэлч Паулын очсон газар бүрт бөөн асуудал тарьдаг байв. II Коринт 11:24-27 дээр Паулд тулгарсан зарим нэг асуудлаас хэлжээ:

Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа.

Паул сайн мэдээг номлосон газар бүртээ хавчигджээ. Хот бүрт түүнийг дөнгө, занга отож байсан. Тэр ташуурдуулсан, жанчуулсан, чулуугаар нүдүүлсэн, далайн шуурганд өртсөн, дээрэмдүүлсэн. Тиймээс Паул энэ талаар Бурханд хэлжээ.

Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм.

— II Коринт 12:8

Паул энэ бүх зовлонгоос ангижрахыг хүссэн нь ойлгомжтой. Гэтэл Бурхан юу хэмээв?

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь

Page 128: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

128

мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан.

— II Коринт 12:9A

Эзэн Паулд ингэж айлджээ: “Паул аа, эдгээрийг зайлуулаач гэж Надаас бүү асуу. Харин Миний нигүүлсэл, хүч чамайг энэ бүхнээс дээгүүр өргөхийг гуй. Саад байхгүй газар хүч чадал хэрэггүй. Тулаан байгаа газар л ялалт байгуулагддаг. Тулаан том байх тусам, ялалт аугаа байна. Жинхэнэ цэрэг асуудлаас зугтах биш, асуудлын өөдөөс гүйдэг.”

Тулаан ид өрнөж байхад, намайг дайнаас холдуулаач гэж гуйх биш, харин ялахын төлөө Түүний нигүүлсэлийг гуй. Хүний хүчээр ялах аргагүй юмтай нүүр тулах цагт л Бурхан алдаршдаг. Ийм үед л биднээр дамжин Бурханы хүч бүгдэд харагддаг. Бурханы нигүүлсэл бидэнд тулгардаг бүх айдас, саадыг эзэлдэг! Бурханы ятгалгаар өөрийгөө сэнхрүүл:

Харин Бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр анхилуулдаг.

— II Коринт 2:14

Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай.

— I Коринт 15:57

Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? «Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, бид нядлагдах хонь мэт тооцогдож байв» гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.

— Ром 8:35-37

Page 129: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

129

Байлдан дагуулагч тулаан дунд давхиж ороод, эсэргүүцэлтэй үзэлцээд, ялдаг! Паул үүнийг ойлгоод, зовиур нь найдвараар солигджээ.

Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.

— II Коринт 12:9-10

Паул “би баяртай байна” гэж хэлсэнийг тэмдэглэнэ үү. Гутамшиг, хэрэгцээ, хавчлага, үймээн дунд баясдаг хүн олон болов уу? Зөвхөн Христ дотор нууцлагдсан хүн л (Галат 2:20) ингэж чадна. Тэр бол Христийг өргөмжилдөг хүн ажээ.

Паул өөрийнхөө аминд биш, Есүст хайртай байсан. Тэрбээр Христийн төлөө үхэхэд ч, амьдрахад ч бэлэн байв. Филиппойд бичсэн захидлыг нь л хар:

Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно.

— Филиппой 1:20

Үхсэн амьдын алинд нь ч хамаагүй, Христийг алдаршуулах нь Паулын цорын ганц зорилго байжээ. Бид “Эзэн минь, Та л алдаршиж, Таны л хүсэл биелэх болтугай!” гэсэн хандлагатай байх ёстой.

Паулын энэ хайр ямар ч айдас сүрдүүлэг шургалахааргүй эр зоригийг төрүүлжээ (Филиппой 1:20-г ахин харна уу). Паул

Page 130: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

130

өөрийг нь ямар зовлон хүлээж буйг мэдсэн ч, зөвхөн урагшаа явсан. Тэрбээр хүнээс айгаагүй юм.

Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг.

— Үйлс 20:22-23

Ямар гээчийн мундаг эш үзүүлэг вэ! Өнөөдөр ийм үг сонсохыг хүсэх хүн ховор. Бид дандаа л чихэнд чимэгтэй зүйл сонсохыг хүсдэг. Гэтэл Бурхан зовлон ирэхийг сануулсан буй. Зовлон дунд л найдвар, зориг хэрэгтэй. Паул шинээр итгэсэн хүмүүстээ “дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, — Бид үлэмж зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой” хэмээн зоригжуулжээ (Үйлс 14:22).

“Таныг булан тохой бүрт хавчлага эсэргүүцэл отож байна” гэсэн эш үзүүлэг бидэнд ирбэл, бид яах бол? Мэдээж Бурхан хүмүүсээ урамшуулдаг.

Гэхдээ өнөөдөр хүмүүс бие биеэ урамшуулж байна гээд буруу зүйлийг дэмжиж тэтгээд байх шиг санагддаг юм. Хүмүүс голдуу “бизнес, үйлчлэл чинь хөгжин цэцэглэнэ, бүх юм сайн сайхан болно” гэсэн үг хэлдэг. Үүнээс болж хүмүүс зүгээр л юм салгах гэж Бурханы араас явдаг. Тэдэнд үхэл амьдралаараа Бурханыг алдаршуулах санаа огт байхгүй. Тэгвэл Паул гинж, шүүлтийн талаарх эш үзүүлэгт хэрхэн хандсаныг үзье:

Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.

— Үйлс 20:24

Паул ерөөсөө амиа бодоогүй. Үүнд л Паулын эр зоригийн нууц оршино. Шүүлт, хавчлага нь түүнд зориулсан Бурханы

Page 131: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

131

төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг ч тэр ойлгож байсан. Паул аминаасаа илүү Есүсийг хайрлаж, бариа руугаа л харжээ. Амиа тавиад, Христийн амийг ав. Энэ нь ая тухтай зүйлээ тавиад, ая тухгүй зүйлийг буюу загалмайгаа ав гэсэн үг юм.

Энэ чинь Америк сайн мэдээ мөн үү?

Энэ бүхэн нь орчин цагийн баруунжсан Сайн мэдээ шиг сонсдохгүй байгааг би мэднэ. Энэ нь бидний мэддэг Сайн мэдээнээс жаахан өөр байгаа биз? Миний бие олон удаа алдаж явсанаа хүлээж байна. Энэ олон жилийн хугацаанд чамгүй олон удаа “шахуургад” орохдоо, зүрхний маань үнэн төрх илэрч байлаа. Тэгээд зүрхнийхээ үнэн дүр царай, хоосон амлалтаа харахдаа, олон ч удаа Петр шиг: “Эзэн минь, зүрхийг минь өөрчлөөч” хэмээн гашуунаар уйлсан сан. Өдгөө би намайг хүчирхэгжүүлдэг шүүлтийн төлөө талархах чадалтай болсон (I Петр1:6-7). Доорх бичээсийг ч зүрхээрээ ойлгосон билээ:

Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон. Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.

— I Петр 4:1-2

Бид зовлон дунд төлөвшдөг. Би Бурханы өмнө баатар болох гэж албаар ядарч зүдэрдэг - зовлонгийн талаарх шашины ойлголтын талаар яриагүй байна. Мөн бурханлаг бус, дэг журамгүй, мунхаг байдлаасаа болж зовдог явдлын талаар ч яриагүй байна. Ийм юмс нь Бурханыг алдаршуулахгүй! Би Христийн туулсан - бүх талаараа соригдсон боловч, нүгэл үйлдээгүй сорилтын талаар ярьж байна (Еврей 4:15). Петр энд Бурхан биднийг нэг замаар явуулахыг хүсч байхад, махан бие маань юмуу ойр тойрны маань хүмүүс өөр

Page 132: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

132

замаар явуулах гэж шахалт үзүүлэх үед ирдэг эсэргүүцлийн талаар ярьжээ. Христийг баттай хайрладаггүй хүн ийм үед шууд айдас сүрдүүлэгт олзлогдоно.

Есүсийн төлөө амиа өгөхөд бэлэн гэж хэлдэг биш, харин махан биеийнхээ амийг болон хүслийг үхүүлэх хүртлээ Есүсийг дагадаг бай. Есүс л алдаршиг! Үүнийг зөвхөн Христийн нигүүлслээр л хийнэ. Тэр даруу хүнд нигүүлсэлээ өгдөг (Иаков 4:6). Тиймээс л Паул хавчлагын улаан нүүрэн дээр “Би баярладаг” гэжээ. Сатаныг ялсан хүмүүсийн талаар Иохан ингэж хэлсэн:

Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.

— Илчлэл 12:11

Бид энэ ишлэлийг сайн мэднэ. Гэхдээ эхний өгүүлбэрийг нь л мэднэ. Ихэнх хүн уг ишлэлийн сүүлийн хэсгийг нь үлдээгээд, эхний хэсгийг нь тодруулдаг. Сүүлийн хэсэг нь манай Барууны соёлд нэг их алдартай биш. Үхэл хүртэл амиа хайрлаагүй хүн л айдас сүрдүүлгийг ялна. Амиа хайрлагч нь амиа боддог учраас айдас сүрдүүлгийн өмнө бөмбөгнөсөөр л байна.

Бурханы хөвгүүд, охид оо дуулж бай! Айдсыг ялах цорын ганц арга зам нь амиасаа татгалзах юм. Үүнийг уншихдаа Бурхан руу хашхир. Бүү ухар, харин итгэ. Хайраараа зүрхийг тань дүүргэхийг гуй. Түүний хайр хэзээ ч ухардаггүй. Танд тулгарсан саадыг давах нигүүлсэлийг гуй. Хүнд бэрх газар руу явах завшаан олгохыг Түүнээс гуй. Энэ дэлхий дээр Түүний ажлаа хийж буй хамгийн халуун цэг дээр таныг аваачихыг Түүнээс гуй. Амар хялбар амьдралыг бүү гуй. Харин Түүнийг алдаршуулах амьдралыг гуй.

“тэгвэл энэ хүн яах бол?”

Есүс амилсаныхаа дараа дагалдагч нартаа өглөөний зоог бэлтгэж өгсөн үйл явдал руу эргэж очъё. Зоогийн дараа Есүс

Page 133: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

133

Петрт “ерөөл” айлдаагүй ч, тэрбээр цаашид өөрийнхөө хүчээр өөрийнхөө хүслийг биелүүлэхээ больж, хамгийн том айдсаа дарна гэдгийг амлажээ. Өөрөөр хэлбэл Петр Есүст үнэнч байдлаасаа болж тамлуулж алуулах ажээ. Петр өмнө нь айж зугтсан зүйлтэйгээ дахин нүүр тулах аж. Есүс ирээдүйд бий болох Петрийг харжээ. Есүс бүрэн боловсорсон бүтээгдэхүүнийг харжээ.

Гэтэл Петр тухайн үед энэ бүхэнд бэлэн байгаагүй. Петр Есүсийн үгийг дуулаад, Иоханыг заагаад: “Эзэн минь, энэ хүн яах бол?” (Иохан 21:21) гэж асуужээ. Петр өөрийгөө бусадтай харьцуулсаар л байв. Тэрбээр үндсэндээ: “Би тийм зүйл туулах юм бол, энэ хүн юу туулах уу?” гэж асуужээ.

Харин Есүс Петрт: “Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч, энэ нь чамд ямар хамаа байна? Чи Намайг дага” гэж хариулжээ (и 22).

Өөрөөр хэлбэл “Петр минь, энэ хүн яах нь чамд хамаагүй. Өөрийгөө бусадтай бүү жиш. Зүгээр л Намайг дага!” гэжээ. Хүмүүс амьдрал үйлчлэлээ байнга бусдын үг, үйлдлээр хэмждэг. Өөрийгөө буруу хэмжээсээр хэмжиж болохгүй. Тухайлбал сантиметр, километр чинь тэс өөр хэмжүүр юм. Чуулганы дийлэнх хүмүүс ая тухтай, амар хялбар амьдралыг л хайдаг. Бид өөрийгөө бусадтай харьцуулаад, өөрийнхөө нүдэнд нилээд гайгүй (нилээд царцуу гэсэн үг) харагддаг. “Бусдын адил” гэдэг нь үнэндээ сайшаал биш юм. Энэ нь “Чи гайгүй амьдарч яваа. Тэгвэл чамаас дутаагүй юм чинь би ч бас гайгүй л амьдарч явна” гэдэг хууран мэхлэл юм. Бид бусад чуулган, номлогч, багш, ах эгч дүүсээ өөрийнхөө жишиг болгож болохгүй. Есүс бол бидний жишиг! Есүс Петрт “Иоханыг дага” гэж хэлээгүй. Есүс Петрт “Намайг дага!” гэсэн.

Өөрийгөө үгүйсгэнэ гэж яадгийг Есүс мэднэ. Тиймээс Есүсийг дагах юмсан гэж санаашрах биш, харин яг араас нь дага!

Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл,

Page 134: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

134

тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.

— Марк 8:34-35

Амиа аврахыг хүсэгч нь амиа алдана гэж Есүс хэлжээ. Гайхалтай! Энэ дэлхийн хүсдэг зүйлийг хүсэгч нь - үүнийгээ хэзээ ч өөрийн болгож чадахгүй байсан ч - амиа алдана. Гэхдээ Есүс дараа нь юу гэж айлдсаныг үзнэ үү:

Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.

— Марк 8:35

Есүс “Миний төлөө амиа өгөхийг хүсэгч нь” гэж хэлээгүй. Хүсэх нь хангалтгүй! Петр Есүсийг дагахыг хүссэн боловч урвасан. Петрийн сэдэл нь Бурханы хайр юмуу хүчээс үндэслээгүй учраас тэр ялагджээ.

Зүрхээ шалга

Яг одоо зүрхээ шалга. Та Есүсийн жинхэнэ дагалдагч мөн үү эсвэл болзолтой дагаж байна уу? Та өөрийнхөө зүгээс тавих нөхцөл болзлынхоо хүрээнээс гаралгүй, өөрийгөө золиослох гэдэг ойлголтоос хаа холуур дөлж явна уу? Ингэж яваад Есүсийн замаас холдож, эцэстээ “тэнцэхгүй” гэдэг үг дуулах вий дээ? (II Коринт 13:5)

Есүсийг дагах уу эс дагах уу гэдгээ шийдэхдээ бид үнэ өртгийг нь мэдэх ёстой. Тийм ээ, энэ бол үнэтэй зам. Энэ нь таны бүх амьдралыг авна. Түүнийг дагах гэсэн олонд Есүс энэ тухай анхааруулсан байдаг:

Page 135: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

135

Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан— Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй. Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй. Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ? Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй” гэх болно ... Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.

— Лук 14:25-30, 33.

Эцсээ хүртэл тэвчихийн тулд ийм л үнэ өртөг төлөх нь. Ялсан хүмүүс үхэх хүртэл амиа хайрлаагүй гэж Илчлэл ном хэлдэг. Гэтэл манай Америкийн чуулганы нөхцөл байдал тэс өөр байна.

Амиа хайрласаар байгаа, Христэд итгэдэг олон эрчүүд, эмэгтэйчүүдийг би мэднэ. Намайг пастораар үйлчилж байхад нэгэн залуу бүсгүй хүрч ирээд: “Жон пастор аа, би өөртөө таалагддаггүй” гэж гомдоллов.

Харин би түүн рүү хараад: “Наадах чинь чиний асуудал!” гэж хэлсэн юм.

Эмэгтэй зог тусав. Сэтгэлийг нь тайтгаруулж, зөөлөн үгээр аргадан зөвлөөд, эцэст нь сайхан залбирлаар өлгийдөөд үднэ гэж санасан болтой. Гэтэл миний үг түүнийг тас алгаджээ. Гэхдээ асуудалтай нь зууралдаад байх биш, шууд үндсийг нь таслаж байж л хүн чөлөөлөгддөг.

Би түүнээс “Библи дээр өөртөө таалагдах, таалагдахгүй талаар хаана байна? Түүнийг дагахын тулд үхэх ёстой гэж Есүс хэлсэн! Үхсэн хүн авсандаа босч суучихаад: “Миний хувцасыг ээ? Надад

Page 136: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

136

таалагдахгүй байна. Миний үсийг ээ? Надад таалагдахгүй байна. Хүмүүс юу гэж бодох юм бэ?” гэж хэлдэггүй.

Өөрийгөө таалах, таалахгүй талаар Библи яриагүй. Есүсийг хайрлаж дагахад өөртөө таалагдах шаардлага байхгүй. Тэр бүсгүй мөнхийн бус, зуурдын юмс дээр анхаарчээ.

Өөртөө таалагдсан үедээ эсвэл юмс хүссэнээр болох сайн сайхан үед Бурханд үйлчилнэ гэж байхгүй. Ингэдэг хүмүүсийг “хаврын тэнгэр шиг хүмүүс” гэдэг. Тэгвэл “хаврын тэнгэр шиг” Христэд итгэгч олон бий. Тэд дэндүү ухаан муутай хүмүүс. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд дургүй цэгтээ хүрэх л болно. Тэгээд бэлэн биш учраас шууд буцдаг. Тэд чуулганд явж, өргөлөө өргөж, хэлээр ярьж, ухаантай зөв зүйл хэлдэг ч, зүрхэндээ Бурханыг дагахаа больсон байдаг. Бурханы хайранд хязгаар гэж байхгүй. Түүнтэй хамт явъя л гэж байгаа бол, янз бүрийн хил хязгаараа хуулж хаях хэрэгтэй.

Өөрчлөгдсөн хүн

Үйлс ном дахь Петрийг харбал, тэрбээр Христээс урваж явсан мөнөөх Петр гэдэгт итгэхэд бэрх байдаг. Петр Ариун Сүнсээр дүүрэхдээ, Есүс бол Эзэн бөгөөд Мессаиа гэдгийг Иерусалим даяар тунхаглажээ. Тэрбээр баривчлагдаж, Есүсийг цовдолсон захирагчид, тахилч нарын өмнө зогссон. Энэ удаа Петр зарц нарын өмнө биш, Эзэнийг нь ялласан зөвлөлийн өмнө зогсож байв. Гэтэл Петр тэдэн рүү хараад зоригтойгоор “Ахлагчид болон ард түмний захирагчид аа! Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол, та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй. Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” хэмээн тунхаглажээ (Үйлс 4:8-12).

Page 137: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

137

Петр, Иохан хоёрын эр зориг зөвлөлийг алмайруулж, тэд Бурханы үйл хэргийн эсрэг юу ч хэлж чадаагүй. Зөвлөлийнхөн эрх мэдэл, хяналтыг атгасан хүмүүс учраас Петр, Иохан нарыг айлган сүрдүүлэхийг завджээ.

Тэгээд тэд өөр хоорондоо: “Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя” хэмээн хэлэлцжээ (Үйлс 4:17).

Тэд Есүсийг цовдолсон хүмүүс гэдгийг санаж байгаа биз дээ? Есүс Петрийг Өөртэй нь адилхан үхнэ хэмээн айлдсан. Энэ бүхэн нь хоосон сүрдүүлэг байсангүй. Петр, Иохан хоёр амиа алдаж болзошгүй байсан ч эр зоригтойгоор: “Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ. Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй” гэж хэлсэн юм (Үйлс 4:19-20).

Иоханаас өмнө Петр ганцаараа зөвлөлийн өмнө зогссон удаатай. Тэр үед түүнийг араас нь дэмжих эсвэл гайхуулах хэн ч байгаагүй. Гэтэл Петрээс Есүсийг хайрлах хайраар дүрэлзсэн жинхэнэ эр зориг бадарчээ. Дараа нь Петр, Иохан хоёр суллагдаж, бусад дагалдагч нартайгаа нийлэхдээ, болсон явдал, ирсэн сүрдүүлгийн талаар мэдэгдэв. Тэгээд тэд Бурханаас юу гуйсныг үзнэ үү:

Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та [Өөрийн] мутраа сунгаач гэв.

— Үйлс 4:29-30

Тэд Бурханаас өөрсдийг нь асуудалд оруулсан зүйлийг улам ихээр гуйжээ. Сайн мэдээг номлох нь амь насанд нь аюултай болохыг тэд мэдсэн. Тийм боловч тэд номлосоор, Бурхан ч аугаа гайхамшгаа итгэмжтэй үйлдсээр байв. Тэд айснаасаа болж Бурханы бэлэгийг ажиллагаагүй болгоогүй. Үнэндээ өвчтэй

Page 138: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

138

хүмүүсийг Иерусалимын гудманд гаргаж, Петрийн сүүдэр тэдэн дээр тусахад тэд эдгэрч байсан нь Бурханы хүч ямар хүчтэй байсныг л илтгэнэ (Үйлс 5:15).

Тэргүүн тахилч нар болон зөвлөлийнхэн дагалдагч нарыг хэрэндээ л айлган сүрдүүлж, баривчлуулж, шоронд хийлгэжээ. Тэргүүн тахилч: “Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна” гэж хэлтэл (Үйлс 5:28).

Петр өөдөөс нь ийн хариулжээ:

—Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой. Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ. Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн. Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.

— Үйлс 5:29-32

Ямар гээчийн эр зориг вэ! Дагалдагч нар юунаас ч айхгүй байна. Петр ч амиа аврахаа больжээ. Тэрбээр амиа бодохоос чөлөөлөгдөж, Бурханы Ариун Сүнсээр дүүрчээ. Түүний зүрхэнд Бурханы хайр нутаглажээ.

Ариун Сүнс хүмүүсийн зүрхэнд Бурханы хайрыг авчирдаг нь тодорхой байна. Түүнчлэн дуулгавартай хүмүүст л Ариун Сүнс өгөгддөг нь ч тодорхой байна. Хэтэрхий олон итгэгчид дуулгаваргүй атлаа хайр хүсдэг.

Хэлээр ярих нь таны зүрхэнд Бурханы хайр байна гэсэн үг биш юм. Ариун Сүнсээр дүүрэх нь ганц удаагийн явдал биш. Хэлээр хичнээн мундаг ярьж, Бичээсийг хичнээн сайн мэддэг байх нь ч хамаагүй. Та Бурханы өмнө дуулгаваргүй байвал, хайр чинь хөрнө. Дуулгаваргүй үйлдэл бүрийг чинь дагаж хайр чинь хөрсөөр байна.

Page 139: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

139

Эцсийн өдрүүдэд хуульгүй байдал болон дуулгаваргүй байдлаас болж Христэд итгэгч хүмүүсийн зүрхэн дэхь Бурханы хайр хөрнө гэж Есүс айлдсан (Матай 24:12). Есүс агапэ хайрын талаар хэлжээ. Есүсийг хүлээж авсан хүмүүс л энэ хайрыг хүлээж авна. Сүнсээр дүүрэн атлаа Сүнсний жинхэнэ хайраар дутах боломжтой!

Петр, Иохан хоёрын дуулгавартай байдал нь тэдний зүрхийг эр зориг, хайраар дүүргэжээ.

Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.

— Үйлс 5:40-41

Петр Иохан хоёр удирдагч нараас нь айх нь бүү хэл, бүр баярлан хөөрчээ. Тэд цэцэрлэгт байсан хүмүүсээс тэс өөр дагалдагч нар болжээ. Тэд Эзэндээ тоогдож, Түүнд хайр, итгэмжтэй байдлаа дахин нэг удаа харуулах завшаан олдсонд баярлав. Петр Есүсийг сэтгэл мэдрэмжээрээ биш, байгаа бүхнээрээ хайрладаг болжээ.

Итгэлийнхээ төлөө тамлуулж алуулсан Христэд итгэгчдийн тухай номд Петрийг Эзэнтэйгээ адилхан цовдлуулсан тухай байдаг. Гэхдээ Петр цовдлогдуулахаасаа өмнө: “Би Эзэн шигээ үхэх зохисгүй хүн” гэсэн тул хүмүүс түүнийг уруу нь харуулан цовдолжээ. Петр энэ дэлхийг ялаад явсан юм.

Page 140: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Хүн юунаас айна түүндээ үйлчилдэг

Page 141: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

141

11-р бүлэг

БуРхАнААС АЙх уу, хүнЭЭС АЙх уу

Уншсан, сурсан бүхэн минь биднийг яг одоо айдсыг ялан дийлэх хамгийн чухал зүйл дээр авчраад байна. Энэ нь зөвхөн айдсыг ялах тал дээр биш, амьдралын бүх тал

дээр чухал! Би Эзэнээс эмээхүйн талаар ярьж байна. Чуулган Эзэнээс эмээхүйг мэддэггүй нь тун харамсалтай.

Учир нь энэ нь ялгуусан итгэлийн амьдралын амин чухал жор юм. Исаиа Есүсийн талаар “Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог” (Исаиа 11:3) хэмээн эш үзүүлсэн байдаг. Бид ч бас ийм таалалтай байх ёстой!

Бурханаас эмээдэг хүн Бурханы замаар явдаг (Дуулал 25:12). “Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж, үр удам нь газар нутгийг өвлөн авах болно” (и 13).

ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн (Сургаалт үгс 9:10; 1:7; 2:5). ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол хар санаатны он жилүүд богиносдог (Сургаалт үгс 10:27). Түүнчлэн Эзэнээс эмээхүйгээр бий болдог ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй (Еврей 12:14; II Коринт 7:1). Эзэнээс эмээх талаар хэлсэн Библийн ишлэлээс дээжилж хэдийг дурьдсан маань л энэ.

Айдас сүрдүүлгээс бүрэн эрх чөлөөтэй явах цорын ганц зам нь Эзэнээс эмээж амьдрах юм. Библи “ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар

Page 142: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

142

болдог” хэмээсэн (Сургаалт үгс 14:26). Хүчтэй итгэл нь биднийг хүний замаар биш, Бурханы замаар явах эр зоригтой болгодог. Одоо бүгдээрээ Бурханаас эмээхүйн болон хүнээс айхын ялгааг нарийвчлан үзье.

Бурханаас эмээхүй болон хүнээс айх гэж юу вэ?

Нэгдүгээрт - Бурханаас эмээхүй гэж юу вэ? Энэ нь Бурханыг хүндэтгэхийн нэр. Энэ нь Бурханд авах ёстой алдар, хүндэтгэл, эрхэмлэл, талархал, магтаал, дээдлэлийг нь өргөнө гэсэн үг. Бид Бурханыг хүндэтгэж, Түүний хүслийг өөрийнхөө хүслийн дээр тавьбал, Тэр бидний амьдралд зохих байр сууриа эзэлнэ. Бид Түүний үзэн яддагийг үзэн ядаж, хайрладгийг хайрлаж, Түүний оршихуйд, Түүний үгийн өмнө эмээнэ.

Хоёрдугаарт - хүнээс айх гэж юу вэ? Энэ нь мөнх бус хүний өмнө түргэн авч, зовниж, айж, хардаж сэрдэж, нууж хааж амьдарна гэсэн үг. Нэгэнт айдсын занганд орсон хүн аюулаас бултаж, хүнд ад үзэгдэж, асуудалтайгаа нүүр тулахаас зайлсхийж, оргодол шиг л амьдардаг. Тэрбээр хүнд үйлчилж, өөрийгөө хамгаалсаар байгаад Бурханд үйлчлэх цаггүй болно. Хүнээс айдаг хүн Бурханд өгөх ёстойг нь өгч чадахгүй.

Библи “Хүнээс айх айдас нь урхи юм” гэдэг (Сургаалт үгс 29:18). Урхи нь занга юм. Хүнээс айх айдас нь Бурханаас өгөгдсөн эрх мэдлийг хулгайлдаг. Эрх мэдлээ хулгайд алдчихсан хүн Бурханы бэлгийг хэрэглэж чадахгүй.

Хүнд таалагдах гэсэн хүн Бурханыг мартаж, Түүний үйлчлэлээс холддог. “Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан” (Галат 1:10).

Та айдаг зүйлдээ л үйлчилнэ! Хүнээс айбал хүнд үйлчилнэ. Бурханаас айбал Бурхандаа үйлчилнэ. Хүнээс айдаг хүн

Page 143: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

143

Бурханд үйлчилж чадахгүй. Учир нь хүн хоёр эзэнд үйлчилж чадахгүй (Матай 6:24). Нөгөөтэйгүүр Бурханаас эмээдэг хүн хүнээс айхгүй.

Шинэ гэрээний итгэгчид Бурханаас эмээх ёстой юу?

Эзэнээс эмээхүй нь Хуучин гэрээний үхмэл доктрин биш, харин амьдралын хэв маяг юм. Бурханд хайртай хүн Бурханаас эмээнэ. Бурханаас эмээхүй нь бусад жижиг айдсыг залгидаг.

Эзэнд зарлага шиг ханддаг хүмүүсийг харахаар дэндүү харамсалтай. Тэд Эзэнийг хэн гэж бодоов? Есүсийн хамгийн дотны дагалдагч нар хүртэл Түүнийг Эзэн, Их Эзэн хэмээн дээдлэсэн бус уу? (Иохан 20:28)

Эзэнийг ойшоодоггүй хүн зохисгүй авирладаг. Үүнийг бид чуулганаас ч, “итгэгч” хүмүүсийн амьдралаас ч харж болно. Тэд өөрсдийгөө итгэгч гэдэг ч амьдрал нь өөрийг хэлдэг. Чуулганы хүмүүсийн хөөцөлддөг аахар шаахар асуудлыг бодохоор уур хүрмээр. Тэд цуглаанд орж ирээд л, суудал дээр нь өөр хүн суучихсан байвал, “миний суудал, чиний суудал” гээд л эхэлдэг. Тэд цуглаан дундуур тасралтгүй ярьдаг. Тэд тарахдаа “цуглаан хэтэрхий удаан байлаа” эсвэл “номлол нь тааруу байлаа” гэж гомдоллодог.

Пастораа үл хүндэтгэхийг нь харахаар сэтгэл сэрдхиймээр. Тэд Бурханы үйлчлэгчийн талаар яг л хэвлэл мэдээгээр аль нэг улс төрчийг хэлэлцэх мэт ярьдаг. Энэ нь магадгүй пасторууд нь өөрсдөө улс төрч шиг авирладагтай холбоотой байх. Гэхдээ л тэд Бурханаар шүүгдэх Бурханы зарц нар шүү дээ. Бурханыг хүндэтгэдэг хүн Бурханы гэрийг, Бурханы зарц нарыг хүндэтгэнэ. Бурханы наян таван тахилчийг хороосон Саул хааныг Давид “Бурханы тослогдсон хүн” хэмээн гар хүрээгүйг бүү мартаарай (I Самуел 22:21-23). Давид Бурханаас эмээжээ!

Өнөөдөр итгэгч хүмүүсийн үзэж, сонсож, уншиж байгаа зүйлийг нь харахаар үнэхээр гашуудмаар. Зарим гэр бүл итгэгч

Page 144: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

144

биш хүмүүсээс долоон дор аж төрдөг. Тэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, тоогдохын тулд Бурханы жигшдэг зүйлсийг хүлээн зөвшөөрдөг. Та үнэн голоосоо Бурханыг хайрлаж, ганцхан Түүнээс эмээдэг бол дэлхийн замаар амьдрахгүй, ариунаар амьдарна.

Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм. Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв.

— I Петр 1:15-17

Бурханаас эмээхүй нь биднийг бурханлаг бус юмсаас сэргийлнэ.

чуулган айгаа юу?

Үйлс 2-р бүлэг дээр дагалдагч нар Ариун Сүнсээр дүүрч хэлээр ярьж, эш үзүүлсэн тухай бий. Хүмүүс тэднийг согтуу гэж боджээ. Тэр шинэхэн итгэгчид баяр хөөр, инээдээр цалгисан. Бурхан тэднийг хүчирхэгжүүлж, сэргээжээ. Бурхан үүндээ ч дуртай.

Дараа нь олон хүн аврагдав. Гэхдээ зарим шинэ итгэгч Эзэн дээр Өөр дээр нь биш, харин ерөөл горилж ирсэн учраас Бурханыг зохих ёсоор нь хүндэтгээгүй юм. Яваандаа тэд Эзэнтэй хэт “танил” болж, Эзэний юмст хаа хамаагүй хандаж эхэлжээ. Тэд Бурханы оршихуй болон Бурханы үгд сөгдөөгүй. Үүнийг Үйлс 5-р бүлгээс харж болно.

Нэгэн эр гэргийтэйгээ газраа зарсан мөнгөөсөө өргөлд өргөхөөр иржээ. Тэрбээр бүх мөнгөө авчраагүй атлаа бусад итгэгчдийн өмнө баатар болохыг хүсчээ. Тэд үнэнээс дээгүүр үзэмжийг, Бурханаас дээгүүр хүнийг тавьжээ. Тэд өргөлөө

Page 145: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

145

авчраад, худлаа хэлээд (олон хүн үүнийг гэнэн цагаан худалд тооцох байх л даа), үхэдхийн унасан юм.

Тэд Бурханы алдрын оршихуйд худал ярьсан учраас үхжээ. “Өнөөдөр хүмүүс номлогчийн өмнө худлаа хэлдэг ч, үхэдхийн унадаггүй. Яагаад?” гэж би олонтаа бодсон сон.

Миний бодлоор Үйлс номын үед Бурханы оршихуй өнөөдрийг бодвол хавьгүй хүчтэй байжээ. Жишээлбэл тэр үед Петрийг Иерусалимын гудмаар явж өнгөрөхөд, түүний сүүдэр туссан хүмүүс эдгэрдэг байсан (Үйлс 5:15). Гэтэл өнөөдөр ийм зүйл болдоггүй.

Бурханы оршихуй болон алдар ихсэхэд Үйлс 5-р бүлэгт өрнөсөн шиг үйл явдал болно гэдэгт би итгэдэг. Тэр хоёрыг үхсэний дараа юу болсоныг харцгаая:

Бүх чуулган болон энэ бүхнийг сонссон бүхэн үлэмжийн айдаст автав.

— Үйлс 5:11

Хүмүүсийн дунд Эзэнээс гүнээ эмээх хүндэтгэл бишрэл сэргэжээ. Хүмүүс Бурханы оршихуй, тосолгоод хандах хандлагаа дахин нэг эргэцүүлжээ. Энэ талаар Бурхан юу айлдсаныг бүү мартаарай:

“Надад ойртон ирэгсдээр Би ариун хэмээн үзэгдэж,бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно”

— Левит 10:3

Бурхан чимээгүй байхад бидний зүрх илчлэгддэг

Бурхан биднийг шалгаж, бэлтгэхийн тулд заримдаа алдраа нуудаг. Бурханы оршихуй үзэгдэхгүй үед ч бид Түүнийг хүндэтгэдэг үү? Өнөөгийн чуулган олон талаараа яг л Израилийн хүүхдүүд шиг авирладаг. Үнэндээ тэдний түүхийг

Page 146: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

146

бидэнд сургамж болгохоор бичсэн гэдгийг Паул хэлсэн юм (I Коринт 10:6).

Бурхан тэднийг ерөөж, гайхамшгаа үзүүлэхэд Израильчууд дуртай байсан. Тухайлбал Бурхан Улаан тэнгисийг ярж, тэднийг хуурай газраар гаргаад, харин араас нь элдэж явсан дайсныг нь усаар булахад, Израильчууд дуулж, бүжиж, ялалтын уухай хадаасан (Гэтлэл 15:1-21). Тэгсэнээ хэдхэн өдрийн дараа Бурхан хүч чадлаа гайхуулахгүй, хоол хүнс хомсдох үед Израильчууд Бурханд гомдоллосон (Гэтлэл 15:22).

Хожим Мосе хүмүүсийг Бурханых болгохоор Синай ууланд авчрав. Хүмүүсийн нүдэн дээр Бурхан ууланд бууж ирэхэд, аянга цахилгаан цахилж, өтгөн манан хучив. Мосе хүмүүсийг Бурхантай уулзуулахаар хуарангаас гаргаж авчиртал хүмүүс “...тэнгэрийн дуу, аянгын гялбаа, бүрээн дуу, утаа багширсан уулыг харангуутаа айн дагжиж, холдон зогчээ...” (Гэтлэл 20:10-18). Хүмүүс Бурханаас эмээсэндээ биш, харин үхэхээс айсандаа, айдаст автан ухарчээ. Бурхан бууж ирэхэд тэд Бурханд биш, аминдаа хайртай амьтад гэдгээ л харуулсан юм.

Тэд Мосед “Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв. Мосе ард түмэнд—Бүү айцгаа. Учир нь Бурхан та нарыг шалгахын тулд мөн та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ Түүнээс эмээхүйг та нарт байлгахын тулд ирсэн юм” гэж хэлжээ (Гэтлэл 20:19-20).

Эзэнээс эмээхүй нь нүглийг ялах хүч өгдөг. “ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна” (Сургаалт үгс 16:6).

Гэтлэл 20:21-р ишлэлд цааш нь ийн өгүүлрүүн: “Бурханы байгаа түнэр харанхуй уруу Мосе ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.” Мосе байдлыг Бурханд дуулгажээ. Харин Бурхан: “Энэ ард түмний чамд хэлсэн үгийг Би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй. Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай” хэмээв (Дэд хууль 5:28-29).

Page 147: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

147

Мосе ойртсон бол, харин хүмүүс холдсон. Энэ бол Мосе болон Израильчуудын ялгаа. Мосе Бурханаас эмээдэг учраас айгаагүй. Хүмүүс Бурханаас эмээдэггүй учраас айсан. Эзэнээс эмээхүй нь Бурханы оршихуйд улам ойртуулдаг, харин хүнээс айх айдас нь Бурханаас болон Түүний алдраас холдуулдаг.

Синай биш, Сион

Эзэнээс эмээхүй нь Шинэ гэрээний ойлголт гэдгийг мэдэхийн тулд Еврей номыг дэлгэе:

Учир нь та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи, бүрээн хүнгэнэх дуу болон үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Энэ нь тэр чимээг сонссон хүмүүсийн дахиад ямар ч үг бүү айлдаач хэмээн зайлсхийж байсан тийм чимээ юм. Учир нь тэд “Хэрэв амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн тушаалыг тэсвэрлэж чадаагүй юм. Энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Мосе “Би айдаст автаж, чичирсэн” гэж хэлсэн. Харин та нар Сион уул... руу ирсэн.

— Еврей 12:18-22

Энд эхлээд бидэнд Синай ууланд болсон явдлыг сануулжээ. Дараа нь биднийг Сион нэртэй ууланд ирсэнийг хэлжээ. Бурхан Синай уулнаас ярьсан. Тэгвэл одоо тэр л Бурхан тэнгэрийн Сион уулнаас бидэнтэй ярьж байна.

Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?

— Еврей 12:25

Page 148: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

148

“Тэгэх тусмаа” гэснийг нь харж байна уу? Бид Бурханы дуу хоолойг сонсохгүй, дагахгүй бол бусдыг улам л хатуу ширүүн шүүнэ. Шинэ гэрээний нигүүлсэл нь биднийг дураараа авирлаарай гэж өгөгдөөгүй юм. Израильчууд яагаад Түүний дуу хоолойг анхаараагүй вэ? Тэд Бурханаас эмээгээгүй. Цааш уншихдаа үүнийг бүү мартаарай. Шинэ гэрээний дорх “чихгүй толгой” нь яг Израильчуудтай адилхан болохыг та тодорхой харна.

Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг Бурханд өргөх юм. Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн

— Еврей 12:28-29

“Хүндлэл, айдас” гэдэг үгийг харж байна уу? Түүнчлэн бичээч “Бидний Бурхан бол хайр” гэдэг үгээр бус, харин “бидний Бурхан бол шатаагч гал” гэдэг үгээр дуусгасныг тэмдэглэнэ үү. Бурхан өөрчлөгдөөгүй! Тэр одоо ч ариун, шатаагч гал хэвээрээ!

Тийм ээ, Бурхан бол хайр. Гэхдээ бас шатаагч гал мөн. Чуулган өнөөдөр Бурхан бол хайр гэдгийг л өлгөөд байдгаас биш, Бурханаас эмээх талаар таг дуугүй шахуу л байдаг. Бид Бурханы зөвлөгөөг бүрэн эхээр нь номлодоггүй учраас, хайрын талаарх үзэл бодол маань гажжээ.

Бидний номлодог хайр нь маш сул дорой хайр юм. Энэ нь биднийг ариун амьдрал руу хөтөлж чаддаггүй. Энэ нь бидний галыг бөхөөж, царцаадаг. Тэгээд бид яг л аав ээжээ хүндэтгэхийг мэдэхгүй буруу эрхлэсэн хүүхэд шиг л болно! Эзэнээс эмээдэггүй хүн Бурхантай хэт “танил” болж, Түүний эрхэмлэдэг ариун зүйлсийг “байдаг л зүйлд” тооцдог болох аюултай.

Бид Бурханы сайн сайхны мэргэжилтнүүд болжээ. Гэтэл уг нь бид Бурханыг арай өөр төвшинд мэдэх ёстой сон. Тэр бол зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу Бурхан гэдгийг бид мэдэх учиртай. Бурханы зөөлөн нь биднийг Түүний зүрхэнд ойртуулж,

Page 149: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

149

хатуу нь биднийг бардамнал, нүглээс хол байлгадаг. Бурханы дан ганц хайрыг мэддэг хүн дэлхийн явдал, бардамналаас сэргийлэгч айдсаа гээнэ. Яг үүнтэй адил Бурханы дан ганц хатуу чанарыг мэддэг хүн хуульчлалд унана. Бурханы хайр ба айдас нь хоёулаа нийлж байж л биднийг амьдралын нарийн жимээр алхуулдаг.

Орчин цагийн чуулган Эзэнээс эмээхүйг ойшоохоо больсон гэдгийг зориуд цохон тэмдэглээд буйг минь та ойлгосон байх. Бурханыг үнэн голоосоо хайрлаж, Түүнд үйлчилдэг хүү нь байх нь миний хувьд том завшаан билээ. Бурханы сайн сайхан нь биднийг гэмшүүлдэг гэдэгт би итгэдэг (Ром 2:4). Гэхдээ үүнээс гадна Бурханаас болон Бурханы шүүлтээс айх айдас нь биднийг санаатай нүглээс хамгаалдаг гэдэгт би итгэдэг.

Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ. Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг. Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна? Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ. Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.

— Еврей 10:26-31

Хүн Бурханы ариун гэж тооцдог зүйлийг “байдаг л зүйлд” тооцож эхлэхдээ нүгэлд урхидуулдаг. Бид Бурханы ноцтой гэж үздэг зүйлд хөнгөн хандаж, Бурханы хөнгөн ханддаг зүйлийг хүндрүүлдэг. Бид хүнд л яаж харагдахаа боддог бол, Бурхан зүрхний хандлагыг л хардаг.

Page 150: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

150

“Есүст хайртай” гэчихээд, нүгэл үйлддэг хүмүүсийг би мэднэ. Тэд сүнслэг амьдралаа Есүсийг гэх мэдрэмжээрээ л хэмждэг. Гэхдээ тэд нүглийг үзэн ядах хэмжээнд Есүийг хайрладаг уу? Үгүй, тэд Бурханаас эмээдэггүй!

Би нэг удаа бэлгийн ёс бус үйлдэл хийж, хээл хахууль авсан хэргээр шоронд орсон нэгэн үйлчлэгчийг эргэсэн юм. Тэрбээр надад: “Жон минь, би аман дээрээ Есүст дандаа хайртай байсан. Бүр нүгэл үйлдэж байхдаа хүртэл. Тэр миний Аврагч байснаас биш, Эзэн байсангүй” гэж хэлсэн юм. Тэрбээр хүнээс айх айдсаараа л амьдарчээ. Тэрбээр хүнээс ирдэг сайшаалыг хүссэн. Тэгээд адагтаа шал завхарчээ. Гэхдээ Бурхан шоронд ч түүнд хайр нигүүлсэлээ үзүүлж, Эзэнээс эмээхүйг зааж өгчээ. Одоо тэрбээр Эзэнээс эмээдэг болсон.

Бурханы урилгаас татгалзах

Синайд болсон үйл явдлаас би хүмүүсийн анзаардаггүй нэгэн зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Бурхан ууланд авирахыг Мосе, Аарон хоёрт зааварлажээ (Гэтлэл 19:24). Мосе авирсан, харин Аарон битүүлэг нэгэн шалтгаанаар буцаад хуаран руугаа явжээ (Гэтлэл 32:1). Магадгүй Ааронд Бурханы оршихуйд байснаас бусад “итгэгчдийн” оршихуйд байсан нь хамаагүй таатай байсан юм болов уу. Өнөөгийн бидэнтэй адилхан биш байна уу? Эзэнтэй байснаас, чуулгандаа явж, бусад итгэгч нартай нөхөрлөж, үйлчлэлдээ завгүй байх нь бидэнд хавьгүй амар хялбар байдаг биш үү? Бид Бурхантай хоёулханаа байхаас зайлсхийж, дотоод хоосролоо битүүлэхийн тулд өөрийгөө хүмүүсээр болон ажлаар дүүргэдэг.

Харин Иошуа Бурханы араас явах зүрхтэй хүн байв. Тэр Бурхантай аль болох ойр байхыг хүсчээ. Мосег Бурхантай хамт байхад, Иошуа түүнийг уулын хормойд дөч хоног хүлээжээ (Гэтлэл 32:17). Иошуа гагцхүү Мосе, Аарон хоёрыг урьсан тэр газарт дураараа оччихоогүй ч, ойртож чадах хэмжээндээ ойртжээ. Иошуа Бурханаас эмээдэг учраас дураараа авирлаагүй.

Page 151: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

151

Иошуаг ууланд байхад, хуаранд байсан хүмүүсийн тэвчээр барагдав. Тэд хүний нутагт байна. Удирдагч нь яваад сар өнгөрлөө. Бурхан ч нам. Тэд Бурханд бас Мосед эргэлзэж эхлэв.

Мосег уулаас бууж ирэлгүй саатсаныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд—Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.

— Гэтлэл 32:1

Тэд гаднаа Бурханаас эмээж байсан: “Өө, Мосе минь, Бурхан дэндүү аугаа юм. Чи өөрөө Түүнтэй ярьж, сонссоноо бидэнд хэл. Бид үг дуугүй дагая.” Бурхан ямар аугаа аюумшигтай болохыг тэд харсан. Тийм боловч өөрсөддөө зориулж шүтээн бүтээжээ. Өөрөөр хэлбэл Бурхан чимээгүй болох үед тэдний жинхэнэ дүр төрх ил гарсан юм.

Бурхан сүр хүчээ харуулж байх үед Түүнээс эмээх амархан. Гэхдээ Бурхан Өөрийг нь “эзгүй” хойгуур ч Түүнийг эмээн хүндэтгэдэг хүнийг л хайдаг юм. Яг л аав, ээжийгээ байсан ч, байгаагүй ч үгэнд нь ордог хүүхэд шиг хүнийг.

Бурхан Израильд ““Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй, худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ? Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?” хэмээн айлджээ (Исаиа 57:11). Бурхан “Миний хүмүүс яагаад Надаас эмээхгүй байгаа юм бэ?” гэж л асуусан. Тэгээд хүмүүс Түүний аюумшигт хүчийг үзэхгүй болохоороо айхаа больдгийг ажиглаад, Өөрийнхөө асуултад Өөрөө хариулжээ. Бурханыг чимээгүй үед хүмүүс яг л Бурхан байхгүй юм шиг авирлажээ. Бурханы чимээгүй байдал хүмүүсийн зүрхний жинхэнэ сэдлийг гаргажээ.

Аарон тэдэнд—Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан

Page 152: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

152

ээмгүүдийг тайлж, надад авчир гэв. Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ тайлж, Ааронд авчрав. Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд—Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв. Гэтлэл 32:2-4

Тэд Бурханы ерөөлийг далимдуулан, өөрсөддөө шүтээн хийв. Хамгийн аймаар нь ууланд авирахаас хүлцэл өчин татгалзсан мөнөөх Аарон шүтээнийг нь бүтээжээ. Тэр чинь Мосегийн “спикер” байсан хүн шүү дээ. Тэр Бурханы аугаа гайхамшгийг бүгдийг нь үзсэн. Гэтэл одоо хүнээс айж, хүслийг нь биелүүлэв. Тэр Бурханаас биш, хүнээс айсан тул сүрдүүлэгт автжээ. Тэр зориггүй учраас Бурханы бэлгийг ашиглаагүй. Үүнээсээ болж сул дорой удирдагч болжээ. Мосе түүнтэй нүүрэлдэх үед Аарон айснаасаа болоод буруугаа хүмүүс рүү чихэв:

—Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ. Тэд надад “Бидэнд зориулж бидний өмнө явах бурхныг бүтээ. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг” гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм.

— Гэтлэл 32:22-24

Аарон хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээгээгүй. Энэ үнэхээр хүмүүсийн санаа, хүсэлт байсан нь үнэн. Гэхдээ Аарон хүмүүсээс айсан учраас ард түмнийг зөв зүг рүү хөтлөх биш, буруу хүсэлтийг нь биелүүлжээ. Аарон хүнээс айх айдаст автжээ.

Хүнээс айдаг удирдагч гэдрэг ухраад, хүнд хэрэгтэй зүйлийг

Page 153: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

153

нь биш, хүссэн зүйлийг нь өгдөг! Тэд маш амархан сүрдүүлгийн идэш болдог. Тэрбээр Бурханд болоод хүмүүст хайртай эсэх нь хамаагүй. Хүнээс айсаар байгаа цагтаа тэр өөрөө ч, хүмүүс нь ч дорвитой өөрчлөгдөхгүй. Тэр хүмүүсийг гомдоохгүйн тулд Бурханыг гомдоодог.

Удирдагч нар нэр хүндээ алдахгүйн тулд хүмүүст хүссэнийг нь өгөх шийдвэр гаргаж байхыг би харсан. Тэд мэдээж үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, магадгүй бүр үүнийгээ өөрөө ч мэдэхгүй. Тэд үйлдлээ зүгээр л “Би хүмүүсийг гомдоохыг хүсээгүй” эсвэл “Бүгдийн сайн сайхны төлөө” эсвэл “Ингэбэл илүү олон хүнд үйлчилж чадна” гэх зэргээр зөвтгөдөг. Гэхдээ Бурханы хаанчлал нь ардчилал биш, хаанчлал юм. Энд алдар нэр ямар ч хамаагүй. Өөрсдийг нь айдас сүрдүүлэг хөтлөж буйг ч тэд ихэвчлэн мэддэггүй. Тэд хүмүүсийг биш, өөрийгөө хайрласандаа л ингэдэг.

Бурханаас эмээхгүй бол яах вэ?

Бурхан Мосед “Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай” гэж хэлжээ (Дэд хууль 5:29). Гэхдээ хүмүүс тэгээгүй. Тэгээд юу болсоныг хар.

Цөлд жил амьдарсаны дараа амлагдсан газартаа очих цаг болжээ. Эзэн Мосед “Израилийн хөвгүүдэд Миний өгөх гэж буй Канаан нутгийг танадуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээ. Тэдний эцгүүдийн овог бүрээс, тэдний дунд удирдагч болох хүн бүрийг чи илгээгтүн” хэмээн айлдав (Тооллого 13:1). Эзэн “Миний өгч буй…” гэж айлдсаныг тэмдэглэнэ үү. Эзэн “Тэр газрыг тагнаад, эзэлж чадах эсэхээ хар” гэж хэлээгүй.

Мосегийн илгээсэн туршуулууд тэр газрыг дөч хоногт туулаад, бат хамгаалалттай том хотуудтай, аварга биетэй хүмүүстэй газар болохыг үзэв.

Тэр арван хоёр туршуул яг л адилхан хүмүүсийг, цэргүүдийг,

Page 154: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

154

нүсэр хотуудыг, үлэмж биетэй хүмүүсийг харжээ. Тэднээс Иошуа, Калеб хоёр Бурханы өгсөн газрыг авахаар ухас хийж байсан бол, бусад арав нь харсан зүйлээсээ сүрджээ. Иошуа, Калеб хоёр Бурханы итгэмжтэй байдал, сайн сайхныг харсан бол, бусад нь их цэрэг, том хүмүүсийг л харсан.

Арван туршуул Канааныг эзлэх боломжгүй гэжээ. Тэд бараг 400 жил боол байсан учраас Канааны хүмүүс шиг цэргийн эрдэмд гаршаагүй байлаа. Хүмүүс үүнийг нь дуулаад тэр даруй сүрдэж, гомдоллож эхэлжээ:

ЭЗЭН яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Илдэнд унагаахаар уу? Бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү?

— Тооллого 14:3

Энэ ишлэлээс бид хүний айдсыг харж байна. Тэд өөрсдийгөө л бодсон учраас айж сүрджээ. Тэд “Бурханы үг хамгийн сайн” гэж хэлэлгүй, харин “Бидэнд аль нь ашигтай вэ?” гэж асуужээ.

Хүний айдсын үндэс нь амиа хайрлах явдал гэдгийг үүнээс илүү тодорхой яаж дүрслэх билээ? Тэд Бурханд итгэхийн оронд “Бурхан биднийг Канаанчуудад алуулахын тулд Египетээс гаргаж авчирч” гэж боджээ. Инээдтэй сонсдож байгаа ч, бид ч бас хүнд байдалд орохоороо яг л ингэж боддог.

Бид таатай сайхан нөхцөлдөө Бурхан сайн гэдгийг баттай мэдэж байж л Бурханыг дагадаг. Тэр бол хэзээд сайн Бурхан. Хүн бүхнийг дал наян жилээр л харж шүүдэг бол, Бурхан мөнхийн цаг хугацаагаар шүүдэг!

Бурханд үл тоодох уу,

Page 155: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

155

хүнд үл тоогдох уу?

Калеб, Иошуа хоёр бэрх замыг сонгожээ. Бурхан тэднийг өөр сүнстэй гэж үнэлсэн бөгөөд тэд Бурханыг бүрэн дагасан. Харин бусад нь Бурханыг дагаж, өөрт байгаагаа алдахыг хүсээгүй. Тиймээс ч Бурхан Калеб Иошуа хоёрт итгэмжтэй хандаж, үеийнхэн дундаасаа тэр хоёр л Амлагдсан газар оржээ (Тооллого 14:24,30-г үзнэ үү).

Амиа аврахыг хүссэн хүмүүс нь амиа алджээ. Бурхан тэдний хувь заяаны талаар “Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно ... Дөчин хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш та нар өөрсдийн гэм бурууг үүрнэ. Та нар Миний эсэргүүцлийг мэдэх болно” гэж айлджээ (Тооллого 14:32, 34). Хүнд үл тоогдохоосоо айснаасаа болж маш олон хүн Бурханд үл тоогддог.

Хүн бүр Эзэнээс эмээхүйн сайн сайхныг эдлээсэй гэж би залбирч байна. Учир нь “ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой. Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой” (Сургаалт үгс 14:27). Эзэнээс эмээхүй нь хүнд бэрх цагт Бурханы хүсэл дотор явахад тусладаг. Харин энэ талаар одоо үзье.

Page 156: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Эзэнээс эмээхүй нь өөртөө итгэлтэй байдал, эр зоригийг бүтээдэг

Page 157: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

157

12-р бүлэг

үЙлдЭл үү ЭСвЭл мЭдРЭмж үү?

Айдас сүрдүүлэг нь нөхцөл байдал, бодол, хүмүүсээр дамжиж ирдэг. Дийлэнх хүмүүс хүнээс айж сүрддэг. Бид одоо яг энэ айдсын талаар ярина.

Хүнээс айсан хүн хүний зүгээс ирэх эсэргүүцэл, хор хөнөөл, ичгүүрээс зайлсхийдэг. Тэрбээр Бурханд үл тоогдох вий гэдгийг бодолцох ч үгүй. Хүнээс айдаг хүн нь нүдэнд харагддаг хүнийг гомдоохгүйн төлөө нүдэнд үл харагдах Бурханыг гомдоодог.

Есүс бидэнд: “Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдоно. Дотор өрөөнд чихэнд шивнэсэн чинь дээврүүд дээр зарлагдана. Би та нарт хэлье. Андууд минь, биеийг хөнөөгсдөөс бүү ай. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй” гэсэн (Лук 12:4-5).

Та хүнээс айдаг бол, Бурхан таныг бартаат замаар дагуулах үед арьсаа л хамгаалахаа бодно. Бурханы хүслийг хайхын оронд та өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлж гарна. Харин хэрэв та Бурханаас эмээдэг бол, ямар ч зовлонг Бурханы арга замаар туулаад л гарна. Гагцхүү Бурхан л таныг хамгаална. Юу нь тустай болохыг гагцхүү Бурхан л мэднэ. Учир нь Тэр бүхнийг мөнхийн цаг хугацаагаар хардаг.

Эзэнээс эмээдэг хүнд хүчирхэг амлалт өгөгджээ:

Page 158: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

158

ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөдТэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга болой.Энэхүү эх булаг нь үхлийн зангыг зайлуулах боломжтой.

— Сургаалт үгс 14:26-27

Нөгөөтэйгүүр Бичээс бас ингэж хэлжээ:

Хүний айдас болбоос занга юм.Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.

— Сургаалт үгс 29:25

Айдас сүрдүүлэг нь урхи, занга бол, Эзэнээс эмээхүй нь биднийг айдас сүрдүүлгийн урхинаас чөлөөлөгч итгэлтэй байдал, эр зоригийг төрүүлдэг.

дарамт илчилдэг

Би хоёр хааныг харьцуулъя. Тэд нэг хаант улсыг захирч, нэг Бурханд мөргөдөг хүмүүс байв. Нэг нь Бурханд үл тоогдсон бол, нөгөө нь Бурханд “Миний зүрх сэтгэлийн араас явдаг хүн” хэмээн үнэлэгджээ. Тэдний амьдралыг харьцуулбал, Бурханаас эмээхүй болон хүнээс айх айдсын ялгаа маш тод харагдана. Бүгдээрээ тэр хоёрын нэг болох Саулын амьдралын хамгийн бага судлагдсан, хамгийн сонирхолтой нэгэн үйл явдлыг үзье:

Саул хоёр жил хаан ширээнд суужээ. Эхний хоёр жилийн “бал сарын” хугацаанд түүний жинхэнэ зан чанар илэрсэнгүй. Гэхдээ цаг хугацааны аясаар нэгэн удаа Саулын жинхэнэ царай ил болов.

Саул шилдэг баатруудтайгаа Михмашт байх үеэр Филистинчүүд түүний эсрэг хөдөлжээ (I Самуел 13:5-15). Энэ нь Саулын үзсэн хамгийн хүчирхэг их цэрэг байв. Дайсан гучин мянган морьт тэрэгтэй, зургаан мянган морин цэрэгтэй, “эргийн элс шиг олон” явган цэрэгтэй байв. Ямар хүчирхэг арми

Page 159: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

159

болохыг та төсөөлж байгаа байх! Гучин мянган морин тэрэг нь одоогийнхоор бол гучин мянган танк юмуу даа. Дээрээс нь тоолохын аргагүй их цэрэг! Израилийн цэрэг үнэхээр аймшигтай байдалд оров.

Саулын үнхэлцэгээ хагартал айсан цэргүүд шугуй, хад, нүв сүв бүрт нуугджээ. Зарим нь бүр хөлөөрөө Иорданыг гатлаад Гад Гилеадын нутаг руу талийсан бол, Саултай үлдсэн хэд нь бөмбөгнөн чичирч байлаа.

Тулааны өмнө Израиль Эзэний өмнө залбирал үйлддэг байв. Самуел Эзэнээс тушаал аван, товлосон өдрөө Эзэнд тахил өргөхөөр очино гэдгээ Саулд дуулгажээ. “Саул Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв” (I Самуел 13:8).

Дарамтанд орсон Саул “Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун” хэмээв. Тэрбээр тахилаа шатааж дуусмагц Самуел ирэв.

Самуел Саулаас юу хийснийг нь асуухад, Саул юу гэж хариулсаныг нь хараач:

—Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ. Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв.

— I Самуел 13:11-12

Эзэний тушаалыг үл сахиснаараа тун горьгүй хэрэг үйлдсэнийг нь Самуел Саулд хэлж зэмлэв.

Ийм л явдал болжээ. Тэгвэл та өөрийгөө Саулын оронд тавиад үз. Та удирдагч. Цэргүүд чинь аймшигтай дайсантай тулаад долоогоос олон хонож байна. Дайсны тал танай талаас хэд дахин томын дээр өдөр бүр цэргүүд чинь бөөн бөөнөөрөө оргож, дайсны талыг улам л томруулсаар байна. Хамаг дайчид

Page 160: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

160

чинь дайснаас айсандаа оргож, үлдсэн хэд нь үхтэл айж байна. Ядаж байхад нөгөө удахгүй очиж тахил өргөнө гэсэн Бурханы эш үзүүлэгч нь цагаа барихгүй таг чиг.

Ийм нөхцөлд хүн аймшигтай дарамтанд орно. Өөрөөр хэлбэл “шахуургад орно.” Эргэн тойрны чинь хүмүүс “Алив шалавлаач, хөдлөөч, нэгийг бодооч. Эс бөгөөс бид үхэх нь” хэмээн таныг тулгамдуулна. Энэ үед та Бурханы тушаалыг хүлээх үү эсвэл өөрөө арга сэдэх үү?

Хөөрхий Саул хаан яг ийм байдалд оржээ (I Самуел 13:1-8). Харамсалтай нь Саул дарамт дор бяцарсан юм. Тэр дуулгаваргүй аашилж, тахилыг өөрөө шатаасан. Тэгээд ямар шалтаг тоочсоныг үзнэ үү: Тиймээс би “Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би Эзэний тааллыг гуйгаагүй” гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв” гэж хариулжээ (I Самуел 13:12). Тэр хүмүүст таалагдах гэж тахил өргөчихөөд, Самуелд болохоороо сүнслэг харагдах гэж “Би аргагүй... өргөв” гэжээ. Үнэндээ Саул зүгээр л айдас сүрдүүлгийн урхинд унажээ.

хөдлөөч!

Хүн бүр л их бага хэмжээгээр ийм байдалд ордог. Тэр үед та Бурхан намайг чимээгүй хүлээгээсэй гэж хүсч байгаа. Гэхдээ энэ байдлыг өөрчлөхийн тулд би л ямар нэг юм хийхгүй бол өөр хэн ч хийхгүй” гэж бодож байсан уу?

Би ийм байдалд орж явсаан. Эрх мэдэл дорх хүмүүс маань “Ямар нэг юм хийгээч, Жон минь!” гэж ятгаж байсан. Гэхдээ тэр үед Бурхан харин ингэж хэлэхгүй буйг би зүрхэндээ мэдэрдэг байсан. Тэр чимээгүй байдаг.

Бурханыг хүлээх нь хамгийн хэцүү зүйлийн нэг. Нэн ялангуяа Бурхан чив чимээгүй байгаа үед! Өнөөгийн Америк шиг ийм их эх үүсвэртэй, мөнгөтэй газар Бурханыг хүлээж байхаар өөрөө ямар нэг юм хийчих нь хамаагүй дээр гэмээр санагддаг. Бид Бурханы оролцоогүйгээр өөрийнхөө авъяас бэлэг, чадвараар Бурханаас ирсэн юм шиг зүйлийг бүтээж чадна.

Page 161: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

161

Яг ингэж шийдвэр гарга гэж заадаг бүлэг юмуу ишлэл Библид байхгүй. Тиймээс бид тухай бүр Бурханы үгийг сонсох хэрэгтэй болдог. Заримдаа Бурхан ярихгүй байгаа юм шиг атлаа үнэндээ ярьж л байдаг! Энэ нь Бурхан бидэнд: “Миний хий гэснийг хийсээр бай! Юу ч өөрчлөгдөөгүй” хэмээн айлдаж байгаа юм. Нэн ялангуяа айж сүрдсэн үед энэ үгийг дагах тун хэцүү.

Шинэ жилийн эхний өдөр Эзэний надад өгсөн үгийн талаар би тантай хуваалцмаар байна. Би дөчин зургаан цагийн аялал, өдрийн хоёр удаагийн үйлчлэлдээ ядарч туйлдсан амьтан гадаадад нэгэн улсын зочид буудалд нам унтаж байв. Гэнэт шөнийн хоёр цагт гүн нойроосоо зог тусан сэрэв. Би гуравхан цаг унтаад л год хийгээд сэрчихсэн учраас “Эзэн намайг сэрээжээ” гэдгийг ойлгосон юм.

Энэ нь Эзэн бид хоёрын хоорондын “нууц” учраас би тэр бүр хүнд хэлээд байдаггүй. Гэхдээ хэлэх гэсэн санаагаа дэмжих үүднээс - Эзэний хүсэлтээр - тодорхой хэсгийг нь хуваалцъя. Миний энэ гэрчлэл хүнд бэрх нөхцөлд буй олон хүнийг бэхжүүлэх болтугай:

Чи төвлөрч чадахгүй байсан. Учир нь Би чамайг шалгасан юм. Би чамайг Миний удирдамжгүй хөдлөх эсэхийг чинь үзэхийн тулд төвлөрлийг чинь сарниасан. Гэхдээ Намайг дуугүй байхад хөдлөөгүй чинь Надад таалагдсан. Чи Намайг хэлээгүй байхад хөдлөөгүй. Чи Минийх байх хэмээн найдаж өөрөө төлөвлөгөө гаргаагүй учраас Би одоо чамд үлэмж төвлөрөл өгнө. Би чамд болон гэргийд чинь үлэмж баяр хөөр авчрах тодорхой төлөвлөгөө өгнө.

Гэргий бид хоёрын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байхад Эзэн надтай ийн ярьсан юм. Бидний зүрхэнд хараахан амилаагүй хүсэл мөрөөдөл дүүрэн байлаа. Бид хоёр нилээд хэдэн жил маш хүнд дарамт дор амьдарсан билээ. Найз нөхөд маань бидэнд санаа тавихдаа, ямар нэг зүйл хийхийг зөвлөвч, эдгээр нь Эзэний үг биш болохыг бид мэдэж

Page 162: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

162

байв. Найз нөхдийн минь буруу биш л дээ. Тэд бидний төлөө л зөвлөсөн. Гэтэл энэ бүхэн нь Эзэний шалгалт байжээ.

Дарамтыг хөнгөлөхийн тулд бид зарим нэг зүйлийг өөрсдөө хийж чадах байсан л даа. Бид эргэлзээтэйгээ тэмцэн, “Бид арай Бурханаас зөрчихөөгүй байгаа?” хэмээн элдвийг бодно. Гэвч Бурхан бидэнд ямар нэг үйлдэл хийх удирдамж чиглүүлэг өгөхгүй байгааг гэргий бид хоёр зүрхнийхээ угт мэдэж байлаа.

Гэтэл ийнхүү шинэ оны эхний сард Бурхан нүд үзээгүй, чих сонсоогүй зүйлсийг үйлдэж эхлэв! Ганц сарын дотор ийм их зүйл өрнөхийг би хэзээ ч үзээгүй. Бурхан таван жил хийгээгүй зүйлээ ганцхан сарын дотор л хийчих шиг болов!

Дарамтан дор мэдрэмжээ дагахгүй байх нь амин чухал юм. Бид Бурханы үгийг дагах ёстой.

Бурханы зүрх сэтгэлийн араас явагч

Саул айж сүрджээ. Бурхан түүнийг хүлээ гэсэн. Гэтэл нэр төр, амьдрал, хаанчлал, хамаг юм нь багалзуур дээр нь тулсан тул Саул өөрөө алхам хийсэн. Самуел Саулыг зэмлээд, түүн дээр шүүлт буулгажээ:

Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй.

— I Самуел 13:14

Саул ганц удаа л айж сүрдсэн юм биш. Тэрбээр дарамт дор Эзэнийг үл дагадаг бүхэл бүтэн түүхэн шаглаа үлдээсэн юм. Нэг удаа тэрбээр Бурханы хүйс тэмтэрч, хөрснөөс арчаарай гэж тушаасан хотын олзонд сувдаглахдаа, хүмүүсийн үгэнд орж, Бурханы үгийг эс хайхарчээ. Саул хүмүүст таалагдахыг хүссэн юм. Энэ асуудлаар Самуел түүнтэй нүүрэлдэх үед тэрбээр: “Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас

Page 163: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

163

ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө” хэмээн гэмшжээ (I Самуел 15:24).

Саул дуулгаваргүй загнасандаа гэмшсэн биш, үнэндээ нэр төрдөө санаа зовсон нь дараах үгээс нь харагдаж байна: “Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв” (I Самуел 15:30).

Саул аймхай хүн учраас Бурханы үгийг удаа дараа зөрчсөн юм. Тэгээд айх тусмаа улам л дарангуй болж байв. Сул дорой, аймхай удирдагч ер нь ийм зан гаргадаг. Тэд хэн нь эзэн болохыг харуулахын тулд хүмүүст хатуу ширүүн ханддаг ч, хэрэг дээрээ айж сүрдсэнээ л далдалж буй царай нь тэр юм.

Бурхан Үгийг нь сахидаг хүнд хаанчлалаа шилжүүлнэ гэдгийг Самуел Саулд хэлжээ (I Самуел 13:14). Тэр хүн нь Давид байлаа. Өөрийгөө Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг гэж ярьдаг хүмүүстэй би тааралдаж явсаан. Гэхдээ энэ үгийг Бурхан Өөрөө Давидад хэлсэн шигээ: “Чи бол миний зүрх сэтгэлийн араас явдаг хүн” гэж хэлбэл жинхэнэ догь. Энэ бол Бурханд хайртай итгэгч бүрийн хүслэн гэдгийг би мэднэ. Чухам юу Эзэнийг ийнхүү хэлэхэд хүргэснийг мэдэхийг хүсэхдээ, би Давидын амьдралыг судлаж эхэлсэн юм.

Тэгээд Давид юу ч хийсэн заавал Бурханы үгийг сонсож байж хөдөлдөг байсныг олж мэдэв. Амь дүйсэн, хүнд бэрх нөхцөл бүрт Давид заавал Бурханаас зөвлөгөө асуудаг байжээ (I Самуел 20-31). Бүгдээрээ туйлын хүнд нэгэн явдлыг авч үзье.

үүнээс дор юм гэж юу байхав?

Саулын хаанчлалын сүүлийн жил Давид эрчүүдтэйгээ Филистин нутагт орогножээ. Хувь заяаны наадгайгаар Филистчинчүүд Израильтай дайтахаар их цэрэг цуглуулах үед Давид нөхөдтэйгээ Филистины цэрэгт элсэв. Тэгтэл Филистин ноёд Иүдей эрчүүдтэй мөр зэрэгцэн байлдахаас татгалзаж, тэднийг элсүүлсэнгүй.

Page 164: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

164

Маргааш нь Давид цэргүүдтэйгээ гэрийн зүг Зиклаг хот руу хөдлөв. Давид болон түүний нөхөд ад үзэгдэж, дайтах гэсэн санаа нь талаар болжээ. Тэд улсдаа, төрийн тэргүүндээ нүд үзүүрлэгдсэн төдийгүй, орогнож байсан нутгийнхандаа ч үл тоогдов. Давид улс орон, эх нутаг ч үгүй, ихэд ганцаардсан байх даа. Тун таагүй өдөр. Гэхдээ энэ нь удалгүй тулгарах үйл явдалтай харьцуулахад юу ч биш байв. Анхааралтай уншаад Давидад ямар байсныг төсөөлөх гээд оролдоорой.

Давид болон түүний хүмүүсийг гурван хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев болон Зиклаг уруу довтолсон байв. Тэд Зиклагийг эзлэн авч, галдан шатаасан байжээ. Тэд эмэгтэйчүүд болон тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа. Давид болон түүний хүмүүс хотод ирээд харахад хотыг галдан шатаачихсан, эхнэр хүүхдүүд, охидыг нь аваад явчихсан байв. Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав. Давидын хоёр эхнэр болох Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв.

— I Самуел 30:1-5

Түүний зовлон шаналалыг төсөөлж байна уу? Гэр бүл нь хулгайлагдаж, эд хөрөнгө нь дээрэмчдийн олз болж, үнс нурмаас өөр юу ч үлдээгүй! Ямар их гай вэ! Гэтэл энэ их гай ганц түүнийг биш, цэргүүдийг нь ч дайрчээ. Хэнд ч хэрэггүйгээ ойлгосон хүмүүс гэртээ иртэл, хайртай хүмүүс нь байхгүй, хар утаа л угтав. Гай үүгээр дууссангүй. Дараа нь юу болсоныг үз дээ.

Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу

Page 165: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

165

шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.

— I Самуел 30:6

Түүний дэргэд үлдсэн хэдэн цэрэг нь эхнэр хүүхдээ алдсандаа цухалдаж, эргээд Давидыг алахад бэлэн болов! Тэд одоо Саулаас ч аюултай хүмүүс болж хувирчээ. Давид одоо хэнд хандах вэ? Саулд цэргүүд нь бий. Гэтэл Давидыг өөрийнх нь цэргүүд алах гэж байна.

Сүүдрээсээ өөр нөхөргүй, сүүлнээсээ өөр ташуургүй болох үе итгэгч хүн бүрт тохиолддог. Бурхан ийм байдлыг зөвшөөрдөг гэдэгт би итгэдэг. Бурхан муу муухайг бүтээгч биш учраас, ганцаардлыг бүтээдэггүй. Гэхдээ Бурханд зорилго байдаг учраас биднийг ганцаардаж цөхөрсөн үед хажуугаас орж ирээд, авардаггүй юм. Давид бууж өгөх юмуу дайсны араас элдэх юмуу эрчүүддээ таалагдах ямар нэг зүйл хийж болох байсан. Гэтэл тэрбээр яасныг үзнэ үү:

Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав. Дараа нь Давид Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан—Ефодыг авч ирэгтүн хэмээн гуйсанд Абиатар Давидад ефодыг авчирч өгөв. Давид ЭЗЭНээс лавлан,—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.

— I Самуел 30:6-8

Page 166: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

166

Тийм аймшигтай дарамт дор Давид Эзэнээс зөвлөгөө авах хүртлээ огт хөдлөхгүй байна. Тэрбээр Эзэнээр өөрийгөө тэнхрүүлжээ. Давид Эзэний итгэмжтэй байдал, гэрээг өөртөө сануулаад, юу хийх ёстойгоо асуусан. Харин Бурхан түүнд “Хөө” гэж айлджээ.

Давид хөөсөн. “Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, өөрийн хоёр эхнэрийг ч аварчээ. Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав” (I Самуел 30:18-19).

Бөхсөн найдвар аугаа ялалт болов! Бидний Бурханд хэцүү юм гэж байхгүй. Давид хүнээс биш, Бурханаас эмээдэг байсан. Тиймдээ ч хамгийн түрүүнд Бурхандаа л ханддаг байжээ. Энэ нь дарамт дор гаргадаг Саулын үйлдлээс тэс өөр байгаа биз?

Давид үйлдсэн, харин Саул мэдрэмжээ дагасан. Давид Бурханы үгийг мэддэг учраас мэдрэмжээ дагах биш, үйлддэг байжээ. Тархиндаа Христийг тээдэг хүн мэдрэмжээ дагах биш, үйлдэл хийх зоригтой болдог.

Биеэ хянан захирахын сүнс

Айдас сүрдүүлгийг ялахад зориг хэрэгтэй гэдгийг бид өмнөх бүлэгт сурсан. Гэхдээ нь энэ нь хүний зориг биш, харин бурханлаг хүч, хайр, биеэ хянан захирахын сүнсээр дүүргэгдсэн зориг юм.

Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраахыг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.

— II Тимот 1:6-7

Page 167: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

167

Энэ бол бидний түлхүүр ишлэл юм. Тэгвэл энэ гурван зүйл нь хэрхэн Давидыг айдсын өмнө аймшиггүй зоригтой болгосныг үзье.

1. Хүч. Давид Бурханыг мэддэг байсан. Бурхан Давидтай тулгарч болох бүх зүйлээс аугаа гэдгийг тэр мэддэг байсан.

2. Хайр. Давид Бурханд өөрөөсөө илүү хайртай байсан.

3. Биеэ хянан захирахын сүнс. Давид хичнээн хүнд дарамт дор байсан ч, Эзэний үгийг юмуу бодлыг авахаас нааш хөдөлдөггүй байжээ.

Хүч, хайр, Эзэний үгээр сүнс нь дүүрсэн хүн айдас сүрдүүлгийн идэш болохгүй. Ганцыг нь эзэмших биш, харин гурвууланг нь цогцоор нь эзэмшиж байж л бид ялна. Хэрэв ганц нь л хангалттай байсан бол, Паул ганцыг нь л бичнэ. Бурханлаг зориг дотор алхахын тулд гурвууланг нь эзэмших хэрэгтэй.

Бид хүч, хайрыг хэдийнээ үзсэн. Тэгвэл одоо бие хянан захирахын сүнсийн талаар суръя.

Page 168: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Биеэ хянан захирахын сүнс нь Бурхан одоо юу хэлж, хийж байгааг мэддэг

Page 169: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

169

13-р бүлэг

БИеЭ хянАн ЗАхИРАхын СүнС

Мэдлэггүй байдлаас илүү айлган сүрдүүлдэг зүйл байхгүй. Мэдлэггүй байдал нь мэдлэг хомс байдал юм. Мэдлэгийн үнэ цэнийн талаар Библи байнга

ярьдаг. Сургаалт үгс 24:5-р ишлэл дээр “Мэргэн хүн чадалтай.Ухаантай хүн хүчээ бататгана” гэдэг. Айдсын урхиас зугтахад мэдлэг л бидэнд хэрэгтэй хүчийг өгдөг.

Жирийн мэдлэг болон сүнслэг мэдлэг гэж байдгийг ойлгоорой. Сүнслэг мэдлэг ба цэц ухаан нь жирийн мэдлэг ба цэц ухаанаас өндөр юм. Тиймээс л бид үүнийг ер бусын мэддэг ба цэц ухаан гэдэг. Энэ нь жирийн мэдлэгээс хол өндөр мэдлэг билээ.

II Тимот 1:6-7 дээр элч Паул Тимотод айдас сүрдүүлгийг ялах гурван түлхүүрийг зааж өгчээ: хайр, хүч, биеэ хянан захирах. Энэ бүлэгт бүгдээрээ гурав дахь зүйлийн талаар ярья.

Биеэ хянан захирахын сүнс гэж юу вэ? Энэ нь Бичээсийг мэдэх мэдлэг юм уу? Дагалдагч нар жирийн л хар ажилчид байсан ч, тэдний эр зориг, цэц ухаан нь Израилийн сод ухаантнуудын цуглуулга болсон Санхедрины нүдийг орой дээр нь гаргажээ.

Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.

— Үйлс 4:13

Page 170: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

170

Бэлбэсэн авгай нарт хоол хүнс хүргэж өгдөг Стефан гэдэг хүн синагогийн удирдагч нарын нүдийг бүлтийлгэжээ. Библи энэ талаар: “Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй” гэсэн юм (Үйлс 6:10).

Биеэ хянан захирахын сүнс нь жирийн цэц ухаан, эсвэл Бичээсийн дадлага сургалтаас төрдөггүй нь тодорхой байна. Тэгвэл биеэ хянан захирах сүнс нь хаанаас төрдөг юм бол?

Илчлэгдсэн мэдлэг

Биеэ хянан захирах нь Христийн оюун санааг мэдэхээс төрдөг юм. Бичээсийн мэдлэг нь Христийн оюун санаа биш юм. “үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг” (II Коринт 3:6). Үсэг гэдэг нь бичмэл Бичээсийг хэлж буй.

Фарисайчууд Бичээсийг ацаг шүдийн зөрүүгүй нүдлэсэн байсан ч, сүнсийг мэдэхгүй тэдний үйлчлэл үхлийг л төрүүлжээ. Тэдний үйлчлэл хүмүүсийг Бурханы зүрх рүү ойртуулах биш, угзран түлхэж байв. Тэд Бурханы талаарх зүрхний мэдлэг биш, толгойн мэдлэгээрээ буюу хуулиараа Бурханыг хүмүүсээс тусгаарлажээ.

Есүс “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” хэмээн айлдсан (Матай 4:4). Есүс “гарсан үг бүрээр” гэж хэлээгүйг тэмдэглэнэ үү. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цаг дээр биш, одоо цаг дээр ярьжээ. Бид Бичээсийн Эзэний амаас одоо юу гарч буйг мэдэхийн тулд Бичээсийн Эзэнийг Өөрийг нь одоо мэдэх ёстой.

Иохан 16:13-14 дээр Есүс айлдруун: “Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонсдог бүхнээ ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” Есүс “Тэр алив сонссон бүхнээ” гэж хэлээгүй, харин “Тэр алив сонсдог бүхнээ” гэж байгаа биз? Ариун Сүнсний ачаар бид Есүсийн айлдаж буй үгийг мэдэж чадна.

Page 171: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

171

“Тэгвэл Бичээс ямар хэрэгтэй юм?” гэж үү? Бичээс нь биднийг удирдан чиглүүлдэг. Бичээс нь Бурханы амьсгалтай бөгөөд үгс нь Ариун Сүнсний ёвролтоор бидний тархинд биш, зүрхэнд амилдаг. Бид Бурханы Сүнснээс сонссон зүйлээ Бичээсээр баталгаажуулдаг. Ариун Сүнс хэзээ ч Бичээстэй сөргөлдөх зүйл ярихгүй. Гэхдээ бид Бичээсийн талаарх тархины мэдлэгээрээ Ариун Сүнсний хэлж эсвэл хийж буй зүйлийг хязгаарлаж болохгүй. Энэ бол Фарисайчуудын гол алдаа юм.

Бүлэг, ишлэлийг мэдэх нь хангалтгүй

Фарисайчууд аугаа мэдлэгтэй хүмүүс байв. Тэд Хуучин гэрээний эхний таван номыг цээжээр мэддэг байсан! Тэд Бичээсийг нягтлан судлаж, Мессаиаг харуулдан хүлээж байсан. Гэхдээ тэд Түүнийг Бичээсийн талаарх тархины мэдлэгээрээ л харж байжээ. Тэд Исаиагийн эш үзүүлгийг мэддэг байв:

Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө.Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан,Мөнхийн Эцэг,Энхийн Жонон гэж дуудна.Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.

— Исаиа 9:6-7

Мессаиа газар дээр хаанчлалаа байгуулж, тэднийг Ромын дарлалаас чөлөөлж, Давидын сэнтийд заларна. Тэд ингэж л бодсон. Тиймээс Есүс харанхуй бүдүүлэг загасчид, татвар хураагчдыг дагуулсан, Галилын Назарын мужааны дүрээр ирэхэд тэд гүнээ сочирджээ.

Page 172: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

172

Фарисайчууд Бичээсийн талаарх тархины ойлголтоороо байнга Есүстэй сөргөлддөг байв. Тэд Мессаиа үндэсний аугаа удирдагч байна гэж итгэдэг байсан тул Есүсээс: “Та Мессаиа юм бол, байгуулах ёстой хаанчлал чинь хаана байна? Та яагаад Давидын сэнтийд залрахгүй байгаа юм?” гэж шалгаадаг байв.

Есүс үүнд нь хариулсан: “—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна” гэв (Лук 17:20-21). Одоо бол бид энэ бүхнийг ойлгож байгаа. Учир нь бид Есүс үхээд, дахин амилсаныг мэддэг завшаантай хүмүүс. Харин тэр хүмүүс өөрсдийгөө л зөв гэж бодсон. Харамсалтай нь тэдний энэ итгэл төгс байдал Бичээсийн талаарх тархины мэдлэгээс л төржээ. Тэдэнд сүнслэг ойлголт байсангүй.

Сүнсээр илчлэгдсэн

Симеон гэдэг нэгэн хүн бас л ялгаагүй Мессаиаг хүлээж байв. Тэрбээр Фарисайчууд шиг их мэдлэгтэй байсангүй. Гэхдээ Библи түүний талаар юу хэлсэнийг үзнэ үү:

Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ. Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад —Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай. Учир нь Миний нүд Таны авралыг харлаа ... Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа.

— Лук 2:25-30, 33

Page 173: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

173

Аав, ээж хоёр нь нялх (6-24 сартай) Есүсийг Эзэнд өргөхөөр сүмд авчиржээ. Сүм нь хэд хэдэн барилгаас бүтсэн нүсэр том байгууламж байв. Тэнд хэдэн зуу, мянгаад хүн холхилдоно.

Одоо ингэж төсөөл: Гэргий, зургаан сартай хүүхдээ дагуулсан мужаан сүмд орж ирнэ. Тэгтэл Симеон гэдэг настай хүн түмний дундаас тэдэн дээр хүрч ирээд, нярай хүүг нь өргөөд “Мессаиа!” хэмээн дуу алдана. Иосеф, Мариа хоёр гайхсан нь аргагүй юм.

Симеон Мессаиа айсуй гэдгийг “Мессаиа МЭ 4-р зуунд ирэх 101 шалтгаан” гэдэг номоос олж мэдээгүй юм. Тэрбээр энэ тухай Бичээсээс ч олж мэдээгүй. Мессаиаг ирэхийг тэрбээр Ариун Сүнсний илчлэлээр олж мэдсэн бөгөөд сүм рүү ч Ариун Сүнсний удирдамжаар иржээ!

Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь: Хуульд мэргэшээгүй Симеон зургаахан сартай Есүсийг Мессаиа гэдгийг нь таньсан байтал, гучин жилийн дараа чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, сохрыг хараа оруулж, үхсэнийг амилуулж буй Есүсийг Фарисайчууд Мессаиа байна гэдгийг таниагүй! Эзэний бодолтой байх, Бичээсийн талаар тархины мэдлэгтэй байхын гол ялгаа нь энэ юм.

Бид ч бас Шинэ гэрээнд Фарисайчууд шиг хандаад байгаа юм биш биз? Бид - Евангелийн чиглэлийн чуулганууд хүртэл - Бурханы талаарх мэдлэгээ Бичээсийн талаарх доктрины онол мэдлэгээрээ хязгаарлаад байгаа юм биш биз? Доктрин Бурхантай харилцаа тогтоодоггүй, ердөө л тодорхойлдог юм. Би хурим дээрээ “Зөвшөөрч байна!” гэж хэлэхдээ, гарын авлага хүлээж аваагүй, харин гэргийтэйгээ хувийн харилцаа эхлүүлсэн юм.

Тэгвэл Библиэ уншихаа больчих юм уу? Хэрхэвч болохгүй. Гэхдээ магадгүй арай өөрөөр унших хэрэгтэй байх. Би Библиэ авахдаа, Эзэний үгийг илчилж өгөөч хэмээн Ариун Сүнснээс ямагт залбиран гуйдаг. Тэгээд унших үед зүрхэнд минь үнэн амилдаг. Эдгээр нь миний амьдрах ёстой үнэн болой!

Биеэ хянан захирахын сүнс нь Бурхан яг одоо юу хэлж, хийж буйг мэддэг. Үүнийг зөвхөн Бурханы Сүнс л илчилнэ. Тэрбээр Бичээсээр дамжуулан харилцаж болно эсвэл дотоод мэдлэг

Page 174: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

174

юмуу намуухан дуугаараа зүрхэнд минь ярьж болно. Бурханы хэлж буй үгийг мэдсэн хүн хөдлөшгүй хадан дээр зогсдог.

тэр эрх мэдэлтэй ярьдаг

Есүс ямар эрх мэдэлтэй ярьсаныг Сайн мэдээ ахин дахин хэлдэг.

Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа. Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.

— Матай 7:28-29

Есүс эрх мэдэлтэй яриад зогсохгүй, эрх мэдэлтэй үйлдсэн юм. Өөр нэгэн ишлэлийг харцгаая:

Тэд бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо—Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав гэж ярилцаж эхлэв.

— Лук 4:36

Есүсийн амьдрал, үйлсийг үзсэн Ромын зуутын дарга хүртэл Түүний туйлын эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн юм. Есүсийг тушаангуут л зарц нь эдгэрнэ гэдэгт тэрбээр итгэжээ (Матай 8:5-10). Учир нь дарга Есүсийн эрх мэдлийн эх үүсвэрийг ойлгожээ. Есүс эрх мэдлээ Өөрөөсөө авсан биш, Аав нь хангаж өгсөн юм. Учир нь Есүс Аавынх нь хүслийг илчилж өгдөг Ариун Сүнсэнд бүрэн захирагддаг байв.

Зуутын дарга “Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг” гэж хэлсэн. Есүс үүнийг сонсоод гайхан биширчээ. Тэр дарга эрх мэдэлтэй байх цорын ганц зам нь эрх мэдэл дор байх гэдгийг ойлгосон байв. Есүс Аавынхаа эрх мэдэлд захирагддаг учраас л

Page 175: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

175

тийм их эрх мэдэлтэй ажилласан юм. Есүс Аавынх нь хүслийг илчилдэг Ариун Сүнсэнд бүрэн захирагджээ:

Яагаад гэвэл Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм.

— Иохан 12:49

Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.

— Иохан 5:30

Есүс Ааваасаа эрх мэдэл авдгаа тодорхой тайлбарласан.

Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг Би Өөрийн санаагаар хэлээгүй. Харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм.

— Иохан 14:10

—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг.

— Иохан 5:19

Есүс Бурханы Хүү байсан ч, Бурханы Сүнсээр дүүрэн хүн шиг л амьдарсан юм. Тэрбээр бүх тэнгэрлэг хангамжаасаа татгалзсан боловч, нүд орой дээр гармаар эрх мэдлээр тушаадаг байв. Учир нь Тэрбээр Бурханы Сүнсний удирдамжаар л алхдаг байлаа. Бурхан хэзээ ч айж сүрддэггүй учраас Есүс ч айж

Page 176: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

176

сүрдээгүй юм. Бурханаас илүү хүчирхэг, чадалтай, мэдлэгтэй нэгэн байхгүй!

Фарисайчууд Есүсийг алхам тутам шашинлаг, зальжин асуултаараа өдөөн хатгаж, сүрдүүлж, үгээр нь ороож, унагах гэж оролддог байв. Гэхдээ занга хичнээн ухаалаг байвч, Есүс ямагт Ариун Сүнсээр хариулж, сүрдүүлгийг нь тасар татдаг байлаа. Есүс Фарисайчуудыг цэц ухаанаараа бүслэдэг байсан тул эцэстээ тэд Түүнийг айлган сүрдүүлэх гэсэн оролдлогоосоо няцан, шуургалан гарч оддог байв.

Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.

— Матай 22:46

Аав намайг илгээсэн шиг…

Одоо хамгийн сонирхолтой мэдээ нь: “[Есүс] дахиж тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв” (Иохан 20:21). Бид яг Есүс шиг л амьдарч, үйлдэж, ярих ёстой. Тэр биднийг ийнхүү урамшуулжээ:

Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд санаагаа түвшитгэ. Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно.

— Лук 21:14-15

Хүмүүс Библиэс сурсан үгээ зөвхөн мэдлэгийн хэмжээнд л хадгалдаг учраас эрх мэдэлтэй ярьж, номлож чаддаггүй. Тэд Бурханы эрт дээр хэлсэн, хийсэн зүйлийг л ярьдаг болохоос, одоо хийж, ярьж буй юмсын талаар ярьдаггүй! Бид Бурханы Ариун Сүнсээр ярихдаа л эрх мэдэлтэй ярина.

Page 177: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

177

Байгаа юмдаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг.

— Еврей 13:5-6

Эдгээр үгийг дахин нэг анхааралтай харна уу. Бид Түүний айлдаж буй үгийг мэдэж байгаа бол эр зоригтой, эрх мэдэлтэй ярина! Түүний үг үнэхээр бидэнд эр зориг хайрладаг. Бид Бурханы айлдаж буй үгийг мэдэж байгаа бол, Тэрбээр бидэнтэй хамт гэдгийг мэдэж байгаа бол, “Хүн надад юу хийж чадах вэ?” хэмээн зоригтой тунхаглаж чадна гэдгийг Бурхан Өөрөө баталгаажуулжээ. Бид ийм итгэлтэй амьдарбал юунаас ч айж сүрдэхгүй!

орчин цагийн Фарисай

Нэг удаа надтай Бурханы Сүнсгүй, “орчин цагийн Фарисай” уулзсан юм (Тэд хэлээр ярьдгаа мэдэгддэг ч, Бурханы Сүнсгүй хүмүүс!) Тэд бүлэг, ишлэлийг дуржигнуулдаг хүмүүс.

Тэд надтай номлосон бас бичсэн зүйлээр минь нүүр тулав. Би ойлгоогүй учраас ойлгож мэдэх гэж асуулт асуудаг хүмүүсийн талаар яриагүй байна. Энэ бол сайн зүйл. Гэхдээ би энэ удаа бүхнийг өөрийнхөө шашинлаг параметрээр нэвтрүүлж, өөрийнх нь доктрины хайрцагт таарахгүй бүхнийг эсэргүүцдэг хүмүүсийн талаар ярьж байна.

Бидний ярилцлага хоёр замын аль нэгээр өрнөхийг би ухаарав. Нэгдүгээрт - би тэдэнтэй Бичээсийн талаар тархины хүрээнд эцэж цуцталаа ярилцана. Гэтэл тэдэн шиг өөрийнхөө санааг зүйл бүрийн ишлэлээр хуягласан хүмүүстэй ярилцах нь хүнийг маш их ядраадаг. Эцэстээ тэд ялж, би сүрдэнэ. Гэхдээ би ийм байдалд унахгүй байхыг сурсан!

Page 178: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

178

Нөгөө зам нь Ариун Сүнсийг сонсож, зүрхэндээ сонссоноо ярих. Тэр үед Бурханы цэц ухаан ажиллаж, маргаан намжина. Бурханы цэц ухаан нь ямагт Бичээсээс байдаг ч, энэ нь Ариун Сүнсний амьсгалаар амилуулагдсан байдаг юм.

Хэдэн жилийн өмнө онгоцонд бас нэг ийм явдал болж билээ. Би хамтран зүтгэгчтэйгээ аялж явав. Тэгээд бид хоёр маш хурц хэлтэй, гоц ухаантай Еврей эмэгтэйтэй тааралдав. Бидний хооронд Эзэн Есүсийн талаар хурц ярилцлага өрнөх нь тэр. Есүс бол Мессаиа гэдгийг батлах гэж бид янз бүрийн мэдэгдэл хийв. Харин эмэгтэй Есүсийн Үг худлаа гэдгийг батлах гэж янз бүрээр оролдов.

Гэнэт би юу хийж байгаагаа ухаарч, бидний энэ оюуны мэтгэлцээн юунд ч хүргэхгүйг ойлгосон юм. Тиймээс би Ариун Сүнснээс чиглүүлэг асуулаа. Би эмэгтэйн нүд рүү харж байгаад Ариун Сүнсний хэлсэн үгийг хэлтэл, эмэгтэй энэ үгийг сонсоод, нүд нь томорч, нам болов. Бидний хурц мэтгэлцээн түүнд ямар ч тус болоогүй бол, Эзэний үг ирсэн даруйдаа зүрхэнд нь ажиллажээ.

Онгоцноос буусны дараа хамтран зүтгэгч маань “Жон, чи тэр үгийг хэлэхэд, Эзэний оршихуй хүчтэй буух нь мэдрэгдсэн шүү. Тэр эмэгтэй хэлэх үггүй болсоныг хараа биз дээ?” гэсэн юм. Бичээсийн талаарх мэдлэгээр захируулсан, үр дүнгүй ярианд бүү оролц. Ариун Сүнс танд сүнслэг цэц ухаан хайрлана.

Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг ... Харин сүнслэг хүн бүхнийг олж хардаг байхад, түүнийг хэн ч олж хардаггүй. “Учир нь Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?”. Харин бидэнд Христийн оюун ухаан бий.

— I Коринт 2:13, 15-16

Page 179: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

179

Христийн бодол санаатай хүн шүүгдэхгүй, айхгүй! Бурханы Сүнсийг хараагүй бол, айж сүрдэх байсан амьдралын жишээ надад олон бий.

Биднийг Есүсийг дуурай гэсэн (I Иохан 2:6). Есүс Ариун Сүнсний үйлдэж буй зүйлийг л харж үйлдсэн. Бид Есүсийг дуурайбал айдас сүрдүүлэг, хяналтыг ялах эр зоригтой байж, амар тайван байна.

Эзэн минь, би яах вэ?

Христийн бодол санаагүй хүн тэр чигээрээ хөшиж, биднээр хийлгэх гэсэн Бурханы ажлыг хийж чадахгүй хоцордог. Мексикт би яг ийм байдалд орсон юм.

Би Мексикийн Монтерей хотноо зохион байгуулагдсан хотын евангелийн уулзалтад уригдав. Би бүх зардлаа өөрөө төлсөн бөгөөд тэнд нэг л үдшийг өнгөрөөсөн юм. Цуглаанаас өмнө бараг өдөржин залбирахдаа, цуглаан болох байшингийн дээр бараан үүл хуралдахыг үзэв. Энэ нь ямар учиртай болохыг Эзэнээс асуутал, Эзэн “Жон, энэ бол энэ цуглааныг эсэргүүцэж байгаа харанхуйн хүч. Үргэлжлүүлэн залбир” хэмээн айлдлаа.

Миний дээр маш хүчирхэг тосолгоо бууж, залбирах хүчээр эрчлэв. Гучин минутын дараа би өөр зүйл үзлээ. Байшингийн оройгоос нэгэн туяа тэнгэрийг зүсэн оржээ. Би дахиад л юу болохыг нь Эзэнээс асуусанд, Эзэн сүнсэнд минь: “Энэ бол оройн цуглаан дээр айсуй Миний дархан алдар” хэмээв. Би магнай хагартал баярлав.

Цуглаан 6 цагт эхлэх ёстой байсан тул бид арай эрт очлоо. Тэгтэл цуглааныг зохион байгуулж буй пастортай нэгэн төрийн албан хаагч уулзахаар ирсэнийг мэдэв. Тэрбээр хоёр цагдаа дагуулжээ.

Тэгээд пастор бид хоёр тэдэнтэй уулзав. Тэрбээр пастортай Испаниар баахан юм ярьсанаа, над руу хараад: “Та Испаниар ярьдаг уу?” гэж Англиар асуулаа.

Page 180: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

180

“Ярьдаггүй, эрхэм ээ” гэж би хариулав. Тэгтэл тэр надад: “Та өнөөдөр цугласан хүмүүст аялал

жуулчлалаас өөр сэдвээр ярьж болохгүй” гэж тушаав. Тэгсэнээ дахиад л пасторт баахан юм хэллээ. Би пастор руу

хартал, царай нь тун базаахгүй харагдаж байв. Үнэндээ тэр маш их айсан байлаа.

Тэгээд мөнөөх хүн хоёр цагдаагаа дагуулаад яваад өгөв. Пастор намайг олноос зайдуу аваачаад: “Жон, энэ хүмүүс засгийн газраас яваа гэнэ. Тэд таныг номлож болохгүй гэж байна. Манай Мексикт “Тус улсын иргэн биш бол, номлож болохгүй” гэсэн хууль байдаг. Уг нь энэ хуулийг бараг хэрэгжүүлдэггүй л дээ. Гэхдээ энэ хүн танд үнэхээр дургүй байгаа болтой. Тиймээс л хуулиар түрүү барьж байна. Бас Даваа гаригийн өглөө 9 цагт албан өрөөнд нь очоорой гэнэ” хэмээн учирлав.

Би хоёр чихдээ итгэсэнгүй. Тэгээд шууд л пасторт: “Би тэр холоос дэмий ирээгүй. Та миний төлөө зовж байгаа бол, би зүгээр л номлоё” гэж хэллээ.

Тэгтэл пастор: “Жон минь, энэ чинь бас манай чуулганд нөлөөлнө. Тэр хүн асуудал үүсгэж мэднэ. Тэр чинь өндөр албан тушаалтай хүн. Та номлоогүй нь дээр” гэлээ. Тэр цуглааныг хариуцаж байгаа эрх мэдэлтэн нь айж сүрдсэн учраас надад залбирахаас өөр ямар ч арга үлдсэнгүй.

Би цуглаан хийх гэж байсан Монтерей хотын төвд байдаг гимназийн байрнаас гараад, сургуулийн өмнө байрлах далбааны шонг тойрон залбирч гарав. Цуглаан дээр Бурхан алдраа буулгахыг би залбирч байхдаа харсан. Бурхан намайг энд ирүүлсэн. Гэтэл одоо яахаа мэдэхгүй болоод байдаг. Толгойд янз бүрийн бодол харваж байлаа: “Тэр төрийн ажилтан Бурханы ажлаас намайг зогсоох гэж үү? Үгүй ээ, залбирлаар үзүүлсэн Бурханы үйлсийг тэр хүн зогсоож чадахгүй. Би “Яах уу, яах уу?” хэмээн нааш цааш холхин зөрчилдсөөр байлаа.

Тэгээд “Аав аа, би яахаа мэдэхгүй байгаа ч, харин Та энэ бүхэнд гайхахгүй. Ийм явдал болохыг Та мэдэж байсан. Тиймээс

Page 181: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

181

надад цэц ухаан, зөвлөгөөгөө хайрлаач” хэмээн гуйв. Сүнсээр залбирч эхэлтэл, толгойд ийм ишлэл орж ирэв:

Хүмүүний зүрхэн дэх төлөвлөгөө гүн ус мэт бөгөөдУхаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана.

— Сургаалт үгс 20:5

Есүс итгэгчдийн зүрхнээс амийн усны гол урсана гэж хэлсэн (Иохан 7:38). Харин надад Бурханы зөвлөгөөний гол хэрэгтэй байлаа. Надад Христийн бодол санаа хэрэгтэй байлаа. Үүнийг хэлээр залбирч л авна.

Хэдэн минут залбирсаны дараа миний бодол санаа Бурханы үгийг амьсгаа даран хүлээв. Гэтэл зүрхэнд минь: “Хүмүүст Мексикт ирсэн хамгийн аугаа жуулчины талаар ярь” гэсэн бодол дэлбээлэв.

“Яг зөв! Намайг жуулчлалын талаар ярьж болно гэсэн. Би хүмүүст Мексикт ирсэн хамгийн аугаа жуулчны талаар ярья!” хэмээн би дуу алдлаа. Дотроос минь баяр хөөр оргилж, би чанга чанга хөхрөв.

Тэгээд байшин руу харайн орлоо. Гэтэл Эзэн пасторыг хэдийнээ тайвшруулжээ. Тэрбээр надад: “Бурхан надтай ярилаа. Түүний хэлсэнийг хий гэнэ” гэв.

Цуглаан эхлэхэд би хүмүүст: “Намайг та нарт зөвхөн аялал жуулчлалын талаар ярьж болно гэсэн. Тиймээс би та нарт Мексикт айлчилсан хамгийн аугаа жуулчины талаар ярихыг хүсч байна. Тэр бол Есүс Христ!”

Би бүтэн цаг Есүс бол Эзэн бөгөөд Аврагч гэдгийг номлов. Хэсэг хүмүүс Есүсийг Аврагч Эзэнээ болгон хүлээж авлаа. Тэдний дунд нэг тахир татуу хүн байв. Есүсийг хүлээж авахыг хүссэн хүмүүсийн төлөө залбирч байтал, Эзэн надад: “Би тэр хүнийг эдгээмээр байна” гэлээ.

Би тэр хүн рүү хараад “Эрхэм ээ, Бурханы Сүнс таныг эдгээхийг хүсч байна” гээд түүн дээр гар тавин залбирав. Дараа нь гараас нь барьтал тэрбээр алхаж эхлэв. Эхлээд нилээд

Page 182: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

182

болгоомжтой хөдөлсөнөө бага багаар хурдалж, төдөлгүй явж, бүр надтай хамт гүйв.

Тэгсэн чинь л хурсан олон шуугилдаад явчихав. Янз бүрийн өвчин эмгэгтэй хүмүүс залбируулахаар урагш гүйлдэж, тэр бүх шуугиан дунд би орчуулагчаа алдчих нь тэр. Бараг хэдэн зуун хүн тайз руу оволзож байлаа. Олон хүн эдгэрсэний дунд өрөөсөн чих нь таг дүлий, нөгөө чих нь хагас сонсголтой нэг эмэгтэй бүрэн эдгэв. Тэрбээр энгэрээ нортол асгартал уйлсан юм. Гайхамшигтай!

Тэгтэл мөнөөх төрийн албан хаагч чинь намайг номлох л юм бол баривчлаарай гэж хоёр хүнээ явуулсан байсныг нь би мэдсэнгүй. Тэд намайг нөгөө тахир татуу хүний төлөө залбирч байхад хүрч иржээ. Угтагч тэднийг хараад: “Баривчлахаасаа өмнө юу хийдгийг нь харъя” хэмээн хоорондоо ярилцахыг нь сонсчээ.

Тахир татуу хүн эдгэхэд, нөгөө хоёрын чинь нэг нь нөгөөгөөсөө: “Энэ жинхэнэ болов уу?” гэж асуужээ. Тэгээд Бурханы ажлыг үзэхээр улам ойртжээ.

Харин мөнөөх дүлий эмэгтэйг эдгэх үед нөгөө нь “Жинхэнэ юм шиг байна!” гэж хариулжээ.

Тэгтэл таван настай жаалхүү Бурханы хүрэлтээр шалан дээр унав. Үүнийг үзсэн хоёр: “Энэ чинь яг жинхэнэ юм байна!” гээд, надаар залбируулахаар хүрч ирэв!

Би тэндээс маргааш нь явсан учраас мөнөөх албан тушаалтанд төвөг учруулахыг хүссэнгүй. Дараагийн долоо хоногт нь Мексик пастор Америкт айлчлахдаа надад Монтерейн сонинг гардуулав. Пастор надад сонины тэргүүн нүүрэн дээр гарсан тэр оройн цуглааны талаарх мэдээг уншиж өглөө.

Мөнөөх албан тушаалтан чинь намайг зүгээр л мөнгө хөөсөн зальт этгээд гэж мэдэгджээ (тэр улсад очих зардлаа өөрөө төлж, тэндээс сохор зоос ч аваагүй нь ийм учиртай байжээ). Гэхдээ сонины сэтгүүлч цааш нь хүмүүс жинхэнээсээ эдгэрэхийг харсанаа бичсэн байв! Бурхан алдарших болтугай!

Page 183: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

183

Мексикийн төрийн албан тушаалтан намайг айлган сүрдүүлсэн. Тэгэхэд пастор бид хоёр айж сүрдсэн бол, бидний амьдралд буй Бурханы бэлэг ямар ч хэрэгцээгүй хоцрох байв. Тэр орой хэн ч аврагдахгүй, хэн ч эдгэхгүй байх байсан. Ариун Сүнсээрээ хэлсэн Бурханы үг л намайг өөдөөс минь архирах айлган сүрдүүлгийг таслах зоригтой болгосон юм. Энэ бол биеэ хянан захирах сүнсний хүч билээ.

Page 184: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

Хүний ойшоодоггүй зүйлээр Бурхан боломжгүйг үйлддэг

Page 185: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

185

14-р бүлэг

явСААР БАЙ

Израиль Вавилоны дарлалд байх үед Нехемиа гэдэг нэгэн Иүдей хүн байжээ. Хэдэн жилийн өмнө Вавилончууд Израилийг дайран, Иерусалимыг устгажээ. Тэгээд

оршин суугчдыг нь алж, үлдсэнийг нь нутаг руугаа олзлон авч явж, харин хотыг хана хэрэмтэй нь галдан шатааж, үнсэн товрог болгов.

Тэгтэл Бурхан Нехемиагийн зүрхэнд Иерусалим руу буцаж очоод, хотыг, хотын ханыг босгох мөрөөдөл өгөв. Нехемиа харийн хаанд итгэмжтэй үйлчилж, хааны тааллыг олсон байлаа. Хаан түүнд явж, Бурханы хүссэнийг биелүүлэх зөвшөөрөл олгов. Нехемиа тэр даруй Иерусалимд очоод, Израилийн үлдсэн хүмүүсийг цуглуулаад, дайсны устгасан бүхнийг эргүүлж сэргээхийг ятган зоригжуулав.

Тэд маш их эсэргүүцэлтэй тулсан юм. Санбаллат, Тобиа, Гешем гэдэг нутгийн гурван албан тушаалтан хана босчих вий гэхээс байж ядаж байв. Тэд Израильд сайн сайхныг хүсдэггүй хүмүүс байжээ. Тиймээс Нехемиа болон Бурханы үлдсэн хүмүүсийг зогсоохоор шийдэж, элдвээр айлган сүрдүүлэв.

Тэд Нехемиагийн төлөвлөгөөг сонсоод анх яасан тухай Нехемиа ийн бичжээ: “Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, Гешем, Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшиж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу?” гэлээ (Нехемиа 2:19). Тэд Нехемиа болон түүний хүмүүсийн урмыг хугалах гэж

Page 186: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

186

оролдохоос гадна тэднийг хүмүүсийн өмнө тэнэг харагдуулах гэж элэглэн доромжилжээ. “Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна” (Нехемиа 4:3).

Хүмүүс таныг шоолж, хийж буй ажлыг чинь үнэ цэнэгүй болгох маягаар айлган сүрдүүлэх гэж оролддог. Хүмүүс таныг шоглож, зүрхэнд чинь Бурханы тавьсан зүйлсийг хийж чадах эсэхэд чинь эргэлздэг. Тэд үүнийгээ улаан нүүрэн дээр тань хэлж болно эсвэл бусдын дунд тоглоом шоглоом хийж, эргэлзээ тарьж болно. Эсвэл энэ нь хэн нэг хүн юмуу хүмүүс биш, харин “Хүмүүс юу гэж бодох бол? Шоолох болов уу? Би бүтэлгүйтэх болов уу?” гэх зэргээр тархийг чинь бөмбөгдөх бодол байж болно.

Энэ тохиолдолд бид “Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ” (I Коринт 1:27) гэдгийг санан, Бурханы зааврыг мэдэх хэрэгтэй. Хүний ойшоодоггүй зүйлээр Бурхан боломжгүйг үйлдэж, бүх алдрыг авдаг!

Нехемиа мацаг барин, Эзэний бодол санаатай болох хүртлээ залбирсан. Тэгээд дайснаа зоригтой няцаажээ: “Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй” (Нехемиа 2:20).

Дайсан нь Нехемиаг болон Израильчуудыг зогсоож чадахгүйгээ мэдмэгцээ, хилэгнэв. Инээдтэй байхаа больсон учраас тэд инээж ч чадахаа больжээ. Тиймээс тэд хот руу дайрч, үймээн самуун дэгдээж, ажлыг таслан зогсоох арга сэдэв (Нехемиа 4:7-8).

Уур бол айлган сүрдүүлгийн өөр нэг зэвсэг. Уур таныг айлгаж, зогсоохын тулд дайрч давшилдаг. Уураас харгис хэрцгий эсвэл зальжин сүрдүүлэг ирдэг. Уур нь айлган сүрдүүлгийн маш үр нөлөөтэй багаж юм. Хүмүүс бусдын уурыг хүргэхгүйн тулд хийх ёстой, зөв зүйлээсээ ухрахыг би олон удаа харсан. Тэд хуурамч амар тайвныг сахихын тулд онцгой буулт хийдэг.

Page 187: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

187

гадаад, дотоод дарамт

Нехемиад бурханлаг бус хүмүүсээс ирэх гадны эсэргүүцлээс гадна дотоод асуудал тулгарчээ. Бурхан бидэнд даалгавар өгөх үед дотроос ч, гаднаас ч асуудал ирдэг.

Нехемиагийн хүмүүс туйлджээ. Дайсан нь тэдэнд ямар ч хэрэггүй бөөн чирэгдэл учруулахаас гадна (Нехемиа 4:10), дотоодын асуудал тулгарчээ. Чинээлэг ажилтнууд нь өр ширтэй гэр бүлийн тариан талбайгаас өндөр хүү тооцон татаж, ядарсан хүмүүсийг бүр ч туйлдаах болжээ (Нехемиа 5:1-8). Үүнээс болж ар гэртээ зовнисон эрчүүд цөхрөв. Үүнээс болж Израильчууд дайсантай үзэлцэх тэнхээгээ барж байлаа.

Айлган сүрдүүлэгт бүслэгдсэн минь

Би айлган сүрдүүлэгт бүслэгдэж үзсээн. Намайг дөнгөж аялж эхлэж байх үед пастораа алдсан нэгэн чуулган тусламж гуйсан юм. Тэр нь зэлүүд шахуу газар байрладаг, найман зуун хүнтэй жижиг хотын жижигхэн цуглаан байлаа. Хоёр удаагийн цуглааны дараа өсвөр насны хүүхдүүд болон зарим томчууд гэмээ гэмшиж, Бурханы хүчийг харав. Үүний үр дүнд чуулганы ирц хоёр дахин нэмэгдэж, зуу болов. Гэргий бид хоёр тэдний төлөө зүрх сэтгэл маань шатаж, тус чуулганд хүчтэй суурь цугтгаж, шинэ пастор бэлтгэхийн төлөө бүтэн зургаан долоо хоногийнхоо аялал, уулзалт, цуглааныг цуцласан юм.

Гэтэл чуулганы зөвлөлийн зарим хүмүүс миний номлолд дургүй байлаа. Нэг хүн гурав дахь цуглаанд иртэл гэргийтэйгээ суудаг эхний хоёр эгнээнд нь баахан өсвөр насны пацанууд суучихсан байсан гэж гомдоллов. Өмнө нь хүүхдүүд дандаа араар суудаг байжээ.

Зарим нь намайг хэтэрхий хүчтэй үйлчилж байна гэв. Үндсэндээ зөвлөлийн гишүүд намайг хяналтдаа оруулахыг хүсчээ. Би тэдэнтэй хэд хэдэн удаа уулзаад, эцэстээ ингэж мэдэгдсэн юм: “Ирэх зургаан долоо хоногийн турш би эрх

Page 188: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

188

мэдэлтэй байна. Дараа нь танай шинэ пастор ирнэ. Энэ бол цорын ганц зам. Өөрсдөө шийд.”

Зөвлөлийнхэн надад шийдвэрээ дуулгах ёстой байсан өдөр над руу нутгийн хар тамхины наймаачин утасдав. Түүний гэргий нь чуулганд явдаг байлаа. Гэтэл гэргий нь нөхрийнхөө хамгийн сайн найзтай завхайрсанаа хүлээжээ. Тиймээс мөнөөх наймаач чинь хорслоо надад болон чуулганд гаргахаар шийджээ. Тэгээд тэр оройн цуглаан дээр хэрэг тарина гэдгээ дуулгалаа.

Би түүний сүрдүүлэгт нэг их анхаарсангүй. Гэтэл хэдэн цагийн дараа биднийг дэмждэг зөвлөлийн нэгэн гишүүн манайх руу утасдаад, мөнөөх наймаачин чинь цуглааныг дэлбэлнэ гэснийг мэдээллэв. Би тэр зөвлөлийн гишүүнд: “Цагдаагаас тусламж хүс” гэлээ.

Хэдэн цагийн дараа над руу цагдаагийн газраас залгаад: “Ноён Бивэр, цагдаагийн газарт хүрч ирээд энэ хүнийг баривчлуулах албан хуудас дээр гарын үсгээ зурна уу” гэлээ.

Би цагдаагийн албан хаагчид: “Эрхэм ээ, би наад хүнийг чинь баривчлуулах гээгүй. Наадах чинь өөрөө зовж яваа амьтан. Зүгээр л өнөө оройны цуглааныг халдлагаас хамгаалж өгөхийг хүсч байна” гэлээ.

Цагдаа: “Дөрвөн цагийн дараа миний ээлж дуусна. Хамгийн ойрын цагдаагийн газар жараад километр хол. Тэд өнөө орой хэнийг ч илгээж чадахгүй байх” гэв.

-“Тэгсэн ч наад хүнээ баривчлах шаардлагагүй.”-“Ноён Бивэр, та энд хэр удаж байгаа вэ?” Би энд амьдарч байгаагүйгээ хэллээ. Цагдаа: “Ноён Бивэр, би энэ хүнийг мэднэ. Ямаршуу нэр

хүндтэйг нь ч мэднэ. Энэ бол нууцаар хар тамхи худалддаг гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа этгээд. Дээрээс нь аяга тагш юм балгачихбал, ер нь түүнээс хол явсан нь л өлзийтэй дээ” гэлээ.

Би чихэндээ ч итгэсэнгүй. Цагдаа түүнийг аюултай гэж байгаа бол, аюултай л байж таараа. Гэхдээ л надад гарын үсэг зурмааргүй санагдсан тул би татгалзаад, цагдаад талархсан юм.

Зөвлөлийнхэнтэй учраа олох гэж ядаж байхад, дээрээс нь бас

Page 189: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

189

нэг “алан хядагчтай” болов. Шал балай юм. Энэ зөвлөл намайг зовоож байна. Тэд намайг явуулахыг хүсч байгаа. Гэтэл одоо бас нэг солиотой амьтан гэр бүлд минь заналхийлж байна.

Би нар жаргахаас өмнө хөлийнхөө тоосыг гөвж хаяад, гэр бүлтэйгээ тэр газраас арилаад өгөхийг яс махнаасаа хүсч байв. Гэхдээ зүрх минь гурван шалтгааны улмаас намайг явахыг зөвшөөрсөнгүй: нэгдүгээрт - Бурхан намайг ийшээ явуулсан бөгөөд “буцах” зөвшөөрөл олгоогүй байгаа. Хоёрдугаарт - Бурханаар өөрчлөгдсөн тэр олон хүнийг зүгээр л хаяад явмааргүй байв. Гуравдугаарт - нэг удаа айж зугтсан хүн дараа нь дандаа айж зугтдаг.

Би Эзэний бодол санаатай байж, хэрэв зөвлөл хүсбэл, тэнд үлдэхээр шийдэв. Тэгээд өдөржин залбирлаа. Энэ миний магадгүй хамгийн хүчтэй залбирал байсан байх. Бурханы бэлэг намайг тэнхээрүүлж, би оройн цуглаанд бэлэн болов.

Гэхдээ цуглаан дээр ирээд, үлдэхээргүй болсоноо мэдлээ. Зөвлөлийнхэн цуглааны өмнө уулзаад, олонхийн саналаар намайг явуулахаар болсоныг зөвлөлийн нэг гишүүн хэлэв. Энэ миний сүүлийн цуглаан ажээ.

Надад хэцүү байсан ч, би тэр орой хүмүүсийн төлөө үйлдэх Бурханы үйлс дээр төвлөрөхөөр шийдэв. Би хүчирхэг номлол хэлсэн бөгөөд Бурхан маш хүчтэй айлчилсан тул хүмүүс энд тэндгүй газар дээр хөглөрөн унав. Итгэлээсээ няцсан маш олон хүн Ээзн рүү эргэлээ. “Алан хядагч” ирсэн ч үгүй. Цуглааны дараа би гишүүдэд чуулганы зөвлөл хүсэхгүй учраас, явах болсоноо дуулгатал, хүмүүс шаагилдаад л явчихав. Гэхдээ би тэнд хагарал авчрах гэж ирээгүй тул явах болсондоо амар тайван байлаа.

Долоо хоногийн дараа тэр зөвлөл нэг пастор сонгосон чинь мөнөөх нь гомо байсан нь хожим илэрчээ. Тэд жилийн дотор дөрвөн пастор солив. Тэр зөвлөл доторх айдсын сүнс хайран чуулганыг хэмх сүйтгэжээ.

Page 190: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

190

хүчтэй бай, төвлөр

Нехемиа дотоод асуудлаа арайхийн шийдээд байтал бас нэг түрлэг ирэв

Санбаллат, Гешем нар надад захидал илгээн,— Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд надад хор хүргэхээр төлөвлөж байсан. Тиймээс би тэдэн уруу элч нарыг илгээж, “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үүнийг орхиж та нар уруу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ?” гэж хэлүүлэв. Тэд надад энэ мэтээр дөрвөн удаа захидал илгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв.

— Нехемиа 6:2-4

Санбаллат, Гешем хоёр Нехемиаг зогсоох гэж уйгагүй оролджээ. Гэсэн ч Нехемиа Бурханы тушаал дээр төвлөрөн цэх зогссоор л байв. Нехемиа хараагаа даалгавраасаа салгасангүй.

Дайсан бидний ажлыг үр дүнгүй болгохын тулд замаас маань гаргахыг хүсдэг. Сатан үүнийгээ нэг удаа оролддоггүй. Сатан ахин дахин тууштай оролддог. Тиймээс бид түүнээс ч илүү тууштай байх хэрэгтэй. Тиймээс л Библи “түүнийг эсэргүүц, итгэл дээрээ бат зогс” гэдэг (I Петр 5:9). Итгэлээрээ түүнийг эсэргүүц гэдэг үг нь “хүчтэй, бат бөх, хөдлөшгүй бай” гэсэн утгатай юм. Маш олон хүн дайсанд хэд цохиулаад л замаасаа гардаг. Гэтэл бид ялах хүртлээ хөдлөшгүй байх ёстой.

Санбаллат Нехемиа руу зарцаа тав дахь удаагаа явуулахдаа, түүнийг Иудагийн хааны эсрэг урван тэрслэлд ялласан захидал бичжээ (Нехемиа 6:5-7). Энэ ёстой бусармаг худал байв.

Тэгсэн ч Нехемиа зогссонгүй. Тэрбээр цуурхал тараагчаас болж замаасаа гарах ч завгүй байв. Олон хүн өөрийг нь сүрдүүлэх гэсэн дайсантайгаа хэл амаа олох гэсээр байгаад замаасаа гараад алга болдог.

Page 191: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

191

Харин би тэдэнд: “Чи худалч хүнээс болж Бурханы ажлыг зогсоох гэж үү? Чамайг ялласан учраас тэрбээр үнэнийг хүсдэг, үнэнч шударга хүн гэсэн үг биш! Бурхан чиний талаар юу гэж хэлсэнийг, чамд зориулсан Бурханы төлөвлөгөөг л мэдэх хэрэгтэй. Мунхагтай учраа олох ямар хэрэг байна?” гэж хэлдэг юм. Библи “Мунхагт мунхгаар нь бүү хариул. Эс тэгвэл чи түүнтэй адил болно” гэдэг (Сургаалт үгс 26:4).

Нехемиаг зогсоох гэж оролдсон сүүлийн хүн нь “Сүмд хорогд, учир нь дайсан чамайг алахаар ирж байна” гэж эш үзүүлжээ (Нехемиа 6:10). Тэр үед Нехемиа ажлаа орхисон бол, ажилчдаа сулруулж, ажлаа дуусгаж чадахгүй хоцрох байлаа.

Гэтэл Нехемиа түүнд: “Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм уруу орж чадах уу? Би орохгүй” гэж хариулжээ (Нехемиа 6:11). Дараа нь Нехемиа Бурхан тэр хүнийг явуулаагүй, тэрбээр Санбаллат Тобиагийн хөлсөлсөн хуурамч эш үзүүлэгч байсныг олж мэдэв. Үүний дараа Нехемиа юу гэж хэлсэнийг үзнэ үү:

Би айж, түүнчлэн нүгэл үйлдэж, тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж авахаар тэр хүнийг хөлсөлсөн юм.

— Нехемиа 6:13

Нехемиа үнэхээр Эзэний бодол санаатай хүн байсан учраас цэвэр бөгөөд үнэнийг бохир бөгөөд худлаас ялгаж чаддаг байв.

Санбаллат, Гешем, Тобиагийн явуулгыг Нехемиа ингэж дүгнэсэн юм:

Учир нь тэд бүгдээрээ “Тэд ажилдаа мохож, ажил нь гүйцэд хийгдэхгүй” хэмээн бодож, биднийг айлгахыг хичээж байв. Харин одоо, өө Бурхан, миний гарыг тэнхрүүлээч.

— Нехемиа 6:9

Page 192: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

192

Эндээс ч бас айлган сүрдүүлгийн зорилго харагдаж байна: Биднийг эсэргүүцэх чадваргүй, сул дорой, Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй болгох. Тиймээс үүний эсрэг бат зогсохгүй бол, ялагдана шүү.

Дайсны газар нутагт нэвтрэх үед дайсан биднийг тал бүрээс маань айлган сүрдүүлдэг. Тэр нэг удаа оролдоод бууж өгдөг нэгэн биш юм. Дайсан биднийг зогсоодоггүй юмаа гэхэд, хүчийг маань сулруулж, ажлыг маань хойшлуулж, Бурханы хаанчлалын өсөлт дэвшилд саад хийдэг.

Эцэстээ Нехемиа залуустайгаа ханаа босгож чадсан юм. Хамгаалалтаа босгоод авсан хот сэргэх төлөвдөө оржээ. Энэ бүхэн амар байгаагүй. Тэд алхам тутмаа аймшигтай эсэргүүцэл, сөргөлдөөнтэй тулгарсан. Гэхдээ тэд Бурхан айлдсан гэдгийг мэдэж байсан учраас ухрахаас татгалзжээ.

Эсэргүүцлийг сэтлэж гарах

Нехемиа бол итгэгчдийн замнах ёстой дайчин чанарын сонгодог жишээ болсон хүн билээ.

Би хэдийн хүлээн авсан юм уу, эсвэл хэдийн төгс болчихсондоо биш, харин би бас Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг барьж авахын тулд урагшилдаг.

— Филиппой 3:12

Гол үг нь “урагшлах.” Паул ч бас Ариун Сүнсээр “урагшилдаг” гэж хэлсэнээс үзбэл, тэр ч бас Нехемиа шиг байнгын эсэргүүцэл дор байжээ. Эсэргүүцэлд битгийг бүдэр. Бид урагшлах ёстой. Паул цааш нь ингэж хэлсэн:

Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилдаг.

— Филиппой 3:14

Page 193: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

193

Дээд дуудлага болон доод дуудлага гэж бий. Дээд дуудлага нь газар дээр тэнгэрийн жишгээр аж төрөх юм. Хувь хүнээр дамжин Бурханы хаанчлал илэрхийлэгдэнэ гэсэн үг.

Дээд дуудлагаар аж төрдөг хүмүүс орчноо хянаж чаддаг. Эрх мэдэлдээ байснаараа тэд сүнслэг уур амьсгалыг дарамтаас эрх чөлөө рүү өөрчилдөг.

Харанхуй гэрлийг дийлэхгүй. Гэрэл харанхуйг хөөдөг. Гэрэл хурц байх тусмаа их харанхуйг хөөнө. Бурханы хаанчлалын эрх мэдэл дотор алхана гэж үүнийг л хэлнэ. Бид бүх нөхцөл байдлыг Бурханы хаанчлалын дор авчирдаг.

Есүс нүгэлт хүмүүстэй хооллож, уур амьсгалыг хянадаг байв. Бурханы дотор буй та диаволын дотор байгаа үл итгэгчээс хүчтэй бол, та уур амьсгалыг хянана. Хэрэв муу дотор байгаа нүгэлтэн зөвт байдал дотор буй танаас хүчтэй бол, үл итгэгч хүн сүнслэг уур амьсгалыг хянана.

Дээд дуудлагаар аж төрөхөөр шийдсэн хүн заавал эсэргүүцэл тэмцэлтэй тулна. “Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно” (II Тимот 3:12). “—Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой” (Үйлс 14:22).

Тийм боловч Христэд итгэдэг олон хүн доод дуудлагаар аж төрдөг. Яагаад? Тэд дээд дуудлагыг дагалдаж ирдэг дарамт, эсэргүүцэлтэй халз тулахыг хүсдэггүй. Ганцаараа сондгойрсоноос бусадтай холилдох нь хамаагүй амархан юм. Эсэргүүцэл ирэхэд зарим нь буулт хийж, эсэргүүцлийг шийдэх амар хялбар арга зам хайдаг.

Эсэргүүцэлтэй халз тулахаас зайлсхийх нь амьдралдаа байгуулсан аюулгүй байдалтай маань холбоотой байх. Бид амьдралаа аль болох асуудалгүй байлгахын тулд нарийн няхуур төлөвлөдөг. Мэдээж би зохиомол зовлонг болон зориуд зовохыг дэмжээгүй, харин ердөө л “бид Бурханд итгэхээсээ илүү төлөвлөгөө хөтөлбөртөө итгэдэг болжээ” гэж байна.

Бидэнд даатгал бий. Тиймээс өвчин тусбал залбирахаасаа урьтаар, эрүүл мэндийн даатгалтай учраас эмч рүү л харайлгана.

Page 194: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

194

Сард хоёр удаа цалингаа авчихна. Ажлаа алдбал, нөхөн олговор авна. Тэр нь дуусбал тэтгэмжээ авна. Тэтгэмж байхгүй бол, бидний төлөө санаа тавих өөр хөтөлбөр хайна - магадгүй бүр залхуурлыг дэмждэг тэтгэмж байсан ч хамаагүй.

Зурагт ч биднийг идэвхигүй амьдралын хэв маягт сургадаг. Америк хүн дунджаар долоо хоногийн хорин дөрвөн цаг зурагт үздэг. Бид зурагт, Холливүдэд сайн дураараа толгойгоо мэдүүлчихсэн учраас тэр хөтөлбөрөөр л аж төрдөг.

Түргэн хоолны ресторанууд бидэнд цаг алдаж, биеэ зовоохгүй амархан хоол санал болгоно. Зарим нь бүр арван таван минутын дотор хоолоор үйлчлэхгүй бол хоолоо үнэгүй зооглох баталгаа өгнө. Бид оройн хоолоо түргэн идээд, нэг цагийн хими цэвэрлэгээгээр үйлчлүүлж, нэг цагийн дотор зургаа угаалгаж, машиндаа түргэн үйлчилгээтэй тос хийж, цаг тутмын дэлхийн мэдээг гүйлгэж сонсоно. Бидний эдлэдэг тав тухаас хэдхэнийг л нэрлэхэд энэ.

Ихэнх нь дажгүй зүйл л дээ. Эдгээр нь биднийг чухал зүйлдээ их цаг, туслах зүйлд бага цаг зарцуулахад туслах үүрэгтэй. Гэхдээ хүн бид ихэнхдээ хамгийн чухал зүйлээ сонгож чаддаггүй. Олон хүн хөдөлмөр шаардсан зүйлийн араас явдаггүй.

Харамсалтай нь энэ сэтгэлгээ нь манай Барууны чуулганыг шүүлтгүүргүй болгож орхижээ. Бурханы дээд дуудлагад хүргэх зан чанарын араас тун цөөхөн итгэгчид л тууштай явдаг. Хүмүүс эсэргүүцэлтэй тулгарахаараа жолоогоо шууд л эсэргүүцэл багатай зам руу эргүүлнэ. Амар хялбар байдлыг амлах энэ зам нь анхандаа сайхан сонголт шиг харагддаг ч, буулт, хайхрамжгүй байдал, амиа хичээх зэрэг дан царцуу зан чанараар тавигдсан, тун тааруу зам юм.

Есүс биднийг дайсагналын уултай нүүрэлдэх юм бол, тэр нь зайлуулагдана гэсэн. “Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт

Page 195: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

195

боломжгүй юм гэж байхгүй болно” (Матай 17:20). Харин амар хялбар замыг хайдаг хүмүүс нь уулаа тойроод л яваад байдаг.

Дэлхийн систем рүү ирэх урсгалыг агаарын хүчний ханхүү захирдаг (Ефес 2:2). Тэнгэрийн нутаг дэвсгэр нь энэ урсгалын эсрэг чиглэдэг. Тэнгэрийн замаар явах нь дэлхийн системээс ирэх эсэргүүцэлтэй тасралтгүй тулгарна гэсэн үг. Харамсалтай нь энэ дэлхийн систем чуулганд давамгайлжээ.

Би энэ эсэргүүцлийг ширүүн урсгалтай гол өөд сэлүүрдэхтэй зүйрлэдэг юм. Сэлүүрээ усанд лав хийгээд, урсгалын эсрэг тасралтгүй сэлүүрдэх ёстой. Ганц эгшин ч зогсож болохгүй. Зогсох л юм бол, дараа нь та нэг хэсэг сэлүүрдсэн ч гэсэн, хэмнэлээ алдчихсан учраас урсгал таныг авч одно. Завь чинь урсгал өөд харж байж болох ч, та урсгал дагаж урсана. Энэ нь тууштай явдаггүй итгэгчдийн дүрслэл юм. Тэд Христитгэлийн зүг харсаар байгаа ч, дэлхийтэй арагшаа урсана. Тэд хүчээ алдаж, үр дүнгүй, шашинлаг болдог. Есүсийн хэлсэнээр тэд “ямар ч хэрэгцээгүй” болжээ (Матай 5:13).

хүчтэй бай!

Паул “Бурханы бэлгийн дөлийг байдраа” (I Тимот 1:6) хэмээн Тимотыг сэнхрүүлсэнийхээ дараа “Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун” гэж хэлжээ (II Тимот 2:1). Урагшаа дарж, айдсыг ялахын тулд бид хүчтэй байх ёстой.

Үүнтэй адилхан Паул Коринтын чуулганд “Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун” хэмээн анхааруулжээ (I Коринт 16:13). Зоригтой итгэгчид бэрхшээлийн өмнө жижгэрдэггүй.

Бурхан Иошуаг “хүчтэй бөгөөд зоригтой бай!” хэмээн ганц биш, долоон удаа зоригжуулсан юм.

Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд

Page 196: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

196

анхаарал тавь. Хаа явсан газраа амжилт олохын тулд түүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.

— Иошуа 1:7

Бурхан Иошуаг хүчтэй бөгөөд зоригтой бай гэж урамшуулсан нь юуны төлөө байв? Иошуаг дайнд ялуулж, аугаа удирдагч болгох гэж үү? Үгүй, Эзэний Үгийг сахиулахын тулд. Ингэснээр л Иошуа дайнд ялж, аугаа удирдагч болно! Айдас сүрдүүлэг Бурханы үгийг дагах эрх чөлөөг маань хуу татахыг хичээдэг. Тиймээс бид зөв зүйлээс урсаж одохгүйн тулд цаг үргэлж хүчтэй бөгөөд зоригтой байх ёстой.

Урам зориг гэдэг нь ямар утгатай үг вэ?

Хэцүү, аюултай, зовиуртай зүйлээс ухралгүй, нүүр тулж, шийдвэрлэдэг хандлага юмуу хариу үйлдэл юм.

Тэгвэл урам зоригийн эсрэг зүйл нь юу вэ? Айдас, сул дорой байдал гэж шууд хэлэх байх. Энэ нь ч тодорхой хэмжээнд зөв л дөө. Гэхдээ нарийндаа бол урам зориггүй байдал юм.

Тэгвэл урам зориггүй байдал гэж юу вэ?:

Урам зоригоо алдах; итгэл эсвэл найдвар муутай байх; зүрх үхэх.

Элиа Иезебелийн сүрдүүлгээс айхдаа урам зориггүй болж, ухарч зугтсаныг санаж байна уу? Тэрбээр эрх мэдлээ алдатлаа зүрх үхжээ. Бид урам зориггүй байдлыг дайсан гэж үзэх ёстой. Урам зориггүй байдал бол алуурчин! Үүнийг нэг мөр шийдэхгүй бол, бид ухрах болно.

Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөдХэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй.”

— Еврей 10:38

Page 197: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

197

Бурхан хулчгар занд дургүйг мэд. “Ялагч нь эдгээр зүйлийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна” (Илчлэл 21:7-8).

Хулчгар гэдэг нь “зовлон юмуу аюулын өмнө увайгүй айдас гаргадаг хүн” юм. Бурхан хулчгарыг алуурчид, бэлгийн ёс бус үйлдэлтэй хүмүүстэй нэг бүлэгт оруулсанд сочирдохгүй байна уу? Гэтэл бид хулчгар занг сул тал хэмээн шалтагласаар л байдаг.

Итгэлгүй байдлаас хулчгар зан төрдөг. Харин итгэлгүй байдал нь Израилийн хүүхдүүдийг амиа алдахад хүргэсэн билээ. Тэд амлагдсан газраа орж чадаагүй. “Итгэлгүй учир тэд орж чадаагүйг бид мэднэ” (Еврей 3:19).

Өнөөдөр ч ялгаагүй. Хулчгар хүн байлдан дагуулж чадахгүй. Тэр амлагдсан газраа орохгүй. Эзэн нэг үгийг элч Паулаар дамжуулан бидэнд хатуу айлджээ:

Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа гэж сонсох болно. Мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсох болно. Тэгээд ч айж сүрдэхгүй байх нь тэдний хувьд сүйрлийн тэмдэг, харин та нарын хувьд авралын тэмдэг юм. Энэ нь Бурханаас ирдэг юм.

— Филиппой 1:27-28

Хурдан бос! Дайснаа бүү давруул. Зоригтой, хүчтэй, урамтай, ямар ч эсэргүүцлийн өөдөөс архирч чаддаг бай! Дараагийн ишлэлд Паул бидэнд дахин нэг зүйлийг хэлсэн:

Page 198: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

198

Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ.

— Филиппой 1:29

Бидний үзэх зовлон гэж юу вэ? Үүнийг Петр ийн тайлбарлажээ:

Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон. Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.

— I Петр 4:1-2

Бурханы хүсэл биднийг нэг зүг рүү хөтөлж байхад, махан бие минь эсвэл бусдын нөлөө биднийг нөгөө зүг рүү дагуулах үед бидний үзэж, тэвчдэг зовлон ирдэг. Энэ үед Эзэний Үгийг сахиж үлдэхийн тулд хүчтэй бөгөөд урам зоригтой байхыг Петр бидэнд тушаажээ.

Петр биднийг өөрийгөө ийм цагт бэлэн байлгаж, хуягла гэжээ. Ийм үед ямар ч бэлтгэлгүй, хуяггүй яваа Христэд итгэгч нь тулаанд хуяг, зэр зэвсэггүй орсон цэрэгтэй л адил юм. Тэр цэрэг нэг бол олзлогдоно, үгүй бол алуулна. Зовлонд хуяг дуулгагүй яваа итгэгчид нь хүнээс айх айдаст буюу сүрдүүлэгт амархан баригдаж, насаараа дөнгөлүүлдэг.

Дээд дуудлагыг мөшгиж яваа хүн эсэргүүцэлтэй заавал тулгарна. Гэхдээ Паул тэр даруй “Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэж, Өөрийнхөө тэнгэрлэг хаанчлалд аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амень” гэж хэлсэн юм (II Тимот 4:18). Бурхан биднийг заавал алдар руугаа чөлөөлнө.

Page 199: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

199

Доор буй Бурханы сэнхрүүлгэ бүхий Үгийг анхааралтай уншина уу. Өмнө нь хэзээ ч үзээгүй юм шиг хандлагаар унш. Үг бүр дээр зогсоод, тунгаан бодож, Ариун Сүнснээс асуу.

Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?

— Ром 8:31

Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? ... Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.

— Ром 8:35, 37

Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа.

— I Иохан 4:4

Зүрхээ цэвэр хадгалж, Бурханы хүүхэд болон зарц байх эрх мэдлээ сахь. Тэр цагт л та энэ үгийг эр зоригтой хэлж чадна:

Эзэн бол миний туслагч; би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?

Page 200: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 201: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

201

Эпилоги

Эцэст нь хэлэхэд, өмнөх алдаа эндэлдээ бүү боолчлуул. Өнгөрсөнөөр ирээдүйг бүү шүү. Ингээд байвал та үлдсэн амьдралаа өнгөрсөндөө л барна. Ямар хүчтэй унасан байсан ч, бидэнд аугаа найдвар бий: Бурхан адгийн хулчгарыг аварга болгодог мэргэжилтэн болой! Биднийг сул дорой үед Түүний хүч төгс ажилладаг.

Би таныг Петрийн дүү Андрейгийн амьдралаар урамшуулмаар байна. Есүсийг баривчлагдсан тэр шөнө “...бүх шавь нар Түүнийг орхин зугтжээ” (Матай 26:56). Петр ганцаараа айсан юм биш, Андрей ч бас амиа авран зугтжээ. Гэхдээ нэг удаа хулчийснаасаа болж Андрей насан турш хулчгар хэвээрээ үлдээгүй юм. Есүсийг амилсаны дараа Андрей Ромын захиргаанд байсан Етиопт очиж номложээ. Есүсийг алдаршуулсан Андрейгийн түүхээс дурьдъя:

Андрей хичээнгүй номлолоороо олон түмнийг Христэд итгэх итгэлд дагуулахад, захирагч Эйгос Ромын сенатаас Христэд итгэгчдийг албадан Ромын бурхдад мөргүүлж, тахил өргүүлэх зөвшөөрөл хүсчээ. Андрей Эйгостой нүүр тулахаар шийдэв. Андрей Эйгост хүний шүүх нэн түрүүнд тэнгэрийн Шүүгчээс эмээх ёстойг хэлжээ. Түүнчлэн ухаан санаанаасаа бүх худал бурхад, сохор шүтээнийг устгаж, жинхэнэ Бурханд мөргөх хэрэгтэй гэв.

Андрейгийн ярианд автсан Эйгос Андрейгаас “саяхан бурхдын сүмийг нурааж, хүмүүсийг Христэд итгэхийг ятгасан - Ромчуудын хууль бус гэж зарласан “сэжиг бүхий сект” нь чи мөн үү?” гэж лавлав.

Page 202: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

202

Харин Андрей түүнд Ромын захирагчид үнэнийг ойлгохгүй байгааг хэлжээ. “Ромын бурхад нь чөтгөрүүд бөгөөд жинхэнэ Бурханыг эсэргүүцэж, Түүнээс нүүр буруулахыг хүн төрөлхтөнд заадаг гэж Есүс сургасан юм. Есүс бол Хүний дүрээр ирсэн Бурханы Хүү болой. Диаволд үйлчилсэнээрээ хүн өөрөө муу ёрын болсон. Тэд үхсэн ч, муу ёрын үйлс нь л дурсагдана.” Андрей ингэж л ярьжээ.

Зөвлөл Андрейг цаашид ийм юм бүү номло, номлох аваас даруй цовдлох ялтай хэмээн тушаав. Харин Андрей “Хэрэв би загалмайн үхлээс айдаг байсан бол, загалмайн алдар, хүндэтгэлийн талаар номлохгүй байсан юм” гэж хариулжээ. Түүнд “гаж сургааль” зааж, Ромын бурхдын шашиныг доромжилсон хэргээр цовдлох ял оноосон юм.

Андрей цаазын тавцан руу алхаж явахдаа ч, өөрийг нь цовдлох загалмайг харахдаа ч зангаа хувиргаагүй, үгээсээ ч буцаагүй. Үхэх гэж буй хүн шиг тэрбээр ухаан ч алдсангүй, зорилгоосоо ч няцсангүй. Андрей: “Хамгаас үгүйлж, хамгаас хүссэн загалмай минь! Чиний дээр өлгөгдсөн Түүний зарц миний бие чам дээр баяр хөөртэй сэтгэлээр, сайн дураараа ирж байна. Би чамайг хичнээн хайрлаж, хичнээн санагалзав даа.”

Энэ бол Есүсийг баривчлагдахад амиа авран зугтсан тэр Андрей биш байна. Тэр өөрчлөгджээ.

Үнэндээ тэр орой зугтсан дагалдагч нар Есүс Христийг гэрчилсэнийхээ төлөө эцэстээ бүгд алуулсан юм. Бурхан тэдэнд зугтсан зүйлтэйгээ халз тулах завшаан хайрлажээ. Тэд амиа өргөснөөрөө сүрдүүлгийн хүчийг тас татсан юм!

“Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрбээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна” гэдэг үг (Филиппой 1:6) танд тайвшрал авчрах буй за. Бурхан бүтэлгүйтлийг ялалт болгож хувиргадгийг та дагалдагч нарын амьдралаас хараа биз? Бүү ухар. Харин таныг хайрласан Нэгэн таны төлөө амиа өгсөн гэдэгт итгэсэн шиг итгэ!

Page 203: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

203

Одоо хамтдаа залбиръя:

Аав аа, хайр болон цэц ухаанаараа намайг хүчтэй болгооч. Хүн бэрх цагт аж амьдрал, ая тухаа бодон ухарч байсныг минь өршөөгөөрэй. Эзэн Есүс минь, өнөөдөр би өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа аваад, Таныг дагах шийдвэр гаргаж байна. Би бол Таны зарц; би Таны Үг, хүслийг эр зоригтой, хайраар ярьж биелүүлэхийн тулд хүчирхэг нигүүлсэлийг тань хүлээн авъя.

Харин одоо айдас, хяналтын сүнсэнд ийнхүү тушаа:

Би өөрийнхөө амаар хэлсэн эсвэл өрөөлийн амнаас сонссон бүх айдас сүрдүүлэг, хяналтын үгийг амьдралаасаа тас татаж байна. Амьдралыг минь хүлж байгаа, “хүнээс айх айдсын” атгыг би таслаж байна. Харанхуйн сүнсүүд ээ сонс, би өөрийгөө Бурханд өргөж, та нарыг эсэргүүцэж байна. Та нар миний амьдралд байх газаргүй. Тиймээс Есүсийн нэрээр зайл. Амень.

Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах

Түүнд, бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр

алдар суу, сүр жавхлан, ноёрхол, эрх мэдэл нь бүх цагаас өмнө,

эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.

Иуда 24-25

Page 204: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

САТАНЫ УРХИ

Бурханы хүслээс итгэгчдийг тун амархан урхиддаг арга болох “Гомдол”-ын талаар энэ номд өгүүлнэ. Олон хүн сатаны энэ урхинд орсноо ч мэдэхгүй явдаг.

Тэгвэл хэрхэн энэ урхинаас чөлөөлөгдөж, зөвт харилцаа дунд амьдрах вэ? Энэ талаар энэ номоос уншаарай. Мөн 30 өдрийн чимээгүй цагийн материал багтсан болно.

АРИУН СҮНС

Ариун Сүнс бол Бурхан. Түүнийг дотно таньж мэдэх нь итгэгчдийн хувьд өдөр бүр бурханлаг амьдрахын түлхүүр билээ.

Хувьчлан болон бүлгээрээ 5 долоо хоног судлах судлал энэ номд байгаа болно.

www.CloudLibrary.org

Хэрэв та дээрх номыг болон Жон Бивэрийн бусад ном, видео, аудио, цахим номуудыг үнэгүйгээр татан авч үйлчлэлдээ хэрэглэхийг хүсвэл дээрх хаягаар зочлоорой.

Page 205: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

АЙДСЫГ ЯЛАХУЙБУСАД мэДээЛэЛ

Айдсыг ялахуй хичээлийн хөтөлбөрийн талаарх бусад мэдээлэллийг танд хүргэж байна.

MP3 аудио файл: Та гар утас, mp3 тоглуулагч, компьютер, таблетад суулган сонсох боломжтой.

PDF цахим файл: Та компьютер, таблетад суулгах эсвэл хэвлэх, олшруулах боломжтой. Мөн текстийг хуулж хэрэглэж болно.

Цахим номууд: Номын цахим хувилбарыг компьютер, таблетад суулган унших боломжтой. Мөн принтэлж ч болно.

DVD материал: Энэхүү DVD-ийг компьютерт зориулсан та DVD тоглуулагчид хийвэл уншигдахгүйг анхаарна уу. Компьютерт хийнгүүт бүх файлууд хуулж авах боломжтой. Хэрэв та хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй бол компьютер сайн мэддэг хүнээр туслуулж хэрэгтэй материалаа хэрэглэх боломжтой. Эзэний Үгээр цангаж байгаа хэнд ч эдгээр материалуудыг олшруулж, түгээж болно. Энэ нь Эзэний үгээр чуулганыг босгон байгуулж буй үйл хэрэг юм.

www.MessengerInternational.org www.CloudLibrary.org

Page 206: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан

АЙДСЫГ ЯЛАХУЙ Та, Жон Бивэрийн бичсэн Айдсыг Ялахуй хичээлийн хөтөлбөрийн номыг гартаа барьж байна. Энэ номыг уншиж, бусад туслах судлал материалыг багтаасан DVD болон энэ хичээлийг интернэтээс татаж авснаар бусдад энэ үнэнийг заах боломжтой болох юм. Эдгээрийг няхуур судалж амьдралдаа хэрэгжүүлсэнээр Бурханыг дотно таньж

мэдэх ба итгэлийн амьдрал тань илүү үр дүнтэй болно.

Хичээлийн хөтөлбөрт эдгээр материал багтсан болно:

• Айдсыг ялахуй ном Энэ хөтөлбөрийн цорын ганц цаасаар хэвлэсэн материал бол энэ ном юм. Тэр материалыг та одоо гартаа барьж байна. Энэ номын цахим хувилбарыг PDF форматаар DVD-д хийсэн байгаа. Мөн та интернэтээс cloudlibrary.org хаягаар татаж авах боломжтой.

• Айдсыг ялахуй хичээлийн DVD Энэ хичээлийн хөтөлбөрийн бүх материал энд байгаа.

• Айдсыг ялахуй хичээлийн ажлын ном ба судлал DVD дотор PDF форматаар хадгалсан байгаа

• Айдсыг ялахуй аудио ном Айдсыг ялахуй номын 14 бүлэг Монгол хэлээр бичсэн байгаа. Энэ мөн DVD дотор байгаа.

• Айдсыг ялахуй видео хичээл Нийт 8 цуврал хичээлийг DVD болон интернэтэд байршуулсан байгаа. Та интернэтээс мөн татаж авч болно.

• Айдсыг ялахуй аудио хичээл Видео хичээлийн mp3 формат бүхий 8 хичээл.

• Ариун Сүнс: Түүнтэй танилцахуй ном Монгол хэл дээрх ном PDF форматаар байгаа.

• Сэлэмтэй охид ном Монгол хэл дээрх ном PDF форматаар байгаа.

Page 207: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан
Page 208: OUTSIDE COVER · байшинд аж төрөхтэй ижил юм. Гэтэл зарим нь бүр өөрөө өөрийгөө цөлчихдөг. Итгэл найдвар тасарсан