OMO Cafeメニュー...Title OMO Cafeメニュー Created Date 20190924093450Z
Magic Cafe
-
Upload
tsetsegsaikhan-tsetsee-d -
Category
Documents
-
view
177 -
download
0
Transcript of Magic Cafe
![Page 1: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/1.jpg)
Амталж шарсан гахайн мах /Жэюг богум/Амталж шарсан гахайн мах /Жэюг богум/2011-09-08 18:54:43
Орц: 2-3 хүний
Гахайн хүзүүний мах - 500гр Лууван 1-2ш Бөөрөнхий сонгино - 1ш Ногоон сонгино - 2ш Кимчи - 150гр Халуун чинжүү 1-2ш Цагаан мөөг - идэх хэмжээгээр
Соусанд:
![Page 2: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/2.jpg)
Ганжан цуу - 50мл Гүнжидийн тос - 2х/х Гочужан - 2х/х Гочугару - 1ц/х Сармис - 3-5 хумс Хар перец - бага зэрэг Элсэн чихэр - 2 х/х
ХИЙХ АРГАЧЛАЛ:
Гахайн махаа нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Мах амтлах савандаа махаа хийж бага зэрэг давс перецээр амтлаад хэсэг хугацаанд амт оруулахаар орхино.
Соусанд орох материалуудаа бүгдийг хийж сайтар хольж хутгана. Соусаа махан дээрээ хийж сайтар хольж базна. Амт оруулахын тулд 2-3 цаг хүйтэн сэрүүн газар
хадгална.
![Page 3: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/3.jpg)
Ногоогоо хэрчиж бэлтгэнэ. Кимчигээ жижиглэн хэрчиж халаасан тостой хайруулын тавганд хэсэг хугацаанд хуурна. Хэсэг хуураад амталсан махаа хийж
хуурна.
Махаа шарах явцдаа хэрчиж бэлтгэсэн ногоогоо хийж хуурна. Махаа болтол нь шарна. Бага зэрэг ус хийж болно.
Шарсан махаа агшаасан будаа бусад хачиртай хэрэглэнэ.
![Page 4: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/4.jpg)
ммммммммммммм...........,амттай болсон байна.
Сайхан хооллоорой.
![Page 5: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/5.jpg)
Вандуй соёоны шөл /Kunnamul guk/Вандуй соёоны шөл /Kunnamul guk/2011-09-23 17:08:50
Орц: 3 хүний
1. Вандуй соёо /Куннамуль/ - 200гр2. Ногоон сонгино - 1ш3. Улаан чинжүү - 1/2ш4. Ногоон чинжүү - 1/2ш5. Дашима - 2-3 хэрчим6. Бөөрөнхий сонгино - 1/2ш7. Хатаасан мёльчи загас - 10-15ш8. Сармис - 3 хумс9. Гүнжидийн тос
ХИЙХ АРГАЧЛАЛ:
![Page 6: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/6.jpg)
Вандуй соёогоо цэвэрлээд бүлээн усаар угаана.
Ногоон сонгино чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ.
![Page 7: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/7.jpg)
Шөлөө өвөрмөц амттай болгохын тулд 1л орчим усанд бөөрөнхий сонгиноо бүхлээр нь дашиматайгаа хамт хийж буцалгана. 5 минут орчим буцалгаад
шөлнөөс сайхан үнэр гараад ирэхээр дашимагаа гаргаж аваад хатаасан мёльчи загасаа хийж дахин 5 минут буцалгаад сонгиний хамт гаргаж авна. Одоо
шөлөндөө вандуй соёогоо хийж буцалгана.
Сармисаа бага зэрэг бяцлаад шөлөндөө хийнэ. Сармис идэх дуртай гэвэл жижиглэж хэрчээд хийсэн ч болно. Дээр нь бага зэрэг давс, гүнжидийн тос, хэрчсэн
ногоогоо хийж буцалгана.
![Page 8: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/8.jpg)
Энэ шөлийг энгийн хуурга , хоёрдугаар хоолтой хамт хэрэглэж болох юм.
Шарсан ногооны хачир /Yachei Tuegim/Шарсан ногооны хачир /Yachei Tuegim/2011-09-22 12:03:31
![Page 9: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/9.jpg)
Орц:
1. Төмс -3-4ш2. Лууван - 2ш3. Бөөрөнхий сонгино - 1ш4. Бууцай - 1/2 боодол5. Өндөг - 1-2ш6. Гурил - 1-2 х/х7. Давс - бага зэрэг
ХИЙХ АРГАЧЛАЛ:
![Page 10: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/10.jpg)
Төмсөө хальсалж цэвэрлээд нарийн урт гонзгой хэрчинэ.
Лууван, бууцай, бөөрөнхий сонгиноо ижил хэмжээтэй нарийн гонзгой хэрчинэ. Мөн та өөрийн дуртай ногоогоо ижил хэмжээтэй хэрчиж хамт хийж болно. Жишээ нь улаан ногоон чинжүү, ногоон сонгино, хиам гээд жороо баяжуулж хийж болох юм.
![Page 11: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/11.jpg)
Өндөгөө зуурмаг бэлтгэх савандаа хагалж хийнэ. Өндөгөө задартал нь сайтар хутгаж задлана. Өндгөндөө хэдэн ширхэг үйрүүлсэн мөс хийж хутгаж болно. Энэ
нь шажигнасан гадаргатай болоход тусална. Мөн давсаа хийж хутгана.
Өндгөө сайтар хутгаж задлаад нунтаг гурилаа хийж хутган шингэн зуурмаг бэлтгэнэ.
![Page 12: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/12.jpg)
Зуурмагтаа хэрчиж бэлтгэсэн ногоогоо хийж хольно.
Ногоотой зуурмагнаасаа бага багаар таслан авч халаасан тосонд хийж шарна.
![Page 13: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/13.jpg)
Шарсан ногооны хачраа төрөл бүрийн хоолтой, мөн дангаар нь цуунд дүрээд хэрэглэж болох юм.
![Page 14: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/14.jpg)
Тахианы махтай шөл /Дагторитан/Тахианы махтай шөл /Дагторитан/2011-07-08 12:20:42
![Page 15: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/15.jpg)
ОРЦ: 3-4 хүний порц
1. Тахианы мөч - 4-6ш2. Төмс - 4ш3. Лууван - 2ш4. Улаан чинжүү - 1ш5. Ногоон чинжүү - 1ш6. Ногоон сонгино - 2ш7. Бөөрөнхий сонгино - 1ш8. Гочугару - 2 х/х9. Гочужан - 2 х/х10. Ганжан - 2 х/х11. Элсэн чихэр - 1-2 х/х12. Гүнжидийн тос - 1 х/х13. Сармис - 5-8 хумс
ХИЙХ АРГАЧЛАЛ:
![Page 16: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/16.jpg)
Тахианы мөчөө усаар угааж илүү өөх, хальснаас нь салган чанахад бэлэн болгоно. Хэрвээ том мөч байвал ястай нь хэдэн хэсэг болгон хуваагаарай.
Хоолонд орох ногоогоо хальсалж бэлтгэнэ.
![Page 17: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/17.jpg)
Тахианы махаа хагас болтол нь чанана. Бага зэрэг давс хийж буцалгана.
Тахианы махаа хагас болгоод уснаас шүүж аван илүү өөх хальс үлдсэн байвал салгаж цэвэрлэнэ.
![Page 18: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/18.jpg)
Тахианы махан шөлөнд орох соусаа бэлтгэе. Соус бэлтгэх савандаа гочугару, гочужан, ганжан, гүнжидийн тос, элсэн чихэр зэргийг хийж сайтар хольно.
Шөл хийх савандаа тахианы мөчөө хийж дээр нь 2-3 аяга ус хийж бэлтгэсэн соусаа нэмж сайтар хольж хутган буцалгана.
Арилгасан лууван төмс сармисаа том том хэрчиж буцалж байгаа шөлөндөө хийнэ. Сармисаа бүхлээр нь эсвэл жижиглэн хэрчиж хийсэн ч болно.
![Page 19: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/19.jpg)
Шөлөө гаргах дөхөөд ирмэгц чинжүү, ногоон сонгиноо хийж буцалгана.
Будаа болон бусад хачиртай хамт зооглоорой.
![Page 20: Magic Cafe](https://reader033.fdocuments.in/reader033/viewer/2022061107/544b8474b1af9f827d8b467a/html5/thumbnails/20.jpg)