It101 lab7

23
1 Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Лабораторийн ажил №7 LAN сүлжээ зохион байгуулах Агуулга 1. Зорилго 2. Дасгалууд 3. Лабораторыг гүйцэтгэх заавар 4. Онолын хэсэг a. Сүлжээний ерөнхий ойлголт b. Сүлжээний төхөөрөмжүүд c. Сүлжээний дамуулах технологи d. Сүлжээний нэр томёъо 1. Зорилго: Компьютерийн сүлжээний ойлголттой болох дотоод сүлжээг зохион байгуулах сүлжээний төхөөрөмжийн зориулалтыг мэдэх. 2. Дасгал Зураг дээрхи загвар бүхий дотоод сүлжээг Cisco Packet Tracer Student виртуал шүлжээ үүсгэх програм ашиглан үүсгэ.

Transcript of It101 lab7

Page 1: It101 lab7

1

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Лабораторийн ажил №7

LAN сүлжээ зохион байгуулах

Агуулга

1. Зорилго

2. Дасгалууд

3. Лабораторыг гүйцэтгэх заавар

4. Онолын хэсэг

a. Сүлжээний ерөнхий ойлголт

b. Сүлжээний төхөөрөмжүүд

c. Сүлжээний дамуулах технологи

d. Сүлжээний нэр томёъо

1. Зорилго: Компьютерийн сүлжээний ойлголттой болох дотоод сүлжээг

зохион байгуулах сүлжээний төхөөрөмжийн зориулалтыг мэдэх.

2. Дасгал

Зураг дээрхи загвар бүхий дотоод

сүлжээг Cisco Packet Tracer

Student виртуал шүлжээ үүсгэх

програм ашиглан үүсгэ.

Page 2: It101 lab7

2

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

3. Даалгаврын заавар

Зураг Cisco Packet Tracer Student програмын үндсэн цонх

Төхөөрөмж нэмэх цонхноос сонгоно.

1. Компьютерууд болон дотоод сервер, принтер сонго

Page 3: It101 lab7

3

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

2. Кабель болон холболтын хэсэг

3. Төхөөрөмжүүдийн IP тохиргоо хийхдээ private IP address A ангилал хаягыг

ашиглан тухайн төхөөрөмж сонгоход доорхи цонхноос IP configuration-ийг сонгон

төхөөрөмж болгон дээр IP хаягыг 10.0.0.1 –ээс эхлэн давхцуулахгүй тавьж өгнө.

Өөрөөр хэлбэл эхний PC1 10.0.01 бол PC2 10.0.0.2 гэх мэт.

Page 4: It101 lab7

4

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

4. Төхөөрөмж хооронд өгөгдөл дамжуулах

PC1-ээс PC2- руу өгөгдөл дажуулах болон printer-рүү команд дамжуулна өгөгдөл

дамжсан эсэх нь Simulation хэсэгт харагдна.

Page 5: It101 lab7

5

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

5. Сүлжээнд wireless router нэмэхдээ тус сүлжээнд wireless төхөөрөмж холбоход

ашиглана.

Page 6: It101 lab7

6

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Wireless router дараах тохиргоо хийж хадгална.

config

Setup

Page 7: It101 lab7

7

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Wireless

6. Харин wireless сүлжээнд холбогдох төхөөрөмжийг laptop сонго

Laptop дээр дараах тохиргоо хийхдээ wirеless PT-laptop-nm-1w cart-ийг нэмж

тавина wireless router ба wireless cart-ийн давтамж 2,4 GHz ижил байх хэрэгтэй

Page 8: It101 lab7

8

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Сүлжээ хооронд өгөдөл дамжуулна уу

7. Сүлжээний дотоод серверт хандан өөрийн үүсгэсэн сүлжээний дотоод серверт

хандахдаа сервер дээр богино вэб хийн хандая. Үүний тулд дотоод сервер дээр

дараах тохиргоо хийнэ

Page 9: It101 lab7

9

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Үр дүнд дурийн PC –ийн Web Browser ашиглан серверийн IP 10.0.0.1 –ийг URL

дээр бичхэд дараах үр дүн гарна.

8. PING болон IPCONFIG коммандыг ашиглан ТCP/IP protocol-ийн тохиргоог

шалга. Command prompt сонгож дээрхи командуудыг бичээрэй

Page 10: It101 lab7

10

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Windows систем ашиглан хийх даалгавар

1. Өөрийн компьютерийн start цэсээс Command Prompt-сонгон ажилуул

мөн өөрийн компьютерийн IP хаягийг харна уу

Page 11: It101 lab7

11

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Ping коммандыг ашиглан өөрийн сууж буй компьютерийн ТCP/IP protocol-ийн

тохиргоог шалга.

2. Command Prompt ашиглан дурын сайтын IP хаягыг тодорхойл

Жишээлбэл ping www.yahoo.com гэвэл IP хаяг нь гарч ирнэ.

Тус хаягыг хуулан авч вэб браузер ашиглан URL дээр тавиж харвал уаhoo

сайт ачааллана.

Өөрийн дурын сайтуудыг IP хаягыг тодорхойл.

3. Tracert коммандыг ашиглан таны гарах хандалт хичнээн сервер router

дамжин өртөөлчилч буй зураглалыг гарга.

Page 12: It101 lab7

12

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Жишээлбэл yahoo сайтруу хандхад 14 router төхөөрөмж дамжжээ

http://www.ipaddress.com/ вэб сайт ашиглан тухайн IP хаягыг IP Lookup

хэсэгт бичиж байршлыг тогтооно.

Page 13: It101 lab7

13

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Тухайн оюутан өөрийн сонирхосон нэгээс хоёр вэб сайтын өртөөчилсөн

замыг IP хаяг тус бүрээр замчилан зураглалыг гарга

Page 14: It101 lab7

14

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

4. Онолын хэсэг:

A. Сүлжээний ерөнхий ойлголт

Компьютерын сүлжээ гэдэг бол хэсэг бүлэг компьютерүүдын хоорондын холболт

юм.

Зураг 1. Ямар нэгэн байгууллагын бүрэн хандалттай сүлжээ

Дээрх зурагт харуулснаар энэхүү байгууллагын сүлжээ нь хаанаас бол хаанаас

холбогдох боломжтой байгаа бөгөөд сүлжээний хэсэг тус бүрд router буюу

замчлагч, firewall буюу хамгаалагч тавьснаар сүлжээны найдвартай ажиллагааг

сайн хангасан байна. Сүлжээнд гаднаас хандахад VPN (Virtual Private Network)

буюу Хиймэл Хувийн Сүлжээг хэрэглэснээр интернетээр дамжиж байгаа мэдээлэл

нь нууцлалтайгаар дамжих нөхцлийг бүрдүүлж эрсдлийг бууруулж байгаа юм.

Сүлжээний ангилал:

Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь ангилбал:

Local Area Network – Дотоод сүлжээ (LAN),

Metropolitan area network – Хотын сүлжээ (MAN),

Wide area network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) гэж болно.

Холболтын арга замаараа:

Компьютерын сүлжээг мөн сүлжээний бүрэлдэхүүн төхөөрөмжүүдийг холбох

техник хангамж талаар нь

Optical fiber – Шилэн кабель,

Page 15: It101 lab7

15

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Ethernet – Сүлжээний холболт,

Wireless LAN – Утасгүй сүлжээ, гэх мэт байж болно.

Ердийн сүлжээний холболт (Ethernet) нь бодит кабелаар төхөөрөмжүүдийг

холбодог. Төхөөрөмжүүд нь компьютер, хэвлэгч, сканнер гэх мэтээс гадна hub,

switch, bridges, router зэрэг сүлжээний төхөөрөмжүүд юм.Утасгүй сүлжээ нь

төхөөрөмжүүдийг холбохдоо кабель хэрэглэдэггүй бөгөөд радио долгион ашиглан

холбодог.

Сүлжээний бүтцээрээ

Сүлжээг байгуулахад хэрэглэсэн бүтцийн дагуу

Point-to-point – Хоорондын,

Linear network – Цуваа сүлжээ,

Bus network – Салаалсан сүлжээ,

Star network – Од сүлжээ,

Ring network – Цагираг сүлжээ,

Mesh network – Уялдуулсан сүлжээ,

Star-bus network – Цуваа-Цацраг,

Tree or Hierarchical topology network – Салбарлан шаталсан сүлжээ гэх мэтээр

ангилна.

Зураг 2. Сүлжээний топологууд

B. Сүлжээний түгээмэл төхөөрөмжүүд

Page 16: It101 lab7

16

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Сүлжээ бүрэн утгаараа ажиллан мэдээллийг дамжуулахын тулд шат шат бүрд

ажилладаг өөр өөрсдийн үүрэгтэй төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Эдгээр

төхөөрөмжүүдийг стандартын кабель, утасгүй холбоо эсвэл шилэн кабелиар

холбоно.

Repeater – Дахин дамжуулагч

Дахин дамжуулагч нь электрон дохиог хүлээн аваад, хүчийг нь нэмэгдүүлэн цааш

дамжуулдаг. Ингэснээр дохио нь сулрахгүйгээр илүү хол зайд саадгүй хүрнэ.

Hub - Хааб

Хааб нь олон порт буюу холбоостой байна. Мэдээлэл нэг порт дээр ирэхэд хүлээн

аваад бүх порт руугаа илгээх замаар мэдээллийг дамжуулдаг болхидуу зарчимтай

бөгөөд мэдээллийг нэг нэгээр нь дамжуулдагаараа удаан ажиллагаатай.

Bridge - Гүүр

Гүүр нь сүлжээний хэсгүүдийг сүлжээний загварын 2-р шатны түвшинд холбодог.

Хааб-аас ялгаатай нь мэдээллийг бүх порт руугаа цацдаггүй. Мэдээллийг хүлээж

аваад цааш нь ямар хаяг руу, аль порт руу гаргахыг холбон дамжуулдаг. Үүний

тулд аль порт дээр ямар MAC хаягтай төхөөрөмж байгааг бүртгэж авдаг бөгөөд

ингэхдээ мэдээлэл илгээсэн портонд холбосон төхөөрөмжийн мэдээллийг шалгах

Page 17: It101 lab7

17

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

замаар бүрдүүлдэг. Хэрвээ бүртгэгдээгүй MAC хаяг руу мэдээлэл ирвэл мэдээлэл

орж ирсэн портоос бусад бүх порт руугаа цацдаг. Дотоод сүлжээг холбодог Local

bridge, WAN – LAN холбодог Remote bridge, утастай болон утасгүй сүлжээг холбох

Wireless bridge гэх мэт байна.

Switch – Свич

Энэ нь bridge буюу гүүртэй төстэй ажилладаг боловч хамаагүй олон порттой байдаг

төдийгүй сүлжээний олон түвшинд ажиллан олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.4, 8,

16, 24, 32, 64 порттой байх бөгөөд сүлжээг логик хэсгүүдэд хуваах, порт

нийлүүлэх, MAC хаягийг хязгаарлах, сүлжээний ажиллагааг хянах гэх олон

төрлийн ажиллагаатай. Ихэнх дотоод сүлжээнүүд одоо свич хэрэглэж байгаа

бөгөөд 10/100/1000Mbps хурдаар full-duplex буюу зэрэг хүлээн авч, дамжуулах

горимоор ажиллах чадвартай.

Router – Замчлагч

Энэхүү сүлжээний төхөөрөмж нь мэдээллийн хэсгүүдийг сүлжээнээс сүлжээнд

дамжуулах үүрэгтэй бөгөөд ямар замаар дамжуулбал найдвартай хурдан очихыг

тооцоолдог. Мэдээллийг дамжуулахдаа хүлээн авагчийн IP хаягийн дагуу шийдэл

гарган дамжуулдаг. Замчлагчийг хоёр сүлжээнд холбон, LAN, WAN болон

интернетийн компани руу холбоход хэрэглэдэг бөгөөд Cisco компанийн

замчлагчид салбартаа шилдэг хэмээгдэн өргөн хэрэглэгддэг.

Firewall – Хамгаалагч

Уг төхөөрөмж нь өөр янз бүрийн итгэмжлэлтэй сүлжээнүүдийн хоорондох

урсгалыг зохицуулах үүрэгтэй бөгөөд ихэнхдээ дотоод сүлжээ, гадаад сүлжээг

тусгаарлан хамгаалах үүрэгтэй байдаг. Тусгай төхөөрөмжид суурилсан (hardware

based) эсвэл үйлдлийн систем дээр (software based) суурилсан байж болно.

C. Сүлжээний дамуулах технологи:

a. Broadcast

Page 18: It101 lab7

18

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

b. Point to Point

Broadcast “Өргөн нэвтрүүлэгийн”

Энэ сүлжээ нь холболтын ганц сувагтай байх ба түүгээр дамжуулаж байгаа

өгөгдөлийг сүлжээнд холбогдсон бүх хэрэглэгч ашиглах боломжтой юм. Ямар

нэгэн хэрэглэгч мэдээллийн багц дамжуулахад түүнийг бүх хэрэглэгч хүлээн авах

боломжтой. Тэр мэдээллийн хаягийн хэсэгт хэнд зориулагдсан хаяг нь байдаг.

Энгэснээр хэрэглэгчийн төхөөрөмж сувгаар дамжиж байгаа мэдээллийн хаягийн

хэсэгт шалгалт хийж өөрт нь зориулсан байвал хүлээн авна биш байвал цааш

дамжуулна.

Point to Point “цэгээс цэгт”

Энэ сүлжээн нь нэг машинаас нөгөө машинд мэдээллийг хүргэж өгөх зориулттай

дамуулах технологи юм. Нэгээс нөгөөд хүрхэд маш олон машин ба сүлжээ дамжих

учир энд дамжуулах технологит замчилалын алгоритм маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ихэнх тохиолдолд бага сүлжээн Broadcast хэрэглэдэг бол том сүлжээнд цэгээс цэгт

дамжуулах аргыг хэрэглэдэг.

D. Сүлжээний ерөнхий нэр томъёо

Topology-

Компьютерийн сүлжээний холболтын хэлбэр юм. Энэ нь bus, ring, star, loop гэх мэт

ангилагдана.

Star-

Од хэлбэрийн холболт. Төв нь групп, системүүдтэй шууд холбогдоно. Нэг

системээс нөгөө систем рүү мэдээлэл дамжуулахад заавал төвөөр дамждаг

Ring-

Цагариг хэлбэрийн холболт. Бүх төхөөрөмжүүдийг цагариг хэлбэрээр холбоно.

Мэдээлэл нь бүх системээр дамжих бөгөөд тухайн системүүдэд очих мэдээлэл нь

дараалан явагдана.

Protocol-

Протокол. Холболтын дүрэм буюу хэл.

IP-

Page 19: It101 lab7

19

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Интернэт протокол гэсэн үгийн товчлол. Энэ нь сүлжээн дэх компьютерийн хаяг

бөгөөд тухайн компьютерийг сүлжээнд холбох боломж олгоно.

FTP

File Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Файл дамжуулах протокол. Энэ нь нэг

компьютераас нөгөө компьютер рүү файлхэрхэн дамжуулахыг тодорхойлно.

Client-

Үйлчлүүлэгч буюу сүлжээнд холбогдсон хэрэглэгч.

Server.

Сүлжээний толгой компьютер буюу сервер. Энэ нь хэрэглэгчийн (Client)

шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлнэ. Жишээлбэл: Таны телефон хэрэглэгч, харин

телефоны компани сервер гэсэн үг.

File server.

Файл сервер. Файл удирдаж, хадгалахад зориулсан сервер.

Print server.

Принт сервер. Сүлжээний хэрэглэгчдийг хэвлэх төхөөрөмжөөр хангана.

Databases server-

Өгөгдлийн бааз хадгалах сервер.

Bus-

Мод хэлбэрийн холболт. Мэдээлэл зөвхөн нэг сувгаар дамжих бөгөөд систем бүр

хүлээн авна.

Communication server.

Moдем болон дамжуулалтын тоног төхөөрөмжид хандах үйл ажиллагааг зохион

байгуулдаг сервер.

Application server.

Логик программд хандах тооцоолон бодох системийн хүрээнд хуваарилалт хийдэг

сервер.

SMTP server.

Send Mail Transfer Protocol гэсэн үгийн товчлол. Энэ нь имэйл явуулах төв юм.

LAN сvлжээ дараах гурван хэсгээс бvрднэ:

• Network Interface Card (NIC) - Сvлжээний кард.

• Network Cables & Hub - Сvлжээний кабель утас, Hub - дохио давтагч.

Page 20: It101 lab7

20

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

• Network Operating System (NOS) - Сvлжээний vйлдлийн систем программ

хангамж, Ж: Novell Netware, WindowsNT, Windows 2000; харин NOS client software

бол энгийн Windows 9x-ууд байна г.м..

E. Кабель

Энгийн жижиг сүлжээнд эдгээр асуултууд нь хялбар, хямд төсөр шийдэгддэг бол

томоохон нүсэр сүлжээнүүдийн хувьд сайн төлөвлөж хийхгүй бол сүлжээний

найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна.

Хамгийн их єргєнєєр хэрэглэгддэг сvлжээний кабель утаснууд бол:

Unshielded twisted pair (UTP) wires - тусгай бvрхvvлгvй

мушгиа хос утас, дотроо Category 1-5 гэж ангилагдаж,

Category 1 (1Mbps) нь модемд, Category 3 (10Mbps) нь

10Base-T Ethernet-д, Category 5 (100Mbps) нь 100Base-T

Ethernet-д хэрэглэгднэ.

Page 21: It101 lab7

21

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Shielded twisted pair (STP) wires - тусгай бvрхvvлтэй мушгиа хос утас.

Coaxial cable - кабель ТВ-д хэрэглэгддэг утас гэвэл

зарим хvн илvv сайн санаж мэднэ. RG-58, RG-8 гэсэн

стандартуудтай. (10Mbps)

Fiber optic cable - шилэн кабель, АНУ-д хэрэглэгддэг

стандартын нэр нь X3T9.5. (100Mbps) Єнєєдрийн байдлаар

зах зээлд байгаа хамгийн єндєр багтаамжтай кабель, ихэвчлэн

backbone (WAN) шугамд хэрэглэгддэг.

Кабелийн стандарт

Дараахи хүснэгтэнд кабелийн түгээмэл стандартыг нэгтгэн үзүүллээ. Эдгээрээс

сүүлийн үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь UTP (Unshielded Twisted Pair)

кабель бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь юм. Мөн Fiber Optic буюу Шилэн

кабелийг өндөр хурдны сүлжээнд өргөнөөр хэрэглэж байна.

Стандарт Төрөл Сигнал

10BaseT Unshielded Twisted Pair 100 метр

10Base2 Thin Coaxial 185 метр

10Base5 Thick Coaxial 500 метр

10BaseF Fiber Optic 2000 метр

100BaseT Unshielded Twisted Pair 100 метр

100BaseTX Unshielded Twisted Pair 220 метр

T-568 A - T-568 B Стандартууд

Page 22: It101 lab7

22

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

Сүлжээний UTP ба STP кабелийг холбох олон улсын T568A, T658B гэсэн 2

стандарт байдаг. T568 гэсэн стандартаар дараах холболтуудыг хийх боломжтой.

Үүнд:

• Straight

• Crossover

• Rollover гэж 3 ангилна.

• Шууд (Straight) холболттой кабель. 2 өөр төхөөрөмжийг хооронд нь

холбоход ашигладдаг.Компьютерээс Hub/Switch/Router гэх мэтийг холбоход.

Шууд холболттой Ethernet кабелийг T568-B - T568 B эсвэл T568-A - T568 A

стандартаар кабелийн 2 үзүүрийг хавчна.

• (Crossover) Солбисон холболттой кабель: Компьютер компьютер, switch to

switch холбоход ашиглагддаг. Солбисон холболттой Ethernet кабелийг

T658-B T658- A эсвэл T658-A T658- B стандартаар үүсгэх.

• Rollover холболтой танилцах.

Кабелийн нэг үзүүрийг нөгөө талын эсрэг

дарааллаар хавчих ба нөгөө үзүүрийг Т568А

эсвэл Т568B стандартаар хавчина. Ийм

Page 23: It101 lab7

23

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ

кабелийг энгийн хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих

шаардлага нэг их гарахгүй байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд

зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх үед хэрэглэдэг.