ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн...

12
Volume 2 o 2013 ISSN 2227 -9504

Transcript of ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн...

Page 1: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

OrnisMongolica

The Journal of Bird Science and Conservation

Volume 2 o 2013

ISSN 2227 -9504

Монгол орны шувуу

Шувуу судлал, хамгааллын сэтгyyл

Page 2: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Ornis Mongolica

ISSN 2220 -5853

Монгол орны шувуу

Монгол орны шувуу / Ornis MOngOlica 2013 VOl. 2

The Journal of Bird Research and Conservation

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

Монгол улс / MOngOlia

Page 3: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

OrnisMongolica

The Journal of Bird Science and Conservation

Editor in Chief / Ерөнхий редакторGombobaatar Sundev/ Сүндэвийн Гомбобаатар, Ph.D. Mongolian Ornithological Society and National University of Mongolia / Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг ба Монгол Улсын Их Сургууль

Editorial Assistant/ Редакторын туслахEnkhbat Unurjargal/ Энхбатын Өнөржаргал Mongolian Ornithological Society/ Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг

Editorial Board/ Редакцийн зөвлөлReuven Yosef/Рувен Иосеф, Ph.D. International Birding and Research Centre, Eilat, Israel/ Олон улсын Шувуу Ажиглах ба Судалгааны Төв, Илат, Изриал Eugene Potapov/Евгений Потапов, Ph.D. Bryn Athyn College, Pennsylvania, USA/ Брин Атин Коллеж, Пенсилваниь АНУ Rick Watson / Рик Ватсон, Ph.D. The Peregrine Fund, USA / Перегрин Сан, АНУMartin Gilbert / Мартин Гильберт, Ph.D. Wildlife Conservation Society, USA/Зэрлэг Амьтны Нийгэмлэг, АНУNathan Conaboy/ Натан Конабой Zoological Society of London, UK/Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэг, АнглиUuganbayar Chuluunbaatar/Ууганбаяр Чулуунбаатар State Agriculture University, Mongolia/ХААИС, Монгол

Ornis Mongolica Journal office/ Монгол орны шувуу сэтгүүлийн байрлалMongolian Ornithological Society and Natioinal University of MongoliaIkh surguuliin gudamj-1, Ulaanbaatar, Mongolia

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль.Их сургуулийн гудамж-1. Улаанбаатар хот, Монгол улс.

Subscription/ ЗахиалгаThe Ornis Mongolica is a peer reviewed journal and sponsored by the Mongolian Ornithological Society.

Individual subscription price is USD 10Institutional subscription price is USD 30.

Ornis Mongolica/Монгол орны шувуу сэтгүүл нь Монголын шувуу судлалын нийгэмлэгээс ивээн тэтгэдэг шинжлэх ухааны бүтээл мөн.

Уг сэтгүүл жил бүр нэг дугаарыг хэвлэх бөгөөд хувь хүн 10 доллар, байгууллага 30 доллараар захиалан авч болно.

For further information please write to: / Сэтгүүлтэй холбоо бүхий дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу:

P.O.Box 537, Ulaanbaatar 210646A, MongoliaШуудангийн 46А салбар, 537-р хайрцаг. Улаанбаатар хот, Монгол улс.Email address:/ Цахилгаан шуудан: [email protected], [email protected] site: http://www.mos.mn

Front cover photographs: / Хавтасны нүүр талын зураг: Saker Falcon Falco cherrug by Gombobaatar Sundev/ Сүндэвийн Гомбобаатар

Back cover photographs:/ Хавтасны ар талын зураг: Mongolian Accentor Prunella kozlovi Mongolian Ground-jay Podoces hendersoni Mongolian Gull Larus mongolicus Mongolian Finch Bucanetes mongolicus Mongolian Lark Melanocorypha mongolica

ISSN 2227 -9504

The Journal Ornis Mongolica is dedicated to ornithological research works and conservation activities in Mongolia and other countries. The Journal is focused on peer reviewed papers and solid conservation initiatives for all aspects of birds within the country.

Ornis Mongolica / “Монгол орны шувуу“сэтгvvл нь Монгол орны болон бусад улсын шувуу судлал, хамгааллын ажлын дvнг нэгтгэж туурвисан эрдэм шинжилгээний ªгvvлэл, хээрийн судалгааны ажиглалт, шувуу судлах болон хамгаалах чиглэлийн мэдээ, баримтыг хэвлэдэг шувуу судлалын мэргэжлийн бvтээл болно.

Copyright and Permissions© 2013 Mongolian Ornithological Society.

Ornis Mongolica, Vol. 2. All rights reserved.

No part of this publication may otherwise be reproduced, stored or distributed by any means without permission in writing from copy-right holder. Authorization to photocopy items for internal and per-sonal use is granted by the copyright holder for libraries and other users registered with their local reproduction rights organization.

Монгол орны шувуу

Шувуу судлал, хамгааллын сэтгyyл

Ornis Mongolica 2013 Vol. 2

Зохиогчийн эрх ба зөвшөөрөл© 2013 Монголын шувуу судлалын нийгэмлэг,

Ornis Mongolica, Vol. 2. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгийн зөвшөөрөлгүй энэ сэтгүүлд орсон материалыг бүхлээр болон хэсэгчлэн хувилан олшруулах, хадгалах, тараахыг хориглоно. Таны худалдаж авсан дугаарын зохиогчийн эрх Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгт хадгалагдсан хэвээр байх бөгөөд нийтийн номын сангийн буюу ашгийн бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг бичгээр олгоно.

Page 4: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

3

Ornis MongolicaThe Journal of Bird Research and Conservation

Захиалга / Subscription

Монгол орны шувуу / Ornis Mongolica сэтгүүл нь Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика хэвлэлийн газар, Монголын махчин шувууны сан, Осорын Шагдарсүрэн сан ба бусад үндэсний болон олон улсын шувуу судлаач, хамгаалагчдын санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хэвлэгдэн гардаг шинжлэх ухааны бүтээл мөн. Уг сэтгүүл жил бүр нэг дугаарыг хэвлэх бөгөөд хувь хүн 10 доллар, байгууллага 30 доллараар захиалан авч болно.

Ornis Mongolica is a peer reviewed journal, sponsored and collaborated by the Mongolian Ornithological So-ciety, Mongolica Publishing, Mongolian Foundation of Birds of Prey, Osor Shagdarsuren Foundation, and other national and international ornithologists and bird conservationists.

Individual subscription price is USD 10Institutional subscription price is USD 30.

ISSN 2220-5853

Ornis Mongolica / “Монгол орны шувуу“сэтгvvл нь Монгол орны болон бусад улсын шувуу судлал, хамгааллын ажлын дvнг нэгтгэж туурвисан эрдэм шинжилгээний өгvvлэл, хээрийн судалгааны ажиглалт, шувуу судлах болон хамгаалах чиглэлийн мэдээ, баримтыг хэвлэдэг шувуу судлалын

мэргэжлийн бvтээл болно.

The Journal Ornis Mongolica is dedicated to bird research works and conservation activities in Mongolia and other countries. The Journal is focused on peer reviewed papers and solid conservation initiatives for

all aspects of birds within the country.

Монгол орны шувуу

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

Ìîíãîë îðíû øóâóó 2013 Дóãааð 2. Ornis Mongolica 2013 Vol. 2

Зохиогчийн эрх ба зөвшөөрөл/ Copyright and Permissions

© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэ сэтгүүлд орсон материалыг Монголын шувуу судлалын нийгэмлэгийн зөвшөөрөлгүй бүхлээр болон хэсэгчлэн хувилан олшруулах, хадгалах, тараахыг хориглоно. Таны худалдаж авсан дугаарын зохиогчийн эрх дээрх байгууллагад хадгалагдсан хэвээр байх бөгөөд нийтийн номын сангийн болон бусад ашгийн бус зорилгоор ашиглах зөвшөөрлийг зөвхөн дээрх хамтран ажилладаг байгууллагууд, шувуу судлаач, хамгаалагчдын харилцан зөвшилцсөнөөр Монголын шувуу судлалын нийгэмлэг бичгээр олгоно.

© All rights reserved. No part of this publication may oth-erwise be reproduced, stored or distributed by any means without permission in writing from the copyright holder. Authorization to photocopy items for internal and personal use is granted by the copyright holder and the decision between the copyright holder and collaborating and sup-porting parties for libraries and other users.

Хэвлэлийн эх, загварыг “Монголика хэвлэлийн газар©”-т бэлтгэв. Design, layout, and production by Mongolica Publishing©.

Зар, сурталчилгаанд зориулсан мэдээлэл /Information for advertisementsЗар, сурталчилгаа байршуулахыг хүсвэл дараах хаягаар хандана уу:

Монголын шувуу судлалын нийгэмлэг ба Монголика хэвлэлийн газар Email: [email protected].

Tel: 99180148, 88092306.Advertising orders and enquiries can be sent to:

Mongolian Ornithological Society and Mongolica Publishing, Ulaanbaatar, Mongolia. Email: [email protected].

Tel: 976-99180148, 976-88092306.

Page 5: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Түлхүүр үгс:

The Journal of Bird research and conservaTion in Mongolia

Монгол орны шувуу судлал, хаМгааллын сэтгyyл

ISSN: 2220-5853

Монгол орны шувуу / Ornis Mongolica2013 Vol. 2

3

Хүлээн авсан: Received: Хэвлэхийг зөвшөөрсөн: Accepted: Эш татах: Citation:

*Хариуцан харилцах зохиогч /Corresponding author.

ТанилцуулгаЦэнхэр шаазгай (Cyanopica cyanus) нь

хэрээний овогт багтах Байгаль нуураас Амар

мөрний сав газар, Япон хүртэл тархсан, бүлээр

амьдардаг зүйл юм (Bogorodski 1981, 1983,

Babenko 1984, 2000, Cheng 1987, Cramp and

Perrins 1994, Fomin and Bold 1991, Madge and

Burn 1999). Монгол орны Сэлэнгэ, Орхон, Ерөө

гол, тэдгээрийн цутгал голуудын ай саваар

тархдаг бөгөөд залуу бодгалиуд нь өвөл урагш

нүүж, бүлийн цөм болсон бие гүйцсэн зарим

бодгаль үржлийн нутагтаа үлдэн улирлын

шилжилт хийж амьдарна. Энэ зүйлийн талаар

Монгол оронд хийгдсэн судалгаа бага хийгээд

судлаачид бусад судалгааны ажил гүйцэтгэх

үедээ бүртгэсэн байдаг (Болд 1968, 1973 &

1977, Болдбаатар 1999, 2006, Козлова 1930,

Тугаринов 1929). Бидний энэ зүйлийн үржлийн

биологийг судлах чухал үндэслэл нь энэ болно.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал болон Төв

аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутагт

хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан

гарсан ойн гурван түймэр 2009 оны 5-р сарын

дундаас 6-р сарын эх хүртэл үргэлжлэн, улмаар

эдгээр нь хоорондоо нэгдэж, ойролцоогоор

3000-6000 км2 ойг шатаав. Бидний судалгааны

талбайд Цэнхэр шаазгайн үржлийн бүлгийн

ихэнх хос нь энэ түймрийн улмаас үүрээ алдаж,

бүгд идэш тэжээлийн дутагдалд орсон юм.

Харин ойн түймрийн дараа бүлийн гишүүдийн

туслах зан төрх хүчтэй илэрч, туслагчид үржлийн

ЦЭНХЭР ШААЗГАЙН (Cyanopica cyanus Pallas, 1776) ҮРЖИЛ, ТҮҮНД ОЙН ТҮЙМЭР, ЗАРИМ АМЬТДААС ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

*Баяндонойн Гантулга1,3, Сүндэвийн Гомбобаатар1, Kerry-Jayne Wilson2, Michael Muehlenberg3

1Монгол улсын их сургууль, Монголын шувуу судлалын нийгэмлэг2Ecology Department, Lincoln University, P.O. Box 84, Lincoln, New Zealand

3Centre for Nature Conservation, University of Geottingen, Geottingen, Germany

*[email protected]; [email protected]

Гантулга, Б., Гомбобаатар, С., Wilson, K.-J., Muehlenberg, M. 2013. Цэнхэр шаазгайн (Cyanopica cyanus Pallas, 1776) үржил, түүнд ойн түймэр, зарим амьтдаас үзүүлэх нөлөө. Монгол орны шувуу / Ornis Mongolica 2: 3-9.

Cyanopica cyanus, үржил, туслах зан төрх, ойн түймэр

19 February 2013 21 December 2013

Гантулга, Б., Гомбобаатар, С., Wilson, K.-J., Muehlenberg, M. 2013. Цэнхэр шаазгайн (Cyanopica cyanus Pallas, 1776) үржил, түүнд ойн түймэр, зарим амьтдаас үзүүлэх нөлөө. Монгол орны шувуу / Ornis Mongolica 2: 3-9.

2013 оны 2-р сарын 19 2013 оны 9-р сарын 21

Page 6: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 3-9. Гантулга нар /Gantulga et al. 2013

4

амжилтанд маш чухал үүрэг гүйцэтгэв. Бүлийн

гишүүд ангаахай, эх шувуудыг идэш тэжээлээр

хангах, махчдын эсрэг тэмцэх, үржлийн нутгаа

хамгаалах зэрэгт хамтран оролцож байлаа.

Бидний судалгааны зорилго бол энэ зүйлийн

үржлийн амжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн

нөлөөг тогтооход оршино.

Арга зүй, материалХээрийн судалгаа Сэлэнгэ аймгийн Ерөө,

Мандал сумдын нутагт орших “Хонин нуга”

судалгааны суурин (49o05’N; 107o17’E)-д 2007-2009

оны 5-8 дугаар сард үргэлжилсэн юм. Судалгааны

талбай нь монос (Padus asiatica) давамгайлсан

хавтага навчит хус (Betula platyphyla), шинэс

(Larix sibirica), голын бургас (Salix sp.), долоогоно

(Grataegus sanguine) зэрэг мод, бутлаг ургамал

сийрэг ургасан, голын эргийн алаг өвст нугаас

бүрдэнэ. Тус нутаг нь сэрүүн бүсийн халуун зун,

хахир хүйтэн өвөлтэй бөгөөд жилийн агаарын

дундаж хэм 0.70С. Хамгийн хүйтэн үе болох

нэгдүгээр сарын дундаж хэм нь -22.10С (хамгийн

хүйтэн -40.10С). Цасан бүрхүүл 10-р сарын эхээс

4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан

үе болох 7-р сарын дундаж хэм нь 190С (хамгийн

халуун 36.40С) (Dulamsuren 2004).

Бидний судалгаанд хамрагдсан цэнхэр

шаазгайн үржлийн бүлүүд 2007 онд 54 бодгалиас,

2008 онд 34, 2009 онд 41 бодгалиас бүрдэж

байв. Бид нийт 14, 19, 14 үүрийг сүүлийн гурван

үржлийн улиралд олж, хянан судалсан болно.

Бид 2008 ба 2009 оны үржлийн үед үүр бүрийг

хоёр хоногт нэг удаа, эдгээр үүр амжилтгүй болох,

эсвэл ангаахайнууд үүрээ орхих хүртэл ажиглалт

хийв. Үржлийн бүлийн нийт 112 бодгалийг

хооронд нь ялгах зорилгоор нэг хөнгөн цагаан,

гурав хүртэл хуванцар өнгөт бөгжийг 2006-2009

онд зүүв. Шувуудыг 6-12 метр урт, 4-6 халаастай

шувуу барих тороор барив. Бөгжилсөн шувуудын

хүйсийг өндөг дарах толбо, өндгөө болон нялх

ангаахайгаа дарах, үүрний материал цуглуулах

зэрэг онцлогт тулгуурлан (Goodwin 1986, Hosono

1966) тодорхойлов. Komeda et al. (1987) цэнхэр

шаазгайн зөвхөн эм бодгалиуд өндөг дарах

толботойг тогтоожээ.

Үржлийн хос, үүрний туслагч болон үүрэнд

ирэгч бусад бодгалиудыг тогтоох, эдгээрийн

эм шувууд, ангаахайнуудыг хооллох онцлог,

үржлийн хосуудын үүрэнд эзгүй байх хугацаа,

махчдын эсрэг үзүүлэх хариу үйлдэл болон бусад

үржлийн зан төрхийг тогтоохын тулд ажиглалтыг

гүйцэтгэлээ. Ажиглагч идэвхтэй үүрнээс 10-30 м

зайд, далдлах мод бут бүхий газар өглөө 07:00-

10:00, өдөр 11:00-14:00, орой 16:00-19:00 цагийн

хооронд 2 цагийн давтамжтай ажиглалтыг хийсэн

юм. Дээрх ажиглалтыг үүрнүүдийн дарааллыг

санамсаргүйгээр сонгох аргаар бүх үүрэнд

үржлийн бүхий л үе шатанд ажиглалт ижил

тоотой байхаар тооцоолон тодорхой хуваарийн

дагуу өндөглөх, өндөг дарах, ангаахай үүрэнд

бойжих үед гүйцэтгэв.

Ангаахайлах амжилтыг бүлийн бүх

өндөгнөөс хагарч гарсан ангаахайн хувь

(%), нисгэл ангаахайн амжилтыг бүлийн бүх

ангаахайнуудаас үүрээ орхин ниссэн ангаахайн

хувь (%), үржлийн амжилтыг бүлийн бүх

өндөгнөөс үүрээ орхин ниссэн нисгэл ангаахайн

тоог харьцуулсан хувиар тодорхойлов.

Үүрний эцэг, эх шувуудаас өөр бодгаль тухайн

үүрний эм шувуу, ангаахайнуудыг хооллох, мөн

ямар нэг өөр хэлбэрээр дэм үзүүлсэн шувуудыг

“Туслагч” хэмээн үзлээ.

Судалгааны өгөгдлүүдийг боловсруулахдаа

SAS Institute, 2004; SYSTAT 10.0 зэрэг

статистикийн программ ашиглан, үнэмшлийн

95%-ийн төвшин (алдааны төвшинг p = 0.05)-д

тооцоолон бодов.

Үр дүн ба хэлэлцүүлэгҮржлийн амжилт

Цэнхэр шаазгайн ангаахайлах амжилт 2007

онд 69% (n=78), 2008 онд 49% (n=87), 2009

онд 63% (n=76), нисгэл ангаахайн амжилт 2007

онд 91% (n=54), 2008 онд 95% (n=43), 2009

онд 59% (n=39), харин үржлийн амжилт 2007

онд 63% (n=49), 2008 онд 47% (n=41), 2009

онд 30% (n=23) байв (график 1).

Ангаахайлах амжилтыг үржлийн гурван

улирлаар харьцуулахад хоорондоо ялгаагүй

байлаа (Kruskal-Wallis, H2 = 3.20, P = 0.20;

график 1).

Page 7: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 3-9. Гантулга нар /Gantulga et al. 2013

5

График 1. Ангаахайлах, нисгэл ангаахай болон

үржлийн амжилт (2007, 2008 ба 2009)

Бидний судалгааны явцад үржлийн хамгийн

өндөр амжилт 2007 онд бүртгэгдсэн. Үржлийн

амжилт 2008 онд өмнөх жилийнхээс бага байсан

шалтгаан нь амьтдын нөлөөгөөр өндөгтэй

үүр сүйдэх үзэгдэл байлаа. Хэдийгээр олон

тооны туслагчид үржлийн хосуудад тусалсан ч

үржлийн амжилт 2009 онд мах идэшт амьтад,

ойн түймрээс шалтгаалан харьцангуй бага байв.

Анхны үржих оролдлого бүтэлгүйтсний дараа

зарим үржлийн хосууд 2008, 2009 онд дахин

үүрлэсэн. Энэ зан төрх мөн Япон (Komeda et al.

1987), Испани улсын (Filipe Canario et al. 2004,

Valencia et al. 2002) цэнхэр шаазгайн популяцид

ажиглагджээ. Ойн түймрийн өмнө 2009 онд олж

тэмдэглэсэн нийт идэвхтэй үүрнүүдийн 67% нь

түймэрт өртжээ. Мөн түймрийн дараа үлдсэн

болон шинээр үүрлэсэн хосуудын үүрний 40%

нь махчин амьтдад өртсөн юм.

Ангаахайлах амжилтыг оноор харьцуулахад

статистикийн хувьд мэдэгдэхүйц ялгаа

илэрсэнгүй: 2007 ба 2008 (Mann-Whitney

test: U = 125.5, n1=13, n2=16, P = 0.28); 2008

ба 2009 (U = 136.5, n1=14, n2=16, P = 0.25).

Гэвч 2009 оны ангаахайлах амжилт 2007 оны

ангаахайлах амжилтаас статистикийн хувьд

эрс бага (Mann-Whitney test: U = 130.5, n1=13,

n2=14, P=0.03) байлаа. Энэ эрс ялгаа нь мах

идэшт амьтад, ойн түймрээс шалтгаалсан болно.

Туслагчтай үүрнүүдийн ангаахайн тоо туслагчгүй

үүрнүүдийн ангаахайн тооноос мэдэгдэхүйц

олон (Mann-Whitney test: U = 2, n1=4, n2=6, P =

0.02). Туслагчтай үүрнүүдийн үржлийн амжилт

туслагчгүй үүрнүүдийхээс илүү өндөр байв

(Mann-Whitney test: U = 20, n1=4, n2=5, P =

0.009). Эдгээр үр дүн нь нэг талаар туслагчид

ангаахайн мэнд үлдэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн

болохыг харуулна.

Мах идэшт амьтад ба ойн түймрийн нөлөө

Хар хэрээ (Corvus corone) зэрэг амьтад Цэнхэр

шаазгайн зарим хосын өндөг, ангаахайг сүйдлэн

идсэн. Амьтдын нөлөөгөөр сүйдсэн үүрний

тоо 2008 онд харьцангуй өндөр (19 үүрнээс 9)

хэдий ч хүрэлцээтэй идэш тэжээлтэй үед туслах

зан төрх 176 цагийн ажиглалтын үед зөвхөн 2

удаа тэмдэглэгдэв. Гэтэл 2009 онд олдсон 14

үүрний 4 нь бусад амьтдын нөлөөгөөр, 4 нь ойн

түймэрт сүйдсэн бол 1 үүрний ангаахайн өлсөж

энджээ. Туслах зан төрхийн 100 тохиолдол нийт

132 цагийн ажиглалтаар илрэв. Мах идэшт

амьтдын нөлөөгөөр сүйдсэн 2008 ба 2009 оны

үүрнүүдийн тооны хооронд статистикийн хувьд

мэдэгдэхүйц ялгаагүй (Mann-Whitney, U = 14,

n1=9, n2=4, P = 0.53). Энэ нь бидний судалгаанд

хамрагдсан бүлийн хувьд амьтдын нөлөөгөөр

үүр сүйдэх үзэгдэл нь туслах зан төрхийг өдөөгч

гол хүчин зүйл биш болохыг илтгэнэ.

Бидний 2008 оны ажиглалтаар өндөг дарах болон

ангаахайгаа өсгөх үедээ өрөөсгөл хүр эрвээхийн

(Lymantra dispar) авгалдай, хүүхэлдэй нь гол идэш

тэжээл болж буй нь ажиглагдсан. Үржлийн амжилт

ба өрөөсгөл хүр эрвээхийн дундаж тоонуудын

хооронд эерэг өндөр хамаарал ажиглагдав (F1.1 =

4.22, P = 0.29, R2 = 0.81) (график 2).

График 2. 2007, 2008 ба 2009 оны үржлийн

үед бүлийн туслагчдын тоо, үржлийн амжилт, нэгж

мод, бутны дээрх өрөөсгөл хүр эрвээхийн авгалдай,

хүүхэлдэйн тооны хамаарал

Page 8: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 3-9. Гантулга нар /Gantulga et al. 2013

6

Үржлийн амжилт энэ зүйл эрвээхийн

авгалдай, хүүхэлдэйн тооноос шууд хамаарах

хандлагатай байгаа нь өрөөсгөл хүр эрвээхийн

авгалдай чухал үүрэгтэй гэдгийг илтгэнэ. Ойн

түймрийн улмаас 2009 онд ихэнх шавьж,

тэдгээрийн авгалдай, хүүхэлдэйнүүд шатсан.

Үржлийн эзэмшил нутагт нэг бут ба модонд

амьдрах Өрөөсгөл хүр эрвээхийн авгалдай,

хүүхэлдэйн дундаж тоо 2007 оны үржлийн дунд

үед 7.46±0.61 (±SD), 2008 онд 7.01±0.84, 2009

онд ойн түймрээс шалтгаалан 0 байв.

Үржлийн улирал бүр дэх үржлийн бүлд

тэмдэглэгдсэн туслагч бодгалийн тоо ба нэгж

мод, бут дээрх өрөөсгөл хүр эрвээхийн дундаж

тоонуудын хооронд өндөр урвуу хамаарал

ажиглагдлаа (F1,2 = 158.79, P = 0.05, R2 = -0.99).

Энэ үр дүн нь ойн түймрээс үүссэн үржлийн

бүлийн идэш тэжээлийн хомсдол нь туслах зан

төрх хүчтэй илрэх гол шалтгаан мөн болохыг

харуулна.

Бидний судалгааны бүлд нийт үүрний дотор

туслагчтай үүр 2008 онд 10% (n = 2), 2009

онд 64% (n = 7) байсан ба 2007 онд туслагчид

тэмдэглэгдээгүй. Нэг үүрний туслагчдын дундаж

тоо 2009 онд 2.4±1.5 (SD; min. 1, max. 5, n =

7) байв. Бид 2008 оны туслагчтай 1, туслагчгүй

9 үүр, 2009 оны туслагчтай 7, туслагчгүй 2

үүрийг хамруулан хийсэн боловсруулалтаар

туслагчтай үржлийн эр бодгалиудын 2009 онд

ангаахайгаа хооллох эрчим нь 2008 оныхоос

даруй хоёр дахин бага (Wilcoxon, Z = 2.87, p <

0.004). Үржлийн эр болон туслагчид 2009 онд

ангаахайгаа хооллох эрчим ба зөвхөн үржлийн

эр бодгалиуд ангаахайгаа 2008 онд хооллох

эрчмийн хооронд статистикийн мэдэгдэхүйц

ялгаа илэрсэнгүй (Wilcoxon, Z = -0.14, p = 0.89)

(график 3).

Үржлийн бус болон үржих оролдлого нь

бүтэлгүйтсэн зарим шувууд туслагчид болон,

2009 оны идэш тэжээл дутмаг үржлийн улиралд

бусад үржлийн эр бодгалиудын гүйцэтгэж

хүчрэхгүй байсан үүргийг хамтран гүйцэтгэсэн

буюу ангаахайг зайлшгүй шаардлагатай

тэжээлээр таслалгүй хангаж байв. Энэ хүчин

зүйлийн нөлөөгөөр ангаахайнууд өлсгөлөнд

бага өртөж, амжилттай бойжсон билээ.

График 3. Үржлийн эр, эм шувууд болон туслагчдын

ангаахайг хооллох эрчим цагаар (дундаж ±S.E).

2009 онд нэг үүрнээс бусад бүх туслагчидтай

үүрэнд ангаахайнууд амжилттай бойжив. Харин

туслагчгүй үүрнүүдээс ангаахай нисээгүй юм.

Тиймээс туслах зан төрх үржлийн амжилтыг

нэмэгдүүлэх хүчин зүйл мөн болох дээрх үр дүнг

энэ баримт давхар батална. Цэнхэр шаазгайн

туслагчдаас үзүүлсэн нөлөөний талаарх бидний

үр дүн судалгааны бусад ажил (Filipe Canario et

al. 2004, Valencia et al. 2002, 2003, 2006)-тай

төсөөтэй.

Туслагчтай үүрнүүдийн зөвхөн нэг нь, харин

туслагчгүй үүрнүүдийн 3 нь 2009 онд мах идэшт

амьтдын нөлөөгөөр эндсэн бол нэг туслагчгүй

үүр ангаахайн өлсгөлөнгөөс болж эндэв.

Туслагчид нь тусалж буй үүрнүүдийг илүүтэй

хамгаалж, идэш тэжээлээр ангаахай, үржлийн эм

шувуудыг хангаснаар үржлийн эмүүд үүрэндээ

урт хугацаанд үлдэж, өндөг, ангаахайдаа

илүүтэй анхаарал тавьж, махчдын үүрэнд ойртох

боломжийг багасгажээ. Манай судалгааны энэ

үр дүн нь Испани болон бусад газар хийсэн

судалгаа (De La Cruz et al. 1990, Filipe Canario

et al. 2004, Munoz-Pulido et al. 1990)-тай ижил.

Үржлийн эр ба эм бодгалиудын ангаахайгаа

хооллох эрчмийн хооронд 2008 (Two-sample

t-test, t1,46 = 1.28, P = 0.21) ба 2009 онд (Two-

sample t-test, t1,38 = 0.73, P = 0.47) ялгаагүй. Энэ

баримт нь үржлийн эм ба эр бодгаль ангаахайгаа

хооллоход ижил үүрэгтэй оролцдог болохыг

харуулна. Туслагчдын ангаахайг хооллох эрчим

нь ангаахайн өсөлтийг даган нэмэгдэв (F1,5

= 6.88, P = 0.046, r = 0.76). Харин үржлийн

Page 9: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 3-9. Гантулга нар /Gantulga et al. 2013

7

хосуудын ангаахайгаа хооллох эрчим ангаахайн

өсөлтийн хоногийг даган өсөөгүй буюу

харьцангуй тогтвортой байлаа (үржлийн эр: F1,14

= 0.20, P = 0.66; үржлийн эм: F1,16 = 2.04, P =

0.17). Энэ зүйл шувуудын хувьд туслагчид бол

орчны тааламжгүй нөхцөлд үржлийн амжилтыг

нэмэгдүүлэх нэгэн чухал хүчин зүйл мөн.

ТалархалСудалгааны ажлыг санхүүгийн хувьд дэмжиж

ажилласан Германы Гөттингений их сургуулийн

проф. Michael Muehlenberg, төслийн менежер

А.Энхмаа, Судалгааны ажилд үнэтэй зөвлөгөө

өгч, хээрийн судалгааны арга зүйг зааж өгсөн

Шинэ Зеландын Линколны их сургуулийн

проф. Kerry Jayne Wilson, Монголын шувуу

судлалын нийгэмлэгийн хамт олонд гүнээ

талархаж байна. Мөн судалгааны ажлыг

хээрийн багаж, тоног төхөөрөмжөөр хангасан

Монголын шувуу судлалын нийгэмлэг, АНУ-

ын иргэн хатагтай Susan Sloan, АНУ-ын Mass

Audubon Society байгууллагын ажилтан Dr. Chris

Leahy нарт маш их баярласнаа илэрхийлэхэд

таатай байна. Судалгааны ажлыг боловсруулж,

нэгтгэж бичихэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн

Technologiestipendien Ost /Zentral-/Sudasien

and EURASIA ба OeAD-Austrian Agency for

International Cooperation in Education and

Research, Austria болон Австрийн Байгалийн

түүхийн музейн профессор Dr. Anita Gamauf,

түүний хамт олонд талархлаа илэрхийлье.

Эш татсан бүтээлБолд, А. 1968. Хэнтийн уулархаг районы

шувуу (зүйлийн бүрэлдэхүүн ба тархалт). БУХ-

ийн бүтээл 2:

Болд, А. 1973. Монгол орны шувуу. БУХ-ийн

бүтээл 7: 6

Болд, А. 1977. Птицы Хэнтэйского

горного района и их практическое значение.

Автореферат дисс. канд. биол. наук.

Болдбаатар, Ш. 1999. Туул голын савд

тохиолдох хэрээний овгийн шувууд. Монгол

улcын их сургуулийн эрдэм шинжилгээний

бичиг Биологи 9: 122-133.

Болдбаатар, Ш. 2006. Эгийн голын савын сээртэн

амьтны судалгааны дүнгээс. Биологийн хүрээлэнгийн

эрдэм шинжилгээний бүтээл 26: 82-100.

Козлова, Н.А. 1930. Птицы Юго-

Западного Забайкалья, Северной Монголии и

Центральной Гоби. Л.

Тугаринов, А. Я. 1929. Северная Монголия

и птицы этой страны. В кн. “Предварительный

отчет зоологической экспедиций в Северную

Монголию за 1926 г.” АН СССР. М.

Babenko, V.G. 1984. Winter records of the

azure-winged magpie (Cyanopica cyana) near

lower Amur River. Ornitologiya 19: 172.

Babenko, V. G. 2000. Birds of Lower Amur.

Moscow. Prometey.

Bogorodski, Y. 1981. Range expansion of the

azure-winged magpie (Cyanopica cyana) in the

region west to Lake Baikal. Ornitologiya 16: 153.

Bogorodski, Y. 1983. Nesting of the azure-

winged magpie in Baikal region. In. Bolotnikov.

A.M., Irisov. E.A., Irisova. N.L., Kuchin. A.P.,

Malkov. N.P., Moskvitin,. S.S., Ravkin. Yu. S.,

Smekhova. G.E. [еds]. Birds of Siberia. Papers and

theses from the Second Siberian Ornithological

Conference. Acad. Sci. USSR. Gorno-Altaisk. Russia.

Cheng, T.-H., 1987. A Synopsis of the Avifauna

of China. Berlin. P. Parey.

Cramp, S. and Perrins, C. M. 1994. Handbook

of the birds of Europe, the Middle East and North

Africa. The birds of the Western Palearctic: Crows

to finches. Vol. 8. Oxford. Oxford University Press.

De La Cruz, C., F. De Lope, and E. Da Silva.

1990. Exito reproductor del Rabilargo (Cyanopica

cyanea Pall.) en Extremadura. Ardeola 37:175–195.

Dulamsuren, Ch. 2004. Floristische Diversitaet,

Vegetetion und Standortbedingungen in der

Gebirstaiga des WestHkentey, Nord Mongolei.

PhD Thesis, Dissertations in Biology, University of

Goettingen. 267 pp.

Filipe Canario, Susana Matos, and Manuel

Soler. 2004. Environmental constraints and

cooperative breeding in the Azure-winged

magpie. Condor 106: 608-617.

Page 10: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 3-9. Гантулга нар /Gantulga et al. 2013

8

Fomin, B.E. and Bold, A. 1991. Checklist of

Birds of Mongolian Peoples Republic. Moscow.

Nauka Publication (in Russian).

Goodwin, D. 1986. Crows of the World.

Brithish Museum (Natural History), London.

Hosono, T. 1966. A study of the life history

of Blue Magpie (1). Breeding biology. Misc. Rep.

Yamashina Institute for Ornithology 4: 327—347.

Komeda, S., Yamagashi, S. and Fujioka, M.

1987. Cooperative breeding in Azure-winged

magpies, Cyanopica cyana, living in a region of

heavy snowfall. Condor 89: 835-841.

Madge, S. and Burn. H. 1999. Crows and Jays.

London. C. Helm.

Munoz-Pulido, R. Bautista, L. M., Alonso,

J. C. and Alonso, J. A. 1990. Breeding success

of Azure-winged Magpies Cyanopica cyana in

Central Spain. Bird Study 37: 111–114.

Valencia, J., de la Cruz, C. and Carranza, J.

2002. Timing of breeding in azure-winged magpie

in Spain. Ethologia 10: 17-22.

Valencia, J., de la Cruz, C. and Gonzalez, B.

2003. Flexible helping behaviour in the Azure-

winged Magpie. Ethology 109: 545-558.

Valencia, J., de la Cruz, C., Carranza, J. and

Mateos, C. 2006: Parents increase their parental

effort when aided by helpers in a cooperatively

breeding bird. Anim. Behav. 71: 1021–1028.

IMPACTS OF FOREST FIRE AND PREDATION TO THE BREEDING BIOLOGY OF AZURE-WINGED MAGPIE (Cyanopica cyanus Pallas, 1776), MONGOLIA

*Bayandonoi Gantulga1,3, Sundev Gombobaatar1, Kerry-Jayne Wilson2, Michael Muehlenberg3

1National University of Mongolia and Mongolian Ornithological Society

2Ecology Department, Lincoln University, P.O. Box 84, Lincoln, New Zealand3Centre for Nature Conservation, University of Geottingen, Geottingen, Germany

*[email protected], [email protected]

Key words: Cyanopica cyanus, breeding, helping behavior, forest fire

We studied the breeding performance and helping behaviour of the Azure-winged magpie’s (Cyanopica

cyanus) isolated breeding colony in three breeding seasons with high nest predation and major forest fire.

Breeding success was 63% (n=49) in 2007, 47% (n=41) in 2008 and 30% (n=23) in 2009 (Kruskal-

Wallis, H2 = 3.20, P = 0.20). High inverse relevance was found between the average number of larva

of Gypsy moth and the number of helpers in years. Helping behaviour strongly instigated after forest

fire and helpers greatly played an important role in breeding performance. Comparison of nests with

and without helpers showed that helpers played a significant role in the number of fledglings. In fact,

the helpers improved the survival of nestlings and breeding success of our study colony. A total of two

occasions of helping behaviour were observed durng 176 hours of observation in 2008, whereas 100

helping behavior events were recorded for 132 hours of observation in 2009. There was no difference on

predation between 2008 and 2009. It clearly shows that nest predation was not associated with helping

behaviours for this colony. A comparison of data from 2008 and 2009 showed that the frequency of

feeding to nestlings from males in 2009 was shorter than 2008 due to a food deficency (Wilcoxon, Z =

2.87, p < 0.004). The nest failures without helpers were highly associated with nest predation (3 of 4)

and starvation of nestlings (1 of 4). However, only one nest (1 of 7) with helpers failed due to predation.

The breeding success of the nests with helpers was high because of protection from predators and food

delivery which gives an opportunity to females to spend more attention on nests.

Page 11: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн

Монгол орны шувуу / Ornis Mongolica 2013 Vol. 2: 3-9. Гантулга нар /Gantulga et al. 2013

9

We would like to acknowledge Prof. Michael Muehlenberg, manager A.Enkhmaa, Goettingen University,

Germany, Kerry-Jayne Wilson, Lincoln University, New Zealand and the Mongolian Ornithological Society

for their advice and financial support. We would like to express our thanks to Mrs. Susan Sloan, Dr. Chris

Leahy of the Mass Audubon Society, USA and the Mongolian Ornithological Society for their incredible

support of field equipments and encouragement. Our appreciation go to the Technologiestipendien Ost

/Zentral-/Sudasien, EURASIA, OeAD-Austrian Agency for International Cooperation in Education and

Research, Austria and Dr. Anita Gamauf for their help, encouragement, and support for the completion

of this work.

Page 12: ˆ˛ Ornis ˘ Mongolica · 4-р сарын дунд хүртэл тогтдог. Хамгийн дулаан үе болох 7-р сарын дундаж хэм нь 19 0С (хамгийн