№14

Post on 29-Jul-2015

96 views 2 download

Tags:

Transcript of №14

 Лекц №14 “Аутсорсингийн бизнес”

(Outsourcing)

МҮИС-ийн багш: докторант М.Халиун

АгуулгаАутсорсингийн бизнесийн хөгжлийн чиг хандлага, ангилал

Аутсорсингийн сул тал

Бизнес процесс аутсорсингийн эрсдэл

Аутсорсингийн гүйцэтгэгчийг сонгох, зохион байгуулах

ОршилOХХ зуунд эхэлсэн үндэстэн

дамнасан корпорациудын үйлдвэрлэлээ хямд зардалтай газар шилжүүлэн байршуулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратеги нь

OХХI зуунд оюуны хөдөлмөрийг хямд зардалтай газар шилжүүлэх замаар үргэлжилж байна.

1. Аутсорсингийн хөгжлийн хандлага

ХөгжилO Мэдээллийн технологийн аутсорсингийн

тухай ойлголт хамгийн анх Ирланд улсад үүссэн гэж судлаачид үздэг.

O 1980-аад оны сүүлээр энэ ойлголтыг эрдэмтэд янз янзаар тодорхойлж, ихэнх судлаачид аз туршсан дэмий зүйл гэж үзэцгээж байсан

O 1990 оны сүүлээр аутсорсинг бүр мөсөн устаж үгүй болсон гэж зарим нь баталдаг байсан.

O Харин сүүлийн жилүүдэд аутсорсинг огцом хурдацтайгаар өсөж дэлхийг “хавтайруулагч” нэг гол хүчин зүйл болж байна.

Аутсорсинг гэдэг нь:

OАливаа байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг, үндсэн

үүрэг функцээс гадуур ажлуудаа бага зардлаар,

түргэн хугацаанд чанартай хийж чадах гадаад, дотоодын мэргэшсэн байгууллага, хувь

хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг аутсорсинг гэнэ.

• Компьютерийн мэргэжилтнүүд

• Хэрэглэгчидтэй харилцах үйлчилгээний ажилтнууд

• Бүх салбарын инженерүүд, бизнес, маркетингийн ажилтнууд

• Хуульч • Эмч зэрэг

мэргэжилтнүүд

Аутсорсингийн бизнест дараах талууд ихээхэн нөлөө үзүүлж байна.

O Аутсорсингийн бизнест компьютерийн мэргэжилтнүүд /computer programmer, веб designer, computer engineer, animation, gaming industry/, хэрэглэгчидтэй харилцах үйлчилгээний ажилтнууд /customer call representative, online customer chat representative, customer service manager, phone operator/, бүх салбарын инженерүүд, бизнес, маркетингийн ажилтнууд /business analyst, researcher, manager/, хуульч / lawyer, adviser, consulting officer/, эмч зэрэг мэргэжилтнүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

Аутсорсингийг дараах байдлаар ангилдаг

1. Бизнес үйл ажиллагааны аутсорсинг 2. Мэдлэгийн аутсорсинг 3. Үйлдвэрлэлийн аутсорсинг4. Мэдээллийн технологийн аутсорсинг 5. Оншор аутсорсинг \onshore outsourcing\6. Оффшор аутсорсинг \offshore

outsourcing\7. Инсайт аутсорсинг \insite outsourcing\8. Аутсайт аутсорсинг \outsite outsourcing\

Бизнес үйл ажиллагааны аутсорсинг

\business process outsourcing BPO\.

OБайгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаагаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэх үйл явц.

O Тухайлбал, цалингийн тооцоогоо өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны нягтлан бодогчоор гаргуулах гэх мэт.

Хоёр үндсэн төрөлтэй.Арын албаны

ажлуудыг гүйцэтгүүлэх

аутсорсинг \back office outsourcing\.

Дуудлагын төвийн аутсорсинг \Call

center outsourcing\.

O Арын албаны ажлуудыг гүйцэтгүүлэх аутсорсинг \back office outsourcing\.O Эдгээр ажилтнууд нь хэрэглэгчтэйгээ

шууд харилцдаггүй бөгөөд тэдний захиалгыг авах, борлуулалтыг төлөвлөх гэх мэт байгууллагын дотоод дахь ажил, үүргийг гүйцэтгэдэг.

O Дуудлагын төвийн аутсорсинг \Call center outsourcing\. O Дуудлагын төвийн операторууд нь

тусламж хүссэн хүмүүст заавар зөвлөгөө өгөх, айл өрх болон компаниуд руу утасдаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, улмаар борлуулах замаар телемаркет байгуулж болно.

Мэдлэгийн аутсорсинг \Knowledge process outsourcingKPO\.

• Ихэнх бизнес процесс аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбаруудыг агуулж байдаг бол КРО нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл явц бүхий ажилбаруудыг хамардаг.

Үйлдвэрлэлийн аутсорсинг \Fabless outsourcing\.• Үйлдвэр байгуулахгүйгээр

гадны хямд нөөцийг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэх хандлага. Дэлхийн хэмжээнд 1999 онд ийм пүүс 500 байсан бол 2006 онд 1350 болсон байна.

Мэдээллийн технологийн аутсорсинг \Information technology outsourcing ITO\. • Мэдээллийн технологи нь

аутсорсингийн гол хэрэгсэл учраас ВРО, КРО ч түүний давуу талд тулгуурлаж явагддаг. Тэгэхээр мэдээллийн технологийн ажилтан аутсорсингийн бүх хэлбэрийг хариуцаж ажилладаг.

Onshore outsourcing is the obtaining of services from someone outside a company but within the same country.

Оншор аутсорсинг \onshore outsourcing\.

• Өөрийн орны эх үүсвэрийг өөрөө хэлбэл, захиалагч, нийлүүлэгч хоёр нэг орных байж, аутсорсингийн үйл ажиллагаа нэг улсын дотор явагдаж байхыг хэлдэг.

Оффшор аутсорсинг \offshore outsourcing\. • Гадаад орны эх үүсвэрийг өөрөөр хэлбэл, захиалагч, гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажиллах хүчнийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг.

Инсайт аутсорсинг \insite outsourcing\. • Аутсорсингийн гүйцэтгэгч

компани өөрийн зарим мэргэжилтнүүдийг захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтнүүдтэй холбогдож ажиллахыг хэлнэ.

Аутсайт аутсорсинг \outsite outsourcing\.

• Аутсорсингийн гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэхдээ тухайн захиалагч компаний ажлын байранд байрлахгүйгээр, өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.

2. Аутсорсингийн давуу ба сул тал

Давуу талOАутсорсингийг ашигласанаар

компани өөрийн үндсэн ажилдаа хүчээ төвлөрүүлж, стратегийн хувьд илүү чухал ажил дээрээ голчлон анхаарал төвлөрүүлэх боломжтой болно.

OЗахиалагч зарим эрсдлийг гүйцэтгэгч компанид шилжүүлснээр тэрээр илүү хариуцлагатай эрчимтэй ажиллаж, эрсдлийн менежментийг сайжруулдаг.

OТухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэх, шилдэг компанитай хамтран ажиллах, мэдлэг, туршлагаа хуваалцаж, оюуны өмчийг хамтран эзэмших боломжтой.

O Хүний нөөцийн хувьд бэрхшээлтэй, тухайлбал, мэдээллийн технологи маш хурдан хугацаанд хөгжиж байгаа үед энэ шаардлагыг хангах мэргэжилтнүүд ховор байгаа, зарим ажлын байранд байнгын ажилтан байлгах шаардлагагүй тохиолдолд уг асуудлыг зохицуулж чадна.

O Түргэн хугацаанд хийх шаардлагатай ажил үйлчилгээнүүдэд зориулж урт хугацааны алба байлгах шаардлагагүй болдог. Зарим дотоод ажиллагаанд нарийн мэргэжсэн хүмүүсийг байнга байлгаад, цалинжуулаад байх онц шаардлагагүй байж болно.

OЦагийн бүсийн зөрүүг ашиглан үйлчилгээ үзүүлэх цар хүрээг нэмэгдүүлдэг, өөрөөр хэлбэл 24 цаг, 7

хоногийн турш тасралтгүй бизнес явуулах боломжтой.OАутсорсингийн бүтээгдэхүүн

тээвэрлэлт шаарддаггүй, тээврийн зардал байхгүй.

O Манай улсын хувьд далайгаас хол, Орос эсвэл Хятадын нутгаар дамжиж далайд гардаг учраас тээврийн зардал өндөр, хүргэлтийн хугацаа урт учир олон улстай өрсөлдөхөд хүндрэлтэй байсан бол одоо энэ асуудлыг аутсорсингийн тусламжтайгаар шийдэх боломж бий болж байна. Түүнчлэн бизнесээ эхлэхэд анхны хөрөнгө оруулалт бага, байгалийн баялаг шиг дуусахгүй, байгаль орчин бохирдуулахгүй зэрэг давуу талуудтай байхаас гадна гадаадад гарч хар ажил хийхийг багасгах юм.

Сул тал

OПүүс ноу-хау болон мэдээллийн найдвартай байдал, нууцлал алдагдах магадлал ихсэх боломжтой.

OМэдээллийн бүрэн бус байдлаас болж гэрээг батлах үеэр ямар нэгэн хулхи, залилан мэхлэх шинжтэй үйлдлүүд орж болзошгүй. Шаардлагатай үед нэмэгдэл ажиллах хүчнийг хөлслөх хэрэгтэй болдог.

OБусдаас хамааралт байдалд орж болох талтай.

OКомпаниудийн дотоод соёл, орчин бүр өөр өөр байдгаас хүндрэл үүсгэх магадлалтай.

OХөдөлмөрийн эрх зүйд тодорхойгүй байдал үүснэ.

OЗахиалагч талд ажилгүйдэл бий болж болно.

3. Бизнесийн процесс аутсорсингийн эрсдэл

OАливаа аутсорсингийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд түүнд нөлөөлж болзошгүй эрсдлийг багасгах зайлшгүй шаардлагатай. Менежментийн болон мэдээллийн профессорууд Ravi Aron, Whartyon нар аутсорсинг дахь гурван эрсдлийг тодорхойлжээ. Үүнд:

Үйлчилгээний эрсдэл. • Үйлчилгээний чанар нь үйл

ажиллагааны гүйцэтгэлийн хурд эсвэл зардлаас хамааран буурах магадлал өндөр байдаг.Стратегийн эрсдэл.

• Үр дүн нь аюулгүй байдал, нууцтай холбоотой.

Холимог эрсдэл. • Бизнесийн үйл ажиллагаанд мэдлэг,

чадварыг алдах нь ирээдүйд хийгдэх үйл ажиллагааг биелүүлэх боломжийг бууруулдаг урт хугацааны эрсдлийг бий болгодог.

OҮйлчилгээний эрсдлийг бий болоход нөлөөлдөг

хүчин зүйлсийг ерөнхийд нь хүн, технологи, үйл явцын эрсдэл гэж

ангилдаг. Эдгээр хүчин зүйлс нь хоорондоо маш их

холбоотой байдаг.

O Хүнээс хамаарах эрсдэл. Мэдлэг чадвартай ажилтан нь аутсорсингийн бизнесийн үйл ажиллагааны амжилт эсвэл алдааг урьдчилан мэдэх түлхүүр болдог. Тухайлбал, дуудлагын төв нь утсаар мэдээлэл авах, өгөх мэтээр цаг хугацаагаа хэмнэхэд тусладаг. Энд хэн нэгэн чухал хүн нь ажилдаа ирээгүй байх, ажил таслалт өндөр байвал дундаж хүлээлгийн цаг их байна. Мөн шинээр ажилчин авах, халж, солих, ажилчдын мэдлэг, сургалтын байдал ч энд мөн ихээхэн хамаарна.

O Технологиос хамаарах эрсдэл. Технологийн сүлжээний гүйцэтгэлийн хугацаа, системийн гүйцэтгэлийн хугацаа, захиалга гүйцэтгэх хугацаа зэрэг нь бизнесийн үйл явцыг хэмжих нэг хэмжүүр болно. Хэрвээ үйлчилгээ үзүүлэгч ба үйлчлүүлэгчийн хооронд хэрэглэгчийн харилцааны удирдлагын системд тохирохгүй үйлдэл илэрвэл таны бизнесийн үйл ажиллагаанд аюул учрах болно.

O Үйл ажиллагаатай холбоотой эрсдэл. Энэ эрсдлийг тал бүрээс нь, нарийн тооцон, зөв удирдах хэрэгтэй. Бизнес процесс аутсорсингийн үйлчилгээг үзүүлэгчид үйл ажиллагааны эрсдлийг гэрээнд үүрэг хариулагыг маш тодорхой тусгах замаар зохицуулах боломжийг судалдаг. Мөн тухайн үйлчилгээний онцлогоос шалтгаалан өөр олон аргыг хэрэглэдэг ба эдгээр нь үйл ажиллагааг зохистой явуулах болон удирдахад тусалдаг.

OҮйл ажиллагааны эрсдлийг ерөнхийд нь дараах байдлаар ангилдаг. Үүнд:O Чанарын эрсдэл.

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар хэмжигддэг.

O Тоо хэмжээний эрсдэл. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга замын сонголт, зардлаар хэмжигдэх ба бүтээмжийн, үр ашгийн гэж ангилагдана.

OБүтээмжийн эрсдэл. Тодорхой цаг хугацаан дахь бизнесийн үйл ажиллагааны бүтээмжээр хэмжигдэнэ.

OҮр ашгийн эрсдэл. Үйлчилгээгээ экспортлох, импортлохтой холбоотой бизнесийн үйл ажиллагааны үр ашгаар хэмжигдэнэ.

4. Аутсорсингийн гүйцэтгэгчийг сонгох,

зохион байгуулах

Аутсорсингийн захиалагч буюу үйлчилгээ худалдан авагч орнуудын компаниуд гүйцэтгэгч улсуудаа сонгохдоо тодорхой шалгуур үзүүлэлтээр хэмждэг байна. Тухайлбал:

O Гүйцэтгэгчийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага, мэдлэг чадвар, найдвартай байдал, хариуцлага хүлээх чадвар, баталгаа, зардал

O Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд хир амжилттай ажиллаж байгаа болон тухайн салбартаа хир нэр хүндтэй, мэдлэгтэй

O Гүйцэтгэгч пүүсийн соёл, хамтран ажиллах чадвар, харилцаа холбоо мэдээллийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт

O Гүйцэтгэгчийн санхүү болон зах зээлийн төлөв байдал, хүн болон технологийн нөөцийн байдал зэргийг дурьдаж болно.

O Түүнчлэн улс орнууд аутсорсингийн гүйцэтгэгч компанийг сонгохдоо олон улсын судалгааны байгууллагаас гаргасан индексийг харгалзан үздэг. Тухайлбал: АНУ-ын Going Global Ventures судалгааны компаниас аутсорсингийн гүйцэтгэгч орнуудыг хоёр индексээр үнэлжээ. Үүнд:O Глобал аутсорсингийн индекс \

Global Outsourcing Index GOI\O Ирээдүйн аутсорсингийн индекс \

Future Outsourcing Index FOI\

O Глобал аутсорсингийн индекс. Энэ үзүүлэлт нь глобал аутсорсингийн харилцаанд гүйцэтгэх байр сууринаас оролцож буй топ 20 орныг үнэлэх индекс юм. Энэ индексээр Энэтхэг, Хятад, Коста Рика, Чех, Унгар, ОХУ тэргүүлж байна.

O Ирээдүйн аутсорсингийн индекс. Энэ нь топ 30 орны ойрын 10 жилийн дараах өрсөлдөх чадвараар нь үнэлэх индекс юм. Үүнд хүн амын болон ДНБ-ний өсөлт, ажиллах хүчний нийлүүлэлт, мэдээллийн технологийн мэргэжил зэрэг шалгууруудыг авч үздэг. Энэ индексээр Хятад, Энэтхэг, АНУ, Бразил, ОХУ, Украйн эхний 6 байрыг эзэлж байна.

Аутсорсингийн зохион байгуулалт

Аутсорсингийг хөгжүүлэхэд төрийн

оролцоо чухалO Аливаа улсад аутсорсингийг

хөгжүүлэхэд төр маш чухал үүрэгтэй байдаг. Аутсорсингийг өөрийн оронд амжилттай хөгжүүлэн энэ зах зээл дээр тэргүүлээд байгаа улс орнуудын туршлагаас харахад аутсорингийн хөгжилд түлхэц үзүүлэх үндсэн гурван субьект байдаг. Үүнд:O Засгийн газар \Government\O Их сургууль мэргэжлийн сургалтын

төвүүд \Academics\O Компани, аж ахуйн нэгжүүд \Company\.

Энэ бизнесийг хөгжүүлэхийн тулд

O Бизнесийн орчин нөхцөлийг бүрдүүлэхO Эрх зүйн орчинO Санхүү, зээл, тусламжO Инкубацийн орчинO Бусад дэмжлэг, туслалцаа

OМонголын мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүрсэн гэдгийг дэлхий нийтэд таниулахOСтандартжуулахOСертификатжуулахOСурталчлахOМэдээлэх

O 2007 оны 2 сард “Монгол улсад 2015 он хүртэлх хугацаанд МТ-н гадаад аутсорсингийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг МХХТ-ийн газраас баталсан. Энэ баримт бичигт гадаад аутсорсингийн зорилтот зах зээлийг Япон улс хэмээн тодорхойлсон.

OМонгол Улсын Ерөнхий Сайдын 2008 оны 6 сарын 46-р тоот захирамжаар “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам” батлагдсан.

Анхаарал тавьсанд баярлалаа.